Хэн ч харахгүй байгаа юм чинь гээд хийдэг үйлдлүүд

p02j4g83

1. Хамраа ухах

Энэ жагсаалтыг ер л хэн хүний зуршил болсон хамраа ухахаас эхэлж байна. Хүүхэд байхаасаа, бүр том болсон ч ийм зуршил байдаг даа.

2. Суултуур дээр гар утас ашиглах

Дээхэн үед бол сонин уншдаг байсан. Одоо бол ариун цэврийн өрөөнд утасгүй ордог хүн байгаа юм уу.

3. Орондоо юм идэх

Ганцаар байхдаа их л тухалж байгаа санагддаг байх. Зарим нь бүр хүмүүсийн дэргэд ч энэ зуршлаа орхидоггүй л дээ.

4. Фейсбүүкээр хуучин найз, амрагаа мөрдөх

Чухамдаа салж сарниад хугацаа өнгөрсөн ч гэсэн яаж явааг нь тандсаар байдаг гэнэ. Дунджаар гурван жилд энэ нь мартагддаггүй байна.

5. Хогоо хивсэн доогуур нуух

Уг нь аваад л хогинй хувинд хийчихэж болох боловч ганцаар байхдаа хүн тэгэсхийгээд л хивс, хөргөгчийн доогуур хийчих нь бий.

6. Дэлгүүрээс аар саар зүйл хулгайлах

Том зүйл авбал ч баригдана л даа, тэгэхээр хүн чихэр, самархныг бол хэн харахгүй байгаа гээд аваад амандаа хийчих нь энүүхэнд байдаг байна.

7. Хувцасаа үнэрлэх

Мэдээж хүмүүсийн өмнө бол үгүйл дээ, гэхдээ л ганцаар юм угаах гэж байхдаа, хүнтэй уулзахынхаа өмнө цахилгаан шатанд та ингэдэггүй гэж үү.

8. Шилээр нь залгилах

Шар айраг, ундаа ч яахав, ингэх зориулалттай. Гэтэл өөр зүйлийг ингэж залгилах явдал ихэвчлэн ганцаар байхад л тохиодог бололтой.

9. Эд зүйлтэйгээ ярих

Ганцаар сууж байхдаа, цэвэрлэгээ хийж байхдаа ямар нэг эд зүйлтэйгээ ярих нь элбэг гэнэ.

10. Өөртэйгөө ярих

“Шагдар чи юу хийж байна” гэдэг шиг хэн ч сонсохгүй юм чинь гээд ганцаараа ярих нь хүн бүрийн зуршил гэнэ шүү.

11. Юу хамаагүй хольж идэх

Ганцаар хүн бэлэн байгаа хүнсээрээ л хоолшиж унтах нь элбэг. Тэгэхдээ олны дунд бол цэмцэгнээд байдаг атал ганцаараа болохоор юу эсийг холиод идчих нь энүүхэнд байдаг гэнэ.

12. Биеэ хэмжих

Биеийнхээ аль нэгэн хэсгийг хэмжиж явдал эр эмгүй бүх хүнд байдаг. Ганцхан тэд өөр өөр эрхтнээ хэмждэг байна.

13. Уншилгүйгээр зөвшөөрөх

Хэн нэгэн харж байх юм бол энд тэндээс ирж байгаа саналыг их л анхааралтай уншиж байгаа юм шиг байдаг атал хүн харахгүй байх тохиолдолд зүгээр л “зөвшөөрөх” гэсэн товч дардаг гэнэ шүү.

14. Гараараа идэх

Олны дунд бол ямар боловсон гээч. Гэтэл ганцаар байхдаа бол улаан гараараа халбага сэрээ орлуулах нь нэг биш байдаг гэнэ.

15. Санаанд оромгүй хачин селфи хийх

Сүлжээгээр одуудын элдэв селфи тараад байдгийг санаж байна уу. Та ч гэсэн ингэж үзээгүй гэж үү, тарахгүй л байгаа болохоос.

16. Кино үзэж байгаад уйлах

Ганц кино ч биш дуртай спортынхоо тэмцээнийг үзэж байгаад харамсах, хайрлахдаа уйлдаг биш үү.

17. Аяга тавгаа угаахгүй хуримтлуулах

За энэ ч ганцаар байхад хэн хүнд тохиодог зүйл л дээ. Ганц аяга угаагаад яахав гэсээр байтал дараа нь хэдэн цагийн ажил болоод хуримтлагдчих жишээний.

18. Хуучин дуртгалуудаа үзэж цэвэрлэх

Урьд бол зургийн альбомоо, одоо бол сүлжээн дэх материалуудаа үзэж хэн хүн битгий үзээсэй гэсэн мэдээллүүдээ устгах гэдэг бас нэг л ажил.

19. Унтлагын хувцастайгаа байх

Унтлагын хувцасаа солилгүйгээр, тэр бүү хэл бүр нүцгэн явах нь ганцаар байхад бас л тохиодог зүйл.

20. Газар унагаасан зүйлээ аваад идэх

“Унагаасан ч унаагаагүй юм шиг түргэн ав” гэсэн үг байдаг. Ийм тохиолдол байдаг л зүйл.

SOURCE: assa.mn

1 Comment

  1. өөрийгөө, бусдыг хүндэлдэггүй бүдүүлэг хүмүүсийг хараал идэг says:

    зарим хүмүүс арай дэнддүүү нүд хальтрам бүдүүлэг байдагийг яаж алга болгох вэ. гадаа явж байж ичихчгүй хамраа ухна, нус цэрээ хаяна. /хэлхээс ч дургүй, сэжиг хүрч байна/ гудамжинд ямар хэд алхаад угаалгын өрөө байллтай биш, ядаж биендээ салфетк, нойлын цаастай явах ухаангүй яачихсан арчаагүй “насанд хүрэгчид” байдын бэа. энд тэндгү камертай болцон одоо үед тийм заваан заваан үйлдэл хийдэг новшнуудыг өндөр торгодог болоосой. түй чёрт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.