Эрэгтэйчүүдийн үргүйдэл

713592_infertility-options_x320_500x500

Эр хүн болгон амьдралдаа орон гэрээ барих, мод суулгах, хүүхэд төрүүлэх гэсэн гурван зүйлийн заавал хийх ёстой гэж ярилцдаг. Үүнээс хүүхэд төрүүлж чадахгүй байх нь хамгийн гунигтай явдал билээ.

Эрчүүдийн үргүйдэл нь эмэгтэйчүүдийн үргүйдлээс дутуугүй олон тохиолддогийг эрдэмтэд баталсан билээ. Тэдгээрийн дотор бэлгийн чадвар сайн, эрүүл саруул атлаа үр тогтоох чадваргүй байх г.м. тайлбарлахад үнэхээр хэцүү тохиолдлууд ч байдаг. Харамсалтай нь ийм тохиолдол цөөнгүй.

Хэргийн гол нь үр тогтоох чадвар нь эр хүний сексийн идэвхээс бус үрийн шингэн дэх эр эсийн тоо, чанараас хамаардагт байгаа юм. Хором болгонд эрэгтэй хүний бие махбоди нь мянгаас илүү эр бэлгийн эс боловсруулан гаргаж байдаг. Энэ үйл явц нь бэлгийн бойжилт гүйцэхээс эхлээд нас барах хүртэл нь тасралтгүй үргэлжилнэ. Ингэж боловсорсон олон сая эр бэлгийн эсүүдээс амьдрах чадвар сайтай эр бэлгийн эс нь өндгөн эс -эд хүрч үр тогтооно. Харамсалтай нь эр бэлгийн эс боловсрох хэвийн үйл явцыг хямруулах таагүй хүчин зүйлс олон.

Шалтгаан

Эрэгтэйчүүдийн үргүйдэлтийн үндэс нь гурван эх сурвалжтай;

1) эр бэлгийн эсийн амьдрах чадвар сул байх
2) эр бэлгийн эсийн тоо цөөрөх
3) үр дамжуулах сувгаар дамжих, цацагдах үйл ажиллагаа алдагдах

Харин энэ гурвын цаана олон шалтгаан байдгийг судлаачид тогтоожээ. Үүнд:

1. Варикоцеле. Төмсөгний хураагуур судас өргөсөх, үрийн шингэнийг дамжуулах сувгийн венийн судас өргөсөх. Энэ үргүйдэлтийн 15%-д нь тохиолддог. Энэ үед өндгөвч -ний халуун ихсэж хэвийн үйл ажиллагаа нь алдагдана. Үр дүнд нь эр бэлгийн эсүүд гэмтэнэ.

2. Бэлэг эрхтэний гэмтэл болон гажиг ( төмсөг буухгүй байх, мушгирсан байх г.м.) – энэ нь 10-12% тохиолдоно.

3. Халдварт өвчин (10% -д тохиолдоно). Энд эхний ээлжинд бэлгийн замаар халдварладаг өвчнүүд ( заг хүйтэн, тэмбүү, хламидиоз, трихомониаз г.м.). Дараа нь хэдий хачирхалтай санагдаж болох ч хүүхдийн халдварт өвчин болох гахайтах буюу паротит ( шүлсний булчирхайн халдварт өвчин ) юм.

4. Бэлэг эрхтнүүдийн үрэвсэл ( Түрүү булчирхайн үрэвсэл (простатит), шээсний сүвийн үрэвсэл)

5. Бэлгийн үйл ажиллагааны хямрал. Xөвчрөл алдагдалт, үрийн шингэн хэт хурдан гаргах болон бусад

6. Дархлалын хямрал. Энэ үед бие махбодид эр бэлгийн эсийг устгах чадвар бүхий тусгай бодисууд бий болдог.

7. Дааврын хямрал. Эр бэлгийн дааврын дутагдалтай байх.

8. Түүнчлэн гадны олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Архи , тамхи, мансууруулах бодис, зарим нэг эм, байгалийн цаг уурын тааламжгүй байдал, цацраг идэвхит бодис, гэрийн хортон устгагч бодис, С амин дэмийн дутагдал зэрэг.

Мөн хэт бариу хувцас, халуун ууранд байнга орох, спортоор хэт хичээллэх нь нөлөөлнө.

Шинж тэмдэг

Хосууд жирэмслэлтээс сэргийлэх ямар нэг эм, хэрэгсэл хэрэглэлгүй хоёр жил бэлгийн хэвийн амьдралаар амьдарсан ч хүүхэдтэй болохгүй бол хэн нэг нь үргүйдсэн байх магадлал нь 30-40% гэж үздэг.

Гэвч үргүйдэл гэдэг нь өвчин биш болохоор гадны шинж тэмдгээр таних боломж байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. ҮргШйдлийн жинхэн шалтгааныг зөвхөн эмч мэрэгжилтэн л олж тодорхойлох тул эрэгтэйчүүдийн эмчид заавал хандах хэрэгтэй. (Харин хүүхэдгүй хосууд нь хамтдаа цогц шинжилгээ хийлгэх нь чухал). Эхлээд эмч маш ажил амьдралын хэв маягтай холбоотой олон асуулт тавих ба дараа нь үрийн сувгийн шинжилгээ хийнэ. Бэлэг эрхтний хэт авианы шинжилгээ, судасны шинжилгээ( допплерограф), цусан дахь бэлгийн дааврын шинжилгээ, халдварын шинжилгээ хийлгэнэ. буй эсэхийг шалгуулна. Мөн дархлалын шинжилгээ, шээс түрүү булчирхайн шингэний шинжилгээ хийлгэх шаардлага гарч магадгүй.

Эмчилгээ

Хамгийн түрүүнд үргүйдлийг үүсгэсэн шалтгааныг арилгах нь чухал. Үргүйдлийнх нь шалтгаан маш энгийн зүйлд байдгийг эрчүүд заримдаа огт гадарладаггүй. Маш олон тохиолдолд архи, тамхи г.м. хорт зуршилаа багасгахад л хангалттай байдаг. Дааврын алдагдалтай бол түүнийг тэнцвэржүүлэх дааврын бэлдмэл бичиж өгдөг. Үрэвсэл халдварын үед уг өвчнийг нь эмчилнэ. Дотор бэлэг эрхтний гажигтай үед мэс засал хийгдэнэ. Бэлгийн үйл ажиллагаатай холбоотой бол секс судлаач ба сэтгэл судлаач эмчилнэ. Хамгийн гол нь сэтгэлээр унах явдалгүй. Орчин үед эрчүүдийн үргүйдлийн бараг бүх хэлбэр нь эмчлэгддэг болсон. Yгүйдээ л гэхэд хиймлээр үр тогтоох аргын тусламжтайгаар хүүхэдтэй болох боломжтой билээ.

SOURCE: www.103.mn

1 Comment

  1. imp says:

    Варикоцеле shimj temdegiig yaj medhuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.