ОХИН МИНЬ ЮУГААР Ч ДУТАХГҮЙ ӨССӨН ЮМСАН…

Юугаар ч дутаалгүй өсгөсөн охин нь амьдралын зорилгоо гээсэн нь миний уулзсан ээжид хамгийн том эмгэнэл харуусал байсан юм. Нэгэн ээжийн ийм халаглал дүүрэн яриаг саяхан хуваалцсан юм. Бийлэгжүү айлын гэргий энэ эмэгтэй өөрөө ч бас юугаар ч дутахгүй амьдарч ирсэн нэгэнсэнж. Одоо бол харин айхтар дутаж гуцаж яваа нэг зүйл түүнд бий. Энэ бол охиных нь эвдэрсэн ааш зан, амьдрал мэдэхгүй сэхүүн явдал.
14518826_10155205107529045_564542178_n
2 жилийн өмнө оюутан болсон ч хичээлээ хаяж, бар, цэнгээний газраар үдэш бүр зочилж, гагцхүү гангалах сайрхахыг л хийдэг дийлдэшгүй хүн болсон гэнэ. Аргаа барсан ээж нь амьдралын үнэнийг ухааруулах гэхлээр “Мөнгө байхад арчаагаа алдахгүй шүү” гэх болжээ. “Охин минь юугаар ч дутахгүй өссөн юмсан…” гэх харуусал шаналлын үгийн цаана бидний өдөр тутмын амьдралд санаа болох нэгэн эрхэм сургаал нуугдаж байгаа шиг санагдсан юм.

Хэн ч л гэсэн үр хүүхдээ юухнаар ч дутаалгүй хүн шиг өсгөхсөн гэх нь юуны л буруу билээ. Гэвч юманд хэмжээ дамжаа, учир начир бас бийсэнж. Учир нь юугаар ч дутаахгүй бол эргээд сул тал болдог байна. Цагаан сараар л өмсдөг шинэ дээл, гагцхүү төрсөн өдрөөрөө л амталдаг бялуу, хонины ээлж таарах вий хэмээн түгшиж, хонон өнжин хүлээн байж үздэг наадам чухамдаа өдөр бүр олддог, хүртдэг байсан бол ямар байх вэ? Мэдээж хүлээлт үүсэхгүй, догдлохгүй, тэр л өдрийн давтагдашгүй тансагийг мэдрэхгүй нь лавтай. Тийм л болохоор та хүүхэддээ ажлаа тараад харих бүртээ элдэв амттан, чихэр бурам цүнхэлж очдог бол санаарай.

Хүүхэд тань амдан гүйж ээжийгээ тэврэхийн оронд цүнх рүү чинь гар, харц хоёроороо нэвт шурган орох вий. Хэрэв чихэргүй ирсэн бол уурлаж адайрлаад бүр сүйд болж ч мэднэ. Юугаар ч дутаалгүй өсгөсөн охин нь амьдралын зорилгоо гээсэн нь миний уулзсан ээжид хамгийн том эмгэнэл харуусал байсан юм. Ядмаг амьдралтай нэгэн, хүүхэддээ ганц уут боорцог, атга чихэр авч чадсандаа баярладаг бол баян тансаг айлын буруу өссөн танхил хүүхдүүдэд сэтгэл ханамж, баяр догдлол, хүсэн мөрөөдсөн зүйлийнх нь үнэ цэнэ гэж чухам юу байдаг бол? Хүн өөрт байхгүй зүйлдээ татагддаг. Түүнийг олохсон гэж тэмүүлдэг. Тэгж хүсээд, зүтгэж хөдөлмөрлөж бүтээсэн ариун үйл араасаа амьдрах ухааны том мэдлэг өгч, хүний насны өв хөрөнгө болдог учиртай.

Сайхныг эдлүүлж, бусдын дайтай явуулах нь ээж аавууд бидэнд аз жаргал, баяр баясгалан байдаг. Гэсэн ч эд эдлэл, амттан сэлтээр хулдан бүрхэж, хахаан угжих хэрэггүй . Гагцхүү хайр энэрлээр л тэд маань дутах учиргүй.

3 Comments

  1. iron_captainx says:

    Hvn hvnii hvvhed uur. Hvvhed bvriig darj daramtalj zodoj usguh estoi gewel vlger. Eldew zoblongoor Etseg ehgvi hetsvv amidral dund hvn bolood odoo saihan amidarch ybaa hvmvvs zunduu l baidag. Bagaas ni amidarliin tuluu temtseh bie daasan shinjiig ni vgvi hiihgvi bh ni chuhal. Svvld ni BI YUGAARCH DUTAAGAAGVI ntr gej gunshignaj bwl estoi chinii l hoh hvvhdiin chin l hoh. Hamag shiidweriig ni uursduu gargaj bvh zvileer ni hangaad bwl svvld nasand hvrch erh chuluund garsan hoioo estoi l DURAARAA DURGIJ DUND CHUMGUURU JIRGGEH ni EGEL hvnii vndsen aranshingin neg shv dee

  2. gan says:

    shaa shaa. jookhon bodit bicheech pizdaa

  3. cahirmaa says:

    Заас юугаарч дутаалгүй гэж одоо материаллаг зүйлийг хэлж байгаа бол эмгэнэл! хүүхдээ сайн сургуульд сургаж хичээлийг нь өдөр бүр хийлгэж сургуулиас гадуур 2,3 дугуйлан курст явуулж, урлагын мэдрэмжтэй, гадаад дотоодод аялуулан юм үзүүлж нүд тайлуулж, сайн дурын ажил хамт хийн хүмүүст тусалж гэр цэвэрлэж хоол хийхийг зааж өгдөг байсан бол ёстой юугаар ч дутаалгүй өсгөсөн гэж ам бардам хэлж болно шүү, ажлаас өөр зүйл мэдэхгүй өдөрт ганц цагийг хүүхэддээ бүрэн утгаар нь зарцуулчиж чаддаггүй байж хоол унд өмсөх зүйлээр хуурч байгаа бол уучлаарай алд дэлэм андуурч байна шүү. Эцэст нь хүүхэд нь ийм болж чи өөрөө л зовж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.