Эр хүн ч гэсэн шаналж зовдог юм байна

Man with hand on head

Man with hand on head

Сайн байцгаана уу? Би урьд нь 2-3 захидал бичиж байсан. Олон хүмүүсийн зөвлөсөн, загнасан, хараасан зүйлүүдийг зөндөө л уншлаа. Хүн өөрт нь тохиолдож байсан зүйлүүдээсээ туршлагаа хуваалцаж байж бусдынхаа зовлонгоос бага ч гэсэн нимгэлэдэг байх. Би урьд нь эхнэрээ хардаж, элдэв бусаар хэлж байж суухын аргагүй болгоод л явуулсан юм шиг байна лээ. Гэхдээ мэдээж ор үндэсгүй хардаагүй. Өөр эрчүүдтэй нялуун мэссэж, дотно үгтэй элдэв зүйлийг харж л байсан.

Гэхдээ би тэр болгонд нь уучлаад л өнгөрдөг байлаа. Харин би араар нь тавьж, агсам согтуу тавьж, зодож нүдэж байсангүй ээ. Манай эхнэр өөр хүнтэй болчоод над дээр ирээд /би мэдээгүй байсан/ 2-лаа хэсэг тусдаа амьдарч үзье өөрсдийгөө өөрчлье, хэн хэнгүйгээрээ амьдарч чадах эсэхээ үзье гэсэн. Би ч зөвшөөрөөд хувцасаа аваад хүүг минь дагуулаад охиноо үлдээгээд л гарсан.

Гэхдээ тэр хүн өөр хүн дагаж явж байсныг нь би сүүлд мэдсэн. Надад маш хэцүү байсан. Бараг үхмээр санагдаж байлаа. Яагаад намайг энэ хүнээр сольж байгаан бол, энэ хүн нь надаас юугаараа илүү юм бол, саллаа гэхэд хүүхдүүдээ яах билээ гээд л бараг өглөө босоод, өдөржин орой, унтахдаа хүртэл боддог байлаа. Тэгээд тэр хүний амнаас тэр залуудаа сайн гэж хамт тэр 2-г зогсож байхад нь сонсоод эргэж ирэхгүй юм байна гэдгийг нь ойлгосон. Одоо надад эмэгтэй хүний хайрлах, итгэх итгэл юу ч алга. Тэр хүнтэй танилцаж хайрлаад 18 жил гэр бүл болоод бараг 10 жил болсон байхад надтай ярилцаж зөвшилцөхгүй, хэт дуугүй дотогшоо хүн байж.

Мэдээж энэ бүхний эхлэл нь миний хардсан байдлаас эхэлсэн байх. Гэхдээ одоо ч би хувцасаа бариад намайг уучлаарай би буруу зүйл хийсэн гээд намайг энэ явдалыг марттал хайрлаж чадна гэж битүүхэн хүлээдэг. Бусад хүмүүсийн эсэргүүцлээс үл хамаарч. Гэхдээ чадахгүй байхаа надад үлдээсэн сэтгэлийн шарх, тэр их доромлолыг тэвчихэд бэрх. Ганцхан эмэгтэй хүн шаналж, зовж, уйлдаггүй юм байна…

22 Comments

  1. uuuuuu says:

    zail gehgyi yu gaduur zunduu hyyhnyyd bn shdee hugshin gichiig hen toodgiin 25 ungursun bol hen henii ordog nyh bolson bgaa zail gee uursduu hyreed irnee chi harjii

  2. мими says:

    uuruu l bish bol uur hunii zovlong hen chi oilgodoggui ym. chi  ch ehneriinhee zovlong oilgoogui, bas chinii zovlog ch ene deerh humuus oilgohgui, tui mai geed martaach gej yaj helj chadaj bainaa. tsagtaa hairlaltsaj durlaltsaj yvsan humuus negnee aldsandaa haramsalgui yaadag ym, ymar chuluun barimal ymuu!!! harin ter emegtei 2iin 2 huuhedtei murtluu chamaig hayad yvsan bol chi tiim aimar songolt hiih hurtel ni tamlasan baina gedgee oilgo!!! hun bur alddag, harin aldaagaa dahin davtdaggui hun l hovor baidag. daraagiin aidraldaa aldahgui baihiig husiy!

