Сэтгэл гутралыг хэрхэн эмчлэх вэ? Зөвлөгөө өгөөч гуйж байна

images

Сайн байцгаана уу? Одоо 40-тэй 2 хүүхэдтэй сайхан ханьтай бүсгүй байна. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болчихоод яахаа мэдэхгүй та бүхнээс зөвөлгөө хүсэж, адилхан зовлонтой хүмүүс байвал зөвлөгөө өгөөч гэсэн үүднээс бичлээ. Миний нөхөр одоо 42-той, архи тамхи хэрэглэдэггүй, элдэв ааш ариншангүй, ажил төрөлтэй сайхан эр хүн байдаг. Өнгөрсөн засаг солигдохтой зэрэг олон жил хийсэн ажлаа хүлээлгэж өгөөд сэтгэл жаахан дундуур явж байтал нэмээд их дотны хүн нь өнгөрөөд манай хүн сэтгэл жаахан таагүй л байсан байх.

Тэрнээс хойш янз бүрийн өвчин эргүүлээд байх болсон. Өөрөө их дуу цөөнтэй хүн л дээ. Саяхнаас бүр дуугаа хураагаад, шөнө унтахгүй холхиод, элдэв янзын муухай юм яриад амиа хорлох талаар хүртэл яриад бүр айлгаад болдоггүй ээ. Аргаа бараад сэтгэцийн эмчид хандаж үзүүлтэл сэтгэл мэдрэлийн гүн ядаргаа, гутралд орсон байна гээд сая шар хадны эмнэлэгт 2 сар хэвтлээ. Одоо сайжирсан зүйл бас л байхгүй муухай царайлаад л сууж байна. Ажил хийх дургүй, ууртай уцаартай болоод болдоггүй ээ. Эмч нартай нь уулзахаар ингэдэг л гэх юм, тэвчээртэй байх хэрэгтэй л гэж хэллээ.

Бид хоёрын хувьд дутаж гачигдсан зүйл алга, нөхөр маань насаараа л ажил хийсэн. Бид хоёрын сексийн харилцаа ч гэж авах юмгүй боллоо, нөхөр маань секс хийх нь битгий хэл шөнө ч тухтай унтаж чадахгүй байна. Эмчээс бичиж өгсөн эмнүүдийг нь уухаар заримдаа гайгүй болоод заримдаа бүр муудаад би бүр ойлгохоо байгаад, 2 хүүхэдтэйгээ нүдээ бүлтэлзүүлээд л яачих бол ийчих бол гээд ажилдаа ч явж чадахгүй айгаад сууж байна. Сэтгэл гутралаар өвчилж байсан хүмүүс байна уу?

Энэ өвчнийг давж гарсан, туулж яваа, эмчилгээ болоод арга замуудыг мэддэг хүн байвал хэлж өгөөч гуйж байна. Үнэндээ сэтгэл гутралыг өвчин ч гэж бодож явсангүй гэтэл ийм юмтай нүүр тулчихаад яах аа мэдэхгүй дэнжигнэж байна аа. Үнэхээр чин сэтгэлээсээ зөвлөгөө өгвөл маш их баярлах байна. Баярлалаа

52 Comments

  1. Sarandelger says:

    Sain. Bn y xamgiin deer bichsen xvnii uzsen zowlong bi bas uzlee vnexeer xvn iim xetsvv bdld ordog yim bn bosox ch sonirxolgui xvntei yylzax xvselgui bvr xvntei yylzaxaas aigad zurx xvchtei tsoxilood nuurlui xalyyn shataad tolgoi ergeed gar chichreed ene bdlasa aigad xvmvvses zygtaad gereese ch garax xvselgui bolson yaj ene bvxniig dawan garax we tyslaach nadad mash xetsvv bna

  2. Itgel says:

    sain bn uu yuunii umnu hanidaa setgel gargan enehuu zahiag bichsen tand bayarlalaa…bi ene uwching tusaad dor hayaj 10 jil bolj bn…uneheer hetsuu uvchin…deerh bichsen buh commentiig unshlaa fitness hii dasgal yoga gej helj baina ene uvchniig tussan hun (uuchlaarai) uhsen baasniii yoga dasgal hiih yaaaj ornoosoo bosoj nuuree ugaaj shudee ugaanaa gej boddog…ornoosoo undiij bosno unuudriig ungruunu gehleer oroi n haragdahgui uul ruu avirhaas hetsuu sanagddag…muuhai tsarailah n argagui huurhii…ajilgui bolson deerees n oiriin hun n nas barsantai shuud holbootoi…ene uil yavdluud n tanii nuhurt mash hund tussan bn…depression/setgel gutral n hunii tarhinii hiimiin bodisiin tentsver aldagdaj “serotonin” gej hun bolgond baidag medreliin sistemiin eireg ed es baidag ter n uuruu yalgavarlah chadvaraa aldsanaas bolj depression uusdeg…serotonin n hunii setgeliin baidal, hool ideh dur husel, noiriig zohitsuulagch/neurotransmitter yum…tanii nurhurt bolson uil yavdluud medreliin sistemd n hund tsohilt uzuulj ulmaar serotonin iih n tentsver aldagdsan esvel buur baihgui bolson bn…bi buh emiig yag yaadag buh shinj temdgiig sudlaad ene uvchnii talaar mash sain medeh uchraas huvaaltsaj baigaa yum…minii huvid  bagadaa mash oiriin hunee aldaj daraa daraagaasaa ih uurchlult  zovlon daramt uzsenii etsest setgel gutraltai bolson…uuniig yuu emchleh vee gehleer EM yag tuhain hund taarsan EM minii huvid sertraline buyuu mongold Асентра geed em baigaa 50mg iin terniig bi udurt negiig uudag hun bolgonii dooz uur gehdee miniih 50mg…gadaadad olon jil uur neg em uudag baisan mongold ter n baihgui emchid uzuuleed terniig orolj boloh hamgiin surug nuluu bagatai yalgaagui serotonintoi geed uuj ehelsen…ternig uusnaar yadahnaa hun yaaj ornoosoo bosnoo gej bodoh bodol arilna…uuruu uudrug bolood gaigui heviin bolj ehelne…udur tutmiin ajlaa zugeer yamar ch tuvuggui hiigeed eheldeg bolno…za ene minii huviin tuulj irsen amidral…hamgiin gol n ene emiig uugaad 7 honog bish 14 ch bish sariin daraa l yag jinhen ur dun n gardiin…tegeed bas taarah taarahgui gej baina…gehdee nadad bol taardag…za tegeed deer gants 2 hun bichsen blee uuruus n aimar myy hun yaduu zuduu tahir dutuu ulsuudiig ochij uzuul tegeed uuriig n haritsuulj uhaaruulj oilguul ch geh shig ter humuus zugeer l hutsalgui dugui bai za gej helii!!!ene uvchniig neg 7 honog uursduu tuschaad yamar aimar baidgiiig medcheed iim munhag yum bicheeree…neg hunii zowlong nuguu hunii zowlontoi haritsuulj HEZEE ch boldgui yum…hun bolgonii uvchin zowlon shal uur baidag yum…za tand amjilt husii…haniihaa tuluu sanaa tavij baigaad uneheer bayarlaj baina…ter hun mayaglasandaaa bish durtaidaa tegej baigaa yum bish shuu medreliih n sistemd nuluulul tentsver n aldagdsantai shuud holbootoi…hort havdar, migrane, shar uvchin yuuu bdgiin yalgaagui l uvchin…etsest n yuu zuwluh ve gevel mash sain emchid uzuulj yag taarsan sain em uuh…tegeed mash sain setgeliin dem uzuulj hairlah…yag unendee bol minii huvid burhanii iveeleer udiig hurtel yavj baindaa…za tand bolon ger buliihend n eruul enh az jargal sain saihan buhniig husen eruue!!!

