Дахиад тааралдах болов уу?

alone-and-sad-man-missing-someone

Хэдэн жилийн өмнө бичсэн зүйлээ ахиад л бичмээр байна.

Хүний амьдралд элдэв сонин хачин зүйлс, гайхалтай учралууд, мартахын аргагүй агшин заримдаа тохиолддог. Чухам одоо би нэгэн хэзээ ч мартаж чаддаггүй, мөн хааяа дурсах үед нүүрэнд минь үл мэдэгдэм инээмсэглэл тодруулдаг зүс таних охины тухай өгүүлэх гэж байна.

14518826_10155205107529045_564542178_n

Ер нь гадуур тэнээд, шоудаад явж байхад янз бүрийн л таньдаг хүмүүстэй тааралддаг. Тэгсэн мөртлөө яг тааралдахыг хүссэн хүмүүстэйгээ бүр огт тааралддаггүй нь хяслантай. Тэгэхээр Монгол жижигхэн гэдэг нь худлаа ч юм шиг. Би нэг охинтой уулзаж чадахгүй байсаар 14 жил өнгөрлөө. Би ядахдаа тэр охины нэрийг нь ч мэдэж чадаагүй хэрнээ одоо хүртэл мартаагүй л байна. Одоогоос олоон жилийн өмнө, хэрэндээ их л хөдөлгөөнтэй, хүн чанараа гээгээгүй шоучин банди байлаа. Тухайн үедээ хэнтэй л бол хэнтэй тааралдаж болохуйц хит болсон Hollywood, Arirang, Medusa, гэх мэт хүн бүрийн л ордог газарт тав дахь, хагас сайныг алгасалгүй орохдоо нэг л хүнтэй тааралдчих юмсан гэж их л хүсдэг байлаа…

2002 оны 1 сар байсан шиг санагдаж байна. Тэгэхэд манай нэг найзын солонгос найз охин нь монголд ирчихээд байсан юм. Найзыг маань luck гэдэг л дээ. Хөх Хотод сурч байхдаа нэг солонгос охинтой хэсэг үерхэж байв. Тэр нь монголд амралтаараа ирчихээд байсан нь тэр.

Ёстой юм ёсоороо болж Улаанбаатар хотынхоо үзэж харуулах юмаа үзүүлээд, далимд нь тэр хоёр маань shopping хийгээд явж байлаа. Би ч яахав заавал хамт байх учиртай хүмүүсийн нэг тул, муу найздаа хань болоод л явж байв. Тэр үед ямар одоогийх шиг гоё сайхан, тансаг дэлгүүрүүд байсан биш. Хотын төвд байх хэдэн дэлгүүрийн Выставка, Titan, Улсын Их Дэлгүүр гэх мэт цөөхөн хэд нь гайгүй бараатай байлаа. Sky их дэлгүүр дөнгөж л нээгдэж байсан үе. Хороололын дэлгүүрүүдэд хэдэн пүүзний лангуунаас өөр, хүний сохирхол татчихмаар зүйл юу ч байхгүй.

Тухайн үедээ нээгдээд удаагүй байсан, бас овоо хэдэн хүмүүс ордог “Titan” гээд дэлгүүрээс бид гурав үнэртэй ус авахгээд зогсож байтал, хоёр охин хажуугаар зөрөхөд нэг нь над руу их л сүрхий харц чулуудаад, заавал бид нарын үйлчлүүлж байгаа павильонд орж ирчихээд юм сонирхоод зогсчихвоо. Тэр охины бүх анхаарал над дээр байгаа хэрнээ, найзтайгаа хэдэн үг солих нь цаанаа л нэг хиймэл, биеэ барьсан шинжтэй, Товчхондоо тэр охинд би үнэхээр таалагдсан бололтой. Ер нь иймэрхүү зүйл хаана ч тохиолддог шүү дээ. Тэгээд нөгөө хоёр охин, нэг давхарт үзэсгэлэн болгоод тавьсан зурагнууд үзээд, гарах гэж яарахгүй байгаа бололтой. Харин би анхны дохиог хүлээгээд авсан болохоор нөгөө охинруугаа үе үе хулгайн нүдээр сэмхэн хараад л байлаа. Анх харахад анхаарал татаад байхааргүй хэрнээ, хараад байх тусам улам л хөөрхөн санагдахаар охин байв. Цайвар бордуу өнгийн үстэй, тэгж их давхраа, сормуус энэ тэр болоогүй жижигэвтэр нүдтэй, тэр нь өөрийнх нь төрхөнд үнэхээр гоё зохисон, цэвэрхэн арьстай ялдам юм. Чернилэн ягаан ч юмуу, хөхдүү өнгийн аляска курткатай, доогуураа жинсэн өмдтэй, энгийн хэрнээ дэгжин харагдаж байв.

luck, Jing Ming (солонгос охин) хоёр үнэртэй ус авах гээд худалдагчтай юм ярьж байсан болохоор, намайг нэг охинтой хальтхан жиг ургуулаад зогсож байгааг ер анзаарсан шинж алга. Тэгээд нөгөө охидууд тэгсхийгээд гараад явахаар нь би ч нэг их юм бодсончгүй. Бид гурав ч авах юмаа авчихаад, тэндээсээ гараад “Цэцэг” төв рүү ортол дахиад нөгөө хоёр зөрөөд өнгөрдөг байгаа! Дараа нь “Цэцэг” төвөөс гараад UB Video(тухайн үед хит бсн, кино прокат)-гийн урд тамхи татаад зогсож байтал нөгөө хоёр маань замын цаана явж байв. Би огт хараагүй дүр үзүүлж, нүднийхээ булангаар харсан чинь, намайг хэдийнээ олоод харсан бололтой заагаад ярилцаад байв. Тэрнээс хойш тэр охин надад арай өөрөөр харагдаж эхэлсэн юм даа.

Ямар нэгэн дохио ч юм шиг, алдах ёсгүй хүн ч юм шиг. Ер нь нэг өдрийн дотор ийм олон удаа тааралдана гэж байх уу? Магадгүй дэлгүүр хэсэж байсан маршрут нь адилхан байсан байх л даа. Гэхдээ л нэг л өөр сэтгэлд дотно. Сүүлд нь luck, солонгос бид гурав “Мэргэжилтэний 20″ ийн зүүн талд байдаг гадаад руу утсаар яриулдаг газар утсаар ярих гээд хүлээх зуур, би тэр охиныг дахиад харж магадгүй гэж найдаад цонхоор нь хараад гиюүрч байтал яах аргагүй урдуур алхаад өнгөрсөн юм даа! Даанч тэр намайг анзаараагүй л дээ. Тэр өдөр нэг тиймэрхүү юм болоод л өнгөрсөн. Би өөрийгөө зориг муутай, ичимхий гэж боддог боллоо. Арай олигтойхон нэгэн байсан бол араас нь гүйж очоод л танилцах байсан байхдаа.

Хамгийн гайхалтай нь тэр өдрөөс хойш дөрөв, тав хоногийн дараа нөгөө охин маань Sky худадааны төвд явж байдгийн. Хүнсний тасагт нь явж байтал, нүдний буланд нэг л танил өнгийн куртка зэрвэсхэн харагдаад. Лавлаад харсан чинь нөгөөх маань байдаг байгаа…Тэр ч гэсэн намайг хараад цочсон байх. Гэхдээ харамсалтай нь бас л тэр үед яаж ч чадаагүй л дээ. Нэрэлхүү, биеэ барьдаг зангаасаа болж гаргаж байсан хамгийн том алдаануудын нэг. Бие биерүүгээ учиртай харц чулуудаад, жуумалзаад л зөрсөн. Энэ бол тохиолдол биш, Valentine надад дахиад нэг боломж олгосон байх. Даан ч би унхиагүйтээд ашиглаж чадаагүй…

