Дур тавихад биед маань яг юу тохиолддог вэ?

victorias-secret-very-sexy-1

Эмэгтэй дур тавилтын цаадах шинжлэх ухааны тайлбар энд бий.

Энэ бол аагим халуун өдөр хүйтэн ус балгалахаас, айхтар өлссөн үедээ хоол идэхээс, алдсан түрийвчээ эргүүлэн олохоос ч илүү сайхан, тийм сайхан цорын ганц мэдрэмж байх. Тиймээс л ховорхон тохиодог энэ мэдрэмжийг авах гэж бид тэгтлээ адгадаг юм. Судалгаагаар эмэгтэйчүүдийн ердөө 25 хувь нь л секс хийх бүртээ дур тавьдаг гэдэг нь тогтоогджээ. Харин бидний үлдсэн хувь нь хааяа аз таарвал л “жаргалын ундаанаас амсаж”, зарим нь бүр дур тавилт гэж яг яахыг нэрлэдгийг ч мэдэхгүй мөртлөө шөнө бүрийг эрэгтэй хүнтэй өнгөрүүлж явна. Эрчүүдийн хувьд гэтэл 90 хувь нь бэлгийн ажил хийх бүртээ хөдөлмөрийнхөө шанг ханатлаа хүртдэг гэх юм. Хоёр асуулт надад байна: Яагаад? Байгаль Эх юу бодож байсан юм болоо?

new_banner

Хэлүү нь эмэгтэй хүний дур хүслийг өдөөж, секс хийж хүүхэдтэй болоход нь хөтлөх чухал үүрэгтэй эрхтэн. Гэхдээ бүсгүйчүүдийн хувьд оргазм нь нөхөн үржихүйн эрүүл мэнд сайн байхтай нь шууд утгаараа огт холбоогүй. Өөрөөр хэлвэл, заавал ханахгүйгээр ч эмэгтэй хүн жирэмслэх боломжтой байхад ер нь бид яах гэж дур тавьдаг гэдгийг л эрдэмтэд одоог хүртэл тайлаагүй байгаа юм. Учир шалтгааныг олоогүй нь дүүрч, ямар ч байсан тэд “яаж” дур тавьдаг дээр харин бүгд санаа нийлсэн шүү. Бүгд л ямар нэг үүрэгтэйгээр оршдог биеийн үйл ажиллагаа, эрхтнүүд дунд эмэгтэйчүүдийн дур тавилтын “зорилго” нь ганцаараа тодорхойгүй байгаа ч бид бүгд үүнд дуртай гэдэг нь тодорхой юм!

Чамайг тачаадах үеэр…

Яг дур тавихын өмнөх үед чиний гэрийн тэжээвэр амьтан бүх тавилгыг чинь өөрчилж байсан ч чи анзаарахгүй. Ухаан санаа балартахтай төстэй “зүйл” явагддаг учраас таашаалын дээд цэгт хүргэхийн тулд биед маань ямар гэнэтийн өөрчлөлтүүд болж байгааг бид бараг мэдэрдэггүй юм.

Оршил хэсгийн үеэр төрдөг халуу оргисон, биеэр цахилгаан гүйсэн тэр мэдрэмж бол чиний хэлүү болон үтрээ рүү цус гүйж байгаагийн үр дүн. Яг энэ үеэр үтрээ нь өөрөөсөө чийгийн дуслуудыг ялгаруулж тэр нь томорч, урсан хангалттай чийглэг болгодог.

Чиний сэрэл хөдлөх тусам аарцаг руу цус юүлэгдэх нь нэмэгдэж, амьсгаа түргэсэн, зүрхний хэмнэл хурдасч, хөхний толгой сэрийн, юу юугүй орж ирэх гэж байгаа эрхтнийг “атгаад авах”-ын тулд үтрээний амсар хэсэг нарийсч, харин орж ирснийх нь дараа чөлөөтэй хөдлөх орон зайг нь бэлдэхийн тулд үтрээний дээд хэсэг нь өргөсдөг. Хэрэв бүх зүйл сайнаар үргэлжилвэл (гар утас гэнэт цочоож дуугарахгүй, бас хамтрагч чинь юу хийгээд байгаагаа мэдэж л байвал…) маш олон тооны мэдрэлийн болон булчингийн хүч умдаг, өгзөг, гуяуудад цугларч зангирдаг. Энэ нь чамайг таашаалын давалгаанд нэрвэгдэн бүх биеэ сул хаях-өөрөөр хэлвэл дур тавих хүртэл хэвэндээ байна.

Яг их тэсрэлт явагдах үеэр умай, үтрээ, анус гурав нэгэн зэрэг, 0.8 секундын интервалтайгаар холбогддог. Багахан дур тавилт 3-5 агшилтаар өндөрлөдөг бол “нүсэр” дур тавилт 10-15 агшилттай явагддаг.