    • zolzaya says:

      sn bnu ta ymar emneleg ymar emchid uzuulsen bee haria zaaval ogoorei mash yaaraltai

  3. X says:

    Byasalgal iog-t yavuulaad uz. Yavahgui bol daguulaad hamtdaa yavahgui yu. Ih ur duntei yum bna lee shuu

  4. naiz says:

    Хүний амьдрал дардаг шулуун байх бишдээ Түр зуурын юмыг даваад гараарай та хэд.Чи нөхөрөө аваад хөдөө байгал сайхантай амралтанд хэд хоно иймэрхүү өвтэй байгаа тухай таньдаг олон хүнд хэлээд дэмий л болов уу,Шувуудын жиргээ усны хоржигнох чимээ гэх мэт байгалын гое гое чимээнүүдыг сонсог.Тайвшруулах гое хөгжим сонсог, Гое үйл явдалтай гэгээлэг кино үзүүл чи өөрийхаа эрүүл мэндийг бас бодоорой өөрөө өөдрөг эрч хүчтэй байгаарай.Танихгүй ч гэсэн танай гэр бүлийн төлөө санаа тавьсан зөндөө олон хүмүүс байгаа шүү амжилт хүсье.

  5. S_S says:

    Хүмүүс ямар гоё зөвлөгөөнүүд үнэн сэтгэлээсээ өгөө вэ? Нөхөр нь хурдан эдгэж дахин аз жаргалтай гэр бүл болоорой. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ? даван туулах ёстой зүйлсийг ялж чадсан ч бай ялж чадахгүй ч бай хүний хамгийн гол мөн чанар нь хэзээ ч юунд ч хэзээ ч бууж өгөлгүйгээр цааш нь амьдрах итгэлээ алдахгүй байх л юм шигээ. Танай нөхөр бүрэн бууж өгөхөөсөө өмнө амжиж амьдралын сайхан бүхнийг олж харж ухаараасай. Амьдрах итгэл нь сэргээсэй гэж үнэн сэтгэлээсээ хүсэж байна.

  6. хм says:

    Үхлийн дараахь амьдалйн талаар үзүүлбэл, ялангуяа амиа хорлосон хүмүүс үүрдийн гацмал байдалд орж наашаа ч үгүй цаашаа ч үгүй болж, ойр дотны хүмүүсдээ зовлон хураадаг болохыг сайн ойлгуулаарай. Ингэ тэг гээд яахын зүгээр л аваад хөдөө, уул устай газар амралтаа чөлөө аваад гар, эсвэл гадаад яваад ир, эсвэл амьдрах гэж зүдгүүртэй бгаа айлуудаар явж тусал

  7. amidralaa gej says:

    Bi gej bas buun stress awdag bolood ih udaj bn zarimdaa gantsaaraa uilj gantsaaraa ineej haashaa ch hamaagui hashgaraad guimeer ch yum shig uuruu uuriiguu oilgohoo bolichih yum ih gantsaardaj yum buhend sanaa zowj zirh delsej amisgaa dawhtsaad l genet leftend ywj bhad zogsdog shig genet zurh palh hiigeed l ywchdag yum noirch hurehgui bolchih yum.untahgui bsaar bgd tolgoi zadrah gej bgaa yum shig uwdsun ch yun untah wee uur zailgaad udurt 2 tsag untaad l bj bn setgel sanaa 0 zaachih yumaa bachimdaj galzuurah gd bdg bolloo suuldee ooroosoo aidag bolloo hvniig bitgii hel uuriiguu ch oilgohoo bolilloodoo 

  8. ooroo says:

    Minii bodloor nohortoo sanaa tavihaa urgeljluuleed ooroo het ih zowohgui bayval zugeer bolow uu? Ingetlee tsressdeed bayval ooroo araas n orno.

  9. Эх says:

    Хуний баяр хооролтэй байлгадаг гормон нь ялгарахаа байхаар гутрал хунд хэлбэртээ ордог бололтой.Энэ дааврыг эмээр огдог юм билээ.Мон унтуулах тайвшруулах эмчилгээ сайн хийгээрэй.Ямар эм огч бгаа юм.Хусвэл энэ эмний нэрийг олж огч болох юм.johanisskraut герман нэр интернетээс латин нэрийг хараарай энийг эхний ээлжинд ондор дозоор огоорэй.дээр дурдсан эм бол энэ биш шуу.

