Бэлгийн амьдрал ба хөгшрөл

allongement-du-penis

Хүний амьдралын салшгүй нэг хэсэг бол бэлгийн амьдрал юм. Бэлгийн үйл ажиллагаанд бие бялдраас гадна дотоод шүүрлийн зохицуулга, тархины төв мэдрэлийн систем чухал үүрэг гүйцэтгэнэ. Бэлгийн амьдралын хугацаа нь хувь хүмүүст өөр өөр байна. Энэ нь биеийн болон бэлгийн чалх, сэтгэл санааны байдал, нутаг орон, уур амьсгал, хоолны чанар, нойр, амралт зэргээс шалтгаална.

new_banner

Бэлгийн амьдралын хамгийн дээд нас нь дунджаар 90 нас гэж үздэг. Бэлгийн амьдрал нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьлцааны туйлын нандин агшин бөгөөд зөвхөн үр удмаа үлдээхийн тулд бус энэ хорвоод хүн болж төрсний баяр бахдал, амьдын жаргалыг амсан эдлэхийн тулд үйлдэгддэг зүйл юм.

Бэлгийн амьдралын ач холбогдол насан туршид хэвээр байдаг. Нас ахисан шалтгаанаар бэлгийн ажиллагааг зориудаар сойвол биед таагүй нөлөө үзүүлдэг. Бэлгийн чалх буурах нь олон янзын шалтгаантай байдаг. Нас ахихын хэрээр эмэгтэйчүүдийн бие организмд нь эм бэлгийн даавар багассантай холбоотой цэвэршилт явагддагийн нэгэн адил эрчүүд нас ахихын хэрээр андроген дааврын дутагдалд орж бэлгийн чадавхи сулрах, ажлын бүтээмж буурах, ядарч сульдах, хөгшрөх явц түргэсэх байдал ажиглагддаг.

Үүнээс гадна бэлгийн чалхад нөлөөлдөг хортой зүйл бол бэлгийн замын өвчин, архи, тамхи, сэтгэл санааны дарамт, эмэгтэйчүүдээс санаатай болон санамсаргүйгээр хэлсэн хүйтэн үгс нөлөөддөг байна.

Харин бэлгийн чалхад сайнаар нөлөөлдөг хүчин зүйлдспортоор хичээллэх, тогтмол хөдөлгөөн хийж байх, хамгийн сайхан үгсээр урам хайрлах, бэлгийн cайн зохицол гэх мэт орно. Бэлгийн сулралд орсон тохиолдолд алдагдсан даавар нөхөж өгөх, бусад амин дэмүүд болох витамин, ургамлын гаралтай бэлгийн болон биеийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх бэлдмэлүүдийг зөв зохистойгоор хэрэглэх нь таныг хамгаалж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.