Оюутан бүсгүй жирэмсний тестээ зарж өдөрт 200 ам.долларын орлого олдог


Америкийн Флорида мужийн Жексонвилль хотол амьдардаг оюутан бүсгүй жирэмсний эерэг тест ба өөрийн шээсний дээжийг онлайнаар зарж хоногт 200 орчим ам.долларын орлого олдог байна.

14518826_10155205107529045_564542178_n

Тэрээр “Би гурван сартай жирэмсэн бүсгүй, жирэмсний эерэг тест болон шээсний дээжээ зарахыг хүсч байна. Энэ талаар элдэв тайлбар хийх нь илүүц биз. Миний тестийг найз залуугаа цаашлуулах, боссоо шантажлах гээд яаж ашиглах чинь надад ер хамаагүй. Надад мөнгө төлсөн байхад хангалттай. Би шээсний шинжилгээний талаар аймаар их мөнгө нэхэх гээгүй ч надтай наймаалцах гэсний хэрэггүй. Нэг тест, шинжилгээний хамт 25 ам.доллар. Харин 60 бэрээс хол зайнаас ирж байгаа хүмүүст 35 ам.доллараар хоёр тест санал болгож болж байна” гэсэн зар тавьсан нь маш их амжилтад хүрчээ. Энэ бүсгүй олсон мөнгөөрөө коллежид сурах зардлаа төлдөг юм байна.

Энэ байдлаараа яваад байвал удахгүй ДОХ-ын эерэг шинжилгээний хариугаа нэтээр наймаалж эхлэх бололтой.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.