Эхнэрээ яаж зөв олох вэ?

married-by-mom-and-dad-why-these-relationships-could-work-out

Амжилт, нэр хүнд өндөртэй яваа эр хүн бүрийн цаана нэг сайхан бүсгүй байдаг гэдэг. Халамжтай, сайн гэргийтэй эр хүнийг аз жаргал, амжилт дагадаг. Америкийн эрдэмтдийн судалгаанд нийтлэгдснээр: Өглөө гэрээсээ гарахдээ эхнэрээ үнсээд гардаг эрчүүд, эхнэртэйгээ таарамж муутай эрчүүдээс даруй 60 хувь амжилт, албан тушаал өндөр байдаг гэж.

new_banner

Жинхэнэ эхнэр хүн нөхрөө ямагт дэмжиж байдаг, бурууг нь эвтэйхэн ойлгуулж чаддаг, хайртай бүсгүй нь ч, асрагч нь ч, нарийн бичгийн дарга нь ч байж чадах ёстой гэнэ. Ямар бүсгүй энэ бүх чадварыг эзэмшсэн байдаг юм бол? Мэдээж та үүнийг мэдэж авахыг хүсч байгаа байх.

Аль ордны эмэгтэй ямархуу “эхнэр” болдог вэ гэдгийг танд дэлгэе. Харин тухайн орд бүрийн бүсгүйчүүд зөвхөн тохирсон хүндээ л жинхэнэ хань болно гэдгийг бүү мартаарай. Үүнийг уншихад эхнэрийн чинь зан чанараас зөрж байвал та түүнийгээ битгий зэмлээрэй. Харин эр хүн та өөрөө сонголтоо буруу хийсэн байна. Орчлон дээр муухай эмэгтэй гэж байдаггүй харин муу эрчүүд л байдаг гэж үг байдаг шүү дээ… Хайртай бүсгүй чинь аль ордных байна, эхнэр чинь болоход ямар хүндрэл гарч болзошгүй гэдгийг мэдчих юм бол та азтай нөхөр болж чадна шүү дээ.

Хонины орд –ны эхнэрүүд үнэнч шударга зан, идэвх, урмаараа бусдыг дагуулахгүй. Тэд нөхрөөрөө бахархдагаа хэнээс ч нуудаггүй, хүмүүс нөхрийг нь “хүрч, халдаж” болдоггүй хүн гэж үнэлэхэд дуртай. Нөхрөө шинэ ажил эрхлэхийг ямагт сайшаах болно. Ялагдал гэдэг үгийг мэддэггүй өөдрөг сэтгэлтнүүд юм. Тэд байж болмооргүй мэт санагдах ажлыг ч хийхэд бэлэн, аливаа зүйл, хүндрэлтэй асуудлын бүх нарийн ширийнийг төдийлөн сайн мэдэхгүй, ойлгохгүй байсан ч ашигтай зөвлөгөө өгч чаддаг хүмүүс. Нэг дутагдал нь тэд дэндүү тэвчээргүй. Тэд амьдралын чухал асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хоромхон зуурын хэрэг биш, тэгээд ч эр хүний хувьд гэр орон гэдэг тохилог, тайван уур амьсгалтай нуувч, цайз байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үхрийн орд -ны эхнэрүүд мөнгө болон сайхан эд зүйлсэд дуртай. Тэд нөхрөө амжилт гаргаасай гэхээс байж яддаг, ялагдал хүлээх дургүй, нөхрөө зөв арга барилаар ажиллаж хүссэндээ заавал хүрэх ёстой гэж үздэг. Ер нь үхрийн орд бол банкны эзний орд гэж тооцогддог. Тиймээс үхрийн ордны эхнэртэй эрчүүд мөнгө санхүүг нь ухаалаг, ажил хэрэгч байдлаар хөтлөн явуулдагт нь эхнэрээ үнэлдэг. Тэгээд ч үхрийн ордны эхнэрүүд таашаал сайтай, нөхөртөө гоёмсог хувцас авч өгдөг. Баян, ухаантай найз нөхдийг сонгон олдог, тансаг чамин байдал, амжилтанд тун дуртай хүмүүс. Үхрийн эхнэрүүд ихээхэн зөрүүд хүмүүс тул дэвшилтэт үзэлтэй эрчүүдтэй амьдарна гэдэг нэн бэрх. Түүнээс гадна тэдний эдийн сонирхол үргэлж давамгайлах гээд байдаг тул энэ хэрэгцээг хангах нь амьдралд нь тохиолдох нэгэн том бэрхшээл болж болзошгүй.

