Хатуу боловч үнэн! Эмэгтэйчүүдэд тавигддаг орчин үеийн шаардлага
2016/12/09
Хүмүүс яагаад секс хийдэг вэ?
2016/12/09
Бүгдийг харуул

Жолоогоо хэрхэн барьж байгаа нь, зан чанарыг илэрхийлдэг

Та,  машин барихдаа, жолоогоо яаж барьдагаа, одоо ч анзаардаггүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гэтэл, таны жолоогоо барих барил, таны тухай зөндөө зүйлс хэлж өгдөг байх нь.

Дээрх зураг дээрх, жолоо барих гарын байршлуудаас, таных аль нь вэ? Зан чанарынхаа тухай сонирхолтой зүйлс уншаарай.

14518238_10155205030129045_892418876_n

1. Та, амьдралыг, аль болох энгийн болгох аргыг эрэлхийлдэг. Өөрийн орчиноо, хэрэгт хэрэггүй зүйлсээр дүүргэдэггүй. Мөн, шулуун зантай, үнэнч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг. Зөвхөн ойр дотныхоо найзуудтайгаа, ирээдүйг харалгүйгээр нөхөрлөдөг. Таны, үзэл сонирхол, амьдралд “жүжиг”-лэхгүй хандах хандлагыг тэд маш их үнэлдэг.

2. Таны тархи, тоо томшгүй олон, сонин санаануудыг шүүж байдаг. Та, бол гайхалтай шооч, ямар ч үед инээх зүйл олж хошигнож байдаг. Та, маш зугаатай, эрч хүчээр дүүрэн, бүтээлч хүн. Мөн таны, жүжигчний авъяас тань, маш олон найз нөхөдтэй болгодог. Таны хурц оюун ухаантай, хэн ч өрсөлдөөд барахгүй.

3. Та бол жинхэнэ энхийг сахиулагч. Та хэрүүл маргаанд дургүй, хэрэв хоолойгоо өндөрсгөн, чанга дуугарвал, ойр дотныхон тань гайхаж, бухимдсан асуудлыг тань буулттай хүлээж авдаг. Маргааныг зохицуулах авъяастай.

4. Та, жижиг зүйлд ч гэсэн анхаарлаа хандуулж, бүх зүйлийг, төлөвлөгөөний дагуу явуулахыг хүсдэг. Та, ямар нэг зүйл хийвэл, түүнийгээ үнэхээр сайн хийхийг хичээдэг. Та гоо сайхны мэдрэмжтэй, үргэлж аятайхан харагддаг. Таны хүрсэн амжилт, эрхэлсэн ажлыг, бусад хүн зүгээр л мөрөөдөж байдаг.

5. Та болгоомжтой, алдаатай зүйлээс сэрэмжилдэг. Эрсдэлтэй зүйлс хийхгүй, зөвхөн туршигдсан шалгарсан аргыг ашигладаг. Таны ойр дотныхон танд их хайртай, таныг сэтгэл амар байлгахыг хичээцгээж, таны энэ зангийн цаана, гайхамшигтай сайн хүн байгаа гэдгийг мэддэг.

6. Та эрсдэл, хурц мэдрэмжид дуртай. Та, хутганы ирэн дээгүүр явах мэт амьдардагаас гадна, амьдралаас хамгийн ихийг авах дуртай. Та хэрэв шүхэртэй үсэрч үзээгүй байгаа бол, түүнтэй дүйцэхүйц байдлаар цаг хугацааг өнгөрүүлдэг. Хайр дурлалын хувьд та мөн л адил, мэдрэмжээрээ ханддаг. Найз нөхөд тань таны, энэ занг гайхан хүлээн авдаг боловч, хуваалцаж чаддаггүй. Гэвч таны, “дүүрэн” амьдрал, амьдралыг үзэх үзэл тань, таныг хүндэтгэхээс өөр аргагүй байдалд оруулдаг.

7. Та бол төрөлхийн манлайлагч, бүх зүйлийг өөрийн хяналтандаа авч, оновчтой, шийдмэг удирдах чадвартай. Эргэн тойрныхон тань, танаас, дэмжлэг, зөвлөгөө авахын тулд хандах нь цөөнгүй. Та өөртөө, итгэлтэй учраас танд, тэд жинхэнээсээ итгэдэг. Ажил дээр тань, таны удирдах, зохион байгуулах чадварыг үнэлдэг. Харин яг өөрийн тань хувьд, өөр шигээ хүнийг эрэлхийлж явдаг. Хэрэв, та, түүнийг олвол таны хүлээлт, талаар өнгөөрөөгүйд, та ч биш, бүр, бид баярлах болно.

8. Танд хүмүүс хайртай. Та, итгэлтэй хүн. Та, гэр бүл, найз нөхдийнхөө түшиг тулгуур. Та, бусдын амжилтын төлөө сэтгэлээсээ баярлаж чаддаг, тэдний чадварыг гайхалтай үнэлж байдаг. Та сайн сонсогч, тиймээс хамгийн түрүүнд танаас зөвлөгөө авахыг олон хүн хүсдэг. Та, аливааг хүчээр хийхийг хүсдэггүй учраас, бусдад, санаачлагыг гартаа авах боломж өгдөг. Тэгээд, тэд амьдралын асуудлуудтай, “тулалдаж байх” хооронд, амьдралыг өөрийнхөөрөө хүлээж аваад байж л байна.

9. Таны амьдралыг, үзэх үзэлд, атаархмаар. Та аливааг хүндээр хүлээж авдаггүй гайхалтай чанартай. Үүнийг эргэн тойрныхон тань, бүх зүйл түүний хувьд юу ч биш гэж, гайхан хүлээн авдаг. Амьдралын хамгийн хэцүү, хүнд үед ч та, өөртөө итгэх итгэлээ хадгалсан хэвээр, тайван сэргэг байж чаддаг. Таны хувьд, өдөр бүр баяр. Ойр дотныхон болоод найз нөхөд тань, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийн тулд танд, ханддаг.

10. Та, үргэлж завгүй байдаг. Замд тань тааралдах саад бэрхшээлийг даван туулж чадна. Асуудлыг шийдэх гэж зүтгэхийн оронд, дайраад, няцлаад гардаг. Эргэн тойрныхон тань, таны, энэ чанарыг шагшин магтдаг. Найз нөхөд тань, танд, ямар ч тохиолдолд найдаж болно гэж үздэг. Та, үргэлж хөдөлгөөнтэй, эхэлсэн болгоноо амжилтад хүргэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *