Хавдраас бүрмөсөн, төгс салмаар байна

splash-services-woman-health

Сайн байцгаана уу? Захидлыг маань яаралтай нийтлээд өгөөрэй, секс.мн ээ. Би одоогоос 8 жилийн өмнө, гуч гарсан насандаа нөхөртэйгөө танилцаад, жил хагасын дараа анхны хүүхдээ төрүүлсэн. Төрөлтөөс хагас жилийн дараа умайн хүзүү улайсан байна гээд солковагини гэдэг хүчлээр хэд түлүүлээд, туршлагагүй эмч таарсан уу яасан өнөө улайлт чинь эдгэх бүү хэл шархлаа болчихлоо. Амаржсан эмнэлэгтээ очиж үзүүлээд, даруйхан хоёр дахь хүүхдээ төрүүлэх хүсэлтэйгээ хэлсэн. “Тэгвэл нэг мөсөн 2 дахийгаа төрүүлчихээд хагас жилийн дараа гэлүүдээ цахилгаанаар түлэх эмчилгээ (электрокоагуляци гэж байсан санагдана) хийлгээд нам” гэсэн, бид ч ёсоор болгосон.

new_banner

Гэтэл тооцоо алдаад гурав дахь хүүхдээ олчихсон, буцааж зүрхлэлгүй төрүүлсэн. Бага хүүхэд маань хоёр нас хүрэхийн алдад сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, гарц нь ч хэвийн бус болоод байхаар нь дахиад л эмчид хандлаа. Нэмж учирлахад, бид эрүүл мэнддээ маш их анхаардаг, оройтож төрүүлсэн гурван хүүхдийнхээ төлөө эрүүлээр, урт удаан амьдрах үүрэгтэйгээ гүн ухамсарласан хүмүүс. Тиймдээ ч өнгөрсөн жилүүдэд эмч, эмнэлэг, шинжилгээтэй байнга нөхөрлөөстэй байлаа. Жирэмслэхээрээ мөөгөнцөртчих гээд байдгийг ч хэлэх үү, ганцхан эмч, ганцхан эмнэлэгт найдаж болохгүй юм байна гэсэн дүгнэлттэйгээр 3-4 газарт байнга ханддаг байв. Умайн хүзүү улайсан байх үедээ ч, хожим буюу хоёр жилийн өмнө бас эсийн шинжилгээ өгсөн, асуулалгүй гэгдэж байсан.

Ингээд хамгийн сүүлд мөчлөг алдагдаж буй, гарц хэвийн бус болсон гэх шалтгаанаар үзүүлэх үед “Умайн хоргүй хавдар” гэсэн онош сонслоо. Санаа зовоод өөр өөр газруудад хандахад бүгдээрээ л тэр оношийг үгүйсгэсэн тул тайвшрагчаан болоод өнгөрөв. Гэвч санаандаа байлгаастай, хавдрын талаар бага сага судалж л байлаа. Тэр оношоос хойш хагас жилийн дараа буюу саяхандаа, уншсан судалсандаа тулгуурлан эмэгтэйчүүдийн хавдрын эмч Оюунбилэгийн Оби эмнэлгийг сонгож очиж үзүүллээ. “Үзүүлэлгүй уджээ дээ, хавдартай болчихсон бна шдээ! Гэхдээ санаа зоволтгүй, одоогоор хоргүй гэдэгт итгэлтэй бна” гээд эсийн, эдийн, бактерологийн шинжилгээ авлаа. 9хоногийн дараа бүх хариунууд гарахад полип буюу “одоогоор хоргүй хавдар” гэсэн онош ч батлагдлаа.