Хамтатгахын орд -ны эхнэрүүд өөрийг нь өөр хэн ч орлож чадахгүй, цорын ганц байх хүсэлтэй, тийм байхыг хичээдэг хүмүүс. Тэд олон талтай, амьдралыг өдөн дуудах дуртай. Цэргийнхэн, дипломатууд, гадаад оронд ажилладаг сэтгүүлчид, шуурхай сурвалжлагчид гээд ер нь байнга аялж, явж байдаг ажилтай эрчүүлд илүү тохирно. Бүх ордуудаас хамтатгах, нумын эхнэрүүд хөгжилтэй, зочломтгой, нөхөрсөг, сайн эзэгтэй байдаг. Ямар ч хүнийг найрсгаар угтаж, зочилж чаддаг. Хэрвээ нөхөр нь эхнэртэйгээ зөвлөж, эхнэрийнхээ үгэнд ач холбогдол өгдөг бол тэд нөхөртөө сайн туслагч болно. Байнга үглэж, урьдын нь алдааг сөхөн хэрүүл хийнэ гэж үгүй. Амьдралын бодит бэрхшээл, үнэ цэнийг ойлгож чаддаг. Харин тэд тэвчээргүйчүүдийн тоонд орох бөгөөд амжилт тэр дороо ирдэггүй, амьдралд ялахын тулд олон зүйлийг даван туулах хэрэгтэй болно гэдгийг ойлгодоггүй.

Мэлхийн орд –ны эхнэрүүд гэр орноо халуун дулаан уур амьсгалтай байлгаж нөхрөө хүлээдэг. Ийм эхнэртэй нөхөр жаргалтай байх нь ойлгомжтой. Мэлхийн эхнэрүүд гэр орныхоо дотоод уур амьсгал, харилцаанд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд ус махбодтой бусад ордын адил нарийн мэдрэмжтэй сайн ээж байдаг тул нөхрөө эхийн хайраар хайрладаг. Олны өмнө тэр бүр ил гардаггүй, гарвал нөхөртөө сайн “чимэглэл” болох төдий байдаг. Тэд үнэхээр гайхалтай гэрийн эзэгтэй нар. Нөхөр нь өөрийгөө гэр бүлийн тэргүүн гэдгээ ямагт мэдэрнэ. Мэлхийн ордны эхнэрүүдийн муу тал нь хэт хуучигсаг болоход хүрдэг зөрүүд зан, мөн бусдад итгэдэггүй явдал байдаг. Тиймээс нөхрийнхөө найз нөхөд, хамт ажиллагсдыг шинжиж, нөхрөө уурлуулах нь бий. Тэр байтугай хамаатан садандаа ч болгоомжтой хандах хэрэгтэй гэж дотроо боддог эмэгтэйчүүд юм.

Арслангийн орд –ны эхнэрүүд туслах дүрд тоглохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэд нэр алдар, тансаг хангалуун байдалд дуртай. Тэд өндөр албан тушаалтай юм уу алдар нэртэй нөхөртэй байвал л аз жаргалтай байна. Маш хөдөлмөрч бөгөөд нөхрөөсөө өөртөө байнга анхаарал тавихыг шаардана, нөхрийн анхаарал өчүүхэн сулрахад хагартлаа уурладаг. Эрчүүдийн ажил төрөлдөө амжилт гаргах гэж хичээдэг занд дуртай, үнэлж чадна. Хэдийгээр нөхөртөө хайртай боловч, ихэнх тохиолдолд нэлээн хувиа хичээмтгий зантай. Энэ нь бэлгийн амьдралд ч илэрнэ. Өөрөө секс хүсэхгүй, зөвхөн өөртөө цаг зарцуулах шаардлагатай гэж үзвэл нөхрийнхөө хүсэл таашаалыг тэр бүр анхаарч үзэхгүй. Тэд болж өгвөл өөрсдийн захиран тушаах хүсэл эрмэлзлээ дарж, эр хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөөрөө байх нь эмэгтэй хүнийхээс илүү байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Охины орд –ны эхнэрүүд далдхан байхыг хичээдэг, идэвхтэй амьдралд тэр бүр дуртай биш. Тийм болохоор эрдэмтэн, судлаач, өмгөөлөгч, түүхч, багш, эмч гэх мэт шинжлэх ухаан юм уу ер нь оюуны хөдөлмөр эрхэлдэг нөхөртэй байвал аз жаргалтай амьдарна. Ийм мэргэжилтэй эрчүүд арслангийн ордны бүсгүйг сонгон авбал жинхэнэ сайхан хос болно. Охины ордны эхнэрүүд өөрийн гадаад байдалдаа тэгтэл анхаарал тавьдаггүй, гэр бүл, нөхрийнхөө төлөө ажил, албан тушаалаасаа татгалзаж чадна. Нөхөртэйгөө нэг дор ажиллавал сайн нарийн бичгийн дарга, референт нь болно. Халамжтай, анхааралтай, хэл ам хурц эхнэрүүд. Тэд нөхрийнхөө өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулахгүй байхын тулд онцгой арга барилаар харьцах хэрэгтэй.

