Бурхан гэж шүтэгддэг гурван гартай жаал

0

Балбын хөдөө тосгонд амьдардаг Гаураб Гарум гэгч энэ жаал хорвоод гурван гартай мэндэлжээ. Гаураб хүү ихрийн өрөөсөнтэй төрөх ёстой байсан ч ургийн хөгжлийн явцад гажиг үүссэн тул хүн болж чадаагүй. Нөгөө ихрийнх нь зөвхөн өрөөсөн гар нь л Гаураб хүүгийн нураанд бэхлэгдэн ургаж үлдсэн байна.

new_banner

Хүүгийнх алс бөглүү тосгонд амьдардаг тул нутгийнх нь хүмүүс түүнийг бурханы мутартай төрсөн гэж шүтдэг гэнэ. Хагалгаа хийлгэх тухай яриа гарахад хүүд чинь бурхнаас хайрласан мутрыг бүү авахуул гэж мөнгө хүртэл өгч байсан гэнэ.

Гэвч нуруунд нь бэхлэгдсэн гар томрохын хэрээг хүүг хэвийн өсөхөд саад болох болсон тул эцэг, эх нь арга буюу нийслэл Катмандуу орж орчин үеийн эмнэлэгт үзүүлэн хэрхэх тухай зөвлөгөө авчээ.

Эмч нар гурав дахь гар уг нь хүүд онцын тээр болохгүй ч өсөх явцад бэхлэгдсэн газраараа нуруунд цууралт үүсгэн нугасыг бэртээж магадгүй гэж үзсэн байна. Гэхдээ хагалгаа хийж авах үед нугас гэмтэн хүү явж чадахгүй болох эрсдэлтэй гэсэн онош тавьсан тул хөөрхий аав, ээж хоёр яахаа мэдэхгүй байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.