Харин хажуугаар нь Гарднерилла гэдэг БЗХӨ бас илэрсэн байв. Гайхаж цөхнө гэгч болж ХСҮТ-д хандахыг оролдож дүүргийнхээ эмнэлэгт хандангаа гарднериллагаа ч асуув. Дүүргийн эмэгтэйчүүдийн эмч “Тэр чинь БЗХӨ биш шд, мөөгөнцрийн л нэг төрөл зүйл байхгүй юу! Энэ тал дээр айж сандраад байх юм ер алга, хэн наадхыг чинь БЗХӨ гээд бгаа юм?!” гэсэн. Мөн Хатагтай эмнэлэг дотор бдаг Онош мед лабораторит хоёулаа бактерологийн багцын шинжилгээ (нэр бүхий 20гаруй төрлийн нян илрүүлэх) өгснийхөө хариуг автал нөхөр маань бүх үзүүлэлтээрээ эрүүл, харин би гарднериллагаас гадна хүний биеийн хөхөнцөр вирус буюу өнөөх муухай хавдрыг үүсгэгч папиллома 6/11, HR2-53,59,66,88, мөн lactobacillus гэсэн үзүүлэлтүүд нь эерэг гарчихаж. (Шинжилгээг мазокоос авсан. Би өөрийнхийгөө “Хангалттай аваарай, хагас дутуу илрүүлэх вий” гэж бгаад яг өнөөх муухайгаасаа авхуулсан.

Харин нөхрийнхийг, бэлэг эрхтэн рүү нь ихээ урт төмөр багаж шургуулж, мааш их өвтгөж авлаа гэсэн) Нөхрийгөө би үнэнч гэдэгт итгэдэг, хууралт байсаан гэж үзвэл бэлгэвчгүйгээр хийж эрсдэл дагуулахааргүй хангалттай хашир хүн гэдэгт нь бүүүүр их итгэдэг. Миний хувьд ийм том асуудлаар байтугай, жижиг сажгаар ч хүн хуурдаггүй, хэтэрхий гэмээр үнэнч хүн л дээ. Бид хүүхдүүдийнхээ төлөө, иймэрхүү зүйлээр хар, хор зангидаж гэр бүлээ баллах насны улс биш ч гэлээ гайхаж цөхөөд байх юм. Энэ бол хоёрдугаар асуудал. Харин нэгдүгээр асуудал бол, монгол эмэгтэйчүүд ийм талын асуудал тулгарвал ихэвчлэн гадагшаа явж эмчлүүлдэг юм шиг ээ. Яагаад энэ юм бол? Монголд эмэгтэйчүүдийн хавдрыг төгс эмчилдэг үү, бидний сонгосон эмнэлэг яг найдвартай болов уу?

Жич: Бидэнд хилийн чанад руу явж эмчлүүлэх санхүүгийн боломж байхгүй л дээ. Улсын эмнэлгээр явбал хоргүй шатны хавдрыг ХСҮТ хүлээж авдаггүй (хортой хавдартнуудынхаа ачааллыг ч дийлэхгүй бгаа тул) ХСҮТ рүү биш Эх нялхас руу илгээж(13а маягт кк) болох юм гэсэн. Харин эх барих эмэгтэйчүүдийн эмч нар хавдрыг бүрэн төгс авч чадалгүй үлдээх магадлал өндөр гэлцэх юм. Тиймд бид гадагшаа явахаа бг гэхэд монголынхоо хамгийн сайн гэж ойлгосныгоо бараадаж бгаа маань энэ юм аа. Хагалгааны цагаа ч товлоод тохирчихсон. Гэсэн ч өөр сонголт гарч ирвэл бага зэрэг хойшлуулах буюу больсон ч яахав дээ..? Та бүхэн туршлагаасаа болон мэдсэн дуулснаа хуваалцвал мааш их баярлах болно. Нэг ба хоёрдугаар асуудал аль алинаар нь санал бодлоо бичээрэй. БАЯРЛАЛАА.

Эцэст нь охид бүсгүйчүүддээ хандаж захихад, бидний мэдэх ДОХ, тэмбүү, бла бла благаас гадна Хүний биеийн хөхөнцөр вирус (Human papilloma virus-HPV) гэж 140-өөд төрөл зүйлтэй чимээгүй тахал байдаг юм байна шүү! Эрэгтэй хүнд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй тул өөрөө ч мэдэхгүй түгээн дэлгэрүүлж явдаг. Насанд хүрэгсдийн тал хувь нь шахам тээгч юм уу даа бараг л. Энэ талаар сайн судалж, өөртөө сануулга аваарай. Тодорхой товлож, биеэ бэлдэж бгаад шинжлүүлэх хэрэгтэй. Эрүүл гэдэгтээ итгэж аваад цаашид болгоомжлол хаширлалаа өндөрсгөж өөрийгөө аварч үлдээрэй. Сайн сайхныг хүсье!