Жинлүүрийн орд –ны эхнэрүүд өөрийнхөө хувийн эрх чөлөөг хамгаас эрхэмлэдэг. Ганцаардлыг тэвчдэггүй, гэрлэсэн бол гэр бүлийн амьдралыг гартаа авах эрмэлзэлтэй. Тэд нөхрийнхөө сонирхол, ажлыг ойлгохын тулд алхам бүрийг нь мэдэж байхыг хүсдэг, амархан шинэ найз нөхөдтэй болдог, амьдрах газар орчноо ойр ойрхон сольж байдаг. Сайн тал нь ямар нэг байдлаар нөхөртөө саад хийхээс их айдаг, сайн задлан шинжлэгчид, ухаалаг эхнэрүүд юм. Тэр нөхрийнхөө ажил төрөлд тохиолдсон асуудлын мөн чанарыг хурдан ухаарч, ойлгож, хэрэгтэй сайн зөвлөгөө өгч чадна. Тэр байтугай зүрх сэтгэлийн асуудал байлаа ч /жишээ нь нөхөр нь нарийн бичгийн даргатайгаа амрагийн холбоотой болсон ч/ ухаалаг шийдвэр гаргах чадвартай. Учир нь тэд “өөрийн нэр хүнд хамгаас чухал” гэсэн арга барилтай хүмүүс.

Хилэнцийн орд –ны эхнэрүүд нэг талаас их хүчирхэг, аливаад өөрийнхөөрөө ханддаг эрх чөлөөт хувь хүмүүс. Нөгөө талаар энэ ордны эхнэрүүд их үнэнч, итгэлтэй, өөрийнхөө хайр дурлалын төлөө тэмцэж чаддаг. Ийм хүмүүст нөхрийн нь аз жаргал их чухал байдаг тул аливаа зовлон бэрхшээлийг зоригтойгоор даван туулдаг. Хүмүүсийг нэвт шувт хардаг, сайн мэддэг, хэцүү үед ч биеэ барьж чадна. Хилэнцийн эхнэрүүд мөнгөнд ухаалаг хандаж чаддаг, хэдийгээр хайр дурлалынхаа төлөө тэмцэж чаддаг ч бас өөртөө их хайртай тул өөрийгөө золиослох хүсэлгүй. Бусад бүх ордноос илүү сексийн боломж, таашаал ихтэй тул үүнийг нь хангаж чадахгүй бол өөртөө хайртай хүний хувьд ийм амьдралд удаан байхыг хүсэхгүй. Тохилог гэр орноос илүү өөрийн гадаад байдал, хувцаслалтанд анхаарал тавьж магадгүй.

Нумын орд -ны эхнэрүүд адал явдал, санаанд оромгүй явдалд дуртай, барагдашгүй амьдралын эрч хүч, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс. Тэд хэзээ ч мөнгөний төлөө үхэн хатан зүтгэхгүй, нөхрөө мөнгө ол гэж үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл зүтгүүлэхгүй. Тэд ямар ч тохиолдолд хувь хүний өөрийгөө илэрхийлэх чадварыг илүүтэй үнэлдэг. Тийм учраас нөхрөө азгүй, арчаагүй гэж зэмлэхгүй, харин өөртэйгөө адил өөдрөг байхыг шаардана. Хэдийгээр гэрийн ажил хийх дургүй боловч цэвэр цэмцгэр орчин, тохилог гэр орон, сайхан эд зүйлсэд дуртай, эелдэг, нөхөрсөг, зочломтгой гэрийн эзэгтэй нар. Тиймээс нумын ордонд төрсөн эхнэрээ гэр, ахуйгаа хөтлөн явуулах шаардлагатай зүйлээр нь хангаж, ахуйн аар саар ажлаас чөлөөлж өөрийнхөөрөө байх бололцоо өгвөл нөхрөө уйдаахгүй, ямагт сэтгэл өөдрөг, инээд хөөртэй байлгадаг сэргэлэн цовоо эхнэр, сайхан амраг юм.

