Үнэхээр стресс гэдэг энэ л байх

download

Сайн байна уу? Надад үнэхээр хэцүү байна аа би 17 настай юмаа одоо төгсөх анги нэг бандитай үерхдэг юм. Тэрнийг явдалтай битгий гэж олон хүмүүс хэлсэн л дээ гэхдээ итгээд хичээсэн. Тэр ч бас хичээлээ надаас асууж хичээж өөрийгөө өөрчилж байгаа. Саяхан хоолой нь өвдөөд байна эм аваад ирээч гэхээр нь гэрээсээ худлаа ярин байж гараад очтол үнэхээр өвчтэй байсан л даа тэгээд би нэг шөл хийж өгсөн юм. Гэнэт тэврээд л үнсээд л би болохгүй гэж зөндөө хэлж уурлаж аргадаж гуйсан тэгээд ямар ч нэмэргүй би охин биеэ өгчихлөө :((

Уйлмаар байна үхмээр ч юм шиг би  үнэхээр тэгмээргүй хүсэхгүй байсан шүү дээ одоо яах вээ? Хичээл номоо хийх гэхээр бодогдоод байх юм надаас зөндөө их цус гарсан харахаар уйлмаар бүр яах учраа ч олохгүй байна. Би яах ёстой вэ өвчтэй хэвтэж байна гэхээр нь л санаа зовоод очсон минь ингэх ч гэж би жаахан бүр дэндүү жаахан санагдаад байна миний үеийнхэн тэгэж байсан гээд байдаг ч миний найз нөхөд намайг тэгээгүй хичээл номоо сайн хийдэг гээд хүндэлдэг байсан. Одоо тэдний царайг яаж харах вэ ээж аав өвөө эмээгээ харахаар л өмнө нь үнэхээр их буруутай санагдаад үхчих гээд байх юм. Надад туслаач үнэхээр стресс гэдэг энэ л байх би яах вэ 🙁

10 Comments

  1. Oh god!!! says:

    IIM UCHIRAAS BF GEJ DALCHIGNAH HEREGGUI BAIDGIIN GORMONII OORCHLOLTOI NUSHAI BATSAAND TARHIND NI SECOND TUTAM SEX BODOGDNO …DUGNELT HIISEN BOL HANIADTAI BGAAD EMIIG CHMAAR AWHUULAW GEJ 

  2. healer says:

    хүчиндүүлчихлээ гээд цагдаа гэрийнхэндээ хэн ч илэн далангүй хэлж чадахгүй шдээ тэрийг бодож үзэх ёстой ялангуяа өсвөр үеийнхэн бол хэзээ ч өөрийнхөө тухай хэн нэгэнд дэлгэхгүй дэлгэх л юм бол бүх хүмүүс мэдэх маш ноцтой байдалд ордог болохоор мэдээж хэрэг үүсгэхэд хангалттай баримт хэрэгтэй бас маш их сэтгэлийн тэвчээр хэргтэй болно шдээ тэр хүү бол яаж ч яриад явж болдогт хүчингийн хэргийн хамгийн сул тал оршдог аль ч оронд адилхан хэн ч өөрийгөө хүчиндүүлсэнийг хэн нэгэн цагдаад хэлээд өөрийгөө болон цэвэр ариун биеэ дахиад олоод авчихгүй харин ч доромжлол гутамшигийг илүү ихээр үүрчиж болдог шүү

  3. zochin says:

    durtaidaa untchihaad yu yariad bgaam be, ugui, bolohgui geed garaad yavahgui yasan?

