Санхүүгийн эрх чөлөө, хувийн эрх чөлөө бүх юм байхгүй болчихдог юм байж дээ…

Сайн уу? Би чү гэсэн чамтай яг адилхан гэрийн авгай болоод сууж байнаа. Өмнө нь том компанид чухал албан тушаал хашдаг, өндөр цалин, хангамжтай, тодорхой эрх мэдэлтэй, шилдэг боловсон хүчин мөн олон сайхан найз нөхөдтэй, мөнгийг олдог ч үрдэг ч байж дээ. Хамгийн үнэтэй гутал хувцас, эдлэл хэрэглэл, бэлэг сэлт юу дуртайгаа л хийдэг байж дээ. Мөн үзэсгэлэн гоо.

14518238_10155205030129045_892418876_n

Гэвч одоо хүнтэй суугаад, нөхрийнхөө нутагт ирчихсэн, таньдаг мэддэг хүн ч байхгүй, хийсэн ажил төрөл ч байхгүй, олдог орлого ч байхгүй, дээр нь цүдийсэн том гэдэстэй. Нөхөр маань гайгүй хүн таарсан юм шиг байгаа юм. Надад хэрэндээ анхаарал тавьдаг.

Гэвч ажилтай болохоор өглөө гараад л оройдоо гэртээ ирдэг. Би уг нь нэг хэлний курст сурч байгаа. Тэгэхдээ л хэцүү юмаа. Өмнө тэр их мөнгийг үрээд цацаад сурчихсан хүн. Одоо өөрийн гэсэн ямар ч орлогогүй, нөхрийнхөө гарыг л харна. Дэлгүүрт ороод гоё юм харахаар авмаар санагдсан ч байгаа хамаг мөнгөө үрээд дуусчих юм байна гээд л зүүн гараараа баруун гараа бариад л өнгөрнө.

Би нэг удаа айхтар үнэтэй плат авчихсан юм. Их гоё. Тэгсэн чинь манай хүн их дургүй байсан. Тэрнээс хойш урьдынх шигээ үнэтэй ганган юм авах боломжгүй гэдгээ ухаарсан. Манай хүн уг нь ажлаа хийгээд л явна уу гэхээс биш өөр илүү дутуу зан байхгүй л дээ. Гэхдээ л ганц хүний цалин. Тэгээд харахаар нөхрийн маань цалин над шиг тансаглаад байвал хаанаа ч хүрэхгүй шинжтэй.

Ингээд л гэнэт санхүүгийн эрх чөлөө, хувийн эрх чөлөө бүх юм байхгүй болчихдог юм байж дээ гээд хааяадаа бухимддаг юм. Гэхдээ нөхрөө зовоогоод яах вэ гээд гадагшаа ер гаргадаггүй…

16 Comments

  1. Noone Cares says:

    bi yag anh cham shig, ureh mungugui baij baigaad, sayahnaas ovoo gaigui chuluutei urdeg baisan, odoo zeel avaad butsaad hetsuudseen, tehdee zugeeree nehh udahgui jil garan l bolno , chi ch gesen hedii hurtel iim baihaa bagtsaa bodood tuluvluguu gargaad, yum setgeed amidraach, demii l gomdood yum postlood suuj baihaar, t1

  2. Noone Cares says:

    haha ene eroosoo amidrald unaj bosch uzeegui huuhed baishd, odoo uilaad yahavdee

  3. jak says:

    Наад асуудал чинь хамагын төвөгтэй нь шүү дээ хүний мөнгийг өөрөөсөө харамлан гэр бүлээ гэж бодож явах хооронд чинь цаг хугацаа нүд эрмэх  хооронд урсан өнгөрч өөрөө хөгжих боломж мөрөөдөл эрх чөлөө чинь ард хоцорсон байдаг юм даа хамгийн хорсолтой нь бүх юм ард хоцорсон байхад нөгөө хүнээс чинь ирэх дарамт (дорд үзэх доромжлох санхүүгийн хараат байдлаар дарлах зөндөө юм болноо) тэсэж чадахгүй салахад хүрэхэд хоосон хохироод хоцордог юм даа ийм амьдрал үзсэн хүний үг шүү

