Жирэмсний 12 долоо хоног

12 дахь долоо хоногийн сүүлээр дотор муухайрах, огиулах, шээс ойр ойрхон хүрэх зэрэг шинжүүд багасч харин жин нэмж эхэлнэ. Биед эргэлдэх нийт цусны эзэлхүүн ихсэхийн зэрэгцээ зүрх, уушиг, бөөр зэрэг амьдралын чухал эрхтэнүүдийн ачаалал нэмэгдэнэ.
14518826_10155205107529045_564542178_n

Санамж

-Ургийн өсөлт хөгжилтөнд зайлшгүй хэрэгцээтэй аминдэм, уураг эрдсээр баялаг хоол унд хэрэглэвэл зохино

-Эмнэлэгт үзүүлж шүд болон бусад эрхтэнүүдийн эмгэгийг бүрэн эмчлүүлэх

-Таны амьдардаг газар, үзүүлдэг эмнэлэгт жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт явуулдаг эсэхийг судлан хэрвээ байвал түүнд хамрагдаж өөрт хэрэгтэй чухал зүйлсийг мэдэж авах нь чухал шүү

-Эмчээс болон жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалтын танхимаас мэдээлэл сурталчилгааны материал авч унших нь зүйтэй

-Зарим эмэгтэйчүүдэд тусгай хяналт асаргаа шаардлагатай болдог. Тухайлбал сахрын шижин өвчтэй, зүрхний өвчтэй, цусны үл тохироо зэрэг нөхцлүүдэд жирэмслэлт болон төрөлт хүндрэлтэй явагдана. Мөн таталтын эсрэг эм уудаг эмэгтэйчүүд эмчийн маш нарийн хяналтанд төрөх хэрэгтэй байдаг.

ЭХЭД гарах өөрчлөлт

-Огиулах бөөлжүүлэх, ойр ойрхон шээс хүрэх нь багасна

-Өтгөн хатаж эхэлнэ

-Ядрангуй байдал арилаагүй байна

-Биеийн хэлбэр хэвийнхээсээ нэг их өөрчлөгдөхгүй

-Умай умдагны яснаас дээгүүр тэмтрэгдэнэ

ТАНЫ ХҮҮХДЭД гарах өөрчлөлт

-хүүхдийн хүйсийг тодорхойлох боломжтой болно

-нүд, гар хуруунууд үүсч хөгжинө

-сормуус, чихний дэлбэн буй болно

-амандаа буйлтай болно

-хүүхдийн дотор эрхтнүүд идэвхтэй ажиллаж эхэлнэ

-булчингийн хөгжил сайжирсан тул хүүхдийн хөдөлгөөн огцом чанга болсон байна

-урт 7.5 см, 18 гр жинтэй байна

SOURCE: www.103.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.