  4. ee says:

    Chi huchinduulsen baina shd ee. Geriinhendee hel. Manaihan ingeed  huchindegchidiig uugshuuleed bdgaas bolj mongold mash ih huchingiin hereg gardag.. Huchindegch nar ingej boldog yum baina gej boddog

  5. sgragsd says:

    tiimees l togstoloo nasand hurtlee demii mayaglah hereggui. morooroo hicheelee hiigeed yavj bhad l boloo. odoo ingeed shalgalt shuuleg hariutslagatai alham dohoj bhad hajuugaar n biyeiin bolon setgeliin nermees bolj anhaaral sarniulj bna. zawaan l zaluu bna. hudlaa huurch ashiglasan bna. chamd hairtai hun tegehgui dee

  6. Монгол says:

    Хөөрхий охин бие сэтгэл цаг нь болоогүй байхад 

  7. Better says:

    Хүн бүхэнд анхных гэж байдаг. Хүмүүс мэдчихсэн юм шиг санагдаад хэцүү байдаг. Цаашдаа тоохоо болино, тэгээд бүр үгүйлнэ. Санаа зовох юу байсан юм бэ. Одоо харин жирэмслэхээс сайн сэргийл. Аяндаа амттай сайхан санагдана, улиг болно, үгүйлнэ. Зөндөө сайхан, муухай сүлэлдсэн урт амьдрал урд чинь байна. Хүүхэдтэй болох гэж л яарах хэрэггүй.

  8. Man says:

    Gegeentend ch gsn ongorson amidral bii, Gem heregtend ch bas ireedui bas baidag. 

  9. goy huuhen says:

    одоо тэгээд яахав дээ,болохгүй гэдгийг нь мэдсээр байж тийм юманд ашиглуулж л байдаг. Муухай зальтай,аргаа олчихсон ,хар багаасаа новш байна даа одоо цаад банди чинь нийлдэг юмнууддаа гайхуулах юмтай болж дээ. Анд нь онгоныг нь авцан ш дээ гээд л эрэгтэй хүүхдүүд яг үнэндээ иймэрхүү юман дээр аймаар ховч байдаг юм. Эмэгтэй хүний амьдрал хэцүү үтэр түргэн наад бандиа хая дахиад  чамайг ашиглах санаа их байгаа дүү минь нэр төрөө хичээж яв сэтгэлээр унаад яахав ямар өвчин  биш үүнээс цааш анхаар нэгэнт одоо үздэгээ үзсэн яадаг юм гэж бодох л юм бол чи зөөлнөөр хэлэхэд замаа алдана нөгөө Gee- гийн дуун дээр гардаг шиг л эм болохыг хүсэхгүй байгаа бол одоо наад бандиа хая хүний дэргэд таньдаг юм шиг царайлйх ч хэрэггүй, мэдсээр байж дахиад тэнэгтэв , тэгвэл чиний л хохь болно шүү одоо  л ухаантай бай эцсийн эцэст  онгон биш ч бай чи бол үнэ цэнэтэй хүн хэн нэгний салтааны зугааг гаргаад новшийн банди нарын ярианы сэдэв болоод яваасай гэж хүсэхгүй л байна шүү 

  10. healer says:

    одоо нэгэнт болсон зүйлст өөрийгөө хэт шаналгаад хэрэгггүй ээ мэдээж хэрэг тэр хүүгийн буруу байна нэг ёсондоо чамайг санаатайгаар гэртээ авчирсан төлөвлөгөөтэй байсан гэж харагдахаар байна. Хүчирхийлэлийн шинжтэй ч хэрэв чи цагдаад эсвэл хүмүүст мэдэгдвэл чиний л буруу болхоор харагдаж байна яагаад гэхээр хүн бүр л чамайг дуртайдаа очсон гэж харна. энэ нь Хуулийн хамгийн хөгийн зүйл нь Одоо авах арга хэмжээ гэвэл нэгт та хоёр хамгаалалт хэрэглэсэн үү гэдэг байна? дараа нь биед чинь ямар нэг өөрчлөлт гарч байна уу сайн анзаар анхаар эмнэлэгт боломжтой бол үзүүл
    сэтгэл зүйн хувьд чи бэлтгэлгүй байсан болохоор өөрийгөө үзэн ядах яах гэж тэгвээ гэсэн мэдрэмж бодлууд төрж байж болох юм. Гэсэн ч яг одоо бол өөрийгөө буруутгахаа болих хэрэгтэй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.