  3. уур хилэн says:

    Хөөе одоо наад хүүхнээ хая өөртөө итгэлгүй болохоор чинь яваад өгсөн байхгүй юу. Өөр сайн хүн олоол суух хэрэгтэй нүд харж гар мэдэрч байгаа үед хүн бүхнийг хүснэ. Хүнийг өмчлөх хэрэггүй чи ч ялгаагүй явалдах хэрэгтэй шдээ. Энд өнгөрсөнөө бичиж сэтгэлээ чилээж суухаар танилцах зар өгөө үхсний чинь хүлээх мүлээх.

  4. Хатан says:

    Цаг хугацаа чиний сэтгэлийг эмчилнэ. Хүн гэж сэтгэлийн амьтан учраас сэтгэл санаагаар унасан үед юун сэмбийх, юун хүүхэн бодох гэмээр л байдаг. Ойлгож байна. Цаг хугацаанд даатгаад урдах ажлаа хийгээд явж байтал тэр хүнийг ч мартаад чи өөрөө ч сэргээд ирнэ дээ. Аливаа салалт бүх насныханд, хүйс харгалзахгүйгээр яг л ижил сэтгэлийн дарамт авчирдаг нь ажиглагддаг. Тэгэхээр зөвхөн чамд ийм юм тохиолдсон биш учраас хэсэг хугацааг өнгөрөөхөд л бүх зүйл ард чинь хоцорно. Амжилт хүсье!  

  5. EdmondhMilton says:

    Bi chinii orond bsan bol zugeeer neere ingj sulbaij suuhgui shuud martana chmg hayj yvsan bur uur zaluutai bi lav tevchihgui huuhed sonin bish osoj tomordgoorool tomrono 

  6. Baraan.Com says:

    Eronhiidoo zam zamaa bodoh ue l bna sh dee. Ter salaad yavsan hundee harin amjilt husee. Er ni bol haitsaglagdsan bj bolohgui tul yumiig tal talaas ni harval iluu utga uchir unerteh bhaa. Neg jijighen emegtei bgaa l yum chini tuuniihee tuloo bai. Tegej btal ezegtei nar garaad l irne dee

  7. zochin says:

    yag iim ued ni gerleltee gyals tsutsluulaad avchaach, tegvel ter em dahiad butsaj ireh nuurgui bolno shd.

  8. zochin says:

    gutraad bh yum bish l bna dag, hormoi sultai, saltaa ni zagatnasan, neg nasnii hani bolj chadah etgeed bish gedgee haruulchihaj, ter hun ternees uur yaaj chamd buyan bolohiim be?

  9. zochin says:

    surtei shd, yun doroi yum bilee, zailna l biz, sain bizdee gej boddog bgaa daa. 
    odoo baastai bandaashiig ni haalgaaraa gargaj shideed, tsoojoo soliod, ineed aldaj guya algadaad bayarladag tsag bus uu? udahgui saltaa ni umhiirchihsun guigeed irne, tui mai geed huuguud yawuul. yag iim ued ni hurdhan alban yosoor salaad aw.

  10. 12346 says:

    Yu tarina tuuniigee huraana 

  11. даавуумаа says:

    Өө халхын сайхан хартай паранойд залуучууд мини хардаад бай. Эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэж хүнийг эргэж харахгүй болтол хардсан, зовоосон, сэтгэлээр алсан хүн яахав, одоо харамсаад сууж байхаас. 