  10. urangoo says:

    facebook hayag Сэтгэл гутрал гутрал
    huselt yawuulaarai

  11. urangoo says:

    Сэтгэл гутрал гутрал гэсэн шинэ fb хаяг нээлээ уг хаяг дээр орж ирсэн хүмүүсийг групп чат д оруулаад цаг алдалгүй сэтгэлээ хуваалцаж харилцан туслая

  12. zulaa says:

    uuruus ni yaduu zovj zudersen uchnuun olon humuusiin amidraliig haruul, uvchtei zovlontoi tahir dutuuu humuus yaj temtsej amidardag yamar ih setgeliin hattai baidgiig uzuul, uuruusuu ichtel ni. tegeel uhaarna. zovlon berhsheel iig davj garahad hugatsaa heregtei, eruul saruul ger bulteigee baigaa ni l az ajrgal amidral mash boginohon shu gedgiig oilguul.

  13. urangoo says:

    facebook hayag neeye. huswel orj ireerei

  14. urangoo says:

    hund helberiin gutrald oroh yum bol fitness youga gadaa garah dasgal hiih ene ter yamarch huselgui boldog. bi gutrald 3,4 udaa orj baisan. ter ued buh zuil baisan naiz nohod. ajil mergejil. aaw eej.  mongo togrog. saihan bie haa geed. ene buhen baisaar baihad tsaanaasaa shaltgaanguigeer gutardag. amia horloh oroldlogo hed heden udaa hiij bsan userneer boomilmoor geh met gehdee emegtei hun zorig hurdeggui yum bna lee. gutarsnaasaa bolood buur ooriigoo archilj chadahaa baisan usand orj usee ugaah hurtel teertei sanagdana. geriin jijig sajig ajil hurtel mash ih hund sanagdaj uhchihwel l ene buhen duusan yum shig bodogddog baisan
    ehnii gutralaas em hereglehgui ooroo yawaandaa garsan barag jil urgeljilsen. daraa n namar neg udaa hamgiin suuld owol neg udaa gutrald orood buur shuud shar hadnii emnelegt handsan tend neg sar emchilgee hiilgeed emchiin zaawriin daguu odor bur em baga hemjeegeer uusan. mash hetsuu odoruid urgeljilseen barag buten neg jil em uuj baij aajimaar gutralaas garsan. 
    gutrald orson ued idej uuh zuil deer anhaaraad uguh heregtei eruul zow hool 2 r guril jims nogoo tarag heregleh heregtei. am hatah otgon hatah shinj ilerdeg uunees zails hiih heregtei ugui bol mash ogtsom jin nemdeg shuu. ali eswel buur yu ch ideh durshilgui bolj bur jin hasj nudnees garna. 
    yamar ch bsan emchiin ogson emiig tuushtai hereglej baij ur dund hurne shuu. harin gutralaas garaad edgereed ireheeree guilt yoga buyasalgald yawj amidraliin idewhtei baij ahin gutrahaas zailshiij surdag bolno. ug owchniig dawan tuulaad ali hediin 5 jil ongorchee. amjilt husie

  15. busgui says:

    Захидал бичсэн бүсгүй байна. Хариу өгсөн хүн бүхэнд баярлалаа. Зарим хүмүүсийн бичсэн комментуудтай ижил шинжүүд илрээд удаж байна. Жишээ нь нөхөр маань юм бүхэнд маш идэвхгүй болоод байгаа. Өмнө нь бол найзуудтайгаа гарч пиво уух хаа нэгтэй хөдөө анд явах дуртай байсан бол одоо явах нь битгий хэл гарах ч дургүй байна. Юм хийхээр л бүр толгой даагдахгүй нэг л их хүнд юм хийж байгаа юм шиг хэцүү санагдаад байна гэсэн. Гүйж дасгал хийх нь битгий хэл гэртээ ч юм хийх дургүй байгаа. Манай хүн одоохондоо шар хадны сэтгэцийн эмнэлэгээс бичиж өгсөн эмнүүдийг л уугаад байж байна. Хамгийн хэцүү нь заримдаа үхэх тухай боддог гэсэн. Эргэн тойрны юмс хамаагүй болж санагдаад, үр хүүхэд хань ижил нь ч хамаагүй санагдаад байгаа гэсэн. Тэгэхээр л өөрийн эрхгүй айдас хүрээд би ч дотороо гомдоод буруу харж уйлаад л байж байна. Хичнээн өөртөө энэ хэд маань надад чухал шүү дээ гэж хэлсэн ч цаанаасаа л гутраад, идэвхгүй болоод тэр бүхэндээ дарагдаад байгаа гэсэн. Би бүр нөхрөө аваад Япон явдаг юм бил үү тэнд очиж эмчилгээ хийлгэдэг ч юм бил үү гэж бодоод байна. Манай нөхөр бид хоёр өмнө нь Японд сурч байсан юм аа. Эмчилгээ эм нь сайн байх болов уу гэж бодох юм. Хэлэхээр бас л яах юм бэ. Ингэж байгаад зүгээр болох байх гээд тоохгүй юм. Сүүлийн өдрүүдэд бүр их муухай царайлчихаад л байх юм. Би сүүлдээ орхиж явж ажил хийхээс ч айгаад байна. Сэтгэл гутрал гэсэн өвчнөөр өвдөөд, эсвэл даваад гарсан хүмүүсийн групп байдаг юм болов уу? Бас эдгээр хүмүүс өөр ямар эмчилгээ хийлгээд давж байна. Юм бүхэнд идэвхгүй байгаа хүнийг биеийн тамирын дасгал хий, иог-т яв, ууланд авир гэх үнэхээр хэцүү байна. Угийн явах ч үгүй юм байна. Ерөөс л оронд хэвтээстэй л хүн боллоо яах вэ. Өөр арга зам байна уу? Тэр Наранбаатар гээд сэтгэлзүйчийн утасыг өгөх боломж байна уу? Мөн өөр хүмүүс санал болгох, өөр эмчилгээний аргууд санал болгох хүмүүс байвал бичиж тус болно уу. Ийм өвчнөөр өвдчихсөн хүмүүс ийшээ орж ирээд энэ бичлэгийг маань уншиж байгаа бол, бүр зүрхээ уран байж хашгиран байж хэлье, хань ижил үр хүүхдүүд ахан дүүс чинь бид нар та нарт хайртай ш дээ. Та нарыгаа эдгэчихээсээ, эрүүл болоосой гэж буруу харж уйлж зөв харж инээж явна. Бидэнд ч гэсэн хэцүү байна гээд хэлчихвэл өөрсдийгөө буруутгаад амиа хорлочих вий гэж айх юм. Үнэндээ та нар минь, сэтгэлийн гутралтай байгаа хүмүүс минь өөрсөддөө л сайн хэлмээр санагдах юм. Ингэж болохгүй шүү, намайг хайрладаг хүмүүс маш их байгаа. Би чинь хэрэгтэй хүн шүү гэж хэлмээр санагдах юм. Энэ өвчнийг давж гарахын тулд өөрсдийн туршлага, туулж буй зовлон бүхий л зүйлийг харамгүй зөвлөөч гуйж байна. 

