Хүн шиг хүн

4f108d001bdb

Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Гарчигнааас хараад юуны талаар бичих гэж байгааг гадарласан байх. Өөрийнхөө бодож санаж явдаг зүйлээ бичье.

 1. Хайр сэтгэл
За энэ сэдэв нийгэмд томоохон байр суурь эзэлнэ. Энэ сайтад хүмүүсийн захиа нь ингэж ч хуурчлаа, тийм ч юм хийчлээ одоо яах вэ? Иймэрхүү зүйлүүд дийлэнхийг нь эзлэж байна.  Хэсэг зуур нэг зугаагаа гаргах гэж байгаа юм шиг ашиглаад хаяна гэж юу байдаг юм бэ. Хэн хэндээ зовлон болоод, үйлийн үр хураагаад явах юм. 

Бас илүү харж билүү долоож явдаг нөхдүүд, зүв зүгээр байгаа 2 хосын дундуур орж илжиг царайлж явах ямар шаардлага байна вэ? Гаднах өнгөнд нь бас явдаг гарууд байна. Хүн өөрт байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун байвал тэр чинь жинхэнэ аз жаргал. Үүний уг үндэс нь хүнээ эхлээд зөв таньж байж цаашдын амьдралаа харахгүй, хэсэг жаахан панаалдав уу гүү юу энэ миний ёстой жинхэнэ хайр байна гээд хамаг юмаа дэлгэчинэ. Хүн бас өөгүй өндөг шиг биш болохоороо яваандаа өргөс нь цухуйна. Энэ мөчөөс эхлээд үлгэр эхэлнэ.

Тэр жинхэнэ хайр хаана байна гээд хайгаад байгаа хүмүүст хэлэхэд, өнгөөр нь ялгаж харахаа больсон цагт хайртайгаа учирна гэж зөвлөе. За тэгээд хүмүүсээ сонгосон сонголтондоо үнэнч байж сурцгаая. Хүн тоглоом биш, уйдхаараа эсвэл дургүй нь хүрхээрээ сольчдог эд зүйл биш. Ирээдүйд сайн сайхан, амар амгалан гэр бүлүүд маш ихээр дутна шүү ийм янзаараа байвал.

Бие биенээ хууралгүй, ганц амьдрах амьдралдаа зөв хүнтэйгээ хамт байгаарай хүмүүсээ. Хүн юу тарина түүнийгээ л хураадаг шүү. Уншсанд баярлалаа.

1 Comment

  1. zochin says:

    minii huvid hair setgel gedeg hezee ch negdugeert bhgui, bgaagui. harin bie biedee itgeh itgel l hamgiin chuhal. bie biedee itgedeggui bol amidral tam bolno shd, hair setgel geed bgaa ni bie bienee medehgui, tanihgui humuus gadna ungu turhunduu tatagdaj dotnosoh uzegdel biz dee, ehen uedee hen hen ni humsaa nuuj, taalagdah gene, daraa ni surug taliig ni gadarlaad ireheeree bieneesee zugataatsgaana. 

    gerlegsed uursdiinhuu evgui, shiruun, dogshin, zuruud, uhamsargui, shimegch zangaa darj bie bienee hundetgej bhgui bol getsuu dee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.