Эмэгтэйчүүд үтрээгээр, хэлүүгээр, хоёулангаар нь гэсэн гурван төрлөөр оргазмыг мэдэрдэг. Үүний шалтгаан нь хүн тус бүрийн хувьд үтрээний өөр өөр хэсгүүд бусдаасаа илүү мэдрэмтгий байдагтай холбоотой.

Үүнээс гадна биеийн бусад хэсэг дэх булчингууд энэ үед санаандгүйгээр зангирах тохиолдол ч бий. Дур тавихдаа хөлөө байдгаар нь сарвайлгаж, царайгаа нэг тийш нь татчихдаг бүсгүйчүүд яг ямар маягаар гэдгийг нь сайн ойлгож байгаа байх /www.serel.mn/.

Бүх юм болоод өнгөрсний дараа…

Хүртэх ёстой таашаалаа хүртээд бие чинь тайван, хангалуун төлөвт шилждэг. Гэхдээ үргэлж биш л дээ. Яг л эрчүүдийн адилаар, эмэгтэйчүүдийн ч бас аарцагны хавиар хүндэрч, бага зэрэг хөндүүрлэх нь бий. Хуран цугласан бүх хүсэл шуналыг тавируулахад ганцхан удаагийн дур ханалт хангалтгүй байдаг ч гэж олон эмэгтэйчүүд хэлдэг.

“О”-г бөглөрүүлэгчид

Бөглөөс 1: Тавихын алдад болих
Хайлшийг шатаачихаад байхад тэсрэх бөмбөг дэлбэрч өгөхгүй байх “сонин” шөнүүдэд харин яах вэ? 10 оролдлогын 9-д нь эмэгтэйчүүд хэлүүгээ хангалттай удаан оролдуулаагүй гэж үздэг аж. Арай гэж дур тавих дөхөөд ирэх үед хамтрагч нь болих юм уу, хийж байсан үйлдлээ өөрчилчихдөгт л хамаг буруу бий гэнэ. Тийм учраас эмэгтэй нь дээрээ байрлалыг сексологич бүр зөвлөдөг байх нь. Бүлэлтийн хурд, гүн, өнцөг зэрэг бүхнийг өөрөө удирдаж чадах үед хэлүүг өөртөө хамгийн аятайхан санагдаж байгаагаараа үрж өгөх боломжтой. Нааш, цааш гулгаж хөдлөх маягаар туршаад үзээрэй. Хэлүү энэ үед хайртын чинь биетэй илүү их шүргэлцэх болно. Эсвэл чиний гар хангалга хийхтэй төстэй мэдрэмж төрүүлж чадах байрлалыг сонго. Хэрэв чи доош харж хэвтээд, хуруугаараа хэлүүг оролдох хөдөлгөөн хийж байгаад тавьдаг бол энэ үеэр хамтрагч чинь чиний араас хийж болох жишээтэй.

Бөглөөс 2: Хэт ажигч байдал
Эрэгтэй нь тун анхааралтайгаар өөрийг нь ажиглаад байгаа юм шиг санагдах үед ямар харагдаж байгаа бол гэдэгтээ санаа зовсоор эмэгтэйчүүд өөрөө таашаал авч чаддаггүй. Шинээр сурсан хөдөлгөөн чинь түүнд ямар их таалагдаж байгааг анхаарахын оронд целлюлитээ бодоод байвал чи хэзээ ч дур ханахгүй. Үүний оронд оюун санаагаа эротик бодлоор дүүргэ. Анхаарлаа төвлөрүүл, амьсгал, хамаг биеэ сул тавь.

Санаа амартлаа сайхан тавихын тулд өмнө нь шүршүүрийн халуун усанд удаан гэгч нь орж, хоёр биендээ бүтэн биеийн массаж хийж өгч, 10 минутын турш орал сексээр оршил хийх зэрэг нь тус болдог. Тархин доторх тачаангуй эмэгтэйгээ олж нээхэд уг нь тийм ч хэцүү биш. Олон эмэгтэй өдөр тутмын стрессээ өөрийгөө халуухнаар мэдрэх рүү тийм ч хурдан хувирган шилжүүлж чаддаггүй билээ. Тиймээс тайвшруулах, амраах үйлдэл хийвэл гэр бүлийн асуудал, ажлын дарамт зэргээсээ салж сэтгэл санаагаа бэлэн болгоход чинь тусална.

1 Comment

  1. harley88888@yahoo says:

    ooriinhoo yu hiihiig meddeg huuhnuud ch uramtai shv! meddeggvi ohidod zaah ch bas sonirholtoi

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.