    Үгээр хүнийг алж ч болно, аварч ч болно. Эрэгтэйчүүд хэдхэн үг даахгүй сүртэйшдээ гэдэг. Тийм биш юмаа. Хамгын дотно хүнийхээ бүх сул тал, эмзэг сэдвийг мэддэг болохоор хэнээс ч хатуу, зүрхэнд шууд шок болж тусах үгнүүдийг дотны хүн л хэлж чаддаг юм. Тэр эмзэг сэдэв сул талаа чамд итгэсэндээ хайрласандаа харуулсан байхад зөрүүлд хямд хэрүүлд оноо авах гэж ашиглах хамгын муухай. Эхнэр чини чамаас салахаас, өөр хүн гарч ирэхээс өмнө чиний одоогын зовлон шаналалыг бие, сэтгэлээрээ удаан хугацаанд туулсан л байгаа. Тэгээд даваад, шийдээд чамаас салсан байна. Хий хоосон хардалт хүний сэтгэлрүү зүгээр л ус цацдаг. Тэгээд хорон үгнүүд ни бодогдоод хорвоо дэлхий манан будан шиг санагдаж амидралд хөл алдаж, өөрийгөө алдаж эхэлдэг. Тэр сэтгэл санааны гутрал зовиураас гарах гэж маш их сэтгэлийн хүч гаргах болдог, арга ни ямар ч байлаа гэсэн тэр сэтгэлийн хүчээ гаргаад, амиа хорлолгүйхэн шиг өөрийгөө амидын тамаас аваад гарсан тэр эмэгтэй одоо амар тайван байгаа байх. Мэдээж эх хүн хүүхдээсээ салая гэж бодохгүй, хүүхдээ золиослоод ч болов чамаас салахыг, холдохыг, өөрөө амид явахыг хүссэн байна шүү дээ. Магадгүй амиа хорлож байхаар муу нэртэй үлдээд үр хүүхэддээ хол ч болов амид явж харагдая гэж бодсонуу чи мэдэхгүй. Хүний зовлон шаналалыг өөрөөс ни өөр хэн ч мэдэхгүй. Гаднаас ни өөлж дүгнэж хэлэх амархан. 

    Хүн өнгөрснийг эргэж харахдаа өөрийнхөө муу муухай том буруу үйлдлээ, цайруулж өмөөрч жижигрүүлж ярих гээд байдаг, чи зөвхөн ганц хоёр хорон үг хэлээд л гэж байна, яг яаснаа чи өөрөө ч санахгүй, хүлээн зөвшөөрөхгүй, бодит байдалтай эвлэрхийг хүсэхгүй байгаа. 

    Нэгэн цагт чиний эхнэр, хайр гэгдэж явсан хүнийг чи бүрэн хайрлаж чадаагүй байхад дутуу гутуу сэтгэлтэй байхад ни таараад сэтгэлийг ни өргөөд аваад явсан тэр залууд баярлалаа гэж хэлж чадах сэтгэлийн хаттай бай! 

    Өнгөрснөө харлаа гээд яах юм? Өөртөө арчаатай сайхан амидараач. Хайртай л бол холоос ч хайрлаж болно, заавал хажуудаа уяж хориж хайрлах албатай юмуу? Үр хүүхэддээ тусалж дэмжиж, эцэг шиг эцэг байж эхнэртээ хайртайгаа харуул. Зөв бүхнийг хий. Үр дүн ни чамд л ирнэ. 

  12. Ааш муутай биш ээ кккк says:

    Золиг минь гоожуур царайлаад байхаар тэгнэ ш дээ. Золбоотойхон байл даа. Vpээ хаяад явж байгаа xvvxнийг юуг нь боддог юм. Илvv сайн сайхан бvcгvй олж авдаг газар ш дээ

  13. hey says:

    Emegtei hun tenegteh uye bdg gsn., gehdee ur huuhduudee 2 tiish ni huvaan huvaan tenegtdeggui bhaa. Chi tevcheeriig ni nileedgui barsan yum shig bn. ergej butsaj irkuee. bitgii balai bali yum bodood bai. Odoo zugeer hun shig bosood gentleman turhunduu orood ur huuheddee anhaaral tavij ajil turluu hun shig hiigeed, saihan saihan single ladies zunduu bgaashdee, ted naraas haisan shigee saihan sergelen amidar. Gehdee daraagiinhaa emegteig hairaar bitgii dutaagaarai. 

