”Камасутра” дахь эхнэр нөхрийн үүрэг

kamasutra-wedding-night-sex-e1449235376618

Эр нөхөр, эхнэр хоёрын харилцан хүлээх үүрэг” бүлгийг энд сонордуулж буйгаа хэлье. Үүнийг судалснаар та гэр бүл, гэргийнхээ өмнө хүлээх үүргээ төгс ухамсарлаж, улмаар нэг удаагийн бус хэрүүлийг зайлуулах увидастай.

new_banner

Эр нөхөр, эхнэр хоёрын харилцан хүлээх үүрэг

Нэгэнт хуримаа хийж эхнэр, нөхрийн ариун холбоонд зангилагдсан бол тэд бие биеийн өмнө харилцан үүрэг хариуцлага хүлээх ёстой.

Эр нөхрийн хүлээх үүрэг:

Эхнэрийн үг аясыг дагахыг арчаагүй мууд бүү бод. Түүнийхээ зан үйлд өөрийгөө тохируулахыг хичээж явагтун. Чи ч чи, би ч би гэж ана мана байхыг бүү эрхэмлэ.

Бусад эмэгтэйг магтаж шагшаад, эхнэрээ голсон байдал битгий гаргаж байгаарай.

Дуулсан, сонссон, үзсэн харсан зүйлээ нууж хаалгүй ярьж хөөрч бай.

Эхнэрийнхээ эдэлж хэрэглэж байгаа зүйл түүнд хэр зэрэг тохирч, таарч байгааг хажуугаас нь харж сэтгэл харамгүй хэлж өгч бай.

Эхнэрээ наадам тохуугаар ч болов муучилж, доромжилж ер болохгүй.

Эхнэрээ ажилгүй бүү суулга. Таарсан тохирсон ажил хийхэд нь тусалж байхтун.

Эхнэрийнхээ өмнө арчаагүй, заваан байдал бүү гарга. Цэвэр цэмцгэр, авхаалжтай сэргэлэн байхыг бод.

Бусдыг муу хэлэх, мууг нь үзэх, доромжлох, дээрэлхэх байдал бүү гарга. Түүнээс болж таныг эхнэр тань хүн чанаргүй хүн гэж ойлгоход хүрнэ.

Эхнэр хүний хүлээх үүрэг:

Эр нөхрөө орж ирэхэд үл тоосон шинж бүү гарга. Түүнийгээ угтан очиж, инээвхийлэн баясгалант царайгаар найр тавьж бай. Нөхөртэйгээ хамт байхыг жаргал гэж бодож бай. Уурлаж уцаарлах, ширвэх хялалзахыг тэвчиж бай.

Гэр орондоо заваан бохир байх, уранхай ноорхой хувцас хунар өмсөх хэрэггүй. Гар нүүр, бие хаагаа сайтар угаан цэвэрлэж, цэвэр цэмцгэр байх нь эрийн сэтгэлд таатай байдаг. Хэт их гоёл чимгээр биеэ дарах хэрэггүй.

Муу хүнтэй нөхөрлөх хэрэггүй. Ялангуяа эр нөхрийн дургүй хүнд ойртох гээд байх шаардлагагүй.
Гэр оронд тохиолдож байгаа зовлон жаргал тэр болгоныг дайралдсан хүн бүхэнд дэлгэж суух хэрэггүй.

Нөхрийн эх эцэг, ах дүүг өөрийнх шиг үзэж бай. Өчүүхэн ч ялгавар гаргаж болохгүй.

Эр нөхрөө эрхэндээ байлгая гэж бодвол халамж хайраа илүү тавьж, үг зангий нь сөргөлгүй, зөөлөн аялгуугаар харилцаж бай. Хатуурхаж бүү ширүүл. Зөөлөн нь хатуугаа иддэг гэсэн үг байдгийг санагтун.

Эр нөхрийнхөө олсон юманд сэтгэл хангалуун бай. Голж чамлахын хэрэггүй.

Эр нөхөр чинь алив нэг юман дээр уурлаж уцаарлавал тэр үед нь зөөлөн аядуу ярьж, уурын мунхгийг нь ухааны уужмаар хариулахыг бод.

Эр нөхөртэйгээ хатуу ширүүн үгээр ярилцаж болохгүй. Эвлэг, аядуу зөөлөн үгээр харилцаж бай.

Гэр орноо тордож янзлах, хог тоосгүй, цэвэр цэмцгэр байлгахад залхуурахгүйгээр бүхнийг хийж байх нь голлож эхнэр хүний үүрэг мөн. Энэ тухайд эр хүн угаасаа хөндий байдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа гал тогооныхоо ариун цэврийг ихээхэн эрхэмлэж бай.

Хэрэгтэй гэж үзвэл бурхан тэнгэртээ мөргөж, тахилга даллага хийж бай. Сүжиг бишрэлтэй, нигүүлсэнгүй сэтгэлтэй байгаарай.

Нэгэнт учирсан хань чинь зүс царай тааруу, эрдэм номоор дульхан, зиндаа тушаал доогуур, ядуу зүдүү байлаа ч түүнийгээ бурхан тэнгэр шиг бодож, түүндээ зүрх сэтгэлээ буцалтгүй өгөх хэрэгтэй. Тэгсэн цагт амьдрал чинь төвшин жаргалтай байх болно. Ханилсан эрээ үл хүндлэн, үл ойшоож, дээрэлхэх санаа өвөртлөвөөс энэ насандаа зүдэрч, сайн юм үзэхгүй. Хадам эцэг эхээ элдэв шалдав юмаар зовоож болохгүй.

Тэднийг зовоовол өөрөө зовно. Тэдний үг сургаалыг зарлиг мэт дагаж, тэдэнтэй ямагт эелдэг зөөлнөөр харилцаж бай.

Эр нөхрийнхөө хайр халамжинд толгой эргэн мансуурч, бардам ихэмсэг зантай болж, бусдыг дээрэлхэх байдал бүү гарга. Энэ бол гутамшиг.

4 Comments

  1. kjh emegtei 29 says:

    Гэр орондоо заваан бохир байх, уранхай ноорхой хувцас хунар өмсөх хэрэггүй. Гар нүүр, бие хаагаа сайтар угаан цэвэрлэж, цэвэр цэмцгэр байх нь эрийн сэтгэлд таатай байдаг.

    unen unen aimar durgui baidag

    bi neg heseg uurtuu anhaarahgui taarsan huvtsasaa umsuud yavj baisan yum, tegeed hamt baisan zaluu maan goyoj gangalj gyalantsag haragdahdaa bish chi uurtuu archaagui haragdaad baina gej neg helhed n ichij uhmeer sanagdaj bilee

  2. kjh emegtei 29 says:

    the path to the man’s heart is through his ego gediishd, and through his belly lol, eruusuu l minii burhan minii hero my everything my biggest penis ever my god of sex geeed l baih heregtei shde huuhnuudee

  3. zuka says:

    shal ydargaat yum bn da. Emegt hun hashaiin guliigul bj baihu

  4. Нээрээ says:

    Авах гээхийн ухаанаар хандвал зохистой ажгуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.