ХЭТ ИХ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРОХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД МУУГААР НӨЛӨӨЛДӨГ

-Сексийг хийх тоонд учир байна уу?

-Гормонлог үе гэж 16-40 хүртэлх насыг хэлж байгаа юм. Энэ үед олонхи эрчүүд буюу хоёр дахь шинж тэмдэг нь илэрсэн, сахал самбай нь ургасан эрчүүд гэрлэхээсээ өмнө сайхан хүүхнүүдтэй холбогдож, явалдах сонирхолтой байдаг. Энэ нь шинжлэх ухааны үүднээс авч үзвэл бэлгийн сулралд хүрэх нэг шалтгаан нь болдог. Сайхан хүүхэн бэлгийн үйл ажиллагааг сулруулах нэг хүчин зүйл болдог. Яагаад гэвэл олон хүүхэнтэй, олон цагаар замбараагүй явдалд орсноор бэлгийн сулралын нэг хүчин зүйл болдог юм шүү.

14518826_10155205107529045_564542178_n

Бэлгийн сулралд өөр олон хүчин зүйлүүд байгаа л даа. Жишээ нь сэтгэлийн дарамт, их юм бодох, алмайрах, эсвэл өөрийнхөө чадахгүй юмыг мөрөөдөх, бусадтай хэтэрхий барьцах зэрэг сэтгэлийн шаналгаанууд ордгоос гадна бэлгийн замбараагүй явдал буюу залуу халуун насандаа хэтэрхий хүүхэмсэг байх нь яваандаа бэлгийн сулралд хүрэх нэг хүчин зүйл болдог юм шүү гэдгийг залууст хэлмээр байна. Эрчүүдийн дур сонирхол нь байгалиасаа бага, дунд, их гэж байна.

Их гэдэг нь хүүхэмсэг хүмүүс, дунд гэдэг нь энэ бүхнээ зохих хэмжээнд барьж байдаг, бага гэдэг нь сонирхдоггүй, хүүхэн өдөөд байхад ч дагаад гүйчихдэггүй, тэгэсэн мөртөө сахал нь ургаж, бэлэг эрхтнийх нь хөгжил хэвийн хүмүүсийг хэлдэг. Энэ нь хүн өндөр нам, өргөн нарийн байдаг шиг байгалиас заяагдсан байдаг. Хэт их бэлгийн харьцаанд орох нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нь зайлшгүй. Бэлгийн харьцаанд орохгүй байлаа гээд муу юм болохгүй.

-Хүмүүс 100 татсан үед бэлгийн харьцаанд орох дуртай болдог гэж ярьдаг. Үүний учир?

-Анх бэлгийн харьцаанд орохдоо эрэгтэй хүн болгон чанартай бэлгийн үйл ажиллагааг нас тогтсон хүнийх шиг явуулж чаддаггүй. Цөөн тохиолдолд эсрэгээрээ байх нь бий. Нас тогтсон, амьдралд дасаад, нэгэнтэйгээ ижил дасал болоод зохицолд орчихсон хүмүүс, хэдийд бэлгийн харьцаанд орох уу, ямар үед их халамжтай байх уу гэдэг талаараа нарийн мэддэг болсон байна. Хүүхнүүддээ хандаж хэлэхэд зөвхөн эрчүүд л бэлгийн дур сонирхолтой байдаг юм биш. Эмэгтэй, эрэгтэй хүн гэдэг чинь яг ижилхэн, их дунд бага гэсэн бэлгийн сонирхолтой.

-Эрчүүдийг зовоодог нэг асуудал бол бэлгийн сулрал байдаг?

-Бэлгийн сулрал хоёр үндсэн шалтгаантай. Энэ нь залуу дунд насанд буюу ихэвчлэн 40-өөс дээш насныханд тохиолдоно. Бэлгийн сулрал нь архи тамхи хэрэглэх, сэтгэл санааны байдлаас их хамааралтай. Орчин үед маш их стресс үүсч байна. Эдийн засгийн, албан тушаалын, нийгмийн, гэр бүлийн гээд л. Энэ олон стрессээс тархиа чөлөөлж чадахгүй хүмүүс бэлгийн сулралд өртөмтгий байдаг. Мөн хүнд хүчир ажил хийдэг хэрнээ замбараагүй бэлгийн ажил хийх, гэрлэхээсээ өмнө олон янзын хүүхэнтэй явж олон цагаар секс хийх, залуучуудын хэлдэгээр их шоудах зэргээс болоод бэлгийн сулралд ордог юм.

