Хол зайн үерхэл бүтэх болвуу?

cute-i-phone-love-sweet-Favim.com-128877

Сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Би 18 настай найз залуу маань 19 настай үерхээд 2 жил болж байна. Бид 2-н үерхэл их сайхан гэгээлэг дурсамжтай. Найз залуу маань надад маш их хайртай тэрнийгээ ч надад мэдрүүлж чаддаг халамжтай залуу гэвч маш их хартай. Энэ нь надад үнэхээр төвөгтэй санагддаг байлаа. Миний хувьд түүндээ яваандаа дасаж сайн болсон, анх би тийм ч сайн байгаагүй дээрээс нь намайг яагаач үгүй байхад их харддаг бүүр өдөр бүр надтай хамт байдаг байхдаа бас миний facebook, instagram гэх мэтийн нууц үгүүдийг мэддэг байнга шалгадаг. Надад одоо ямар ч эрэгтэй найз байхгүй.  1 жил өдөр бүр хамтдаа байж байгаад (нэг гэрт биш) би гадаад руу сурахаар явсан юм, ирээд 7 сар болж байна. Хол зайн үерхэлийг яаж даван туулахаа мэдэхгүй байна. Удах тусам л бид 2 улам хэрэлдэж өмнөх шигээ дотно биш болоод байх юм.

new_banner

Бас би ирээд 4 сарын өмнө чамд хайртай үгүйгээ мэдэхгүй байна салцгаая гэж хэлсэн учир нь хүний газар ирээд маш их ганцаардаж гэрээ санаж, нэг тийм зожиг болчихсон байсан юм. Мөн найз залуу маань надад өмнө их муухай үг хэлж байсан нь бодогдоод тэр үедээ тэгээд хэлчихсэн юм л даа. 14 хоногийн дараа би уучлалт гуйгаад эргээд нийлсэн. Гэвч өнөөдөр найз залуу маань чамаас биш ингэж утасны наана цаанаас харилцдаг харицаанаас залхаж байна нэгэн хэвийн. Би сарын дараа Монголдоо очино тэр болтол түр салаад ирэхээр чинь яахаа шийдэцгээе гэхдээ би чамаас бүүр мөсөн салж чадахгүй гэх юм. Гэхдээ одоо би түүнд өөрийнхөө бодож байснаас хайртай юм байна гэдгээ ойлгож байна. Ингээд салсан чинь хичээл номондоо ч төвлөрч чадахгүй, хоол ч идэх сонирхолгүй болчихлоо. Над руу хурдан бичээсэй залгаасай гээд л байн байн fb шалгаж байна.

Асуух гэсэн зүйл маань ийм зүйлтэй учирч байсан бол зөвөлгөө өгөөч. Хол зайн үеэрхэл бүтэх болвуу?

10 Comments

  1. Хатан says:

    Чамд хайртай хүн бол салъя, холбоогоо түр ч гэсэн тасалъя гэж хэлж зүрхлэхгүй дээ. Манай нөхөр бид хоёр алсын зайн үерхлийг 3 жил орчим хийсэн нөхөд. Тэгэхэд манай нөхөр хэзээ ч дуусгая гэж хэлж байгаагүй. Чи өөрөө хайртай байлаа ч гэсэн цаад залуу чинь чамд хайргүй бол алсын зайн битгий хэл хамтдаа гэрлэж суугаад ч олигтой амьдрал бий болохгүй байх. Чи 18хан настай байна. Чамд бүхэл бүтэн дэлхий, шинэ сонголтууд өмнө чинь байна. Яагаад өөрийнхөө ирээдүйг тийм жижгээр төсөөлж байна вэ? Ирээдүйд чамд зөндөө олон залуус гарч ирнэ. Тэднийг наад залуутайгаа харьцуулаад хараад үнэхээр наад залуугаас чинь өөр хүн харагдахгүй бол тэр үед шийд. Үерхэл гэдэг чинь гэрлэлт биш. Тийм сүртэй хүнд хүлээж авах хэрэггүй. Би хүний газар ганцаараа байхын зовлонг мэднэ. Тэрийг найз нөхөдтэй болсноор даван туулна.

  2. doko says:

    Zugere duu min hunees ooroos n l shaltgaaldag yum bi naiz zalutaiga barag jil garan holoos uyrehej bn odoo tuun dre ochihod 2hin sar uldtsen 2 tald dogdoltsgoogool bn ugasa hol bhad salay ntr gj hurtel helj bsan udaa zondoo bii margaldah uy ch zondoo bdgiin chi tuundee uneheer hairtai bol yarch shiidver gargahgui harjil baih heregtei tsag hugatsaa ayndaa ta 2 buteh uguig haruulaad ogno

  3. GegeenCom says:

    Neeree g sons. Uter turgen bolomj bga deer sal. Hartai hun dergedehee tarchlaah uuriiguu hemleh hamtdaa zovoh tal deer shilmel

  4. Sahalt says:

    Hol zainaas uerhene gedeg negen zereg olon huntei uerhej boldog dawuu taltai.

  5. Нээрээ says:

    Хартай хүнтэй суусан хүний амьдрал там болдог юмдаа. Би тийм амьдрал үзсэн. Сүүлдээ юун хайр харахаас дургүй хүрээд байдаг болчихдог юм байналээ

  6. ... says:

    Ларьдмаа гэдэг нэг Монгол кино үзээрэй. Тэрийг үзээд л хартай эр хүн ямар байдгийг чи ойлгоно

  7. fin says:

    хайртай бол яаж ч муудалцсан салъя больё гэж хэлдэггүй л байхгүй юу. чи хол газар уйдаж ганцаардсандаа л тэрийг санаж, хайртай юм шиг санагдаж байгаа юм

  8. haha says:

    salaachdee ergvv yumuu tur salay ntr genuu uur hvnt ywaldah gjl tgj bgaasdhee! hairt bsan bol haricahaa bolie ntr ghguil bsn tgleech endee uur hunt yawalddag yum bn

  9. Sonirhogch says:

    Suuval aluuah yum bn da alsda

  10. xaxa says:

    bvteej yaah ged bgN, yadargatai hunes holdooch erthen

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.