Хайртыгаа одоо л хайрла

Сайн байцгаана уу? Намайг Гиймаа гэдэг 24 настай. Би 6 сараас хойш нэг залуутай өдөр бүр мессенжэрээр харьцдаг болоод анх 8 сард уулзсан юм. Тэрнээс хойш нэг их уулзаж учралгүй байж байгаад 9 сараас хойш байнга уулздаг болоод үерхэж эхэлвээ бид 2. Тэр үедээ энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн болчихсон юм шиг л санагппаг байж билээ. Зүгээр л маш их жаргалтай байсан гэдгээ л хэлье бусад зүйлсийг бичих гэхлээр нүдэнд минь нулимс цийлэнгээд уйлах гээд байна. Гэхдээ би анх эхлэхдээ л өөрийгөө хэт барьж 2 үнсэхийг хүссэн ч нэг үнсэж хэт их дасахаас айж ямар нэгэн юм болвол эртхэн салчихна биз л гэж үерхдэг байсан. Ийм их хайртай болно гэж төсөөлж байгаагүй ээ үнэндээ, тэр минь надаас нэг ах, халамжтай их сайн залуу байсан.

Тэр жаргалтай үедээ би зөвхөн өөрийн бодлоороо, өөрийнхөөрөө л түүнийгээ хайрладаг байсан. Харин би гэж тэнэг амьтан найзынхаа үгийг сонсдог баатар болоод тэрнийгээ их гомдоосон. Хайр сэтгэлийн харилцаанд 2 хүн өөрсдийнхөөрөө л байх нь хамгийн зөв юм байна лээ шүү бас түүнийгээ яг одоо дэргэд байхад нь л хайрла, битгий хард битгий муухай үг хэл тэр өмнө нь хэзээ хэнтэй байдаг байсан нь хамаагүй яг одоо л чиний дэргэд байгаа нь л юу юунаас илүү чухал. Би хайртай хэрнээ л хайртайгаа хэлдэггүй, дургүй юм шиг л царайлдаг байсан. Тэр минь ч гэсэн хэлдэггүй л байсан л даа гэхдээ бид 2 бие биенийгээ мэдэрдэг л байсан.

Харин бид 2 салахдаа л би чамд хайртай гэж бие биедээ хэлсэн Тэр үгийг ямар их сонсохыг бас ямар их хэлэхийг хүсэж байсан билээдээ тэгтэл бид 2 хоёулаа л салахдаа хэлсэн Тэгж их сонсохыг хүссэн тэр 3хан үг тэр үед үнэхээр гунигтай сонсогддож байж билээ. Тэрнээсээ бас байнга л их юм хүсэж энэ чинь ч болохгүй байна, тэр нь ч болохгүй байна гэж байнга л гомдоллож ююмны түрүүнд л салъя гэж хэлдэг байсан би үнэхээр тэнэг тэгэх болгонд л гүйгээд ирдэг байсансан. Хайртай түүнийгээ ямар их шархлуулаг байснаа хэзээ хойно бүх зүйл дууссаны дараал ойлгож байна үнэхээр л хүн гэдэг алдах хүртлээ юутай байснаа мэддэггүй бололтой. Одоо намайг тэврээд духан дээр минь үнсдэг тэр минь дэргэд минь алга, ямар их санаж үгйүлж байгааг минь мэддэг ч болоосой.

Одоо миний хүсэж байгаа ганцхан зүйл гэвэл хайртай шүү гээд нэг л удаа хэлээд тэврүүлээд үнсүүлэх юмсан л гэж өдөр бүр бодож хүлээж суудаг. Яг одоо таны дэргэд хайрт чинь байвал та бол энэ хорвоо дээрх хамгийн аз жаргалтай хүн тийм болохоор тэрнийгээ байгаа бүх зүйлээрээ хайрла, дараа нь харамсахгүйн тулд дэргэд байхад нь л хайрла. Бид энэ хорвоо ертөнц дээр ганц л амьдрана, аз жаргалтай амьдрах хэрэгтэй. энэ л зүйлсийг хэлэхийг хүслээ нэг хүн ч гэсэн уншаад над шиг алдаа гаргаж түүнийгээ битгий гомдоогоосой л гэж хүслээ. Мэдээж бид 2т хоёуланд нь л алдаа дутагдал байгаа, гэхдээ илүү харалган байсан нь би, эмэгтэй нь л зөөллөдөг хорвоод тэрэндээ яах гэж ч тийм их хатуурхадаг бйасийн.