Настай хүмүүсийн хувьд хэрүүл, сэтгэлийн шаналгаанаас болж амархан бэлгийн сулралд ордог. Хоёр хүний сэтгэлийн зохицол байсан үед бэлгийн сулралд орох нь маш бага. Харин үзэл бодол, зан аашийн хувьд хоорондоо таарамжгүй, нэгнийгээ егөөдөх, хэрүүлд өдсөн, уриалан дуудсан, эсвэл бие биенийхээ үзэл бодлыг хамгаалсан, албан тушаал хөөцөлдсөн зэрэг нь гэр бүлд байх ёсгүй: гэр бүлийн уур амьсгал хамгийн дулаан, харилцан нэг нэгэндээ хайр сэтгэлээ илэрхийлсэн байж гэмээнэ бэлгийн үйл ажиллагаа насан туршдаа эрэгтэй хүнд хадгалагддаг.

-Анагаах ухаанд хүний сэрэл мэдрэмжийг долоо хоногоор биеийн эд эрхтэнд өөрчлөгддөг гэдэг. Эрчүүдийн хувьд сэрэл хаана зонхилж байх вэ?

-Сэрэл үүснэ гэдэг нарийн процесс. Жишээ нь сайхан хүүхэн хараад бэлэг эрхтэн хөвчрөх ч юм уу, дур хүсэл нэг хэсэгтээ өөрчлөгдөөд өнгөрч болно. Энэ бол харааны мэдрэмжээр дамжаад төв мэдрэлийн систем цочирч, түүнээс ялгарсан дааврын нөлөөгөөр үүсч байгаа юм. Эмэгтэй хүний гараас барьж авахад мэдрэхүйн системээр дамжаад уураг тархинаас сэрэл үүсч байгаа юм. Харахад нэг их хөөрхөн биш ч гэсэн эвлэг яриа, уян зөөлөн хоолойгоороо хайр татдаг хүүхэн байж болно шүү дээ.

Энэ нь сонсголоороо сэрэл үүсч байна. Ер нь мэдрэхүйн бүх эрхтэнээр дамжиж сэрэл үүсдэг. Харахад нэг их сайхан мөртлөө үг яриа хачин, арзайсан янзын шүдтэй ч юмуу тэр хүнд ямар нэгэн байдлаар таалагдахгүй бол сэрэл дороо л унтарна. Эрэгтэй хүний сэрэл огцом хөдлөөд, мөн богино хугацаанд үгүй болдог онцлогтой. Харин эмэгтэй хүний сэрэл аажим удаан үүсдэг. Аажмаар нэлээн өндөр авсан сэрэл учраас эмэгтэй хүнийх удаан буудаг.

-Эрчүүд таргалаад гүзээ суугаад ирэхээр сексдээ муу болдог уу?

-Хэт таргалах нь сексэд нөлөөлөх нь бий. Мэдээж хэт таргалаад ирэхээр шуумагных нь хавьцаа өөх хуримтлагдаад бэлэг эрхтэн шигдэж ордог. Эрчүүд үүнд их санаа зовдог л доо. Миний эрхтэн ширгээд алга болчихлоо гэж. Эхнээсээ л байсан булчинлаг эрхтэн чинь турах, таргалахад дагаад том жижиг болоод байдаггүй юм гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-Хүмүүсийн дунд насны зөрүүтэй хүнтэй сексдэхэд сөрөг талтай гэлцдэг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Энэ бас л хар яриа. Хөгшин хүнтэй унтаад хамаг энергиэ өгөөд хорчийно, залуу хүнтэй унтлаа гээд нэг их сайхан энерги аваад бодисын солилцоо нь сайжраад, царай зүс залуужина гэсэн ойлголт байхгүй. Байгалийн жамыг өөрчлөж болохгүй шүү дээ. За яахав залуу хүнтэй суулаа гэхэд бэлгийн зохицол нэг хэсэгтээ боломжтой яваад байна. Жишээ нь 20 насны зөрүүтэй хүмүүсийн хувьд 60 хүртлээ бэлгийн харьцаанд орж болох ч түүнээс дээш бол эвгүй л дээ. Бараг л чадахгүй болов уу. Энэ бол насны зохицол. Настай хүүхэнтэй явлаа гэээд хөгшрөх нь бас юу л бол. Тэгээд ч эрчүүд өөрөөсөө эгчмэд бүсгүйчүүдийг өөр нүдээр харах нь ховор шүү дээ.

2 Comments

  1. dorlig says:

    hudal medeelel bn tohirohgui bn.

  2. дин дон says:

    харин ч сүүлийн залуучууд аниа нарт дуртай болцым бишүү. Миний танидаг хүмүүс дунд эгч нартай суусан залуус зөндөө л бх юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.