  16. zochin says:

    Odoo bol zugiin balyg shutchiheed l baij bn.  Bi neg saitaas utasiig n avaad selengiin bal geed avaad bdag bsan 15.0 r getel ndad tiim setgedel turuuldeggui bailaa harin ter utgun zugiin bal shal uur bsan. Mongolchuud bituu hool bas ih sain gedeg dee. Dandaa uhriin mah ideed baihaar bas ih seruudeh shinjtei um bn lee. Manai mongol honiny makh chin emiin urgamal idsen saihan makh sh dee seruun chanaryg ih dardag. Bas uul ruu alhalt hiih ch chuhal gehdee oirhon gazar bol ur dungui bdagiin tsetsee gunii orgil garaad buugaad irehed l saihan doloo honogiin tseneg avdag bas hajuugaar n huuhduudtei togloh bas ih energy ugdug uneheer saihan strees tailagdana. 

  17. zochin says:

    Bi olon tsagaar ajillaad uadargaand orchood untaj chadahgui barag 2 jil bolj bn gehdee stresee tailah nileed ih um hiisen. Shunu untaj chadahgui nileed udlaa getel hed honogiin umnu ih utgun zugiin bal avlaa ter udur huuruulsun suutei hamt uugaad shunu yun utas sait manatai saihan untlaa gehdee bi oroin n honiny mahaar bansh hiigeed sharaad idsen bolhoor ter n iluu uilchilsen bolov uu gj bodson chin zugiin baltai haluun buleen suu strees taildag gj orosiin saitaas unshlaa. Tegeed ahiad unuu zugiin baltai suugee uusan chin ahiad l saihan untlaa. Uneheer saihan amarsan. Bi urid n zugiin bal bainga shahuu avch uudag baisan gehdee mongolyn utgun ter shaamaryn bal uneheer uur baisan 

  18. zam d says:

    sain baina uu bas setgel gutral hooroliin onoshtoi. ene owchintei temtseed 9 jil bolj bna. edgereed 5 jil bolson baina depressd orohoos aidag shuu, ugeer helehiin argagui hund baidag. 
    gehdee bi ooriigoo taiwan bailgaj owchnoo yalsan, mongolchuud setgetsiin owchin geheer neg ee ih dord uzej doromjildog gaduurhdag taltai, hogjiltei busad ornuudad neg negteigee naizlaad zowolgoo ogood setgelee huwaaltsdag group baidag yum bna lee, bid bas neg negteigee holbootoi baiya, nuuts fb hayag group uusgeed ch yumuu

    bugd hayagaa uldeegeerei, minii fb hayag Урангоо Уран geed hayag baigaa, fb chat bichij naiziin huselt ilgeegeerei, hun huneeree dutaj, hun huneesee setgeliin dem awdag yum shuu, bugd ene muuhai owchnoos hol baij, yalan diileerei gej husie

  19. zam says:

    Энэ бүгд гаднаас харагдах байдал нь. Дотор нь юу болж байгааг эрүүл хүн төсөөлөхгүй. Яагаад хүмүүс өөрийгөө өвтгөж зарим нь бүр гараа зүсч байна? Яагаад гэвэл өөрийгөө өвтгөхөөр / жишээ нь зүссэн дохиолол нь тархинд хүрч нөгөө процессоо зогсоодог. Тэр хүний сэтгэл өвдөж байгаа мэдрэмж нь түр алга болдог. Эрүүл хүнд гар зүсэх нь их өвдөнө хамгийн хэцүү өвдөж байгаа мэт санагдана. Харин өвчтэй хүнд нөгөө өвдөлт нь гар зүсэх өвдөлтөөс илүү байна гэсэн үг. Гараа зүсээд өвдөх нь арай бага учраас нөгөө талаар тархинд хамгийн эхлээд боловсруулагдах сигнал болж очиж нөгөө өвдөлтийг зогсоох учраас тэгдэг. Би бол гараа хаздаг байсан. Өөрөөсөө бүх хутгаа нуугаастай. Хутга руу орчих вий гээд. Тийм байлаа. Тиймээс эрүүл хүн юу ч мэдэхгүй. Уншсан мэдээлэл дээрээ л дүгнэлтээ хийнэ.

