Бэлэг эрхтэнтэй холбоотой итгэмээргүй сонин хачин

1

Эрэгтэй хүний бэлэг эрхтэн ямар ч ясгүй махан эрхтэн боловч хугарч гэмтэх эрсдэлтэй тун ч эмзэг эрхтэн билээ. Энэ нь эхийн хэвлийд байхаасаа л хөвчирч эхэлдэг бол нас барахдаа ч гэсэн хөвчирч босдог.

new_banner

Тэгвэл төрөхдөө 2.4 см – 5.5 см эрхтэнтэй төрдөг бол бойжилт нь 17 нас хүртлээ явагддаг. Ингээд та бүхэнд бэлэг эрхтэнтэй холбоотой итгэмээргүй зүйлсээс толилуулъя.

1993 онд Lorena Bobbitt нөхрөө унтаж байхад нь бэлэг эрхтнийг нь тасалчихжээ. Тэрээр нөхрөө амиа бодож дандаа түрүүлээд дур ханачихдаг. Намайг огт тоодоггүй гэсэн шалтгаанаар эрхтнийг тасалсан юм.

Азаар нөхөр John Bobbitt – ийнх нь эрхтнийг хаясан газраас нь олж 9 цаг 30 минутын хагалгаагаар нийлүүлж чадсан байна. Эцэст нь John насанд хүрэгчдэд зориулсан хэд хэдэн порно кинонд тоглоод авчээ.

Хүн ба амьтны бэлэг эрхтний үзмэртэй музей Исландад байдаг. Энд 2 мм – 170 см хүртэлх бэлэг эрхтэн бий. Тэгвэл БНХАУ – ын Бээжин хотод бэлэг эрхтний ресторан байдаг.

The Guolizhuang Restaurant нь амьтдын бэлэг эрхтнээр дагнасан дэлхий дээрх цорын ганц ресторан юм. Үнэ нь $500 ам.доллараас эхэлдэг юм байна.

Амьтны ертөнцийн хамгийн том бэлэг эрхтэнтэй амьтан бол цэнхэр халим юм. Тэдний бэлэг эрхтэн дунджаар 2.4 м байдаг. Харин хамгийн жижигхэн эрхтэнтэй амьтан нь харх бөгөөд хэмжээ нь 0.5 см юм.

Анагаахын салбарт Koro гэдэг хачирхалтай эмгэг бүртгэгдсэн байдаг. Энэ нь бэлэг эрхтнээ жижгэрчихэв ий гэсэн айдсаас үүдэлтэй сэтгэцийн өвчин юм. Ази Африк болон Европын оронд түгээмэл тархсан өвчнөөр маш олон хүн өвчилсөн байдаг. Тухайлбал Сингапурт 1967 онд 469 хүнийг эмчилгээнд хамруулж байжээ.

Дэлхий дээр 400 эрэгтэй тутмын нэг нь өөрөө өөртөө аман сексийн таашаал өгөх чадвартай байдаг. Эрчүүдийн дур ханалт 6 сек үргэлжилдэг бол эмэгтэйчүүдийнх дунджаар 23 сек байдаг ажээ.

Үрийн шингэн нь биеэс 45 км/ц хурдтай гадагшилдаг. Тэгвэл хамгийн хол цацагдсан амжилт нь 5.4 м байдаг тухай Slap and Tickle: The Unusual History of Sex and the People Who Have It номонд бичжээ.

Мөн түүнчлэн эрэгтэй хүн амьдралынхаа турш 53 л орчим үрийн шингэн ялгаруулдаг бөгөөд үрийн шингэнд стрессийн эсрэг амин чухал гурван эрдэс агуулагддаг гэнэ.

Сексийн таашаал авах болон бэлгийн дур хүслээ нэмэх зорилгоор бэлэг эрхтэндээ кокаин тарих явдал түгээмэл гардаг. New York Hospital – ын эмч Mahler – ийн хэлснээр нэг эрэгтэй бэлгийн дур хүслээ нэмэх гэж кокаин тарьснаасаа болж бэлэг эрхтэн нь мэдээгүй болж тасарч унажээ. Үүгээр ч зогсохгүй цусан халдвар тархаж хөлгүй бас хуруугүй болсон гэнэ.

Америкийн иргэн Johan Falcon – ийг дэлхийн хамгийн том бэлэг эрхтэнтэй эрэгтэйгээр нэрлэдэг. Энэ нь жирийн үедээ 21 см харин хөвчирсөн үедээ 34 см болдог. Түүнийг Калифорниягийн ОУНБ-ын ажилчид өмдөндөө тэсрэх бөмбөг нуусан гэж эндүүрч түр саатуулсан тохиолдол гарч байжээ.

Австралийн Unambal омгийн аборигенчуудын эртнээс уламжилж ирсэн хачирхалтай заншил бий. Энэ нь нас бие гүйцсэний бэлэгдэл болдог ба бэлэг эрхтнийг нь чулуун дээр тавьж байгаад хөвчийг нь тасалдаг. Ингэх нь бэлэг эрхтнийг хөнгөн бас гоё болгодог гэж үздэг.

Таваас зургаас сая эрэгтэй тутмын нэг нь хоёр бэлэг эрхтэнтэй төрдөг. Энэ тохиолдлыг Diphallus гэж нэрлэдэг бөгөөд хоёулаа ажиллагаатай байна гэдэг маш ховор үзэгдэл юм.

Хос бэлэг эрхтэнтэй төрсөн хамгийн анхны тохиолдол 1609 онд бүртгэгдсэн байдаг гэнэ. Тэгвэл 30 сая төрөлт тутмын нэг нь ямар ч бэлэг эрхтэнгүй төрөлт байдаг ажээ.

SOURCE: bunny.mn

7 Comments

  1. Нэгэн залуу says:

    Хэхэ энэ Гэгээсом.г эр юмуу эм юмуу соммент уншхаар дандаа эрчүүд сонирохцон байхын ижил хүйстэн юм байхдаа

  2. Bambar says:

    Hi gegeenee sainuu.bi chamtai uulzahiig mash ih husch bn.yaj uulzah ve.

  3. Knutd says:

    Хэхэ инээд хурэв

  4. hulan says:

    Kk so yumaa musieg n uzehees butsahq shuu

  5. GegeenCom says:

    Baisan ch bichq. Neeree neg temterch uzdiimu kk gar zavguilde daanch
    Yer tegeed shugamdaad suuh zavtai ulsuudiig gaihaad bdyshd

  6. Knutd says:

    Гэгээн чиний боов хэдэн см вэ?боссон уедээ Ичилгуй бичээрэй

  7. GegeenCom says:

    0,5cm harhniihaas jijhen bdg geed deer n 2mm geed bichtsiin bishu?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.