Аяако Кимура: Яагаад Монголчууд нусаа ийм сүрхий техниктэй нийж чадна вэ?

1456974987_by5z_uocqaeh5gb

Япон хүн миний хувьд бол Монголын өвөл их хүйтэн хэцүү байдаг. Сурч дассан монгол хүнд ч бас амаргүй. Гудамжаар захаа босгосон хүмүүс халтиргаатай замаар уначихгүйг хичээн аажуухан алхана. Түүнээс гадна монгол нутгийн өвөл ойртох бүр гадаадын хүн миний хувьд тун их сэтгэл зовоодог нэг муухай юм бий. Тэр бол монголчуудын нус, цэр. Гадуур яваа хүмүүс хуруугаараа хамрын нэг нүхийг таглан нусаа нийнэ. Эсвэл цэрээ амаар хаяна. Бараг л эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй хүн бүр ингэнэ. Энд тэндгүй шар, ногоон, цустай, цусгүй, нус цэрээ хамаагүй хаяна. Гэхдээ өвлийг бодвол урин цагт аюул нь бага.

new_banner

Яагаад монголчууд нусаа ийм сүрхий техниктэй нийж чадна вэ? Хавар болсон олон улсын бөхийн тэмцээний үеэр Монголын нэг тамирчин өөрөөсөө метр гаруй зайтай байсан хогийн сав руу нусаа маш мэргэнээр нийж оруулсан билээ. Тэгэхэд нь, үзэгчдийн суудалд сууж байсан би болон миний ойр зэрэгцэн суусан Хойд Солонгосын тамирчин, Ираны бөх, бид гурав түүнийг хараад ёстой л мэл гайхан, цэл хөхөрч билээ. Нус цэрнээс гадна шүлсээ хаяхыг ёстой үзүүлээд өгнө. Нусаа гудамжинд нийж хаях гэгч Монголын уламжлалт ёс заншил юм уу ч гэж заримдаа бодмоор юм.

Миний хувьд шүлс хаях тун муухай санагддаг бөгөөд нус цэр бол түүнээс бүр ч муухай, соёлгүй санагдана. Энэ тухайгаа нэг танил монгол хүндээ хэлсэнд тэрбээр, “Монгол ч бас гайгүй. Чи Хятадад очиж үзсэн үү. Тэд бүр заваан” гэж билээ. Англид байхдаа монгол хүнтэй хамт гадуур явж байтал, нөгөө монгол маань сурсан зангаараа нусаа хүржигнүүлэн нийж хаядаг юм байна. Би тэгэхэд нь туйлгүй их ичиж түүнийг загнасан. Англичууд бидний аль нь монгол, аль нь япон гэдгийг сайн ялгахгүй учраас бүгдийг маань япон хүн гэж бодсон бол түүн шиг харамсалтай юм яаж байх вэ? Эсвэл бүгдээрээ Монголчууд гэж бодсон ч байж болно. Дассан, сурсан зүйлийг тийм амархан больж чадахгүй. Хэчнээн хичээвч, нэг л мэдэхэд нөгөөхөө хийчихсэн байж мэднэ. Тэгэхдээ буруу муухай зүйлийг заавал болих хэрэгтэй. Монголчууд өөрсдийхөө хээгүй зангаар бахархдаг. Зөв зүйл дээр ингэж болно.

Монголчууд сүүлийн жилүүдэд гадаадын олон орноор очих болсон. Тэгээд гадаад орны гудамжинд нус, цэрээ хаяж эх орныхоо нэрийг гутаах вий дээ гэж миний сэтгэл тун зовох юм. Уул нь надад нэг их хамаатай биш дээ. Гэхдээ л зарим нэг монгол хүний дургүйг хүргэхгүй байж чадахгүй нь ээ. Бас сүүлийн үед Улаанбаатарыг гадаадын зурагтаар харуулах боломж ихэслээ. Япончууд ч зурагтныхаа өмнө суугаад, монголчуудын нус цэрээ хаях “гайхамшгийг бишрэн байж” магадгүй. Дэлхий харж байхад, хүн бүр эх орныхоо нэр төрийн төлөө хичээнгүйлэх хэрэгтэй бус уу.

“Баруунаас мандах наран” номоос

6 Comments

  1. Zochin says:

    Hund muugaa uzuulj bish busad orniihon hundelj, ulger jisher avtal huvi hun bur ooriinhoo dotood uhamsart anhaarmaar bnaa.
    Mongolxhuudiin hamgii tom muu taluud:
    1.  Mash ataarhuu, adilhan mongol huner hezee ch demjdeggui, zugeer l hamgiin turuund yaj eniig doosh ni hiihuu, yaj unagaahuu gej bodno
    2. Aminchhan uzeltei. Ineedtei zvilvvd deer ch yum vzeegui zovhon amia bodson zan haragddag. Bi l bolj bval busad nadad hamaagui gedeg. Hamaagui l dee. Gehdee olon hunees burdsen humuusiin niigemd amidarch bgaa. Ter busad humuus ch gesen amidrahiin tuld edleh erh uuregtei gedgiig erdoo ch uhamsarladaggui.
    3. Busdiin orshihuig zugeer baigaagaar ni huleej avch, huleen zovshoordoggui
    4. Hotiin soeld mash tsoohon humuus ni suraltssan
    5. Heegui, gunduugui gedeg zangaar baharhdag. Neg yosondoo mangar, udaanduu, bolhi zan
    6. Niigmiinh ni buh zuiliin uil yavts mash udaan. Hodolgoon, setgen bodoh chadvar, hurd bagatai
    Ug ni chadvartai bolovch iim2 sul taluudaasaa bolood hoishoogoo tatagdaad , iimerhuu gadaad nohdiin shuujleld ortoj,bas hogjihgui bn. 
    Ene yopon hunii ugend unenii ortoi zuil bgaa ch, tiim durgui bol ingen barin mongols bx xereg bgaach yumuu. Yavbal taarna

  2. tiim shuu says:

    yg yg manai neg sain naiz bas tegej nusaa niideg bi bur alchuur avch uguud ch nemergui bi bur tsug yvhaas ichdeg nusaa niicheed garaa nuguu garaaraa archaad 

  3. bb says:

    19р зуун хорьдугаар зууны эхэн үед Япон герман хоёр үнэн дампуу улсууд байсан.Энэ мэдрэл хүүхэн өөрийнх нь улс Монголоос долоон дор өлсгөлөнд цогцос идэж баахан хүчин хийдэг байсныг нь хэлэх юмсан

  4. bb says:

    Япончууд өөрсдөө тийм ариухан улс биш ээ. Саяхан хорьдугаар зууны эхээр Япончууд залхуу лазан хир дагандаа баригдсан, цаг барьдаггүй, аль болох биеэ нөөдөг байсан хөгийн улс байсан тухай нэг англи хүний ном уншсэн.Герман, Япон хоёр 2лаа хөгийн гарууд байсан юм билээ

    .Манайхаан бид хөгжинө дэвшинээ сэтгэлээр бүү унаарай. Монголчууд бид одоо өөдөө гарах хэрэгтэй

  5. Нээрээ says:

    Үүнийг хөндлөнгийн хүнээр хэлүүлэлтгүй бид нар өөрсдөө ч гэсэн харж гутдаг л биздээ. Огиудас хүртэл дуу чимээтэй нийхиййг яана. Гэхдээ “өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх тэвнийг олж харна” гэхчээр энэ монгол судлаач япон хүүхэн дандаа доромжилсон утгатай юм ярьж, бичих юм.

  6. unen unen says:

    Үнэхээр үнэн хэлжээ. Иймэрхүү үйлдлээ болих хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.