Хар тамхины дайн

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте эрх мэдлийг гартаа авмагцаа буюу 2016 оны 7 сард хар тамхины эсрэг дайныг шинэ шатанд гаргасан гэхэд болно. Залхаан цээрлүүлэгч хочтой Дутерте өмнө нь хотын мэр байхдаа анх ийм дайныг эхлүүлсэн түүхтэй.

14518238_10155205030129045_892418876_n

2016 оны байдлаар Филиппин улсын 3 сая хүн хар тамхины донтой гэсэн мэдээ байдаг. Тэр бүү хэл энэ орны ядуусын хороололд оршин суугчдын 35% нь хар тамхины хамааралтай аж. Ийм учраас Дутерте ийм хатуу, харгис аргааар үзэлцэхээр шийдсэн бололтой.

Филиппин улсын хар тамхины энэ дайнд 5 сарын дотор 5900 хүнийг цааш харуулсан гэж дэлхийн хэвлэлийн байгууллагууд мэдээлж байна. Үүнээс дайн эхэлсэн эхний хэдхэн долоо хоногт 2000 орчим хүнийг хөнөөжээ. Эрх баригчид “2016 оны 8 сарын байдлаар хар тамхины 600 мянга орчим наймаачин өөрсдийн сайн дураар хууль сахиулах байгууллагынхан, цагдаад бууж өгсөн” гэж мэдээллээ.

Энэ ч аргагүй, ямар ч шүүх цагдаа гэлгүйгээр хар тамхины наймаачин гэж сэжиглэсэн бүх хүнийг шууд цаазлаад байхаар амиа хоохойлох арга саам эрэхээс яахав. Филиппин улсын цагдаа, цэргийнхнээс гадна “ардын нөхөрлөл”-ийн гишүүд ийм дайнд гар бие оролцон сэжигтэй гэсэн бүгдийг цааш харуулж байгаа гэнэ.

Гэхдээ хар тамхины дайн нэгэн сөрөг үр дагавар авч иржээ. Одоо тус улсын хар зах дээр метамфетамины үнэ 1 грамм нь 22 доллар болтол унасан. Тиймээс хар тамхийг улам олон хүн хэрэглэх аюул нүүрлэжээ.

www.mnews.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.