Тэр секс хүсэхгүй байвал…

sad_couple_bed

Бэлгийн амьдралдаа чи тийм ч сэтгэл дундуур биш. Хайртынхаа сексийн чадварт ч эргэлздэггүй. Гэтэл тэр чамтай секс хийхгүй байвал яах вэ?

Хайртай хосууд хамт унтаж байгаа хэрнээ секс хийхгүй байх тохиолдол хамгийн ихдээ дараалж 5 хоног “бүртгэгдэх” нь харилцааны хувьд маш том асуудал гэж үздэг. Эрүүл саруул эр хүн бүтэн 5 хоногийн турш ядарсандаа секс хүсэхгүй байна гэдэг хэвийн гэж үү?

14518826_10155205107529045_564542178_n

Сөрөг шийдэл

Өөр хүнтэй болсон гэж сэжиглэн маргаан үүсгэх буюу гар утас, компьютер, хувцсыг нь нэгжих. 5 хоногийн өмнөөс эхлэн болсон бүх үйл явдлыг нэгд нэггүй дарааллуулж бодоод түүн дундаас өөрөө сөрөг дүгнэлт хийх. Хардаж байгаагаа шууд хэлж чадахгүй эсвэл зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодож түүнд хайр халамжаар дутаж байна хэмээн зогсоо зайгүй гомдоллож, үг хаях. Бүр болохгүй бол хардуулах аргыг ашиглахаар утсаа дэмий оролдож суух. Энэ үед бүсгүйчүүд бидний толгойд юу эс орж ирэх вэ.

Эерэг шийдэл

Юуны түрүүнд яаран дүгнэлт хийх хэрэггүй. Хэд хоног харзнаж, өөрийгөө сатааруулах гээд үз. Хэрвээ энэ асуудал чиний толгойг гашилгаж гүйцэж байвал түүнтэй илэн далангүй ярилцаарай. Гэхдээ гомдоллож, уурласан өнгө аясыг гаргалгүйгээр “Ойрд миний хайртад ямар нэг зүйл тохиолдоо юу” гэж эвтэйхэн асуу. Тодорхой зүйл хэлэхгүй байвал чамаас болсон эсэхийг асууж тодруулаарай. Магадгүй түүнд ажил дээр нь эсвэл найз нөхдийн дунд ч юмуу, ямар ч байсан та хоёрын харилцаанаас гадуур шийдвэрлэхэд хэцүү зүйл тохиолдсон байж болно шүү дээ. Хэрвээ “Надад нэг асуудал тулгараад байгаа учраас шийдсэнийхээ дараа л сөхөө орох гээд байна” гэж хариулвал тэвчээртэйгээр хүлээгээрэй. Дахин дахин шалгаах хэрэггүй, тэр бүхнийг өөрөө л шийдэхийг хүсч байна. Өөрт нь орон зай, эрх чөлөөг нь л олгоорой.

Харин асуух үед чинь юу ч хэлэлгүйгээр уурлаж тээршаах юм уу үл тоомсорловол харилцаанд чинь шинэчлэл хэрэгтэй байгаа бололтой. Энэ тохиолдолд түүнд олон хоногийн турш нуусан тачаангуй дүр төрхөө харуул, шинэ зүйл туршиж үзэхийг санал болго. Ганган дотуур хувцас худалдаж аваад өмсч харуул, санаандгүй мэтээр урдуур нь нүцгэн алх эсвэл машинаа барьж байхад нь шуудхан л түүнийг өд. Ингээд ч “энхрийлэлгүй хүйтэн” шөнүүдийн тоо 20-иос хэтрээд явчихвал шинэхэн гэр бүл, хосуудын хамрагддаг бүлгийн уулзалтад бүртгүүлэх болон сэтгэл зүйч, сексологичид хандах нь хамгийн зөв шийдэл болно.

Яагаад ингэх ёстой гэж?

Хайр халамж, халуухан байдал хоёр хосолж гэмээнэ л сэтгэл хангалуун харилцаа бүрдэх нь ойлгомжтой. Үүнийг тэнцүү хэмжээнд хадгалахын тулд хэн хэн нь тодорхой хэмжээний хичээл зүтгэл гаргах нь зөв. Магадгүй энэ удаад чамаас арай илүү хичээл зүтгэл эсвэл тэвчээр шаардаж магадгүй. Бүсгүйчүүд бид хэцүү асуудалтай тулгарвал гадагшлуулж, хүмүүстэй хуваалцаж тайвширдаг бол эрчүүд аль болох өөрөө шийдвэрлэж, бусдад нялзаахгүй байхыг хичээдэг. Мөн эрчүүдийн сексийн дур хүсэл ажлын амжилттай нь шууд холбоотой байдаг гэдэг. Хэд хоногийн өмнө зүв зүгээр байсан хэрнээ сүүлийн үед л цаашаа хараад унтчихдаг болсон бол магадгүй түүний ажил дээр шийдвэрлэхэд хэцүү асуудал тулгарсан байх.

Хэрвээ тийм байвал асуудал үүсгэлгүйгээр халамж дэмжлэгээ мэдрүүлэн, дэргэд нь зүгээр л хамт байхад хангалттай. Дур хүсэл нь тархин дах бодол санаанаас үүдэлтэй байдаг учраас түүнийг толгойдоо өөр зүйл багтаах зайгүй байхад нь хүчээр “чихэх” гэж оролдвол асуудал улам хүндэрнэ. Харин сексийн харилцаа чинь уйтгартай байгаа бол цоо шинэ зүйл санал болгох аргуудыг дээр дурдсан. “Толгой хагаравч малгай дотроо” гэдэгчлэн сексийн амьдралынхаа эмзэг асуудлуудыг бусдад дэлгэлгүйгээр өөрсдөө шийдвэрлээрэй. Бүр болохгүй бол нууцыг задруулахгүй, хувийн асуудлыг дэлгэхгүй байх “гэрээ”-тэй уулзалтуудад хамрагдахыг зөвлөж байна.

1 Comment

  1. Zochin says:

    Minii bodloor togtmol iim zovolgoo ogj baival tanai site ih unshugchtai boloh bhaa 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.