  4. emegtei says:

    Neg hugiin eriin orontsog l bichsen zohiol bn shde…Gadaad huntei syysan emegteichuudiig amindaa myylyylah huurhiilultei arga yy.Yu l geed tom kompanid chyhal alba hashij baisan hun iim bicheed syyj baih ve de.Olon hun zahirch ajillyylj baisan hun mongol ch bai gadaad ch bai gants nuhruu argalaad hussenee avaad umsunu biz dee.Yamar ch avtsaldaagui zohiol.

  5. zochin says:

    Dald or

  6. zochin says:

    Ene neg tolgoidoo hooson hudlaa uuriigee goo saikhan gej itgechihsen teneg huuhnuud mayaglchihiinmaa.Bi saikhan geed hutsaal bhiin,emegtei hun buhen zaluu nasandaa saikhan l baidag,gehdee doroo l gunddag yum shde.Tur zuuriin jargal,avahiin shunald avtaj tuuniigee jargal shig sanadag huuhnuud eduu l dald 

  7. дэ says:

    Гадаад хүнтэй суусан юм шиг байна тийм үү? Хүүхэд гараад ирэхээр шал өөр болох байхаа. ТЭгээд нөхөр чинь чамд хайртай халамжтай байвал ер нь болно доо. Эмэгтэй хүнд хайр халамж гэр бүл маш чухал. Хэлээ сайн сурч байгаад Монголд наадорон 2 оо холбосон ажил бодож хий. Бүх зүйл түр зуурынх л байдаг. Жирэмсний синдром ч юмуу. Ер нь европчууд бол дэмий юманд мөнгө үхэр дургүй хүмүүс. Монголчууд юм үзээгүй болохоор л үнэтэй юм авч үрэлгэн хандаж тэнэгтэж амьдардаг юм. Гадаад хүнтэй суусан эмэгтэйчүүд найз нөхдийг хүрээ байхгүй бол ер нь л ганцаардаад байдаг юм.

  8. Нээрээ says:

    Гэр бүлтэй болно гэдэг чинь нэг талаараа өөрийгөө бүрэн золиослож байгаа хэрэг юм. Гэхдээ үр хүүхдээ харахаар тэр бүхэн чинь аз жаргал юм шүү дээ. Өөрөө үрээ хараад л огт өөр бодолтой болно. Амжилт хүсье.

  9. Даваасүрэн says:

    Зарим хүүхнүүд.яагаад ийм мангар байдаг юм бэ. Суухаасаа өмнө хөдөөнийх, тэнд нь амьдарна гэж мэдэж байсан юм ыайгхх биздээ. Би жирэмсэн гээд зүгээр хэвтээд байх асуудал чиний залхуунх. Жирэмсэн болохоос өвчин тусаа юу. Жирэмсэн хүн хжил хийж орлого олох бүрэн боломжтой. Залхуудаа дийлдсэн юмнууд хүүхдээр түрүү барьж би.чиний хүүхдийг тээж байна, өсгөж байна, чи нмг тэжээ гэхийн. Чиний ч хүүхэд биздээ. Үүрэг хүлээж хариуцлагатай байна чадна гэж хүнтэй сууж хүүхэдтэй болсон баймаар.

  10. MglausCom says:

    Mongoloor ingej bichij chadaj bga hun helnii kurst yavaad hentei ch harilcaad bj chadq bgaag bodohod gadaad l nuhruu dagaad nutgaa selgesen shig bn. Naanaa toruulsen n deer bgn bhda. Hajuud chini halamjlah hun hariin visa garguulah aya tal bodood bga ulsiinhaa mglchuudiin hopboo community yu bn arga hemjee yolkond n ochij orolcood joohon biznes setgelgeegee hugjuuleed gereesee yum hum zardiimu service uzuuldiimu suralcaa. Nuhur ch bhgui nuhur n esvel jiimee bhd n araar tavidag agsan sogtuu irj tsamnadag orlogogui zoddog daramtaldag orlogiig n huraadag geriinher yumiig zarj urdeg bainga yumaa hayadag lombardabd tavidag huuhnuud tend bj l bn. 
    Shine gazar dasan zohicoj huluu olohdoo udaj bgad nuhriin buruu gej yu bhv chinii ch bas gargasan shiidver. Nuhur chini mongold ideeshih geed irsen bol bas l taniliin huree ajil turul buh yumiig shineer bii bolgoh gj buhimdaal chi gej zavgui hun teershaagaal bjih bsn biz.

