Эм ба жирэмслэлт

blog-image-53

Жирэмсэн үед умайд үр хөврөлийн эс идэвхтэй хуваагдах процесс явагдаж эмэгтэйн хүний биед янз бүрийн өөрчлөлт гарч элэг, бөөр, дотоод шүүрлийн систем илүү ачаалалтай ажиллаж эхэлнэ. Иймд жирэмсний эм, эмийн бэлдмэлийн нөлөө эхийн биед төдийгүй хэвлий дэх үр хөврөлийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг тул эмчийн хяналтгүйгээр дураар хэрэглэх нь маш аюултай юм.

Ялангуяа үр хөврөл хуваагдан эрхтэн ситемүүд үүсэн хэлбэрждэг жирэмсний эхний 3 сард элдэв хэрэглэх нь хамгийн аюултай байдаг. Эм нь эхсийн цусны урсгалыг сулруулж эх ба ургийн хоорондох бодисын солилцоог алдагдуулдаг. Зарим эмүүд эс, эд эрхтнийн өсөлтийн хурдыг өөрчилдөг. Энэ нь ургийн гаж хөгжил үүсгэн тахир дутуу болгохоос гадна хүүхдийг үхүүлж болзошгүй. Жирэмсэн үед дараах эм, бэлдмэлийг хэрэглэхийг бүрэн хориглоно.

Үүнд:

Дааврын бэлдмэлүүд,
Зарим антибиотик (стрептомицин, тетрациклин),
Сэтгэл сэргээх бэлдмэлүүд,
Өвчин наэдаах эмүүд (аспирин, индометацин),
Даралт буулгах эмүүд (резерпин, хлортиазид),
Хоногт А аминдэм 10000 МЕ-ээс их,

Нөгөө талаас:

1. Баталгаагүй эмийг хэрэглэх,
2. Үйлчилгээ нь байнга биш таагүй хүчин зүйл байх үед л үйлчилдэг бэлдмэлүүд,
3. Гаж нөлөө ихтэй, жирэмсэн үед хэрэглэхэд ашигтай үйлдлээсээ хортой нөлөө нь их эмийг хэрэглээд хэрэггүй.

Ямар ч үед эмчтэйгээ ярилцан эмийн жагсаалтаас харж “эрсдлийн бүлэг”т байгаа эсэхийг харж болно. Жирэмсэн үед зарим урьдчилан сэргийлэх тарилгуудыг хийлгах хориотой байдаг. Ихэнх орчин үеийн вакцинуудыг жирэмсэн үед хийх хориотой байдаг.

Жирэмсний үед эмийн шимэгдэлт, хувиарлалт, ялгаралт өөрчлөгдөн бие махбодод үзүүлэх нөлөө нь өөрчлөгддөг. Жирэмсэн үед эсийн гаднах шингэний эзэлхүүн, уураг болон бусад бодисын нягтрал, бэлдмэлийн ялгаралт, боловсролтонд оролцдог элэг, бөөрний үйл ажиллагаа нь өөрчлөгдөнө.

Жирэмсний үед зарим ургамлууд, тэдгээрийн ханд зэргийг хэрэглэх хориотой, үүнд: замбага, арц, окопник, сенна зэрэг.

Эмч зөвлөөгүй л бол жирэмслэлтийг төлөвлөсөн үед эмэгтэйчүүд төдийгүй ирээдүйн эцгүүд ч эм хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хэрэв эм хэрэглэхгүйгээр сайжрахгүй бол эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хэрэв жирэмсэн үед эм хэрэглэх шаардлага гарвал заавал эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.