Уучлахаасаа өмнө өөрийгөө сонсоорой

3fd45c6c_big

Хааяа энүүгээр орж юм уншдаг бүсгүй байна. Нөхөртэйгөө олон жил асуудалгүй амьдарч байлаа. Амьдрал тэгширч, хүүхдүүд том болж, жаргах цаг ирлээ гэтэл нэг л өдөр орчлон хөмөрчих шиг боллоо. Нэг бүсгүйн нөхөр танай нөхөр гэр бүл үймүүлээд байна гэж залгадаг байгаа. Нөхөр маань надад хайртай, амьдралаа бусниулахгүй, үр хүүхдээ бодъё гээд би ч гэсэн эр хүн алдаа л биз, эндээ л биз, уучлая, хэрүүл уруул хийхээ больё гэж бодлоо. Нөхөр маань ч тэр хүүхэнтэй утсаар ярихаа больсон. Надад жигтэйхэн халамжтай л байна. Буруугаа ойлгож байгаа нь мэдрэгдээд л байна. Уг нэг их сүртэй юм болоогүй, утсаар ярьснаас хэтрээгүй, тэр хүүхэн өөрөө л хайртай дуртай гээд гүйгээд байсан гэдэг юм. За тэр ч яахав. Яасан ч байлаа гэсэн өнгөрсөн асуудал. Бусад хүмүүс бол итгэхгүй л байх. Харин би нөхөртөө итгэхийг хүссэн.

Тэгээд ч эр хүн байгалиасаа л ингээд заяачихсан юм шүү дээ. Эмэгтэй хүн хайртай дуртай гээд гүйгээд байхад үгүй гэх эр хүн ховор л доо. Миний хувьд багш хүн болохоор энэ талаар нэлээд ихийг уншсан гэх үү дээ. Гэтэл би  нэг их сайхан санаатай, ууч зөөлөн сэтгэлтэй, хатан ухаантай, үр хүүхэд гэр бүлээ боддог, хүний алдаа оноог ойлгодог сайн хүн болох гээд өөрийгөө сонссонгүй. Нөхрийн минь араас гүйж, уруу татсан Нандинцэцэг гэгч бүсгүйн нөхөр залгаснаас хойш бүтэн 11 сар өнгөрлөө. Уучилж өршөөж сайн хүн болох гэж өөрөөсөө асуулгүй илүү зан гаргасандаа харамсаж байна. Ер нь залуучууддаа хэлэхэд ийм явдал тохиолдвол сайн бодож байж шийдээрэй. Уучлана гэдэг цаг хугацаа их шаарддаг асуудал бололтой. Дотор хүн минь уучлаагүй байхад уучилсан дүр эсгэж өөрийгөө хүчилж, өөрийгөө зовоох хэрэггүй юм байна.

6 Comments

  1. Zahidlyn ezen says:

    Сарнайд
    Араас нь гүйдэг байсан нь нотлогдсон. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүх зүйл илрэнэ. Энэ хорвоод нууц зүйл гэж үгүй. Үүний төлөө би үлдсэн бүх амьдралаа зориулна.

  2. sarnai says:

    He he ineed hurchlee.yasan genen hun be ta.odii nasalchaad.ta bod doo ta er hund durlaval tegeed odood araas n guigeed bhu.tanaii nohor l hudlaa yriad bn shd.erchuud bugd l ter huuhen ehelsen gej heldeg shu de.unendee tanai nohor l ehelsen.ta sain bodood uz.nadad ch bas iim tohioldson .

  3. Gegeencom yag zuw hellee 

  4. Agii says:

    Uuchilsandaa haramsana. Bas uuchlaaguidee haramsana. Ali ni diileh baisan bol?

  5. GegeenCom says:

    Hmm uhaarsan zaluug uuchlahgui changalj bj buur hundiirchvuu avralgui bolchuul aavguu huuhduudtei avgai nar az jargalaa olohyn tuld olon l yum setgeh boloh bhda

  6. сод says:

    Сайн хашраадаг байж, арай түргэн уучилчихлаа гэжүү.хэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.