  20. zam says:

    Hypericum perforatum geed neg jimsnii shar tsetseg baygaa. Үүнийг баруунд ардын уламжлалт аргаар бол мэдрэлд сайн тайвшруулах үйлчилгээтэй гээд бичээстэйгээр (саван дээрээ) зүгээр ариун цэврийн бараа зардаг жижиг дэлгүүрүүдэд нь хамгийн хямд нь 4-5 доллар/евро гээд байдаг. Нэг эмч дээрхийг уу гэсэн. Химийн гаралтай эм уухгүй гэхээр надад үүнийг ургамлын гаралтай гэж өгсөн. Гэхдээ үүнийг барууныхан өвс өглөө, хүн өвчтэй байхад гэж эмчээ их харааж интернетээр бичсэн байсан. Надад бол тусалсан. Одоо ч шүүгээнд маань байна. 900 мг-аар уу гэж байсан. Сэтгэл зүйч биш сэтгэцийн эмч шүү. Эмчид төлөх мөнгө байхгүй учраас намайг эмчлэхээс татгалзаад үүнийг жор бичиж өгөөд өдөр болгон тасралтгүй уу гэсэн мөн сэтгэл санаагаа яримаар байвал гээд үнэгүй очиж болдог газруудын хаяг өгсөн.(шашны биш, гэхдээ шашны газрууд ч тийм цагтай, гадаадад байдаг. Надад бол юу ч тохиолдоогүй учраас сэтгэл санаа уудлах юм байгаагүй гэнэт л онош тогтоохоос өмнө сул дорой болоод байна л гэж бодоод байсан).
    Намайг амиа хорлох өндөр магадлалтай гэж үзэж байсан учраас бүүр болохгүй үедээ над уруу утасдаарай хэзээ ч хамаагүй гэж байсан. Их сайн эмч. (Монголд бол эмч сонгож болохгүй учраас сэтгэл зүйчдийг л сольж таарах хүн байна уу харах байх.)Би нэг өөр өвчнөөс болж амиа хорлох өндөр магадлалтайд тооцогддог юм. Яг сэтгэл гутралаараа бол нэг л удаа бүр анхан шатанд ямар ч шинж тэмдэг мэдэгддэггүй жирийн үед гэнэт нэг үсрэх шахаж байсан.(Тиймээс одоо өндөр газар байх амьдрах дургүй.) Хүн амиа хорлоё гэж урьдаас төлөвлөдөггүй зүв зүгээр байтал секундын дотор л гэнэт сонин байдалд өөрийн эрхгүй/мэдрэлгүй ороод цаг хугацаа орон зайн мэдрэмжээ алдаад гялс болдог зүйл шиг байлээ. Яг тэр үед нь хажууд нь хүн байвал татаж зогсоох л хэрэгтэй. Тэр үедээ надад хэцүү юм тохиолдоогүй байхад яагаад гэж бодоод өнгөрсөн. Гэхдээ яг тэрнээс хойш бусад шинж тэмдэг нь мэдэгдсэн. Бүгдийг туулсан. Хий юм ч харж байлаа. Гар маань хяналтгүй өөрөө автоматаар салгалдаг байлаа. Орондоо чадалгүй хэвтэнэ. Айдас. Уур уцаар (байгалиасаа уг нь тайван хүн). Нойргүйдэл. Гудамжинд явж байхад гэнэт өөрийн мэдэлгүй үхчих юмсан гэж байнга амнаас автоматаар гардаг байлаа. Хүмүүс ойлгохгүй тулдаа. Тэрнээс гэнэт зөрсөн хүн тэгж хэлбэл аймаар санагдана. Гол нь тэр үедээ өвчтэй гэж мэдэхгүй аймхай сул боллоо гээд өөрийгөө байнга шүүмжилж байсан нь буруу. Шөнө унтахгүй. Бүгд байсан. Одоо зүгээр. Ганцхан шөнө унтахгүй нь л үлдсэн байна. Бусад нь арилсан. Зүгээр болсон. Өвчтэй байхдаа би шаналдаг болохоос уйлдаггүй байсан. Харин онош аваад мэдээд эм уугаад эхлээд эдгэрэх процесстоо байдал амархан дээрдэж байгаа ч бас их уйлдаг байсан. Өөрийгөө өрөвдөөд мэдэхгүйгээр ямар удаан хугацаанд зовоо вэ гээд. Эртхэн мэдээд зүгээр болохгүй гээд. Гэтэл сэтгэл гутрал гэдэг чинь удаан эхэлж удаан эдгэрдэг юм байна. Оноштой болоод өөртөө залхуу байхыг зөвшөөрсөн. Тэртэй тэргүй өвчнөөсөө болоод бүтээмж илт буурсан байсан. Ингэснээр өөрийгөө дарамтлахаа байсан. Сөрөг юм бараг үздэггүй гэхдээ ганц 2 гэмт хэргийн кино үздэгээ болисон. Эдгэрэх явцдаа эдгэрэх дахихгүй байх өөр арга хайсан. Юутубээр нэг хэсэг баахан монгол лам нарын заавал шашны ч биш лекц их үзсэн. Тусалсан. Олон жил бурхан шашнаас хол явсан хүн. Учир нь юу гэхээр америкийн нэг эрдэмтэн бясалгадаг түвд лам нарын тархины зураг бичлэгийг хийгээд тэд хэзээ ч сэтгэл гутралаар өвдөхгүй гэсэн. Үүнийг барууны зарим эмч нар нэг эмчилгээний гарц гэж хардаг. Гэхдээ танай нөхөр шиг хүнд ид ийм байгаа үед нь чи бясалгал хий гээд байвал утгагүй. Юун тэрэнтэй манатай их хэцүү байгаа. Харин одоо миний алдаад байсан оюуны чадамж бүгд сэргэсэн. Эцэст нь хэлэхэд айдас, стрэсс 2 -оос үүдэлтэй.(Хүнд юм тохиолдоогүй бол) Миний бодлоор дорнын ардын эмнэлэгийнхэн бага дунд зэргийнхийг аргалж чадах байх. Тэр талаар юм уншиж үзээгүй байна. Гарц байна. Эмч л их чухал. Эмчийн зөвлөгөөгүй дураараа эм уух хэрэггүй. Ургамлын эм ч бай заавал эмчээс асуу. Уур уцаар ихтэй үед нь “болгоомжтой” хүчлэхгүй байсан нь дээр. Уур уцаар аймаар оволзоод тэрийгээ дагаад зүрх нь баахан цус юүлээд тэрний хөдөлгөөнийг дарах гэж баахан өтгөн цай уудаг байж. (Өвчин гэж мэдээгүй үедээ)

    • Ланна says:

      Надад туслаач би яаг одоо энэ байдлаасаа гарч чадахгүй байна тэр ургамалыг хаанаас авч болох өдөр бүр л дордож байна би бүүр хүүхэд байхдаа л үхэх юмсан гэж бодогддог байсан хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдсон энэ байдал маань гайгүй болоод байтал сүүлийн хэдэн жил даамжирч байна

