Секс дур тавилтаар дуусах ёстой

36ea8953efc3

Секс бол хүний амьдралын нэгэн амт. Тэрхүү юутай ч зүйрлэмгүй амтыг амталж чадахгүй байна гэдэг тун харамсалтай. Бэлгийн харьцаанд байнга ордог хэрнээ “Дур тавьж үзээгүй гэх эмэгтэйчүүд нэлээдгүй байдаг. Тэгвэл нийт бэлгийн амьдралтай эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь сексээс огт дур тавьж, ханамж авдаггүй, 15 хувь нь хааяа ховорхон дур тавьдаг гэсэн тоон үзүүлэлт гарчээ. 55 хувь харамсалтай тоо байна уу?

new_banner

Ийм бүсгүйчүүдийн хувьд сексийг хүсдэггүй, хурдан дуусаасай гэж боддог. Гэтэл эрчүүдэд ийм асуудал огт байхгүй гэж хэлж болно. 2000 эрэгтэй тутмын нэг нь л сексээс таашаал авдаггүй гэсэн тоон үзүүлэлт гарсан байна.

Ихэнх эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө байнгын нэг хүнд буюу нөхөртөө илэн далангүйгээр гаргаж түүндээ дасан зохицдог. Илэн далангүй байдал, ойр дотны харилцаа, дасан зохицол харилцан ойлголт эмэгтэй хүний дур тавих түлхүүр нь болдог. Сексээс дур ханалт авдаг эмэгтэйчүүдийн 80 хувь нь байнгын хамтрагч, нөхөртэйгөө л бэлгийн харьцаанд ордог.

Дур тавихад хэрэгтэй 5 зөвөлгөө:

1. Эмэгтэй хүн бүр дур тавилтанд хүрэх өөр өөрийн замтай. Эмэгтэй хүн бүрийн сэрлин цэгүүд янз бүр. Үтрээний, зарим нь хэлүүний, өгзөгний, хөхний орчим байдаг байна. Иймээс өөрийн сэрлийн цэгээ олж мэдэх нь чухал.

2. Секс хийх орчноо бүрдүүлэх. Гэрэлтүүлэг, намуухан хөгжим, халуухан дарс гэх мэт.

3. Сексд хамгийн чухал зүйл бол айдасгүй тайван байх. Жирэмсэлчих болов уу? Өвчин авчих болов уу гэх мэт айдасыг толгойноосоо авч хаях./Бэлгэвч хэрэглэх/

4. Илэн далангүй байдал. Хамтрагчдаа яахыг хүсч байгаагаа хэлэх. Дуу авиа гаргамаар бол гарга.

5. Ихэнх тохиолдолд шашны итгэл үнэмшил, ёс сургааль, гэр бүлийн хатуу хүмүүжил бүсгүйчүүдийг сексийн үед өөрийгөө хүссэнээрээ чөлөөтэй байх боломжийг хязгаарладаг. Секс бол хосуудын харилцан хүндлэл итгэл, халуун янаг сэтгэлийн илэрхийлэл юм.

Бүсгүй хүний дур тавилт бол сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг эрч хүч, энерги юм. Сексээс таашаал авч чаддаг бүсгүйчүүд элдвийн муухай аашгүй, өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун ухаалаг байдаг. Тэд бас араар тавьдаггүй, эр нөхөртөө үнэнч байж чаддаг. Эцэст нь хэлэхэд секс “дур тавилт”-аар аз жаргалтай дуусдаг.

5 Comments

  1. Бла says:

    Найз бүсгүйгээ хайртай хүнээ яг яаж тавиулах вэ? 1ч удаа тавьж үзээгүй юм гэсэн хөөрхий минь… Би ч яаж тавиулдгыг нь мэддэггүй

  2. ochor says:

    40 настай эрэгтэй үеийн бүсгүйтэй танилцмаар байна. Элдэв янзын муу юм байхгүйээ. ochirdarisuren@yahoo.com

  3. Zoloo says:

    Emegtei huniig tavihiig ni medreh goe shuu dee.

  4. Zoloo says:

    Hi, N. Ugaasaa tegj bodoj baih heregtei shuu dee, chamaig taviulahiig bodohgui baigaa er bol sex hamtragch bish, duraa hangagch kkk

  5. N. says:

    Одоо бол би өөрөө тавихгүй л бол тэр секс миний хувтл секс биш болсоон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.