12 Comments

  1. zahidaliin ezend enheegees says:

    bayarlalaa busgui mini,bas bayar hurgiye aidagaa ardaa hayajee! bi bas on gargaad obi emch deer ochij uzuulne gej bgaa,harin virusand yamar em uuj bna,obi emch yamar zovolgoo ogson be ene talaaraa helj ogooch?tegeed tsaashid bnga holbootoi bj bie biedee dem ogch bj bolohuu?

  2. Энхээ says:

    bayarlalaa zahidaliin ezen busgui mini,yutaich 6 sar tutamd emchid uzuulj shinjilgee ogood yavaad bhad gaigui bhaa gej bodood bgaa,harin virus daranguilah em bnga uuval yadag bol bi 2 ch emchi deer ochij zovolgoo avsan neg ni ih saihan zantai naad virus chini zugeer bdag l zuil barag emegteichuudiin ten hagasd ni medehdehgui yavj l bdagiin setgeleer unaj yanz bur bolj ogt bolohgui geed l uneheer emch hunii es zuig mash sain barimtalsan emch bsan harin nogoo emch maani aash gej bnaa bna zovson zudersen hun l emch deer ochino shuu dee uchirgui hun zaginaad l virus edgedeggui yum odoo ingeed em uugaad yavj bhaas oor zamgui geh met…..zahidaliin ezen busgui chamd obi emch virusand em bichej ogson uu?ogson bol yamar em uuj bna? za tegeed bugd saihan holbootoi baiyaa!! zahidaliin ezen bisguidee bas bayar hurgiye aihaa ayulaa ardaa hiisen bna yutaich bid setgeleer unaj yagaad ch bolohgui yum bna lee shuu setgeleer unah gedeg bol yamar ch ovchin tussanaas aimar zuil gej bna lee!! 

  3. Захидлын эзнээс Энхээд says:

    Ухаалаг бүсгүй минь өөдрөг байгаарай. Энэ саитаас хайлтын цонхонд нь “Эрчүүдийн үрийн шингэний шинжилгээг хаана найдвартай авдаг вэ” гээд хайгаарай. Сэтгэгдлүүдээс нь ихээхэн юм олж ойлгох байх аа. Эмч, эмнэлгээс хол хөндий хэрнээ явдал суудал ихтэй зарим нэг хүмүүсийг бодоход өөрөө маш ухаалаг бүсгүй байна, алзахгүй ээ. Санаа тавьдаг, цаг гаргадаг чи бид мэтийн хүмүүс эрүүл мэндээ хамгаалж, тордож, эрсдэлгүй амьдарч л таараа. Өө нээрээ, мөөгөнцрийн хамгийн товчхон бөгөөд үр нөлөө нь шууд эмчилгээ бол угаалга юм билээ шүү. (Эм, лаа, тэр байтугай тариа хүртэл хэрэглээд дорвитой эдгэхгүй тохиолдол надад байсан, магадгүй жирэмсэн эсвэл хөхүүл үедээ мөөгөнцөртдөг байсан учраас хүчтэй биш зөөлөн гэгдэх эмчилгээ хийгддэг байснаас тэр байж болох л доо) Мэдээж, бас бус нэмэлт эм лаа хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ угаалгыг оромддог газрууд ихэнх нь. Тиймээс тамедины уусмал аваад өөрөө бургуйдаад, бас тамединтай марль ороосон зүйлээр (пенцепт бил үү, урт, хайч шиг хавчаарны үзүүрт марлиа бэхэлж тамединд дүрээд) арчиж зүлгээд угааж сурах хэрэгтэй юм билээ. Эсвэл нөхрийгөө угаалгад сурга, хэхэ. За амжилт хүсье! 

