Энэ фэйсбүүк гээч зүйл шал илүү юмаа…

Facebook-login-closeup

Сайн байн уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Надад амьдралын туршлага, үнэтэй зөвлөгөөнүүдээ өгч зөвлөөч. Би найз залуутайгаа үерхээд хамтдаа амьдраад жил болж байна. Эхэндээ хэн хэндээ өмнөх хүмүүсээ ярьсан. Мэдээж бүгдийг биш тэр ч гэсэн надаас нуусан худлаа хэлсэн зүйлүүд байгаа. Гэвч даравч далдайна булавч бултайна гэгчээр надаас сүүлийн үед фэйсбүүк паспортоо нуух боллоо. Тэгээд санамсаргүй ороод үзтэл баахан охидууд хайгаад нэг бүрчлэн зургийг нь үзсэн байгаа. Дээрээс хойш нэг охиныг их олон удаа хайсан. Зураг нь нийтэд биш болохоор адд хийж харах гэсэн байсан. Намайг асуухад худлаа хэлээд ганц л уулзсан гээд байх юм. Үнэндээ ийм мэдрэмж их эвгүй.

Тэр охин нь дугуй сонирхдог юм шиг баахан дугуйны зураг байсан тэгсэн одооноос гэнэт манай хүн дугуй сонирхоод унах юм. Энийг яаж байна гэж ойлгох вэ? Цаашдаа ийм явдал яг ямар болохыг би бол үнэхээр тааварлахгүй байна. Мөн энэ фэйсбүүк гээч зүйл шал илүү юмаа. Надад лав миний найзын тоо хэд байх хэд нь банди байх миний зураг хэдэн лайктай байх, намайг хэдэн хүн дагах үнэндээ сонин биш гэтэл манай найз залуу миний найзын тоо бага лайк ч бага гээл баахан таних танихгүй охин руу адд хийх юм. Уг нь хайртай л бол хоорондоо л гоё байвал фэйсбүүкт нээх ач холбогдол өгмөөргүй санагдах юм надад. Эсвэл би хэтэрхий боож хааж байгаа юм болвуу? Тэрийг нь ойлгоод байгаал байх хэрэгтэй юу?

19 Comments

  1. husband says:

    Манай эхнэр өмнөх нөхрийхөө фб байнга үздэг.хэдэн жилийн өмнө би мэдээд уурлаад хэлж байсан.тэрнээс хойш дахиад үзэхгүй биз гэж бодоод тоохгүй мартсан байсан юм.гэтэл саяхан фб – ийг нь шалгасан чинь байнга үздэг нь хэвээрээ байсан.тэгээд бөөн хэрүүл хардалт болоод миний буруу болж таарсан.хүний хувийн нууцад халдлаа бла бла бла…эхнэр нөхөрийн дунд нууц юм гэж байх ёсгүй л баймаар.одоо эхнэрээ юу гэж бодохоо ч мэдэхээ байгаад байна

  2. Мөөгий says:

    Ийм асуудал үнэхээр хэцүү. Чамд бол хайргүй юм байна. Манай нөхөр надад угийн хайргүй. Хайргүй гэдгээ ч хэлдэг. Үйлдлээрээ ч илэрхийлдэг. ФБ ийг би үзэн яддаг байлаа. Гэхдээ хөөрхий фб д буруу юу байхав. Нөхөрт чинь л байгаа юм. Манай нөхөр бол өөрт таалагдсан охиныхоо фб байнга үзнэ. Үргэлжийн хайж үзсэн байдаг. За тэгээд өөрийх нь комоор дүүрэн өөрт нь таалагддаг охидуудынхаа бүх зургийг олоо хийчихсэн байдаг. Шөнөжин тэр охидуудынхаа зургийг үздэг. Намайг мэддэгүй гэж боддог байх л даа. гэхдээ би мэддэг.  Сүүлд энэ тухай хэлээд ярилцах гээд бүр дордож салах дээрээ тулсан. анхнаасаа ийм байгаа хүн засрахгүй үнэн шүү. Чи хүүхэдгүй байгаа дээрээ салсан нь дээр гэж хэлмээр байна. Би хүүхэдтэй учраас бас хэдэн жил амьдарсан учраас яг салахаа сайн шийдээгүй байна. Үнэндээ сэтгэл нь өөр хүнийг үргэлж хайдаг хүнтэй байх үнэхээр сэтгэлийн там. 

