“Сагсчин” охины түүх

Хятадын бөглүү нутагт амьдардаг энэ охин 2000 онд, 4 настай байхдаа автын осолд орж хоёр хөлөө тайруулсан юм байна. Ар гэр нь бололцоо муутай, алс бөглүү нутагт амьдардаг болохоор охинд хиймэл хөл авч өгч чадаагүй. Тэгээд ч хүүхэд хурдан өсдөг болохоор хиймэл хөлийг нь ойрхон солих шаардлагатай тулгарах байсан тул эцэг нь эх нь асуудлыг өөрөөр шийджээ.

Охиныг 10 настай байхад тэд хаанаас ч юм хагарсан сагсны бөмбөг олж аваад охины “хөлд” углажээ. Охин үүнд уурласангүй, харин ч ийш тийш явахад хялбар боллоо гэж баярласан юм байх. Түүнээс хойш төрөлх тосгоныхон нь охиныг “сагсчин” гэж хочилдог болсон гэнэ.

Гэхдээ аз болж Хятадын засгийн газар тахир дутуу хүмүүсийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр охин хиймэл хөлтэй болж, жинхэнэ утгаар шинээр хөлд орсон байна. Одоо тэрээр 19 настай болсон бөгөөд нөгөө хөтөлбөрийн ачаар хамгийн сүүлийн үеийн шинэ, моодны хиймэл хөлтэй болсон байна.

Гэхдээ тосгоныхон нь түүнийг “сагсчин” гэж хочилсон хэвээр байгаа гэнэ.

7 Comments

  1. mal says:

    hundiig urgultund hicheelluuleh heregtei hoolltoi bolog zailuul

  2. oh god!!! says:

    bi nugel hiij busdiig doromjilsoir baigaad hoid nasandaa uilee edleh l bh daa.

  3. zochin says:

    Huuhdiig ingej zovooh gj .tergentser avaad ogchj boldoggui l ym bhda

  4. ard says:

    гар дээрээ явсаар байгаад цээжний булчин бол үнэхээр хөгжсөн байна шүү ирээдүйд нь аз жаргал хүсъе 

  5. bold says:

    hitadiin bugluu tosgonii ohin gehed huurhun ohin bnooo

  6. Нээрээ says:

    Эвий эвий. Хятадын эдийн засгийн хөгжил гээд энээ тэрээ хуцаад байгаа болохоос хэдэн зуун сая хүн ажиллах хүч болж өдрийн 15 юаний орлоготойгоор голоо зогоож амьдарч байна шүү дээ.

  7. Pussycat says:

    Uruvdmuur yuma. Yasan huurhun ineemsegledeg ohin be.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.