Нөхөн үржихүйн насны эрчүүдийн 10 хувь үргүйдэлтэй гэлээ

14724_17

Монгол Улсын нөхөн үржихүйн насны нийт эрчүүдийн 20-25 хувь нь бэлгийн сулралтай, 10 хувь нь үргүйдэлтэй байна гэсэн судалгааг өнөөдөр болж буй Турк улсын Урологи-Андрологийн нийгэмлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдийн чуулга уулзалтын үеэр танилцууллаа. Монголын урлоги, Андорлогийн холбооны тэргүүн Д.Нямсүрэн “Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн 1990 он хүртэл энэ талын сэдвээр ярилцах нь хаалттай байсан. Харин өнөөдөр эмч, өвчтөнүүдийн харилцаа харьцангуй нээлттэй болж хөгжиж байна.

Эрчүүдийн нөхөн үржихүйн чиглэлийн эмч нарын хүртээмж маш муу байна. Монголд энэ чиглэлээр гадаадад сургууль төгссөн ганцхан эмч бий. Харин энэ чиглэлээр урологийн эмч нар хавсарч ажиллаж байна. Цаашдаа хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай” хэмээн ярилаа. Энэхүү хурлыг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд эхний өдөр Улсын нэгдүгээр эмнэлэгт 14 өвчтөнд мэс ажилбар хийсэн байна. Харин өнөөдрийн хурлаар бэлгийн сулрал гэж юу болох, эрчүүдийн үргүйдэл, өвлчлөлийн тухай нарийн мэргэжлийн сэдвээр 80 гаруй эмч мэргэжилтнүүд ярилцаж байна.

Т.Гэрэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.