  3. Tagnuulch says:

    Gegeen com ooo chamd ajillayaa kkk. Tagnuulchaar kkk

  4. хм says:

    1.Чиний залуу чамд хайргүй, сэтгэл нь тэр дугуйтай хайгаад бгаа охиндоо л бна даа.Чамайг зүгээр хамтрагчаа гэж боддог, тэгээд өөр илүү охин хайгаад бна.Гэхдээ үүнийг буруу гэх хэцүү, ялангуяа эрчүүд хайртай хүүхнээ л байнга хайгаатай бдгийн.Чи тийм болохоор хамт амьдрахаа болиод хэсэг шалгаад үздээ
    2. Хүний хувийн нууцад халдах буруу, гэхдээ хааяахан юу хийж байгаа ямар түвшинд бгааг шалгах л хэрэгтэй

  5. Better says:

    Бөөн ФБ ашиглаж завхайрдаг завхай новшнууд дислайк дарж дээ. Хүн болгон та нар шиг биш. ФБ хэрэгтэй, чухал чухал группүүд зөндөө байдаг юм. Завхай новшнууд аа.

  6. Bi says:

    Bi bas ene FBiig eroosoo demjdeggui. Laitai, zalhuutai yum shig sanagddag. Heregtei humuust ni heregtei l bdag blgui. Olon niitiin stress ees hol yavya gej boddog humuust bol fb orool bol hussen huseegui boon tanih, tanihgui yumnuudiin  zurag, huviin amidral, zovlon jargal geed hereggui hog medeelleer tarhi duurgej bn shd. Yug ni tegeed demjeed, uhetsgeeged bdiin. Nadad lav neg ch hereg boloogui

  7. GegeenCom says:

    Sonin yum. Fb-s orlogoo bosgodog humuust bol heden friends like-tai baih n hamgiin ih hamaatai.
    Yostoi tiim idevhtei huuhduudeer page groupuud neelgeed olon like hurgej bgd zardag biznes hiij bolno shde. Chi uuruu yamar tahir dutuu uzel bodoltoi yavjiinaa. Chamaas uur baihaaraa muu esvel sain bolchihgui nad shig humuust bol fb-d idevhtei bacaanuud goloosoo heregtei bn huuye. Yahav naad bandid chini hiih yumiig n zaagaad ugchuul uigagyi idevhtei chanar bga bj magad bn.
    Chamaig bas derrikduuldeg ajluuddaa tavichmaar tovarishuu gui yu. Gatnuul hiilgechmeer heden $$ avaad bultsan balai novshnuudiin fb uhahad cham shiguud n tomilbol hezee henii zurag uzseniig n hurtel reportlood bj chadahiim shig bn sd. Chadah chadah suvgaar chini ashiglachih yumsan haha. Shal demii ohin bandi don don gej suuhaar utsaa maajaad calin avdag ajil sonirhooch. Niigemd heregtei ashigtai yum sudluulah geheer bas nuguu heruulee hoocoldoh geed ajillah hun oldq ee odoo yanaa

  8. 789 says:

    фб буруугүй дээ. наад хүн чинь фбгүй байсан ч аргаа олоод өөр хүүхэн рүү шүлэнгэтэх л эр байна шүү дээ. эртхэн аргаа бодсон нь дээр биз. хэзээ ч засрахгүй.

  9. Нээрээ says:

    Хүнээс хүндлэл хайр гуйж, шаардана амьдрах шиг утагагүй юм байдаггүй юмаа хө. Чамд чин сэтгэлээсээ хандахгүй байгаа хүнийг явуулах л хэрэгтэй. ФБ-ын буруу гэж байхгүй. Гэхдээ л хэрэгтэй хэрэггүй олон мэдээллийн хажуугаар дарвайтлаа будаад постолчихсон охид хүүхнүүдийн зурагнуудаас үнэндээ залхаж байна. Тэгээд хөөрхий эрэгтэй биш эмэгтэй хүмүүс “хөөрхөн шүү” гээд сэтгэгдэл үлдээчихсэн үнэн өрөвдөлтэй.

  10. oyuka says:

    Тийм шүү нэгэнт л үнэнч байхаар шийдэж үерхэж хамт амьдарч байгаа юм чинь нэг хүн шиг л байх хэрэгтэй. Би өөрөө ийм зүйл цаашдаа хэрхэн өөрчлөгддийг дэндүү сайн мэднэ. Эхлээд зураг хардаг адд хийнэ лайклана. Тэгээд нэг өдөр бид2 маргалдаад тусдаа байвал тэр тэднүүстэй уулзаж эхлэнэ. Эрэгтэй хүмүүс ихэвчлэн ийм л байдаг. 

