Секстэй холбоотой сонирхолтой – 10 судалгаа

gq_50

Судалгаагаар секстэй холбоотой олон сонирхолтой үр дүнг гаргасан байдаг. Жишээ нь сексологич William E. Hartman болон Marilyn A. Fithian нарын судалгаагаар эмэгтэй хүн цагт 134 дур ханах чадвартай байдаг бол эсрэгээрээ эрэгтэй нь 16 байдгийг тогтоожээ.

new_banner

Тэгвэл өөр нэгэн судалгаагаар эрчүүд таалагдсан эмэгтэйгээ лаатай оройн зоогоор дайлах нь тэднийг урхидах шилдэг арга гэж үзсэн байдаг. Энэ мэт секстэй холбоотой зарим сонирхолтой судалгаанаас хүргэе.

1. Хамт порно үзэх нь харилцааг гүнзгийрүүлдэг

The Archives of Sexual Behavior сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар порно эсвэл эротик кино хамт үздэг хосуудын харилцаа илүү гүнзгий нээлттэй болдгийг тогтоожээ. Хосуудын 45% нь хамт порно үздэг.

Тэгвэл зарим эмэгтэйчүүдийн хувьд порно үзэх нь хаалттай сэдэв байдаг. Гэвч Marie Claire болон Esquire сэтгүүлээс явуулсан секс судалгаагаар Америк бүсгүйчүүдийн 17% нь порно үздэг гэсэн дүн гарчээ.

2. Сексийг хэзээ хийвэл тохиромжтой вэ?

1000 гаран эмэгтэйг хамруулсан Их Британий нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийн хэзээ амраглавал хамгийн тааламжтай мэдрэмж авдаг вэ гэдгийг судалжээ.

Судалгааны дүнд Бямба гарагийн үдэш 23 цагийн орчим бэлгийн ажил хийвэл хамгийн тааламжтай байдаг нь тогтоогдсон байна. Мөн түүнчлэн 40 орчим хувь нь гадаа цэцэрлэгт хүрээлэн эсвэл ойд хурьцах дуртай гэжээ.

3. Эрчүүд хэзээ хамгийн их секс боддог вэ?

Эрчүүд өдөрт 13 удаа сексийн тухай боддог. Энэ нь нэг жилд 5000 орчим удаа боддог гэсэн үг боловч тэдгээрийнхээ 104 – ийг нь л хэрэгжүүлдэг гэсэн судалгааны сонирхолтой дүнг Onepoll вебсайтаас гаргажээ.

Судалгаанд хамрагдсан эрчүүдийн дийлэнх нь өглөө сэрэнгүүтээ л сексийн тухай боддог гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол бүсгүйчүүд өдөрт дунджаар таван удаа боддог.

4. Үрийн шингэн стрессээс ангижруулна

The State University of New York – ийн судалгаагаар үрийн шингэн нь эмэгтэйчүүдийн бие организм болон сэтгэлзүйд онцгой нөлөөтэй болохыг тогтоожээ.

Судалгааны багийнхны үзэж байгаагаар үрийн шингэн нь хүсэл, хайрыг нэмэгдүүлэгч кортизол, сэтгэл санааг сэргээгч окситоцин, даавар ялгаруулагч тиротропин, сэтгэл гутралын эсрэг серотонин зэрэг эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй дааврыг агуулдаг.

5. Аль орны иргэд хамгийн их секс хийдэг вэ?

Durex – ээс хамгийн их секс хийдэг орнуудын талаарх судалгааг явуулжээ. Судалгаагаар Грекчүүдийн 87% нь жилд хамгийн олон буюу 164 удаа секс хийдгийг тогтоосон бол нэг удаагийн бэлгийн ажил нь хамгийн удаан үргэлжилдэг орноор Нигер (24 мин) нэрлэгджээ.

Судалгаанд хамрагдсан 26 орны 27.000 орчим иргэд үтрээгээр хурьцахаас гадна эротик массаж хийх, анусаар хурьцах, аман секс болон дүрд хувирсан сексийг байнга үйлдэх хүсэлтэй байдаг ажээ.

