Нөхрийн үргүйдэл эмчлэх боломжтой юу?

urguidel

Сайн байна уу? Нөхөр бид 2 ханилаад 5 жил болж байна. Хүүхдийн хүслэн. Бүх зүйл нөхөрт маань байгаа юм. Багадаа 2 төмсгөө 2-ууланг нь эвэрхий ч билүү төмсөг буулгах мэс засалд орох үед нь 2 ууланг нь ч юм уу үрийн сувгийг нь боочихсон гэсэн. Хөдөө хийлгэж байсан юм. Тэрнээс хойш өөрөө ч мэддэггүй байсан. Янз бүрийн хүчтэй өвчин, бэлгийн замын өвчин хүрч байгаагүйг би өөрөө ч гадарлана, нөхөр маань өөрөө ч баталдаг.

Сүүлд үрийн шингэнээ гаргаад эмнэлэгт шинжлүүлэхэд 1 ширхэг ч эр бэлгийн эс байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь Баянгол эмнэлэгт нэг төмсгийг нь хатгаад шалгахад үрийн шингэн байна гэсэн юм. Тэр үед хөлдөөх зүйл байгаагүй. Тухайн үедээ мөнгө төгрөгний боломжгүй байсан тул 2 жилийн дараа нь би эм тариа баахан хийлгэж байгаад Баянгол дээр өндгөн эс надаас аваад, тэгээд шууд нөхөр маань төмсөг хатгах өмнөх аргаарааэр бэлгийн эс авахуулах гэсэн чинь эмч нар нь хагалгааны дараа 2 төмсгийг 2-ууланг нь ар өвөргүй хатгаж үзлээ.

Нэг ч эр бэлгийн эс алга гэж хэллээ. Бид 2 шоконд ороод. Энэ хугацаанд янз бүрийн гэмтэл, иймээ тиймээ юм болоогүй. Яагаад ингээд алга болчихов? Эмнэлэгийнх нь эмч хүртэл мэдэхгүй өмнө байсан одоо алга гээд байгаан. Гадагшаа явж эмчлүүллээ ч хэцүү, магадлал бага гэх юм. Иймэрхүү байдлаас нөхрөө эмчилж хүүхэдтэй болсон хосууд байна уу?  Туслаач. Хаашаа хаана хэнд хандах вэ?

5 Comments

  1. erka says:

    manai neg naiz bas odoonoos 4 jiliin umnu  everhiitei baigaad hagalgad orj bsn yuma.teged ehnertei bolood 2 jil bolson bolov ch huuhedtei boloogui urgui bolchihdog yum bolee. tegeed  ene zun turk yavj emchluuleed bas deer nı ur suulgaad ırsen ehner nı odoo 7 sartaı jır
    msen udahguı maamuulna

  2. bolor says:

    сайн байна уу.
    манай нөхөр бас үргүй байсан бөгөөд 2 жилийн өмнө Сологост үр суулгуулж ихэр хүүхдүүдтэй болсон. хүн хүний үргүй байх өөр өөр шүү. Чи Солонгос яваад үзүүрэй. Бид Монголын хамгийн сайн эмнэлэг, эмч нарыг гүйцээсэн хүмүүс. Бүх юм сайхан болноо. Анагаах ухаан маш сайн хөгжиж байна. Биднийг ч бас боломжгүй л гэж байсан юм. Чамд болон танай гэр бүл сайн сайхныг хүсье.

  3. oriana says:

    гадагшаа явж шинжилгээ өг өө. ядаж л урагшаа бээжин яваад ирэхэд удахгүй шдээ. Би ч Монголын эмч нарт итгэхээ байсан. 

  4. em says:

    Cain baina uu
    Nadad ih haramsaltai baina yamarch emcheleh arga baihgvi bi europd baidag manai neg tanih hvnii nohorn bas vrgvideltei mgloos irj europd emchluuleh gj irsiim tegtel nohroosn ur avj emegteid suulgaj vzsen bolovch amjiltgvi bolson ur ni amid vish gsnldee tgd emch ta nar haanch ochison adilhan yamarch emleh bolimjgvi bitgii hund huurtaj mongo zarlagdaj emchilgee hiij ogn hsn hvnd bitgii itgeeerei gsn ter hun maani baga baihdaa zodoldoj bgd tomsogondoo gemtel avj tomsogn bytsarsan ym gsn yamarch amid es alga gsn tgd emegteig maani oor hvnii es suulgaj bolbo emegteid yamarch asuudalgvie gsn 

  5. naraa says:

    Баянгол эмнэлэг хэр найдвартай вэ. энэ эмнэлэгт хандаж хүүхэдтэй болж байсан эмэгтэйчүүд байна уу. Би бас хүүхэдтэй болох гэсэн юм. эмч нар нь нэг л үл ойшоосон хэнэггүй улс л байх шиг санагдсан. нэг өчөөд л урам хугарсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.