Борлуултын орлогын 10 хувийн буцаан олголт бол сугалаа гэж “чихэр” үзүүлээд хуурагдаж байгаа дээрэм гэнэ

munguuuu

Шинэ он гарсаар Их хурлаас баталсан “Нэмүү өртгийн албан татварын тухай хууль” хэрэгжиж эхэлж байх юм даа. Өнгөрсөн наадмын өмнө баталсан энэхүү хуулийн талаар огтоос мэдлэггүй байсан ард олныг “100 саяын сугалаанд хожиж” худалдаж авсан барааныхаа үнийн 2 хувийг буцааж авахтун! гэж мундаг л рекламанд дагаж намираад элгэдүүлэн уналаа.

Хуулийн талаар тодорхой ойлголтгүй байсан хүмүүсийн хувьд татварын байцаагч нар орж ирээд кассын машин худалдаж ав гэсэн тулган шаардалт хийсэн нь тухайн хуулийн талаар жаахан юм олж мэдэх хэрэгтэй гэсэн анхааруулга боллоо.

За яахав бүх л юм бүртгэлтэй, орой болгон интернеттэй нь залхууралгүй тасалбар бүрийн олон оронтой тоог шивдэг ажилтай болж хожих нь маш худлаа сугалаанд оролцож, номтой юм номоороо байгаа гэж бодоход кассын аппаратыг нь зарах монополь эрхтэй 17 байгууллага байдаг, дундаж үнэ нь 300,0-350,0 мянган төгрөг гэнэ дээ. Дээр нь програм гэж кассын машинтайгаа адилхан үнэтэй нэг зүйл заавал авах юм байна. Бар кодтой тасалбар хэвлэж өгөх юм байх. Борлуулалтын орлого нь жилийн 10,0 саяаас дээш байх юм бол иргэн, байгууллага бүгд л энэ татварыг төлөх юм байх. Бодоод үзэхээр сарын 850,0 мянган төгрөг /425,0 ам доллар/-ний борлуулалт хийдэггүй бизнес эрхлэгч гэж хаа байхав. Гудамжинд нүүрс түлээ борлуулдаг хүмүүс ч энэ зэргийн орлого хийчихдэг. Энэ “Нэмүү өртгийн татвар” гэгчид тухайн бараа үйлчилгээний зардал ердөөсөө хамаарахгүй, чи борлуулалт л хийсэн бол 10 хувийн татвар төлөх ёстой гээд хуульчилаад заачихсан байдаг нь шууд хутга тулгасан “мафийн татвар” гэгчийг санагдуулж байна.

Жижиг хүнсний дэлгүүрүүд талхыг 1050-аас 1100 төгрөгний хооронд худалдан авч 1200 төгрөгөөр борлуулж байгаа. Гэтэл 1200 төгрөгөөр борлуулсан талхны үнийн 10 хувь буюу 120 төгрөгийг нь шууд татвар нэрээр булааж авахаар тэр дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүс яаж амьдрах юм бэ?! Талхныхаа үнийг дийлэхгүй таллаж авч байгаа ард түмэнд мөн хэцүү еэ. Эндээс харахаар гурил нийлүүлж байгаа компани гурилдаа 10 хувийн борлуулалтын татвар төлнө, талхны үйлдвэр талхны үнийхээ 10 хувийн татвар төлнө /энд бусад төрлийн албан татварыг тооцохгүйгээр шүү/ дараа нь жижиглэн худалдааны дэлгүүр мөн 10 хувийн татвар төлнө, худалдан авагч чи бас төлнө. Бүгд 10 хувиа олон дахин төлөх нь. Массын толгой ёо ёо гэж эргэмээр хуулиар хамгаалагдсан дээрэм засаг бодон олжээ. Худалдаж аваад идэж байгаа хүн давхардсан тоогоор дөрөв дахин “нэмүү өртгийн татвар” төлж байж булан талх олж идэж байна л даа ухаандаа.

8 Comments

  1. кккк says:

    балай юм бичигч орж ирээд бүгдий нь дислайкдчихчээ. Тэгсэн тэгээгүй иргэдэд ашигтай дэлгүүрийн эзэд харин бухимдаж байгаа ойлгож байна. Тэд дуртай үнээ нэмж зардаг харин татвар төлдөггүйн бна лээ зарим гээд тодотгочихоё

  2. ganaa says:

    hudlaa bitgii ym bichij bai l da teneg min munhag ymandaa bitgii busdiig uruu tat….delguur ajiluuldag ng muu nus l uuuniig bichsen bn kassiin mashinaa abaad delguuree ajilluulj chadhgui bj hunii tarhi bitgii buruu ugaa teneg min …

  3. кккк says:

    иргэдэд маш ашигтай өдөр тутам хэрэглэдэг бензин хоол хүнс бас утсаар ярьсан төлбөр зэргээс бид юу ч авдаггүй байснаа бодвол 2 хувь буцааж авч байгаа нь талархууштай. Яагаад буруу гэж үнэнч шударгаар татвараа төлдөг нь хохироод үлддэг байсан бол одоо бүх нийт Аан -үүд төлхөөр болж бна. Би лав бухимдахгүй байна. Би ААН рээ татвараа төлдөг одоо буцаагаад иргэний хувьд 2 хувиа авах гэж байна.

  4. mmm says:

    Uneheer buh hudaldaa uilchilgeeg hamruulahiig husvel  kassiin mashiniig ni hamgiin hyamdaar esvel zeeleer suuriluulaad ogvol hamaagui ur dunt bh bolno doo  . Odriin orlogooroo honogiin hooloo yay gej zalguulj bgaa humuusiin zovlong  tsalin avaad ajliin tsag  duusahiig huleej bdag humuus oilgohgui l dee .

  5. tatvaraa unencheer tulugch says:

    medeelelgui humuusiig olon niitiin suljeegeer ikh turhirj bna daa, ydaj tatvaraa unencheer tulj surmaar bna. bugdiig araglah hahuulidah huurah mehleh getsgeeh ym.  

  6. tatvaraa unencheer tulugch says:

    medehgui baij hudlaa ym bichihee bolij uz, gadnaas orj irj baigaa baraanii neatiin tatvariig heli deer huraaj avdag, ter baraagaa zarhiin tuld delguurt 10% tatvaraa nemeed l ter hun delguurt tavina. delguur teriig zarlaa gej hezee ch 10% neat ahij tuluhgui, neat gedeg gedeg shine ogt bish uls harin 2% iin herelegch bidend butsaaj uguh geed baihad, manai AAH uud umnu ni talaas iluu ni davhar  tailan garagdag gaali tatvariin baitsaagch nart baga hahuuli ugch tatvaraas zugtaad bsan ni ugui boloh geed sandartsgaaj bna daa yanz ni

  7. zochin says:

    ene balai huuli bhgui bol talh 400 garan tugruguur hyamdrah bolomjtoi yum bna daa gej. 

  8. Billy says:

    Bitgii hudlaa ikh medeed bai NOAtiig 4 dahin tulnu gej bhgui.harin ch muusqin luuvirchdiig tatvariig n tuluuljdeg bolj bna. Ashig olj bgaa bol tatvar tulukh yostoi.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.