    Huuhdee harin sanhuugee tuluvluj biye setgelee beldej happy bj bgd turq bol tegdiima. Undur hugjiltei ulsad bga bol tulgarcehchuud shineer turugsdiig demjsen yamar bodloguud heregjij bn halamjiin system n yaj n orchuulagch avaad ch bolson service av. Ene medlegee erguuleed hergiig n gargadag ch boloh yum bilu.  Yer n uuriinhuu umsuh yumiig hunees goridpj uadiin setgeld ch teergui busdad ch urgui bh chadvaraa chi bii bolgochij dunguh l yum bn shd. Tur zuurtaa chi guzeegee tuntiilgecheed yun goy palaaj ve jiremsnii huvtsas hyamd zardag gazruud nuhurteigee niilj sidlaad zavaar n weekendeer shopdood yavdag gazarshd. Yer n l heregleend kaani togtnol mungu ugch ehel gj helee. Teriigee hadgalahiig n hadgalaad ur huuhed bolon uuriiguu hugjuulj chanarjuulahad ashugla. Ajilchin angiin bish biznesmen investor nuhurtei boloh bjde

  11. зочин says:

    Юм үзээгүй хүмүүс л үхэх гэж бгаа юм шиг тансаглаж үнэтэй юмруу нүд унагаж явдаг юм шдэ.Сайн нөхөртэй таарсан бол айл гэрийн эхнэрийн амьдралаар аиьдраргүй өөр юу хүсээв.Ийм юм боддог хүмүүс хүнтэй сууж цахд хүнээ зовоох хэрэггүй,ганцаар байх хэрэгтэйн бгаан шдэ,албаар суусан юм шиг бичих юм

  12. Zaya says:

    Yaduu gadaadtai suutsiimaa daa yanz ni hun ni sain hun bol odoo yaay gehevdee naad amidraldaa das helee sain surchaad huuhedee gargaad tom bolhoor ni ajil hiihgui yu uur yahii end gomdolloo geed mungu garaad irehgui shde

  13. Dondog says:

    Ooriinhoo asuudliig OOROO shiidehgui yu! End bitgii gonshignood bai

  14. ariunaa says:

    huduunii huntei suugaad huduu yavchihsan umuu? tegvel ch dorduulsan hereg bishuu

  15. sexshop says:

    Янз нь гадаад хүнтэй суусан юмаа даа. Монголдоо буцаж ирсэн нь дээр биш үү!!!

  16. Hsjd says:

    Hnn zarimdaa eregtei emegtei humuusiig gaihah yumaa. Emegtei hun nuhurt garaad geriin etsegtei bolood huuhed turuuleed eej boloh n todorhoi medeej yum bolgon gants bie bsn shg chne bn gj yu bhv dee, suuhaasaa umnu ydaj bodoj uzdeg uu? Setgel zuin beltgel her bgaagaa ch medku setgel zurhendee het zahiragdaad suusaniihaa daraa nuhur iim bn, mungu bhku bn, gehdee huuhde haraad delberchlee etr gl haashaan be. Erchuud n blhr ehner avsan bish huviin geriin uilchlegch avsan gd anduuraad bdgiim shg bgn hool und huvtsas ger oron huuhed shuuhdiin eruul mend surlaga gantshan emegtei hunii tolgoi dr nuhur zuvhun mungu oloh l uuregtei gd zarim n bodchihson. Er n tgd suuhaasaa umnu yu yutai uchrah yaah iih bilee terend n minii setgel zui belen bnuu guu yu gdgee sain bodoj bvl zaluusaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.