  4. Захидлын эзэн says:

    Сайн байцгаана уу? Сэтгэгдэл бичсэн, мөн уншиж сэрэмжлүүлэг авсан бүх хүмүүстээ баярлалаа. Энэ захидал маань нийтлэгдэхгүй нэлээн хэд хонох зуур би мэс засалдаа орчихсоон. Оби эмнэлэгт, Оюунбилэг хэмээх энэрэнгүй нигүүлсэнгүй буянтай эмчийн алтан гар, сайхан сэтгэл, мэргэжлийн ёс зүйгээр бүрэн эрүүлжинэ гэдэгтээ төгс итгэлтэйгээр хяналтанд нь явж байгаа. Тэднийхийг өндөр үнэтэй гэлцдэг, үгүй юм билээ. Би 300мянгыг төлж өнөөхийг авхуулсан. Маргааш нь, нөгөөдөр нь гэхчлэн 4өдөр дараалан үзүүлсэн. Угаалга хийж, эм тавьж өгөөд, цаг харамгүй зөвлөөд явуулдаг хэрнээ нэмж мөнгө авдаггүй. Угаасаа авах ч үгүйгээр тарифаа тогтоосон юм билээ. Эмчилгээ хийлгэсэн хэнийг боловч гурван сарын хугацаанд үнэ төлбөргүйгээр хянадаг юмсанж. Өөрөө санаа зовоод ч юм уу, ямар нэг асуудал гарвал төлөвлөгөөт үзлэгийг нь хүлээлгүйгээр утсаар нь хэлчихээд яваад очиход ч нэмнлт төлбөр нэхдэггүй. Араа, хариуцлагаа үнэхээр сайн үүрдэг эмч юм байна гээд нөхөр бид хоёр сэтгэл хангалуун, бөөн баяр, бөөн итгэл. (Минийх мэс заслын дараахан нь сарын тэмдэг ирснээс шалтгаалаад их олон очсон). Мөн, дахих вий гэж сэтгэл зовниж байгаагаа хэлэхэд “Ердөө ч санаа зоволтгүй, ингээл 100хувь эдгэнэ шүү дээ. Гэхдээ дараа нь хоёр жил хяналтанд байх шаардлагатай” гэсэн. 

  5. Энхээ says:

    sain bna u? nadad bas iim zuil tohioldchihood bna, moogoncor gedeg yum 3 jil garan salahgui yavaad bsan tegeed er ni nariin shinjilgee ogii gej bodood ehleed onkogen geed lab-d ogson gardernela garsan virus ilreegui,2 sariin daraa onoshmeded ogson hpv-16,hr2-53,59,66,68 geed garderela,moogoncor gej garsan setgeleer ih unalaaa untaj ch chadaku yagaad virustei gej shinjilgeenii hariundaa ergelzej bna odooch gesen za tegeed 2-3 emneleg orloo hariugaa bariad tegeed pap test buyu esiin shinjilge 2 ch gazar ogson havdariin es ilreegui negative gesen hariu garsan bolohoor joohon taivshirhaa bolood l bj bna,tehdee ene virus gedeg zuil uneheer shanalgaj bna havdartai bolooguich ene virus biyes gadagshildaggui uchraas……. huuhded haldah bolvuu…bas hezee yagaad iim virustai bolchihov gej bas shanalj bna ychir ni nuhur maani 5 jiliin omno namaig hayad yavj yavj 1 jil garan bolood irehed ni bi uuchilsan ur huuhdee bodood tegeed saihan amidarch baital ene zavaan virus! odoi nuhur maani gadaadad bgaa 1 jil bolj bna bi ene hugatsaand nuhuruu huursangui nadad tiim bodol ochuuhench bdaggui huuhdee haraad ajilaa hiigeed zavgui emegtei.Za tegeed zahidaliin ezend oyunbileg emch bol yag emegteichuudiin havdaraar garshsan emch shuu dajgui sain emch gej oilgoson, bas havdar sudlaliin ariunbold gej eregtei nastai emchiig mash sain emch gej unshij bsan yum bnaa minii bodloor gadaad ntr geed demii baihaa yamar iluudee garsan mongo bgaa bish tegeed ch horgui yum chini aih asuudalgui gej bodoj bna,havdaraa avhuulaad bieiin darhlaagaa saijruulaad virusaa daranguilah em uugaad setgel sanaagaa taivan bailgah hergtei shuu!!! ene virusiig buren ustgaj biyes gadagshluulah em uter turgen garch urj bidniig neg bayarluulah odor hurdan irnee gej itgel duuren bodood ireduin amidral mini gaihaltai saihan baij urt nasalj ydaan jarganaa gedegt ergelzehguu bna uragshaa!!!