Гэхдээ миний боломж үүгээр дуусаагүй юм. Бүтэн жил хагасын дараа, зун нөгөө л Luck-тай МУБИС-ийн урд алхаж байтал өөдөөс аймаар харсан царайтай охин эгчтэйгээ ч юмуу, ээжтэйгээ алхаад ирж байнаа. Тэрхэн зуур тархины эд эс бүхэн ажиллаад гэнэт дотор палхийтэл санаанд ороод ирэв. Тиймээ нөгөөх чинь мөн байлаа. Тэр ч гэсэн яг миний тухайн үед мэдэрсэн мэдрэмжийг мэдэрсэн гэдэгт би итгэлтэй байна. Намайг таньсан гэдгийг би нүднээс нь хараад л мэдсэн. Үл мэдэгдэм инээмсэглээд их л дотно харцаар ширтээд зөрсөнсөн. Хоромхон хугацаанд зөрөөд өнгөрсөн болохоор хэн нь ч яаж ч чадаагүй нь харамсалтай. Шийдвэр гаргах хугацаа ч байхгүй холдоод явцгаасан даа. Гэхдээ нэг ч үг дугараагүй ч гэсэн энэ явдал миний сэтгэлийг ямар их хөдөлгөснийг илэрхийлж болохгүй байна. Баярласандаа болоод миний зүрх хүчтэй дэлсээд, гарын алга хөлөрчихсөн байж билээ. Тэр өдөржингөө л жаргалтай явсан даа. “Сүүлчийн өдийг ачихад тэмээний нуруу хугарав” гэдэг шиг, тэрнээс хойш тэр охиныг бүр их боддог болсон юм. Хааяа зүрх минь хөндүүрлээд, гүнзгий санаа алдаад дурсдаг байлаа. Яг тэр үеэс хойш одоог хүртэл тэрнийг нэг ч харсангүй. Одоо бол он жилийн уртад бүдгэрээд сайхан дурсамж болоод л үлдэж дээ. Анхны хайр гэх нь ч хаашаа юм. Зүгээр л зүрхийг минь зүсээд өнгөрсөн үл таних охин. Ядахдаа нэрийг нь мэддэг байсан бол FB-ээс хайхсан. Хэдэн зуун илэрц байсан ч уйгагүй нэгжинэ. Don’t be shy. 😀

8 Comments

  1. Ooo says:

    Za baiz, 2002 ond bi mongold bsan, Harin nadad Alaska kurtik bsan, purple ungutei, bi yum bolov uu? 

  2. londonskii says:

    Чи сүнстэй таарсан юм биш үү…

  3. Aash muutai bishee says:

    Saasganaj guisen uuriiguu meddeggnui matarnuudiin derged humuujiltei, tuushtai hun yum aa. 
    Taniltsaj, yariltsaj chadaagui ch gesen zurh dogdluulj nud bayasgasan saihan humuus baidal l yum. 

  4. Londonskii says:

    Сүнс харсан юм биш үү чи…

  5. kk says:

    zailuul nasan turshid gantskhan okhin uurluu ni kharsan azgui takhia yumdaa chi……………..kkk

  6. win says:

    гадагшаа явсан ч байж болно шд. одоо нөхөр хүүхэдтэй болоо байлгүй дээ. ямар ч удаан боддогын.

  7. kaka says:

    Хаха азгүй тахиа. Чам шиг эргүүнүүд шохойрхолоо хайр гэж бодоод эргүүтээд байхын. Яаг уулзаад учирсан бол зан ааш таараач уу үгүй юу. Чам шиг эргүү хайр шохойрхол хоёроо ялгадаггүй юмнууд энэ нийгэмд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг нэмж байна даа. Жич манай хүүхдийн цэцэрлэгийн багшийг би шохойрхоод байгаа шүү боломж гарвал ганц түншихээс буцахгүй ээ..

  8. PARTIZAN says:

    Duustal unshsan chin bvr chinii umnuus nerve xudulj bnashd. Durak yuma chi!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.