Матрын орд -ны эхнэрүүд амжилт бол уйгагүй хөдөлмөр, бүр өөрийгөө мартан зүтгэсний үр дүнд ирдэг гэж үздэг. Тиймээс өөрсдөө ч гайхмаар махруу, зүтгэлтэй хүмүүс. Нөхрөө нэр алдар, амжилтанд хүрсэнгүй гэж үглэхгүй, харин түүнийг хөдөлмөрлөж бий болгох хэрэгтэй гэж үздэг учраас хөдөлмөрлөхийг л шаардана. Амжилтанд яаран тэмүүлдэггүй, аливаад хямгатай ханддаг, мөнгийг гамтай зарцуулдаг бодлоготой, тэвчээртэй эхнэр юм.

Хумхын орд -ны эхнэрүүдийн хувьд мөнгө багагүй ач холбогдолтой зүйл юм. Тэдний ихэнхийн хувьд аз жаргал гэдэг бол амьдралын зөвхөн сэтгэл санааны нь талыг илэрхийлэх бөгөөд эдийн хөрөнгийн тал нь биш. Тиймээс ч эд хөрөнгөнд шаггүй анхаарал хандуулдаг. Тэд ихэвчлэн “төгс төгөлдөр нөхөр” гэдгийг эрж олдог, сонгодог. Тэд улам өндөр байр сууринд хүрэх санааг нөхөртөө байнга өгч, түүнд хүргэхийн тулд турхирч, түлхэж байдаг. Хумхын ордны эмэгтэй төрийн албан хаагч юм уу олон нийтийн зүтгэлтний эхнэр болбол илүү аз жаргалтай байна. Тэд юуханд ч хар санаж харддаггүйгээрээ давуу талтай. Тийм болохоор нөхрөө элдвээр шалгаж, утсыг нь чагнаж, найз хүүхнээрээ утасдуулна гэж үгүй.

Загасны орд -ны эхнэрүүд өчүүхэн зүйл дээр ч гэсэн нөхрийнхөө тусламжийг авч, юм болгон дээр нөхрийнхөө санааг асуудаг. Ингэснээрээ түүний хувьд хамгийн чухал хүн нь нөхөр нь, чи минь байхгүй бол би амьдарч чадахгүй гэсэн санааг байнга төрүүлж байдаг гэнэ. Тиймээс өөрийгөө үнэлдэг, гэр бүлийн хамгийн гол хүн бол нөхөр байх ёстой гэж үздэг хүнд хамгийн тохирох эхнэр болж чаддаг. Загасны ордны эхнэр хэзээ ч нөхөртөө элдвийг зааварлаж, санасан бодсонд нь хориг тавьдаггүй. Ажил нь бүтэхгүй, наймаа нь олигтой явахгүй байсан ч нөхрөө үглэж зовоохгүй, амьдралынхаа түшиг, тулгуур гэж бодож явдаг сайн талтай. Тэдний хувьд нөхрийн нь тайван байдал, аз жаргал хамгийн чухал. Үгүйдээ л нөхөртөө ийм сэтгэгдэл төрүүлж чаддаг хүмүүс юм.

3 Comments

  1. zochinxvv says:

    archaagui huuhen bol shuud l zail shd, turhumduu buts shde, hool hiij chadahgui, hereldeh, hun doromjlohoos yur chadah yumgui bj neeg ih ih sanaa baahan mungu nehsen, beleg goridson huuhentseruud bol shuuuuuud l zailshdeeeee

  2. ... says:

    Хилэнцийг бол үнэн бичсэн байна. Сексдээ 00 залуу бол зайлшдээ. Секс сайн байвал бусад нь болоод явчдаг юмдөө.

  3. Түшгээ says:

    Адилхан матрын ордныхоо эхнэрийг хайна дм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.