6. Секс амьжиргааны төвшинд нөлөөлдөг

The Anglia Ruskin University – ийн эрдэмтдийн судалгаагаар секс амьжиргааны төвшинд нөлөөлдөг гэсэн сонирхолтой дүн гарчээ. Грекийн гэр бүлүүдийг жил гарангийн турш судалсан судалгаагаар долоо хоногт хамгийн багадаа 4 ба түүнээс олон удаа секс хийдэг хосуудын амьжиргаа өндөр байдгийг тогтоожээ.

Тэгвэл эсрэгээрээ секс бага хийх амьдралын төвшин доогуур байх явдал Грект түгээмэл ажиглагдсан гэнэ. Тэгэхээр Грекчүүдийн хувьд секс их хийх нь хангалуун амьдрал, хангалттай цалинтай байхын үндэс ажээ.

7. Дугуй их унах нь бэлгийн сулралд хүргэдэг

Австри болон Итали зэрэг цөөнгүй орны эрдэмтдийн 1997 оноос хойш явуулсан судалгаагаар дугуйн спортоор хичээллэх болон унадаг дугуй тогтмол унах нь эрчүүдэд бэлгийн сулралтай болгодгийг тогтоожээ.

Дугуй унах нь эрчүүдийн бэлэг эрхтэн орчмын цусны эргэлтийг сааруулж улмаар бэлгийн сулралд хүргэдэг.

Судалгаанд хамрагдсан 28 настай залуугийн бэлэг эрхтэн орчмын цусны эргэлт 60 настай хүнийх шиг байснаас үзвэл бэлэг эрхтэндээ аль болох саад учруулалгүй унах арга хэмжээ авах хэрэгтэй.

8. Эмэгтэйчүүдийг юу хамгийн их секст өдөөдөг вэ?

The Queen’s University – ийн сэтгэл судлалын профессор Meredith L. Chivers бүсгүйчүүдийг юу хамгийн их өдөөж секс хийх хүсэл төрүүлдэг болохыг судалжээ.

Хамрагдсан бүсгүйчүүдэд хэд хэдэн төрлийн зураг дүрс бичлэг үзүүлж үтрээнд нь үтрээний цусны эргэлтийн төвшинг тодорхойлсноор секс хийх хүсэл төрж буй эсэхийг илрүүлдэг Plethysmograph багажийг хийсэн байсан болохоор ямар ч хуурмаг зүйл гараагүй.

Ингээд туршилтын эцэст бүсгүйчүүдийн тэдгээр төлөөлөл мичнүүдийн хурьцаж байгаа дүрс бичлэгийг хараад сэрэл нь хамгийн их хөдөлж байжээ. Тэрнээс биш гар хангалга хийж байгаа эрэгтэй эсвэл үнсэлцэж байгаа хоёр эмэгтэйг хараад огт хөдлөөгүй гэнэ.

9. Эрчүүдийн үзэх дуртай №1 порно юу вэ?

The Northwestern University – ийн судалгаагаар эрчүүдийн порно вебсайтаас үздэг №1 сонголт нь Shemale буюу хүйсийн шилжилтэнд орсон ч бэлэг эрхтнээ хэвээр хадгалж үлдсэн бүсгүйчүүдийн порно байсан гэнэ.

Тэгвэл түүний дараагаар эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийнхэнтэй харилцаа үүсгэдэг BiSexual бичлэг үздэгийг тогтоожээ.

10. Махлаг эрчүүдийн сексийн чадавхи өндөр байдаг

Туркийн эрдэмтэд жил гарангийн турш нэгэн судалгааг явуулжээ. Энэ нь эрчүүдийн сексийн чадварт жин ямар нөлөө үзүүлдэг вэ гэсэн судалгаа юм. Тэгтэл махлаг эрчүүдийн бэлгийн чадавхи туранхай залуусынхаас хэд дахин илүү гэсэн дүн гарчээ.

Махлаг эрэгтэй дур ханах хүртлээ 7.3 мин хурьцах чадвартай байсан бол дундаж биетэй эрчүүдийнх 103 сек байсан гэнэ. Nature Magazine – ийн нэгэн нийтлэлд махлаг эрчүүдэд сексийн эстрадиол хэмээх даавар өндөр байдаг нь дур ханалтыг нь удаашруулдаг ажээ.

SOURCE: bunny.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.