Эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?

18-тайдаа охид хөвгүүдийг жаахан ч болов сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Өсвөр насны хөвгүүдийн дунд энэ нь маш цөөн тохиолдол гэж тэд боддог байна. Хөвгүүд аав ээждээ сайн ханддаг эсэхийг охид ажигладаг. Мөн хөвгүүдийг зорилготой, ямар нэг зүйлийг сайн хийж чаддаг бол охид дуртай байдаг аж. Хамгийн чухал нь охид тэднийг шударга байхыг хамгийн их хүсдэг байна.

14518826_10155205107529045_564542178_n

27 настай бүсгүй эр хүнийг итгэлтэй найдвартай байхыг хүсдэг. Ийм эмэгтэйд өөрийг нь эргүүлэхийн тулд зөвхөн мессеж бичих хангалтгүй. Эр хүн өөрийн гэсэн бодолтой, юм үзэж, нүд тайлсан байхыг тэд хүсдэг. Мөн хоол сайн хийж чаддаг бол бүр сайн. Энэ насны эр хүн улс төрийн чиг баримтлалтай болсон байх хэрэгтэй. Бүсгүйн хамгийн гол шаардлага нь эр хүн ууж идэхээ хэзээ ч хэтрүүлэхгүй байх юм. Эцэст нь тэр таныг ээжийгээ хэр их хүндэлж хайрладаг болохыг мэдэхийг хүсч байгаа.

35 настай бүсгүй гүзээтэй эрчүүдийг тэгтлээ сонирхохгүй л болов уу. Харин түүний хувьд сексийн чадвар хамгийн чухал зүйлийн нэг. Ийм насны эмэгтэй хоёр хүүхэдтэй эх хүнд санаа тавьж чадах эр хүнийг хайж байдаг. Ээжийнхээ өврөөс гараагүй эр хүн түүний сонирхлыг татахгүй. Эмэгтэйчүүд энэ насандаа зугаа цэнгэл хөөсөн эрчүүдээс залхаж, буурьтай итгэлтэй хүнийг хайж эхэлдэг байна.

44 настай эмэгтэй эр хүнийг нэгэн биений нөгөө тал нь байхыг хүсдэг. Ийм эмэгтэйчүүд амьдралаас үргэлж суралцаж байдаг эр хүнд дуртай. Эхнэр өөрт нь юу чухал болохыг нөхрөө мэдэрч ойлгож байхыг, гэр бүлээ авч явахад санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй байхыг хүсдэг. Хэрэв та эр хүний хийх ёстой ажлаа мэддэг, чаддаг эр хүн шиг эр хүн бол санаа зоволтгүй. Эхнэр чинь үүнийг л хүсч байгаа.

53 настай эмэгтэй эр нөхрөө юмны наад цаад учрыг ойлгож ухаардаг байхыг хүсдэг. Хэрэв танаас үргэлж шүршүүрт орсны дараа үнэртдэг шиг тааламжтай үнэр ханхалдаг, улс төрийн талаар өөрийн үзэл баримтлалтай, эхнэртээ одоо ч үнэнч хэвээрээ, ажил ажил гэж гүйдэггүй, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрдөг бол эхнэр чинь анх дурлаж байсан үеийнх шигээ халуун хайраар таныг хайрлах болно.

5 Comments

  1. MglausCom says:

    Yahav mungu oloh chadvar dutmag humuunii setgehuigeer bol zuv l setgej bgm shig bn shd umnuus n bid mungu olj uguud podarahgui n tod yum chini uuriinhuu ovsgoo sambaagaar materiallag heregtseegee hangah hun degeedej eviig n oloh geed yavj bgam bn gol n nasaaraa teriigee dagaj shogshood hairaa heden caas uguuch geed yavah l teertein unuuh n uhehgui uvduhgui mungu oloh chadvargui bolohgui gsn batalgaa bhgui  deer n dergedehee zaluujuylna chanarjuulna geed bvl zarim n nasaaraa zaluu sxn yavj chadq gees caash uldeh nasniihaa hooliig uuruu oloh hemjeend biyee beltgej ur huuhdee uruvdmuur bolgohguin tuld davhar anhaarch bhgui bol ingeel mungutei hun olno onoohdoo toogdono gej uilee uzeed yavah n bn shd.

    Mongol tumen mini ohidiinhoo tarhinii hurungu oruulaltand ih zovnidog n iim bolgohguil gej tegdeg bh n

  2. Daajaa says:

    hunii yum huniih l bdg, bi bol uuriin chadlaar olson zuild durtai, yamar tejeever nohoi bish dee, hunii gert orj amidraad huneer tejeelgeh hereg uu, archaagui, shunaltainuud ni tegdeg bhoo

  3. Dawaasvrend says:

    Ma Dawaasvren mungiig vnenhvv shvtex yumaa. Ter xvn mungutei bolohooroo chamaig xaysan gej bodogdohgui bnuu. 

  4. Даваасүрэн says:

    Гол нь мөнгө.шдэ. мөнгөөр бялууруулж, хангалттай  байлгаж чалвал хөгшин байна уу гүзээтэй байна уу хазгар доголон бнуу .хамаагүй байдагымдаа

  5. zochon says:

    er hunees uuruus ni busdiig bugdiig ni husdeg, turiivch, oron bair, cars, hadgalam, barag unen dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.