Тэр хүүхнийг нь ямар нэгэн аргаар чадчихмаар санагдаад байна

crs3nrrwuaa-i6r

Сайн байна уу. Яг одоо надад тулгамдаад байгаа асуудлын талаар та бүхэнтэй хуваалцах гэсийн. Би 33 настай, 4 хүүхэдтэй. Нөхөртэй гэх хэцүү салсан гэх хэцүү байдалтай болчоод байна. Учир юу гэвэл манай нөхөр 3 жилийн өмнөөс хөдөө явдаг ажилтай болсон. 2, 3 сар болоод л гэртээ ирдэг байсан. Гэтэл сүүлдээ ирэх нь ховордож утсаар ч бараг ярихгүй. Хааяа ярихаар ядаргаатайн яах гээд залгаад байдгийн гээд уурладаг болов. Цагаан сар, шинэ жил, наадам гээд л баярын өдрүүдэд л ирж ганц нэг хоноод буцдаг болсон. Тэгээд сонсохнээ тэндээ нэг өөрөөсөө 7, 8 эгч хүүхэнтэй бараг цуг байдаг энээ тэрээ гэсэн юм сонсогдож эхэллээ. Өөрөөс нь асуухаар балайраад бай тийм юм байхгүй гээл уурлаад бөөн юм болно.

new_banner

Сарын өмнө ирээд 2 хоног болоод буцлаа гээд гараад явсан тэгээд би хөдөөнөө очсон байх гайгүй явсан боловуу гээд асуух санаатай залгатал эмэгтэй хүн аваад яах гэж залгаад байгаа гэхээр нь тэрэнтэй нь хэрэлдлээ. Энэ үедээ яваагүй энд хотод тэрэнтэйгээ хэд хоночоод цуг хөдөө рүүгээ явсан байгаа юм даа. Дараа нь нөхөртөө хэлтэл тийм юм байхгүй ээ найзындаа архидаад тасраад унасан хойгуур нь нэг найзынх нь эхнэр авсан гэсэн.

Ингээд надад байнга худлаа хэлээд байгаа хүнийг би одоо яах вэ? Бүр салчий гэхээр хүүхдүүдээ л бодох юм. Аав маань багад өөд болоод аавгүй өссөн би хүүхдүүдээ аавгүй байлгахгүй гэсэндээ энэ бүхнийг тэсээд тэвчээд байхаар энэ хүн улам давраад байх юм. Саяхан санаандгүй мэсэнжэрийг үзсэн чинь тэр хүүхэнтэйгээ чухам сүрхий юм бичсэн байх юм. Хүүхдүүдэд нь ч гэсэн мөнгө төгрөг өгдгийн байна лээ. Тэр хөдөөнийх нь тэр 2-г эхнэр нөхөр гэж ярьдаг гэсэн. Үнэхээр дотор давчдаад хэцүү байна. Тэр хүүхнийг нь ямар нэгэн аргаар чадчихмаар санагдаад байна. Гэвч буруу үйл үр хүүхдэд маань нөлөөлөх болвуу гэж эмээх юм. Яамаар ч юм бэ дээ…

19 Comments

  1. mongolian.zaluu@yahoo.com says:

    Адилхан өөр залуутай явалдах хэрэгтэйшд яадын. Яагаад ингэж байгаан гэвэл чи өөр хүнтэй явалдаж байхад би яагаад болохгүй гэж л хэлэх хэрэгтэйшд. 