  21. уур хилэн says:

    Баахан ханиад тараачихлаа. Гэхдээ болохгүй зүйл гэж энэ хорвоод байхгүй гэж ярьдаг шүүдээ хань ижил чинь эдгэрнээ жаахан хугацаа орох байх. Энэ сэтгэл гутрал чинь олон жилийн угшилтай шүү бага багаар нэмэгдэж байгаад илэрч байгаа нь одоо үе магадгүй олон жилийн өмнөөс эхэлсэн байх энэ хугацаанд чамайг нэлээн их зовоосон байлгүй би эцэг эх хань ижил үр хүүхэд ах дүүсээ олон жил зовоосон доо одоо бодохоор өөрийгөө зүхээд ч барагдахгүй юм. Одоо би хэдий чинээ уурлаж сэтгэл хачин болчихсон байсан ч тэвчээд аль болох инээдэг онигоо ярьдаг охинтойгоо тоглож эхнэрээ таалж амьдарлыг сонирхолтой болгох гээд үзэж байна. Хичээгээрэй тэвчээрэй чи сайн хань ижил байна. Удахгүй танай хүн чамайг таалж эхлэх өдөр ирнээ итгээрэй. Архи тамхи хэрэглэдэггүй нь том давуу тал шүү. Ядаргаанд нэг орчихвол гарахдаа их удаан юм байна аа .

  22. уур хилэн says:

    Өнөөдөр Монгол улсыг маань мүүн гэж зүгээр төрийн бус ч юм шиг шашин ч юм шиг зүйл будаа болох гээд шуугаад байх юм. Гэтэл энэ нийгмийн уур бухамдал чинь Монгол залуучуудыг маань эхнээс авахуулаад хүн дүрстэй мангасууд болгож байхад төр засгийн байж байгааг хэлэх үг алга гудамжаар явж байхад хэчнээн сайхан зүс царайтай сайхан унаатай байр машин дутах зүйлгүй хүмүүс цаанаа л нэг сэтгэлд нь гуниг гутралтай өөрөөр хэлвэл цог хийморьгүй улсууд ямар олон болчихсон юм бэ тамин ээ өөрөө ч хүртэл олон жил ажилласан үр дүнд сэтгэл гутрал уур хүрмээр одоо шөний 3 цаг нойр алга өөрийгөө сатааруулах гээд сайт орно бухамдал 

  23. уур хилэн says:

    наад балаа өвчинийг чинь тусчихаад сууж л байна. Нэлээн хүнд хэлбэрлүүгээ орчихсон юм шиг байнадаа нөхөр чинь. манай эмч нар сэтгэл судлал талаар нээх сайн биш юм шиг надад санагдсан миний бага д уншиж байсан сэтгэл зүйн номыг л яриад байдаг юм. би сэтгэл судлал талаар их л ном уншсан гэхдээл наад балай өвчинийг чинь тусчихаад тууж явна. бүтэн нэг жил эмнэлэгээр явлаа одоо эмнэлэг эмийн дон болчих гээд л байна. зөвлөх юм алга даа дээр нэг хүн сэтгэгдэл бичсэн байна лээ өөрөө л ийм өвчтэй болчихсон байна гэж ойлгоод л зүтгэхгүй бол болохгүй унтаад ч нэмэр байхгүй их л удаж байж эдгэрдэг юм шиг байнаа. оройл их хэцүү элдэв хангай зүйл бодогдоод айдас хүрээд үнэхээр хэцүү унтахгүй удахаар бүүр долоон дор ядаж байхад шалих шалихгүй юмнаас айж цочих уур хүрэхийг яана би саяхан нэг зүйл олж уншсан сэтгэл гутрал өвчнөөр өвчилсөн бол зөв энергитэй хүмүүстэй хамт байх гэж. тэгтэл Монгол улсад маань тийм хүмүүс байна уу. Өөртөө л санаа тавихгүй бол болохгүй. Наад балай өвчин чинь их халдвартай шүү. 

  24. Busgui says:

    Hugjim hugjim hugjim bas dahin hugjim.  Saihan uyangiin duunuud, songodog hugjim.  Melmertel uilsaar baigaad dotor ongoisondoo

  25. kjh says:

    1t shar had demii, shar hadiin darga baisan hun n uuruu tegj helsen gej bn lee

    2t dunguj ehelj bgaa deer n orchiniig uurchluud tolgoind sain salhi oruulahgui bol hundreheeree mud garahgui shu

    bi 10n jil depressdsen, uuruu l garjiin daa, hervee salhind garaad huduuguur ayalj yavaad esvel neg saihan seksdeed esvel neg saihan huntei setgelee neegeed zugeer boljdog baisan bol goyo l baina, teren shig amar yum haana baihav, haramsaltai n tiim amar bishee, suul ruugee uuriiguu ch zuv ilerhiilj chadahgui neg yum yarih gej bgaad shal uur yum yariad yavchina, setgen bodoh chadvar aimar udaashrana, shuvtan muu yum bodoostoi buun aidas, ter muu bodoldoo avtaad gulruud suuchina, terneesee bolood medrel muutai galzuu soliotoi setgets medreliin uvchtei geed esun shideeree duuduulsan daa, duuduulsan gej dee nuur luu helehgui araar chin yarina, mglchuud hunii muud ih durtai bdg blhoor er n nuhruu bitgii hun amitand setgel gutrald orson gej yariarai, uursduu hoorondoo chimeegui argalsan n deer, setgel gutral shizogoos arai uur yum bdgiig humuus oilgohgui shuud l shizo gedeg shuu, gants haramsdag yum depressdej baih hoorond emee maani nas barsan,  depresnees bolj aash zan ih evdersen bolhoor suuliin jiluuded n hair halamj ugulgui shuvtan hereldseer baigaad emeegee aldsandaa ih haramsjiin, busdaar bol ergeed heviin bolhod dahin tursuntei l adil daa, amidral shineer eheldeg yum

  26. zochin says:

    arkhi sain uu setgel uudrug boldog  yum…………..kk

  27. zulaa says:

    manai egch iim ovchtei bolson, yadarsan uyed ni mon golduu havar sederdeg, ene uyedee zaaval shar hadand hevtej emchluuldeg, ugui bol hundreed amia horloh geed salahaa bdag, holbogdvol medeh zuileesee helj ogoy, zulaa_n@yahoo.com

  28. MR.$ says:

    Би ингэж байсан. Өглөө бүр гүйснээр энэ байдлаасаа гарсан. Гүйгээд үз гээрэй…

  29. Нээрээ says:

    уг нь бол энэ үүгээр биш хамгийн гол нь нөхцөл байдлыг нь илүү тодорхой болгож байж ГАРЦ санал болгомоор байна.

