Стандарт бус гоо сайхан
2016/12/30
Sharon Stone
2016/12/30
Бүгдийг харуул

Гоо сайхны хэмжүүр нь бэлхүүс ташааны харицаа байдаг

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа, онцлогийг хичнээн ярьсан ч эсрэг хоёр хүйстнүүд бие биедээ татагдсан хэвээрээ л байдаг. Иймд сэтгэл зүйн онцлогийг хойш нь тавиад гадаад үзэмжинд анхаарлаа төвлөрүүлье. Эсрэг хүйстнүүд бие биенийхээ юунд тэгтэл тэмүүлдэг вэ?

new_banner

Судалгааны дүнгээс үзвэл эмэгтэйчүүдийн хувьд секслэг эрийг сонгоход биеийн жингийн үзүүлэлт төдийлөн ач холбогдолгүй гэнэ. Ихэнх залуу эмэгтэйчүүд эр хүний мөр, бүсэлхийний харьцаанд илүү татагддаг аж. Энэ нь өргөн мөр, тэвхгэр цээж, нарийн бүсэлхий гэсэн үг. Бэлхүүс ташааны харьцаа бол эр хүний үзэмжийг илэрхийлэх хүчин зүйл огт биш гэнэ. Эрчүүд ч мөн гоо сайхны энэхүү хэмжүүртэй санал нэг аж.

Харин эмэгтэй хүний гоо үзэмж нилээд нарийн төвөгтэй зүйл. Махлагдуу боловч эрчүүдийг хөөрхөн нүд, царайгаар татдаг эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Ганц нэг хэмжүүрээр эмэгтэй хүний гоо сайхныг тодорхойлох нь хэцүү асуудал. Гэхдээ олон зууны туршид эмэгтэй хүний бэлхүүс, ташааны хэмжээ, харьцаа гоо сайхны тогтмол хэмжүүрийн нэг болсоор ирсэн. Ямар ч бие галбиртай эмэгтэй байсан эр хүний нүд түүний бэлхүүс, ташааны харьцаан дээр “унадаг”.

Хэрэв эмэгтэй хүний бэлхүүсний тойрог ташааны хэмжээтэй 67-80 хүртэлх хувийн харьцаатай бол эсрэг хүйстний анхаарлыг татдаг байна. Илүүдэл жинтэй байсан ч гэсэн бэлхүүс тодорч байх ёстой гэнэ.

/Хань/ сонин

2 Comments

  1. ok says:

    Belhuus tashaanii haritsaa dur tataltiin gol heseg bolohiig erdemted hurtel togtooson gej baigaa. 

  2. yag taarch bnaa hvmvvs tom huh bugs l geed bdag nadad bol nariihan belhvvs l harts bulaadag

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *