Салахыг маань л хүлээж байгаа гэдгээ хэлсэн

Сайн байна уу? Би одоо 30 настай 3 хүүхэдтэй том нь 6, настай удаах нь 4, бага нь 1 настай. Би одоо яах учраа олохгүй, үнэхээр надад хэцүү байна. Би саяхан энэ асуудлыг мэдсэн юм л даа. Юу гэхээр, манай нөхөр надаас гадна цаанаа дахин нэг гэр бүлтэй болсон гэдгийг facebook хуудаснаас олж мэдлээ. Би нөгөө эмэгтэй рүү нь залгахад намайг маш сайн мэддэг. Гурван хүүхэдтэйг нь ч мэддэг бүр одоо салахыг маань л хүлээж байгаа гэдгээ хэлсэн. Одоо надад маш хэцүү байна аа, би яах ёстой юм бол оо? Салах гэхээр гурван хүүхдээ бодох юм. Үнэхээр хэцүү байна. Надад яахыг минь хэлж өгч туслаач.

new_banner

11 Comments

  1. Boldoo says:

    Битгий бууж өгөөрэй. Ямар муухай хүүхэн бэ.
    Эхлээд өөрчлөлтийг өөрөөсөө хийгээд өөрөө их гое сайхан болоорой.
    Бас нөгөө хүүхэнд *Манай нөхрийн ээлжит амраг болж байгаад нь харамсч байна, чи бол зүгээр л уярам сайхан үгсэнд нь автсан байна. Эртхэн амьдралаа боддоо* гээд хэлчвэл тэнэг биш л бол нэг юм бодно.

  2. Нээрээ says:

    Битгий бууж өгөөрэй. Тиймэрхүү шарвалзсан хүүхнүүд эцэстээ хожоод байна. Чи нөхөртөө хандах хандлагаа өөрчил. Битгий уурла, юу ч болоогүй юм шиг байхыг хичээ. Улам л эелдэг наалинхай бол. Хүүхдүүдээ аавд нь бүр ойртуул. Эргүү дурак биш л юм бол гэр бүлээ л гэнэ. Мэдээж хугацаа орно шүү.

  3. zochin says:

    Medsenees hoish heruul buu hii,nuhur chin tsaashilj medne.Yagaad duugui baigaag chin asuuval ur huuhed uuriin amidralaa chmg avch uldehiin tuld yuch hj chadna gj helehgui yu.Uhaantai zorigtou uudrug baigaarai daa.Mash goe huvtsaslaj targam bol tur ,tegeed l yuch bologui yum shig l amidralaa urgeljuul,nuhur chin buruugaa huleevel tegeed l bolloo gsn ug,chi ulam hairlaj sain ehner bolooroi.Hool und tsever bhiiv bol bicheed yahav.

  4. Man says:

    Юун даварсан хүүхэн бэ. Урдаас нь манай нөхрийг хэзээ тайван орхихыг чинь тайван хүлээж байна гээч. Нөхрийн чинь сэтгэл эргэчихээгүй бол нөхөртэйгээ сайн ярилц, тэр хүүхнээс нь болиулах талаар сэтгэл санаанд нь нөлөөлөх арга хэмжээ ав

  5. эмэгтэй says:

    Танай нөхрийн хандлага ямар бна ? Тэр хүүхний юу гэж хэлэхийг битгий тоо тиймэрхүү хүүхнүүд голдуу худлаа ярьж бас чамаар салах зүйлийг хийлгэхийг оролддог юм. Түүнд нь автаж сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж болохгүй. Чамд тэрний 3 хүүхэд нь байгаа ихэнхи эрчүүд 3 хүүхдээ хаях зориг гаргахгүй хэсэг толгой нь хамуурах л бх гэхдээ л хэрэв чи тэр хүүхнээс илүү халамжтай бол явахгүй ээ цаад хүүхнээ мунхруулж ашиглахаа бодоод худлаа ярьж яваа шүү. Унжийж урвайлгүй өөдрөг бай бас хэрүүл өдөлгүй хэсэг байдлыг харзана л гэж зөвлийдаа яаран бүү шийд…

  6. Bitgii buuj ug says:

    Iim jaahan huuhduudtei baij yadag muu boov ni tasarmar ve? bur uur hurchihlee.

  7. Bitgii buuj uguu says:

    Aimaar yum aa. Manaih yag tanaihtai tsatsuu huuhduudtei yum bna. Yamar davartsan er em ve ter muu 2. 
    Bitgii buuj ug. Nuhurtuu uur durgui hurch baisan ch adilhan zevuun bai. Ter huuhniig uhtel ni daramtal. Ugeer uhuuleh heregtei. Chi bol manai nuhuriin gants udaagiin hereglee gej hel. Zugeer l shine shul ni. Uuriiguu ihed bodtsn matar ve gej hel. Lam, boogoor yavsan ch yadag yum 3 huuhdiinhee aaviig tegej amarhan buu yavuul. Davarsan huurnuud ve yadag.

  8. Zavhai huuhen says:

    Aan tiim chi 3 huuhedtei tiim bolohoor chi huchirheg baih ystoi shuu yuun ter yvuuliin emd zaigaa tavij ogoh gj,yvuulin zugaa huuhneer 4 hairtai hune solih er hovor bh ,torood udagui bga bol turad oortoo anhar,oorinhoo id gylalzaj yvsan uyinhe zurgiig uz yu oorchlogdoj gedgiig har zas uhaar 

  9. Zavhai huuhen says:

    Chi ger bule nohroo avch uldmeer bvl bitgii buuj og bitgii sal chi harin ter huuhniig holdohiig ni hule davarsan huuhen be! Tsagaandaa garsan huuhnuud bhima amidraltai huniig horgooj bdg,nohor chin yu yugui chamas salchagui bol bjil bai bitgii too amidrald tohioldoh shalguur gl oilgochih oorigo tord eyreg bai , harin uuchilj tevchishgui hetsuu bgad bolomgui bol hoyr tiish boljde sain bod uhaalag baigarai

  10. зочин says:

    Тэр биш чи хүлээх хэрэгтэй,хүн нөхөрийг чини салахыг хүлээж байхад чи яагаад нөхөрийн сэтгэлийг эргэхийг хүлээж болохгүй гэж.Хамаг ур ухаан чадвар,тэвчээрээ дайчлаад гэр бүлээ хадгалж үлдээ,Тэрнээс нь илүү арчаатай гоё бай,ааш зангаа ч  гэсэн зас,тэгээд хүлээ.

  11. zochin says:

    zurh setgelee, uuriin bodloo sain sons, saitar ergetsuul. zorigtoi shiidmeg bai. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.