  30. Нээрээ says:

    Уучлаарай баахан алдаатай биччихсэн байна.

  31. Нээрээ says:

    Юуны өмнө ханьдаа санаа тавьж байгаа өөрөөр тань би бахархаж байна. Сайн бодоод тунгаагаад үзвэл гарах гарцгүй асуудал гэж хэзээ байдаггүй юм шүү. Асуудал юу байна вэ гэхээр танай хүн архи дарсаар стресээ тайлдаггүй учираас дэндүү БИ ТӨВ-тэй хүн гсэн үг. Энэ нь нэг талаараа сайн талтай нөгөө талаараа хэцүү. Би төвтэй хүн учраас тэр тал руу нь хандаж “дайралт” хийх хэрэгтэй. Гэр бүлээ авч явж чадахаа болчихлоо гэж үзсэн дээр нь нэр төр алдагдсан гэж бодоод байгаа учраас ийм байдалтай байгаа байх.

  32. sarnai says:

    Oo tiim ioga bysalgal ih sain yalanguya ioga urt hugatsaagaar yavuul

  33. sarnai says:

    Ayultai ovchin shde.minii bodloor shar had tiim ch togs emchlehgui.harin sain ulamjlalt emnelegt tan bariulj zuu taviul arai deerdene.bi bas gutrald orood garch chadahgui olon jil bolsn odoo baga bagaar deerdej l bn.ih l olon em tan emneleg emchilgee uzsen de

  34. yo says:

    Монголчуудын амьдрал, нийгэм ямар ч хэцуу болчихсон юм дээ. Энд тэндгуй, хуухэд хегшидгуй амиа хорлолт, сэтгэл гутрал.  Ядаж байхад ажил терел, амьдрал нь бугд тер засаг, халаа сэлгээнээс шууд хамааралтай болчихсон. Энэ хумуус нь тереес хамааралгуй мереерее амьдарч болохоо больчихсон юм уу эсвэл чадахаа больчихсон юм уу. Их хэцуу еревдмеер харагдах юм.

  35. misheel says:

    Setgel gutrald orj uzej bailaa. Ergen toirnii yamarch yum nadad er in yamar hamaatai yum be gej bodogdood gantsaaraa l bzimaar sanagddag yym bilee. Bi iimerhii bdaltai 3 n doloo honog bolson. Tegeed uurteigee ih yaridag bsan neg l bish bolood bn ingej bolohgui shuu gej uurtuu bnga helne. Hii yumnaas aigaad ewgui l yum bn le. Getel neg udur 10n jil uulzaagui uridiin maani uerhdeg bsan bsan zaluu utasdaj bi chamaig hairlaj yawdag gej helhed tenger tselmej zurh bulgilj zuw zugeer bolson. Ikh sonin yum bilee. Ta nuhuriinhuu hajuud streestej suulguu gaduur hoshin shog dandaa goyo concert duu bujigind yawaad uzeerei. 

  36. Creepy man says:

    Агаар салхинд гар, өглөө болгон алхахыг зөвлө, спортоор хичээллүүл. 

  37. bi says:

    hun gnet ondroos unahaar bas amidrldaa oortoo het ih ondor shaardlga tavihaar setgleer ogtsom unadag bh gj bi boddg. setgetsiin emneleg demii sain setgel zuich bol tus bolh bh setgl zuig zasah nom unshih bas engiin heviin odoo baigaa amidrldaa bgaa zuildee setgl hangaluun baih ystoig l oilguulh hergtei de unendee eruul saruul bn gedg az jargl shude ur huuhd chini ovdj havdaagui oorsdoo erhtn buten bhd joohn aimdrl uzeegui hun ondroos unhdaa iimerhuu baidld ordg bh, hairlh ystoi humuus chini urglj hamt chi tednii toloo asar ihiig hiisnd bas eruul saruul bgaad ni l talrhj bdg gedgiig oilguulh hergtei bh, bas ger bul ur huuhdinhee asuudld sanaa zovuul ter tegeed bh shg bn ch gdg ymu oor zuild anhaarliin handuul ongrsn zuil ergeed irehguig sain oilguulh hergtei de neg ch odriin omno bosh hergtei gedgiig unsh sudal 

  38. Zochin says:

    Bi naad huniig chini oilgoj bna, AN garaad ajilgui bolood heseg gutrald orood yaahaa medehgui suuj bsan yum getel huu maani gadagshaa aylana geed namaig 2 sar daguulj yavsan, ireed ertontsiig harah uzel shal oor bolson yum shig sanagdaj bsan ue sayhan tgd yun ter stress gutral, gadagshaagaa daguulaad yavdaa l gej heliye

  39. zochin says:

    nohor chin gutrald orohoos omno amidraliin het idewhtei baisan uu, buh yumand heterhii sain, uhaantai geh met…

  40. zochin says:

    Naranbaatar chin shashinii pastor gesen. Nuhuruu huduu saihan agaar salhind bieiin hudulmur hiilgeed, byasalgal hiilgeed baival udamiin l setgetsiin yum baigaa bish bol zugeer bolno doo. Ih hundervel harin hetsuu boloh baih. Eldev huchtei em taria tur l namjaahaas ug undsees n salgahgui l baih. 

