Өөрийгөө бодохоор хүн биш болчихсон юм шиг санагдаад байх юм туслаач…

Би зөвөлгөө авах гэсэн юмаа. Хүнтэй гэрлээд 6 жил болж байна. Оюутан байхдаа гэрлээд хүүхэдтэй болсон сургуулиа төгссөнөөсөө хойш нэг ч удаа ажил хийж байгаагүй ажилд орохоор олон удаа оролдсон ч яагаад ч юм бүтдэггүй. Нөхөр маань үргэлж ажилтай гадуур явж байдаг л даа амралтын өдөр гэж байдаггүй орой 21 цагт ирвэл эрт ирж байгаа нь тэр. Баярын өдөр ч хамт байх нь ховор л доо. Бид 2-той цагийг хамт өнгөрүүлэх болоод халамж тавина нтр гэж ерөөсөө бадйаггүй ажил ихтэй байдаг гэдгийг нь мэдэх учраас тийм зүйл шаардаж нөхрөө зовоохыг бас хүсдэггүй. Анхнаасаа л тийм л байсан.

14518238_10155205030129045_892418876_n

Би сүүлийн бараг 1 жилийн хугацаанд ямар нэг гоё юмны тухай байнга л мөрөөддөг болсон. Тэрнээсээ болоод ч тэрүү өөрийнхөө амьдралыг тийм л байгаа юм шиг эсвэл тийм болох юм шиг бодоод байдаг болчихлоо. Бодит байдлыг ерөөсөө ойлгохгүй тэр нэг хийсвэр бодолдоо л байнга байна. Цаг хугацаа өнгөрч байгааг ч анзаардаггүй. Хийсвэр зүйлийн тухай бодож амьдралын ямарч идэвхигүй байдаг. Би энэ бүхнээс салж амьдралыг бодитоор харж идэвхитэй амьдрахыг хүсэж байна надад туслаач. Сүүлийн үед надад анхаарал төлөврөлт гэж байдаггүй бас их мартамхай болсон. Өөрийгөө бодохоор хүн биш болчихсон юм шиг санагдаад байх юм туслаач…

6 Comments

  1. өжц says:

    Бовари хатагтай гээд ном байгаа. Тэрийг унш Монголоор бичээд хайхад пдф ээр гарч ирнэ. Тэрэн дээр яг чам шиг эмэгтэйн тухай гардаг юмаа. Чи л өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээнэ

  2. na@asdf.com says:

    FB deer setgel zuich nar baidag um bn lee. ted nartai haritsaad uzeerei.

  3. ... says:

    Iim humuus anhnaasaa ajil hiigeegui l bol ajild orood uu yadargaataim bna geed hayachihdag l yum bnalee gej. Ajil hiivel ger buldee nemertei sain l biz. Yag manai naiz shig sonin hoolig uurtuu itgelgui gyarhai bish hun bna. Durtai yumaa hiigeed l yav gehees uur zuvulguu alga.

  4. zaluuuuuu says:

    Ajild oroh heregtei!! Teged l chinii naad bvh sonin dutuu baidal chin arilj amidarliin idebh chin sergene bi amlaj bn. Za amjilt GL&HF

  5. ajil hii says:

    ajil hiigeech neg l ih nuhruuruu tejeelgesen huuhnuud l ergen toirond baihiin. tgd l huuhed tsuvuulaad l … huuhed turuuleh gdg mash tom ajil gdgiig medej bga ch huuhdee joohon tomrohoor ajil turul hiij niigemshih heregtei shd. tgd l baahan hartai huuhnuud nuhriinhuu araas guitsgeegeed l … lam buu dr ochij zasal nom tatuulah yum ntr hiilgeed l…. ingej tenegtej bhaar zugeer ajil hii… hudlaa bs ajil hiih gj zunduu oroldson ch geh shig… ergen toirniihoo humuusees hamaatan sadnaasaa sanaa zovdoggui yumuu…. chi yamar burhantai suutsan bishdee

  6. xxx says:

    энэ хүүхнүүд чинь яачихаа вэ бүгд элий балай нийтлэлүүд бичээд байх юм. бясалгалд яв эсвэл ямар нэг хичээл сургалтанд суу. хийх зүйлгүй сонирхдог юмгүй амьдрал аймшигтай гэж үг байдын

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.