Хорвоод хүн мэндэллээ

0
Хүн төрлийг олно гэдэг асгасан будаа зүүний үзүүр дээр тогтож үлдэхийн хэмжээний ховор аз гэсэн үгийг та лав сонсож байсан биз. Тэгэхээр энэ ховор тохиох азын эзэн хорвоод мэндэлнэ гэдэг дутахааргүй чухал зүйл нь байх нь гарцаагүй.

Өрнөдөд сүүлийн үед гэртээ төрөх моод дэлгэрээд байгаа. Гэртээ, тэр дундаа усанд төрөхийг жам ёсыг эвддэггүй, хүүхдийн ирээдүйн бойжилт, сэтгэл санаанд нь маш сайнаар нөлөөлдөг гэж сурталчилж байна.

Нэгд, хүүхэд эхийн хэвлийд усан дотор байдаг. Иймд усанд төрнө гэдэг хүүхдэд жирийн төрөлтөөс харин ч илүү таатай байдаг, сэтгэл санаанд нь эергээр нөлөөлдөг гэнэ.

Хоёрдугаар элдэв химийн бодис, эм тан үнэртсэн эмнэлэгт төрнө гэдэг эхэд төдийгүй хүүхдэд таагүй.

Төрөх ор гэдэг нь эх барьж байгаа эмчийг тухтай байдлыг бодолцон бүтээгдсэн болохоос жирэмсэн эмэгтэй, төрж байгаа хүүхдийн ая тух, сэтгэл санаанд үзүүлдэг нөгөөг огт тооцоогүй зүйл.

Ийм шалтгааны улмаас гэртээ, тохь тухтай, дасч сурсан орчиндоо, хайртай, ойр дотны хүмүүсийнхээ хүрээлэлд төрөх, тэр тусам усанд нь төрөх нь сайн гэж үзэж байгаа юм байна.

Үүний дээр эмнэлэгт байдаг шиг хүйг шууд тасалдаг явдлыг бас л хүүхдэд муугаар нөлөөлдөг гэж үзэх болсон. Иймээс төрсний дараа нэлээд хэсэг хугацаанд хүйг таслалгүй, эхсийн хамт байлгах бас нэг моод дэлгэрч байгаа аж.

3 Comments

  1. xx says:

    Muumuu ideed hewtj bgaa ni yamar ineedemtei yumbe. /daanch ter ehes gedeg yumiig haraad oi gutchlaa/

  2. GegeenCom says:

    Hehe tom buldugtei duutei boljde

  3. Wonderful says:

    Eej bolox yumsaan.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.