  41. zochin says:

    setgel gutraliig depress gedeg bogood hund buh zuil baisaar baihad tsaanaasaa yamar ch zuild sonirholgui bolood bur hunderwel ornoosoo ch bosohgui hentei ch uulzahgui yu ch hiih sonirholgui boldog yumaa, amidraliin buh yum teertei, daaj dawshgui sanagdaj etsest n amia horloh bodol orj irdeg, nuhur chin emnelegt hewtsen bol zow gazaraa ochson baina.
    setgel gutrald amitreplin gedeg em uudag, ug emiig dood tal n tasraltgui emchiin zaasan tungaar 6 sar bolon tuunees deesh 1jil garui uuj baij mash baga bagaar hewiin baidalruu orno, em uuhaa zogsooj bolohgui , em uusnaar eldew hund hetsuu bodluud orj ireh n bagasch, untsanaar tarhi mash sain amarch ugdug. 
    dulaaraad ireheer zaawal daguulj garch 30 s deesh minut alhaj bai, hun alhasnaar az jargaliin daawar yalgardag. 
    er n mash hetsuu owchin, dahih magadlaltai, emchiin zaawariin daguu tewcheertei baigaarai. edgedeg hewiin boldog owchin yum shuu

  42. сод says:

    Сэтгэл гутралыг хүн ѳѳрѳѳ даваад л гардаг юм бна лээ.  Ѳѳр хэн ч тус болохгүй ээ.

  43. emegtei says:

    Үнэхээр л үхчихмээр санагдаад гэхдээ үр хүүхдүүд минь харагдаад чадахгүйн бна лээ. Чамайг байгаа болохоор л бид хэд чинь сэтгэл хангалуун байх юмаа гэх зэргээр сэтгэлий нь өргөж өгөөрэй. Бас чамд бид хэд чинь байгаа шүү гэдгийг бас хамтдаа даваад гарнаа гэдгийг байнга хэлж урамын үг хайрлаарай. 

  44. emegtei says:

    Би саяхан наад сэтгэл гутралд ороод гэхдээ би өөртөө ингэж болохгүй даваад гарна шүү гэж бодсоор байгаад л давлаа. Найзтайгаа дотроо байгаа бүхнээ уудалж бас өөрт бгаа зорилгоо хийх ёстой ажлаа цувруулж бичээд эхнээс нь биелүүлж байна. Бас фитнесс бассейнд явж байгаа тэр их тус болж байгаа шүү.

  45. monster says:

    Taiwan bailgah shaardlagatai.ih hetsuu uwchin gesen shuudee uuriinh n durt ymiig hiilgeh heregt bhaa 

  46. Матрикс says:

    40 гаран  насны буюу хижээл насны сэтгэл гутрал гэж байдаг тэр байхдаа. 
    1. Бясалгал хий гэж хэл мэдээж хийхгүй л дээ. 
    2. Сэтгэлээ онгойтол ярьдаг найз нөхөдгүй хүн бололтой тийм хүн байвал сайн ярилцах хэрэгтэй.
    3. Боломжтой бол гэр бүлээрээ аялалд яв гадагшаа очиж үзээгүй газар байвал зүгээр.
    4. Г.Наранбаатар гээд сайн сэтгэлзүйч залуу байгаа тэр хүнтэй уулзаад үз залуу хүн гэхэд их юм мэднэ сэтгэлзүйн талаар.
    5. Ажил бол амьдрал биш гэж ойлгуулах  хэрэгтэй дэ.

  47. zochin says:

    nemj helhed hyychin ajiliin hvmvvstein bitgii yylzyylaarai hetsvv baidag ym shvv.Hydlaal hoorhiilson nobshnyyd ih baidag ym

  48. GegeenCom says:

    Huduu baigalid garga. Tsag hugatsaa tag zogsood l yag l divaajind bga met yer n baisgeed amraltiin udur bur uul hadand avirdag clubiinhentei nuhcuulchih agaar salhind garch zuv amardaggui amidraliin buruu hev mayagaar udaan yavahaar iim erch huchgui dursah yumgui het muuhai yumand idegdeed udaan yavcan bn shde. Amraltand yavuulj amraa. Saihan seksdeed bai yer n l zuv amidraliin hev mayagt suralcuulj setgeliin tenheetei bolgoy gvl medleg teleh yumand durluul horvoo ganc tanai hunii zovlongoor duuschihgui ur huuhed bolon uuruu eruul saruul bga cagt uvchin uhlees busdiig bol davj boldog asuudal. Hobbytoi bolgo zavgui l bailga. Fittnest yavuul niigemshuul

  49. zochin says:

    Ene ih hund asuudal shuu. er hun 1 setgeleer unahaar ih dooshoo ordog ym. 1 jishee bn hu. odoonoos ehlej fitness-d yvuul tumur urguj uur buhimdalaa gargag ur duntei shuu. bas iog-d yvuul bas salhind gargaad 1-r ne uuliin oroi deer garguulaad changa oriuluul. bas hamtdaa arhi uuj dotoriig ongoilgo tgd hamtdaa sain gegch ne uil tgd 1 dotor ne ongoij bhaa. za amjilt buu buuj uguurei. setgel gutaraltai ued yun sex-tei mantai shde. za daraa ne yasnaa bicheerei

  50. zochin says:

    vneniig helhed tanai hvnii tyylsan zam nadtai  yag adilhan bain ih gytarhar svvldee hodood hvrtel zangirj ubddug ym baina lee yn sex ene ter shono noirgvi vvreer 6 tsagiin vedl jaahan yntan boloogvi ee har daraad holrood yag l arhinii shokond ortson adil ene tendhiin or shir bairnii tvrees geed hetsvv hetsvv .Hvn bolgon oor l baih bi gadyyr salhind ih gardag bolson ych bodolgvigeer abtobysand syyj eldeb yanziin hvmvvsiin aranshing ih harsan daa etsesden helhed mongo ajil ych bish ger bvlteigee ervvl enh baigaa gedgee mash sain oilogson margaashiin nar bidnii toloo mandan gedegt talarhaj syrsan .Nohroo abaad salhind gar onchin yadyy bidnees hetsvv amidarj baigaa hvmvvsd tyslyylaad vzdee bvsgvi min

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.