Сүүлд нь хэлэхэд чи минь энийг хэзээ ч уншихгүй ч гэлээ чамдаа сэтгэлийнхаа үгийг хэлье. Би жинхэхэ хайр байдаг гэдэгт итгэж байгаагүй ээ өмнө нь, гэтэл чамтайгаа учраад би өөрийн мэдэлгү л чамайг хайрладаг болчихсон зүрхнийхээ гүнээс. Хорвоод сайхан хайр гэж байдаг вм байна хайрт минь, Тэр сайхан хайр минь чи байж чамдаа бүхнээс илүү хайртай, дэндүү их хайртай дэндүү их санаж байна…

17 Comments

  1. Niitech zaluu says:

    Зарим тэнэг хүүхнүүд ингэдэг юм.
    Хажууд нь байхад бла бла, гэчихээд салаад явангуут… Чи байсан юм байна ч гэх шиг…

  2. eegii says:

    owdoh sogdoh ni ch yu yum be hairtaigaa heleed bhad.

  3. GegeenCom says:

    Lol yaj gomdoociin uuchlah zai uldeegeeguimu
    Uhaarsiin bol odoo zuv hairla

  4. fg says:

    ovdog sogd ch geh shig solongos kino sj dee ter chini

  5. Сэвгvй сэтгэл says:

    Одоо очоод сегдеж гуйгаад буцаагаад аваач. Юу хvлээгээд байгаа юм бэ. Еер хvнд алдчаад насаараа зvpхэндээ уйлах гэж vv. 

  6. 30 tai zaluu says:

    Hehe Tsendtseren mine gen uu hehe . Chmg salgasan zaaj zuwludug bsn nz chin dahiad iluug olood uguh bhaa. Bitgii sanaa zow nz chin medej bga

  7. дээрхи хүнд says:

    Хэзээ ч хэлэхгүй юм байна. шууд сал. 

  8. no name says:

    Emegtei xvn xairtai shv gedeg vg sonsohiig vrgelj xvsch bdagiimdoo. Bi ch ylgaagui. Nz zaluugaa xeleh bolowuu geel xvleegeel bna. Gexde ter xelexgui bh.

  9. зочин says:

    Хэн хэн нь хайртай л юм бол ярилцаад учраа олж болдоггүй юм байх даа.Харин чи өөрийнхээ сэтгэлийг хэтэрхий дэврүүн бодоод байгас болохоос тийм л хайртай бол салдаггүй юм даа.Хардах,нэг жаахан муудалцах салах шалтгаан биш шүү.

  10. Comment says:

    Бүтээгүй учралыг бүгд л анхны хайр нтр гэж шаахымаа. Хохь чинээ 24 хүрчээд хүн амьтантай таараад нийлээд явж чадахгүй бол. Одоо уйлаад яахавдээ Цэндцэрэн минь

  11. Silence says:

    Fb.r taniltsdag bl vnnde jxn tiimxen l ym. Yu yunii duhand hurelgui vxlee hatla, hairtai geh met svrhii bdg xvmvvs tsaanaa bl arai uur bodltoi bdg. Hen ch sn jvjiglej chdna, chmd ter chni hairtai bsn ym bl chmg uuchlah l bsn. Vnexeerin l tim notstoi asuudl bsh bl shvde. Tgher ysn bhnwe? Oilgmjtoi bga bz. 

  12. kkk says:

    Тэнэг хүүхнүүд нэээх найз найз гээл гүйдийн. Эмэгтэй найзууд ихэнх нь л дайснууд нь байдымдоо

  13. gotsoo says:

    saihan hair shan shan. gehdee awah gej yarah yor n hereggui yum shig bgaan. hairlah gedeg neg oor hanilah gedeg bur oor shu de. hun bolgon adilgui bolhoor biy biynee tanin bas sekz tal derch amidarliin hew maygiin huwid ch bas ediin zasgiin bdlaa hurtel harah l heregtei. ene buhniig haraad oortoo hamgiiin chuhal n yu we gedgee oilgoh heregtei, tegj bj l hania songodgiim xhu de. tand mongo ed horongo heregtei bol bayan hun l songoh heregtei. jiriiin negen setgel sait eriig songochood eldwiin yum neheed baychuud shig shopingdoj, end tendgui zugaaluulsangui gej hanilsan hania zowooj etsest n zurhiig n sharahluulj salaad yahaw suuhaasaa omno sain bod. negent songood suusan l bol nudee aniad haralgan yawsan n der. az jargal haalgiig chin udahgui togshin

  14. svs says:

    aztai azgvil geh ym hvn dergedee baigaa zviliinhee vne tseniig oilgohiigch hvsdegvi 

  15. man says:

    azgvi durlal zondool bdag um
    gevch odoo yaay gehev
    ter neg tiim baij l bdag
    ene gehdee arai l oor yum 

  16. мөнхөө says:

    хүнийг байгаагаар нь хүлээж авах нь өөрөө аз жаргал. хүнийг өөртөө зориулан хэзээ ч засаж чадахгүй. хүний чамтай учирахаас өмнөх дадал зуршил барагтай бол өөрчлөгдөхгүй. хэрвээ ийм бодолтойгоор хамт амьдарсан бол ихэнхи тохиолдолд салж таардаг. 

  17. sam says:

    бла бла… хайртай гэж хэлж сална айн. тэгээд яагаад салсан юм бэ. худлаа л байхгүй юу та хоёр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.