  14. GegeenCom says:

    Duff er Dulmaa mini … Geed togoogoo zulgeed suujiidag Tungalag Tamiriin shog dur sanaand orov. Er hun shig bish yumaa gehed yadaj hun shig sevhiitel bosood tsembiitel uuriiguu tordood ohiniihoo tuluu jimbiitel saihan amidraad udiid yostoi daraachiinhuudiig n huilruulaad yavjiigaashdee. Ter hun uurt tohiroh hunee olj jargalaa mederch saihan baij chadaj bgd n umnuusn bayarladagguimaa gehed yadaj uurtuu kaiftai uudrug ungulug amidrahaa bodoo ungursunteiguu zuuraldaj zungaaraldaad ireeduigee aldaad odoogoo alaad ulgen salgan l uhdel met amidarch yavaam bishu. Yum zavtain zovj shanalj gutarch gunij suuh zav zunduu gargasan bn boloom bishu chamaig zugatsuulah gej ter emegtei neg biyee 3 huvaaj neleen olon jilee chamd zoriulj saihan bailgasan bol talarhaj amidraa. Huurhii huuhen huuhduud hurtel gargaad hunii amidralaas bayar jargal hurtehiin muruus bolood bhd n ch oilgohgu odoo bas jargalaas n humsalchih sanaatai bolio boli. Uurtuu taarah yumaa olj av. Irq huniig buh hulee yamar argataidaa yavsan bh ve dee.
     Uuriinhuuruu jargaj surq uruuluus hamaarch ih amidraad baival uudtei yavnaa gonj unuuh n hayachuul ingeel gonginool yadargaatain. Uuruu uudteihen bgad saihan amidarch suraarai yalanguya er hun ehner hormoidoj hevteh ih oncgyi baidiin shw emegteichuud chini baildan daguuldag urhiig terguulchiheer yer n l uudteihen eriig l baraaddiim shde

  15. zay zaya says:

    Xvchtei bai gej xelmeer sanagdlaa. Amidral umnu chin bna. Bitgii gutardaa. Burhan chamd xezee negen tsagt jinhene xairtai chin uchruulax bhaa. Amjilt bas az jargal eruue

  16. жаргалын өмнө зовлон гэж битгий шанал өөр юм бод өөрийгөө завгүй байлга

  17. зочин says:

    Тэр ирэхгүй юм чинь чи уучлах сэтгэлийн шарх  энэ тэр гэж давж бодож шаналаад яана.Тэгэж гарсан хүн ирэхгүй дээ .Эхнэрээс саллаа хаяад явчихав,амийг чинь аваад явчихсан юм шиг юун дорой юм.Сэб хийтэл өндийдөг байгаадаа эр хүн.Сэтгэлийн хаттай бай л даа.Хэцүү хэцүү мэдэж л байна.Би ч сайхан хайр энэ тэр гэж явж дараа нь салж үзсээн.Гэхдээ хүнд чинь хор шар нэр нүүр байдаг биз дээ.Дотрло шатаад гаднаа цэмбийтэл алх л даа.Хайрын төлөө амь биеээ өгчих гээд байгаа хүн тийм ч онц биш,тэр тусам нь гэдийдэг байхгүй юу.Энэ орчлон дээр би аав ээж,дүү,хүүхэд үүнээс бусадаас нь татгалзаж чадна.Ямарч ухаангүй хайр байсан намайг сөхрүүлсэн л бол тэр чигт нь орхино доо.Би хэдий өр нимгэн эмэгтэйч эргүүтсэн юм шиг хайрын боол болохгүй.

  18. oh god says:

    Vrgelj uragshaa sain saihan yum bodoj amidraarai

  19. dorlig says:

    Er jun zorigtoi bol chono chatsga aldana. Gej saihan ug bii shuu negent ongorson amidraliig orhiod shiniig ehluul huuchin chin doroo martagdana. Ter ergej irsen ch chi uuchilj chadku. Bitgii aragsh har uragshaa harj amidardag yum.

  20. YaphetS says:

    hezee neg odor nogoodohdoo zoduulj nuduuleed esvel araar n taviulaad hureed ireh baih ter uyd tui mai geerei

  21. zochin says:

    Эхнэртээ хаягдчихаад бас ухаардаггүй. Намайг марттал хайрлана энэ тэр. Анхнаасаа халамжтай байж худлаа хардахаа болихгүй яасан юм. 2 хүүхэдтэй бүсгүй аргагүйн эрхэнд орхиж явсан байна. Тийм байхад аргадаад буруугаа хүлээгээд гүйхийн оронд эргэж ирээд намайг хайрлаасай энэ тэр. Залхуу шаар вэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.