  2. zevlev says:

    чадаад хэрэггүй зүгээр л орхи. Чи өөрөө л бас нэг уулздаг хүнтэй болчих.Тэгээд хүүхдүүд дээрээ ирж л байг. Чи өөр залуутайгаа тэд тэнд салаагүй хүүхдүүдэд аав бна юу нь болохгүй гэж

  3. mujak says:

    Huuhduudee bodoj bvaltrnohriig hoogoodyavuul yavuul. Emiin buzar erd eriin buzar huuhded gj oh unen ug shuu. Naad 2 buzraas.chin bolj huihdiud.chin ovdhoos tsaashgu. Erguuteed mal tsarailad ooriinhoo huuhduudiig onchruulcheed ichih chgu huni huhdiig halamjlaad yavj l bg. Uilin ur n oort n irj l.taarna 

  4. k says:

    Setgelee changa bariad araas ni utsaar ch yarihgui ter chigt ni orhichih. Chamd hetsuu bh l bh. Irehed ni saihan hool undtai yu ch medeegui yum shig saihan handaad uuruur ni dutahgui bgaa yum shig tsarailaarai. ENe buhniig hiihed chamd mash hetsuu bh bolovch uhaantai hun bol yum bodood uurchlugdunu. Uhaan muutai bol ter chigtee yavah bhdaa. Yavj2 butsaad ehner luugee irdeg erchuud zunduu bdgiin. Uhaantai tevcheertei bj chadval chi ter muuhai huuhniig ni chadchihlaa l gesen ug. Amjilt.

  5. саруул says:

    Тийм хүмүүсийг зөнд нь орхиод өөрийгөө л тордож өөрийгөө л хөгжүүл. Би бүр 4 сар шаналсан харин одоо хажууд минь хайр гуйгаад л сууж бгаа би урьдных шигээ хайрлаж халамжилж чадахгүй бна лээ. Би харин уурлаж хорсохоо больсон өшөөгөө аль хэдийн тэр хүүхнээс авчихсан тэр хүүхэн нөхөрт маань хаягдаж хоцорсон ашиглуулж бсан гэдгээ мэдэх мөч. Энэ л өшөө авалт минь байлаа шүү дээ тааралдсан хүн болгон намайг гоё сайхан болсныг гайхан шагшрах, залуусын харц шидэх нь нөхрийг маань их бухимдуулж байгаа… тэнэг зүйл бодохоо болиод одооноос өөрийгөө өөрчил бүсгүй минь. Би 3 хүүхдийн ээж 4 дэх хүүхдээ хэвлийдээ олсон мөчид энэ муухай зүйл надад тохиолдоод би хэт их шаналж стрестсэнээс болоод үрээ алдчихсан шүү дээ харин чамд 4 үр чинь байна.

  6. Би says:

    Сайнуу? чамд хэцүү байгааг ойлгож байна. Нэг л өдөр амьдралын багана, түшиг тулгуур минь гэж итгэж явсан хань чинь өөр хүнтэй болно гэхээр л залгих гэж чадахгүй хахаж гацах мэт тэр зовлонтой мэдрэмж. Цаг хугацаа л хамгийн сайн эм байдаг юм. Нөхөр охин бид 2-ыг хаясан тэр өдөр тэрнээс хойших хэдэн сарын амьдрал үнэндээ л надад хүнд байсан. Гэхдээ би л өөрийгөө хайрлахгүй бол хэн ч хайрлахгүйг ойлгосон. Өөртөө анхаарал хандуулж гол нь биднийг хэрэггүй гэж хаясан тэр хүнд ямар чухал хүмүүсийг ямар юмаар солисоныг нь харуулах тийм л бодолтой байсан. Тэгж бодох тусам би бүх юманд хичээж, хүч чадал орж байгаа мэт. Ойр тойрны эрчүүд үргэлж тааламжтай харц илгээж, би сээтэгнэхгүй ч гэсэн бүсгүй хүн гэдгээ мэдрэх тэр мэдрэмж. Амжилтанд хүрч, карьераа өсгөх тэр мэдрэмж. Магадгүй чи намайг ар тал, татлаа түлхээ сайтай гэр бүлийн хүн гэж бодох вий. ҮГҮЙ ЭЭ. Би жирийн л нэг эмэгтэй байсан. Бүх л амьдралаа гэр бүлийнхээ төлөө зориулна гэсэн бодлоос өөргүй магадгүй царай муутай ч байсан байж болох. Амьдрал баян шүү. Сэтгэлийг гүйж олдоггүй юм. Нөхөр чинь муу муухай зүйл хийсэн ч уучлах зүрхтэй байж, сайн сайныг ерөөж байгаарай. Учир нь тэр хүний бас чиний үргэлжлэл үр хүүхдүүд чинь шүү дээ. Тэдэндээ сайн сайхныг хүсдэг шигээ л хүс. Цагийн юм цагтаа болно. Бороо ордогоороо л орж, цэцэг дэлгэрдэгээрээ л дэлгэрнэ гэдэг үгсийг уншаад л би тайвширсан даа. Бүсгүй минь үр хүүхдийн нулимсанд жаргасан хүн гэж би сонсоогүй ээ. Үйлийн үр нь тэдгээр хүмүүст л ирнэ. Өөртөө сайхан цаг заь гарга. Амжилт хүсье.