  6. Энхээ says:

    oo naad obi geed emneleg dajgui geseen,bas havdar sudlald ajildag ariunbold geed nastai eregtei emchiig mash sain gej bichsen baihiig bi unshsan minii bodloor bol neeh gadagshaa ntr geed demii bh gej bodoj bna,oyunbileg emch bol havdaraaraa garshsan emch gesen shuu! mon nuhur chini zugeer eruul garah undeslel bj bolno yagaad gevel gardnerela eregtei hund ilreed bhgui bas virus ch gesen uchir ni nuhuriin chini darhlaa sain bgaa ychiraas ilrehgui bh magadlaltai gej bi unshsan bas emchees ch asuusan.harin chamd hpv6/11 gesen type ilersen bhiin ene ni belgiin uu gargad gej unshsan bas emchees sonsson chamd tiim uu garaagui yu? za tegeed setgeleer bitgi ynaarai hamgiin gol ni darhlaagaa mash saun bailgah heregtei shuu!!! 

  7. Энхээ says:

    sain u?nadad bas yag chamd ilersen shig virus ilersen bas gardnerela utreenii orovsol,moogoncor gesen hariu garsan /hadagtai emneleg deer ogson/, ternees urd 2 saruun omno onkogen geed lab-d ogohod gantshan gardnerella garsan.ene 2 sariin hugatsaand belgiin haritsaand oroogui uchir ni nuhur maani gadaadad ajildag 1 jil bolj bna nuhuruu huursan zuil nadad uneheer bhgui 2 huuhdee haraad garch oroh zavgui ajilaa hiigeed l bj bdag emegtei.Za tegeed virustai garsandaa setgeleer mash ih unaj bnaa pap test ogson havdariin es ilreegui zugeer bna gesend joohon setgel taivshirsanch bas l sanaa zovoostoi virustai yum chini havdartai boloh l bhdaa mon huuhduuded mini ene zavaan virus haldah bolvuu gej mash ih aij bna!!! zahidaliin ezen busgui virusandaa yamar em uuj bna? za tegeed bidnii ireedui mash saihan bnaa gedegt gun itgeed uragshaa !!

  8. pop says:

    Bi ex nylhsiin emnelegt horgui xawdraa awhuulsan bas sawaa sain duraaraa awhuulsan odoo uwduj zowoh yumgui sxan l bna. Xarin chi namaig bodwol 3 xvvxedtei yum bna. Bi gants xvvxedtei. Yasan svrjin yum be gej bodloo. Xagalgaand orohoos umnu bie maani ih uwddug daralt ntr ihesdeg bsan. Odoo bol bi ulam l zaluujaal buun sexy xvvxen l bnadaa. Sawaa awhuusan bolohoor sariin temdeg irdgui sxan bnaa