  11. Silence says:

    Ene xvmvvs svvlin uyd huwiin oron zai gedger ih dalimduulah yma. Tgj biy biynese yma nuuh bl xvntei uyrhej amidarch yadg ym, yern erthen iimrxv zvilse medeltsed zam zama huusn ni der. Ta 2 biy biyde hair setgltei bolod niilsen l bl negnese ym nuuh gedg oilglt bh yosgvi. Chdxgvi bl singlere huwiin oron zai ged ywj bai.

  12. зочин says:

    өө онцгүй онцгүй.Чиний зөв гэж бодож байна.Хүнтэй харьцаад л эрж хайгаад л байх нь шхл утгагүй түүний хөнгөн  илүү хардаг зантайг илчилж байгаа гэсэн үг.Манайхан одоо нэг бусдын орон зай гэсэн нэг үзэл гаргаж ирчихсэн,түүнийгээ бие тусгай эрх мэдэлтэй дураар дургихдаа ашиглах юмаа.Тийм орон зай эрх чөлөөг эрхмлэдэг бол гэр бүл зохиож ,эхнэр нөхөрийн ариун нандин холбоог үгүйсгэж яадгийн.Ганц бие байх үе өөр шүү дээ.Зүгээр цүнх түрийвч ухах бол өөр л дөө.

  13. Better says:

    Нэг нэгнийхээ хувийн орон зай руу бүү халд. Тэнэг хүн бол тэнэгтээд цаашаа явна, ухаантай хүн бол олгосон эрх чөлөөнд баярлаад хүндэлнэ. Хүний утас, ФБ ухах хамгийн бүдүүлэ ажил. Биеийг нь дураараа илж таалах эрх өглөө, боллоо. Оюун санааг нь онгичих гээд дайраад байх утгагүй. Хайртай байлаа гээд нууц үг нэхвэл тонил л гэх юм байна, би л лав.

  14. oyuka says:

    Ер нь эхнэр нөхөр чинь эсвэл, найз залуу найз бүсгүй тань иймэрхүү үйлдэл гаргавал хэрхэн шийдэх вэ? Хаа хамаагүй хүүхнүүдийн зураг фэйсбүүк үзэж адд хийгээд байвал ялангуяа эмэгтэй хүмүүүс бид нарт л маш эвгүй санагддаг гэж боддог шд

  15. Er says:

    Chamd hamaagui bizdee hunii huviin nuuts gej bn shuu dee

  16. zochin says:

    khuurkhun zolignuudavdee…………………………. ineed tei yumaa xa xa

  17. oyuka says:

    Бид 2уулаа  23тай харин одоо жоохон 10н жилийн хүүхдүүд биш хэдий үзэл бодол нийлэхгүй байсан ч иймэрхүү юмыг ухамсарлаад харьцаагаа хадгалж үлдэх нас гэж боддог л доо би. Гэтэл банди нар шиг тэнэг зүйл ярьхаар инээд хүрээд байх юм. Магадгүй тийм байдлаар надад худлаа ярьж миний амыг таглах гэсэн байх 

  18. bebe says:

    ta 2 hoorondoo uzel bodol taarahgui l bn gsn ug. haa negtee cham shg bodoltoi hoorhon howguun bj l bgaa. ohid howguug mn hosoo songohdoo uzel bodol taarah esehee sn sudalj baj. uzel bodol taarahgui bn gdg 1 nasnii dain. ter howguunii ch buruu bish. bs chinii ch buruu bish. hun bolgon l oor oorin ertontstoi bdag ym. 

  19. Bolor H says:

    Энэ ФБ-гээс авах юм их мөн хаях юм авахаасаа ч их олсоон, сүүлийн үед ийм болчиход байгаа. Анх ФБ их зүгээр байсаан цөөхөн Монголчууд байх тэр үед (олоон жилийн тэртээ).  Тэр найзын тоо лайк нтр хэнд хамаа байна аа ёстой… Танай залууд үнэхээр том асуудал байна бодол сэтгэлд нь. Та хоёр ер нь хэдэн настай хүмүүс вэ танай найз залуу дэндүү Teenager сэтгэлгээтэй хүүхэд байна(одооны залуус ернь ийм болчиход байгаамдөө хөөрхий). тэр лайк найзын тоог бодохлоор л ингэж бодогдоод байх юм  ккк  инээдэч  хүрэх шиг…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.