  7. rianna says:

    Yu ch boloogui ym shg saihan mongiig n avaal ureel bj bhgui yu.odoo chi heruul odoovol bur dordno.

  8. N. says:

    Нээрээ хүнээс хариугаа авах хамгийн том өшөө авалт бол амжилтанд хүрэх гэж уншиж бсын бна. Наад хор шараа өөрийгөө сайжруулж өсөн дэвшхэд зориулбал зүгээр байх .

  9. win says:

    хүнийг хорлож биш сайн сайхнаараа илүү гарч ялдаг юм

  10. senny says:

    Яаж чадъя гэж гудамжинд нь 75 хутгалах уу? Хүнд 200 цаас өгөөд тогонд цохиулж алахнуу? Хүнийг чадах хамгийн сайн арга зааж өгөх үү! Найдвартай шүү!! Зүгээр л өөригөө торд арчил өөрчлөгд, хөгж боловсор!!!

  11. senny says:

    Бүр цайчихсан байна шдээ. Яаж чадъя гэж гудамжинд нь 75 хутгалах нь уу? Хүнд 200 цаас өгөөд тогонд цохиулж алахнуу? Чадах хамгийн сайн арга бол өөрийгөө торд, өөрчлөгд, өнгө зүс ор, гоо сайхандаа анхаа, боловсор хэл сур, гадагшаа явах өчнөөн боломж байдаг. Хөдөөний халтар хүүхэнтэй уралцаж байхаар өөрийнхөө ирээдүйг бодсон дээргүй юу? 

  12. зочин says:

    Чи одоохондоо л тэгэж шаналж дургүй чинь хүрч чадах юмсан гэж бодож бгаа юмаа,дараа нь тэр 2 балайг авч хэлэлцэхчгүй тоохгүй дээ.Гэхдээ олон хүүхэдтэй салаад дэмий,дотроо бодолтой дорол суурьтай айн,чи залуу хүн бна даа гялалзаад л бай.Манай нөхөр бас нэг тиймэрхүү юм болсон гэхдээ залуу хүүхэнтэй ,би ч дургүй хүрээд хүний урманд юуч хэлээгүй,тэр дургүйцэл тэр чигтээ тогтчихсонч амьдрал хэвээрээ,би ярзагнаад байдаггүйч  налигнаад гуйгаад байдаггүй.Тийм сайхан бсан бол явахгүй яасан юм бэ ,наадхи чинь эргүүтээд эргээд л ирнэ дээ ,харин дараа нь харахаар гологдоод л дорой юм л харагдаад байх болсон шүү.

  13. MglausCom says:

    33 nasand ch ovoo yum amjuuljeedee? 4 huuhed ayaluulah geed yun nuhur manatai bhgui hoiguur n gadaa garch er gert orj em bolsoor bgd nuhriig uureggui bolgood haychij de. Chi tsaling n huraaj avdiimu yer n? 4 huuhdee gancaaraa usguud hangamjiin baaz n bolchood suuj bdyn bish biz. Nuhruur toiron ergeldsen ochuuhen yertuncuusuu tsaash telj ehelbel nuhur baitugainuudad n toogdohiin bishu