  9. Zochin says:

    Чиний бичсэнийг уншаад чиний шинжилгээ өгсөн лаборатороор очиж шинжилгээ өгье гэж бодогдлоо. Би мазокны шинжилгээ гэж хаа таарсан эмнэлэгтээ өгч, лаа хэрэглэсэн болоод л явдаг. Яг нарийн шинжилгээг өгч байгаагүй юм байна.
    Би 2003 онд анхны хүүхдээ төрүүлсэн юм. 2006 онд спираль тавиулах гээд эмнэлэгт хандтал умайн хүзүүндээ шархтай гэдгийг маань хэлсэн. Гадагшаа явах гэж байсан тул эмчлүүлэх цаггүй, шууд л шархтай хэвээрээ спираль тавиулаад явсан. 1 жил гарангийн дараа Монголдоо эргэж ирээд спиралиа авахуулж, шархаа эмчлүүлэхээр эмнэлгүүдээр явсан. Тухай үед миний хувьд Мари-Стопс сайн эмнэлэг шиг санагдаж тэднийхээс эхэлсэн. Тэднийх түлэх (шархыг төөнөж түлээд, тав үүсгэх) эмчилгээг санал болгосон. Харин нэг эмч, чи дахиад хүүхэд төрүүлэх бол түлэх эмчилгээ дэмий, ахиад сэдэрчихдэг гэсэн юм. Азаар тэр үед нэг танил маань өөр нэг эмнэлгийг санал болгосон. Тэр нь тухайн үедээ (2007 онд) ТВ-ээр эмэгтэйчүүдийн нэвтрүүлэгтэй, хүмүүсийн сайн мэддэг болсон Жаргалсайхан эмчийн Дафодил эмнэлэг байсан. Би тэр үед дахиад гадагшаа сурахаар явах гэж байсан, хэдхэн хоноод нисэх байлаа. Жаргалсайхан эмч нэгхэн удаагийн эмчилгээ хийсэн. Түлэх эмчилгээ боловч дээрх шиг төөнөж түлэхгүй, химийн арга гэхүү, нэг тийм шингэн юмаар түлсэн. Чинийх шиг хүчлээр түлсэн юм болов уу. Түлсэний дараа харахад жирийн үед хүрэн улаантаж харагддаг шархтай хэсэг маань цайвар болсон харагдсан. Тодорхой хугацааны дараа эргэж ирж хяналтанд орох ёстой боловч надад тийм цаг байхгүй учраас эм бичүүлж аваад явсан. Эмээ уусан. Нэг жил орчмын дараа очсон орондоо эмэгтэйчүүдэд үзүүлэхэд шархгүй гэсэн онош тавьсан. Одоо ч тэр, үзсэн эмч нар шархтай байсан гэдгийг мэддэггүй.
    Эмэгтэйчүүдийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй, бүсгүйчүүд ээ.
    Миний хувьд мөөгөнцөр байнга байсан зүйл, бүр охин байхад л байсан.

    Хавдар чинь хортой болчихоогүй байна, бас учир байгаа байхаа. Эмчилгээ нь үр дүнтэй байж эрүүл болоорой гэж хүсэж байна. 3 сайхан хүүхэдтэй юм байна шүү дээ, том ажил.
    Бичсэнийг чинь уншаад эмэгтэйчүүдийн хавдрын эмч Оюунбилэгийн Оби эмнэлэг, Хатагтай эмнэлэг дотор байдаг Онош мед лабораторит үзүүлмээр юм байна гэсэн бодолтой боллоо.

  10. ЗОЧИН says:

    Эр хүнд итгэхээр эрхий  хуруундаа итгэ гэж хэтэрхий их итгэл нэг л өдөр чамайг алах байхдаа

  11. hdhdfhhf says:

    yron ohin bhdaa papilloma virusiin vaktsin hiilgechihmeer yumble ugasa eregtei hun haldwar teegch omnoh hawitagchaasa ch awsan bj blno bayarlala humuust sn zowolgoo ogjee goy huuhen mazokoor ilrehgui esiin shinjilgee ogorei erchuud howcho tasalchihwal zgrsen

  12. goy huuhen says:

    bayrlalaa , eniig unshaad bi ch gesen emnelgeer yvj mazok ugmuur sanagdchilaa  bur delgerengui. Minii saryn temdeg bas aldaatai ireed , buur bagaschihsan. dunguj 27t bj , 2 hon honog uzegdeed ungurdug bolson. Uzuulmeer bn , zav garch uguhgui ym. Ymar ch bsan uzuulnee . Bi umnu ni gardnilltai gj gach bsan , tegeed huviin emnelgeer tuluulsen. Bas l huurhun unetei , gehdee eruul mend yunaas ch iluu unetei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.