  14. emegtei says:

    ter huuhniig n hervee chadmaar bga bol nohorteigoo bitgii oogt hereld. ta 2ig hereldeh tusam naad buzar huuhen chin bayarlana shu amllii. ugasa tende ter huuhenteige amidarch bgam shig bna gej bga shte tgher naad 2 chin avgai nohor 2 shig barag boltson bga. tgd l chmg nohorteige hereldku saihan taivan bgad bhin bol nohor chin ch chmg nogoohdo baga bagar muu helehee boliod l chmd ch taltai bolod irne. ( nere bas bitgi  zalgaj bai. chmg zalgahku bolod irehler nohor chin hardad ooro zalgaj ehlene shu. ghde yag barimttaigar harduulah sedev biti ogoorei zuer saihan inemsegled l yu yariad bgambde ged l suuji) er n tgd l irj ochih n ihsed l iriishu. tegenguut nogo huuhen n emegtei hunihe zon sovingor medeed aashilj ehlene tgd l naad 2ih chin dund baga bagaar heruulud n ihsed l naad huuhnese zalhad l hured irne shu. 

  15. emegtei says:

    irehed n saihan ineeged l mongig n avad suuj baihku yu do. salalaa gehed chi ooro l huuhdude tejeeh hereg bolno. ‘mongol erchuudin 80ad huvi n huuhdin tetgemj ogdoggui gesen sudalgaa garsan ble. uneheer archaagui. salj l bgan bol terig geh setgel chmd bhku bolj bna gesen vg biz de tiim bolhor termuugas bolj setgelee oooogt biti zovoo hereldej barij nervee barj ulam urchiij yaadin. ugasa 2-3 sarda gants neg irdin bol irdegere bj l bna biz gol n saihan aashilad l evin olood l mongo salgaad huhdudde zartsuulad ooro ch saihan oorigo tordood goe saihan bolku yu. chi terig ged hereldeh tusam ulam nogo huuhen rvge yavaad bna teriiig gehku bh tusam irishu 

  16. Нээрээ says:

    Хүүхэнд л урхидуулчихаждээ. Араар тавьдаггүй эр хүн бараг мэдэхгүй юм байна. 4 хүүхэдтэй гэхийг бодвол та 2 ханилаад их олон жил болсон бололтой. Яахав цаадах нь чамаас илүү наалинхай, бас их өрөвдмөөр ярьж өөртөө татдаг биз. Нөхөр чинь толгой эргэчихэж. Хэрвээ салъя гэж бодсон бол үгүй гэж гүрийхгүй шууд үнэнээ хэлэх байсан биз. Одоо харин ч чи ухаан гаргаж гэр бүлээ аварч үлдэх ёстой бишүү? Хүний нөхөр салгаж суудаг шуламсууд хожоод байх юм. Битгий бууж өгөөрэй. хэрүүл уруул хийгээд улам л сэтгэл нь холдоно. Хормойн бузар орооцолдсон хүнийхээ амь насыг нь авч оддог хожим нь үр хүүхэд нь бүтэлгүй ханьтай учраад байдаг урхагтай юм байналээ шүү. Хэд хэдэн хүмүүсийн амьдралыг хараад байхад тэгэж ажиглагдсан.

  17. jak says:

    Чадах гэж байж өөрөө гэмт хэрэгтэн нэг нь шороонд нөгөө нь шоронд 

  18. Mining says:

    Уул уурхайд иймэрхүү маягаар ажилладаг эр эмгүй олон хүмүүс ар гэрээ орхисон байхаа. Тэгэхдээ нөхөр чинь удахгүй чацага царайлаад буцаад удахгүй гуйгаад ирэх биз. Харин чи битгий нүүр өгөөрэй бүсгүй минь…

  19. zaluu says:

    tiim huniig zugeer muruur ni zailuulchihoo, har buruu sanaad demii biz, ergej haralgui uragshaa haraad ineegeed amidar doo, suraggui tag alga bolchih, ireheer ni gertee buu oruul, tegeed l guitsee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.