Зөв үү? Буруу юу?

Сайн байцгаана уу? Бусдын зовлонг сонсож чин сэтгэлийн зөвөлгөө өгдөг ах эгч найз тар нартаа баярлалаа гэдгээ хэлээд захидлаа эхлүүлэе. Би одоо 26-тай энгийн л залуу 11-р анги анги төгсөх жил хичээлдээ явах замдаа автобусанд анх эхнэрээ харж дурлаж билээ тэр үед би ичэмхий хүүхдүүдэд их шоолуулдаг доожоо муутай хүү байлаа. Тэгээд ямартай ч анхны хайрын захиагаа шөнөжингөө аав ээждээ загнуулан байж бичсэн ээжээсээ мөнгө авж чихмэл бамбарууш авлаа дараа өдөр нь захиа бамбарууш 2-оо бариад автобусны буудал дээр хөлдөж үхтлээ хүлээж нэг юм тэр минь гарж ирлээ. Өөрөө өгөх зориг байсангүй нэг жаахан хүүхдэд шокалад өгж байж өгөөд явуулчихлаа. Тэгээд хүлээлээ өдөржингөө хичээлдээ ч анхааралгүй 3310-аа чагнаал сууж байсан даа.

14518238_10155205030129045_892418876_n

Орой гэртэй ирээд хэвтэж байтал мсж ирлээ тэгээд л харилцаж эхэлсэн захидал дээрээ дугаараа бичсэн байсан хэрэг л дээ. Нэг хэд хэд уулзсан гудамжаар хамт алхаад хүйтэн байсан ч би даараагүй харин тэр минь их даардаг байсан байх гэхдээ намайг нээх тоодгүй байсан юмдоо. Цаг хугацаа ч өнгөрч сургуулиа төгсөөд тэр ч их сургуульд орж би яахав төлбөрийн чадваргүй байсан болохоор ажилчин боллоо. Тэгээд бараг хааяа л нэг уулзаж байсан тэгсэн нэг л өдөр түүний утас холбогдохгүй болсон тэрнээс хойш бүхэл бүтэн 4 жил өдөр болгон холбогдохоо байсан тэр утасруу залгана өдөрт хэд хэдэн удаа түүнээс хойш олон охидтой янз бүр болж байсан ч түүнийгээ л бодно бас залгасаар л цаг хугацаач хурдан юм би яахав барилга, нарийн боовны цех, машин угаалга гээл маш олон хар бор ажил хийнэ бараг дурдвал хийж үзээгүй ажил ховор юм байна.

Ингээд бодоод сууж байхад цэргийн алба ч хаалаа. 4 жилийн дараа нэг л өдөр танихгүй дугаараас миний нэрийг хэлээд чи мөн үү гэсэн мсж ирлээ гайхаад хариуд нь хэн болохын асуусан тэр минь байлаа би итгэж чадахгүй байсан ч үнэхээр баярлаж байж билээ тэгээд уулзаж учирч эхэлсэн би тэрэндээ таалагдсан юм байх царай муутайгаараа дуудуулж араас гүйж явсан хүү нь их өөрчлөгдөж сайхан залуу болсон юм байх уулздаг болоод нээх ч удалгүй тэр маань жирэмсэн болж би их баяртай байсан. Хүү маань хайртай хүний минь хэвлийд өдөр ирэх тусам томорч байлаа би харамгүй хайрлаж халамжилж мөнгө төгрөг биед сайн юу л байна өгдөг байсан. Нилээд том гэдэстэй болсон байсан юмдаа би санаандчгүй надтай холбоогүй байсан 4 жилийн амьдралыг нь сонирхож эхэллээ.

Надад олигтой юм ярихгүй юм нуугаад байгаа нь илт байсан учир би ч уйггүй шалгааж яриулсан чинь намайг тоохгүй байсан тэр минь 1-р курстэй арван жилд нэг ангид байсан царайлаг баян айлын хүүтэйгээ уулзаж үеэрхдэг байж байгаад жирэмсэн болоод хүүхдээ төрүүлээд өгсөн юм байна нөгөө залуугийнхан гэрийнхэн угаасаа хүлээн зөвшөөрөөгүй хүүхдийн аваад гадагшаа явсан юм байх нэг тийм түүх сонсон би шоконд орж галзуурхан холгүй байлаа. Гэрийхээ хойд ууланд дээр гарч орилж уйлж гарлаа хайртай байсан хүнээ тийм учиртай байсныг яаж мэдэх билээ. Тэгээд би салая гэж дайрсан л даа тэр ч уйлж унжиж гарсан угаасаа тусдаа гараагүй байсан болохоор 2 гэрээрээ орж гараад явдаг байсан. Аав ээж маань түүнд маш сайн анхны бэр нь болохоор бас өвөө эмээ болох гэж байгаадаа их баяртай байсан.

Би хэд хоног холбоо ч барилгүй утсаа ч авалгүй бөөн бодол тэгээд шийдсэн өнгөрсөн зүйл юм чинь өнгөрсөнд нь үлдээгээд ирээдүйгээ бодож хүүгээ бодож хамт амьдрахаар шийдсэн аав ээж маань хамт байхад эвгүй байгаа байх 3-лаа болж байгаа юм чинь гээд хашаандаа тусдаа байшин барьж өгсөн. Тэгээд удалгүй миний ганц амьдрах шалтгаан болсон хүү минь мэндэлсэн сайхан ч байж тэр үе эхнэр минь ядраад байна гээд хүүхэд төрүүлснээсээ хойш ялархаж гарлаа. Би ч ойлгож байсан л даа хоол цай хийх гэр орон цэвэрлэх хүүхдийнхээ даавуу энэ тэр гээл бүгдийг цэмбийтэл хийнэ өглөө үүрээр, оройны агаараар үргэлж хүүгээ авж салхилуулна аав ээж маань ч хүүд минь амь эхнэрт ч сайн хэвээрэй гам барих ёстой гээд гэртээ бие замж бай гээл био 00 авчирч өгөөд чи тэгээч ингээч нялх биетэй хүнийг сайн халамжил гээл аягүй аягүй тэгээд би ч хийдэг л байлаа.

Хүү минь өдөр ирэх тусам өсөж томорсоор л би ч ажил гэр гээл ажил дээрээ ч завгүй гэртэй ч завгүй байлаа хүү маань ч овоо доруйн өсөж эмээтэйгээ байж болохоор болсон эхнэр маань ажил хийхээр болж мэргэжилээрээ багшилж эхэлсэн би ер нь мөнгө төгрөг идэж уухаар дутааж байгаагүй л дээ зүгээр л өөрөө хүссэн болохоор нь ажилдаа ороо гэсэн. Тэгээд хоёулаа амьдралынхаа гүйж эхэллээ. Би дээд боловсрол энэ эзэмшээгүй байсан одоо байгаа ажилдаа баттай байр суурь нэр хүндээ олж авсан анх ачигчаар ороод нярав, тооцооны нягтлан гээд дэвшиж гарсан одоо бол би байгууллагынхаа ерөнхий менежэр тэгээд хааяа ажил төрөл өөрчлөгдөж өсөж дэвших болгондоо ажлын шаардлагаар хааяа уучдаг болсон л доо. Миний буруу ч байж магад гэхдээ хүн биеэ тоохгүй байгаа орчиндоо бүх хүнтэй ямар зантай байсан тэгж л харицах ёстой биз дээ.

За тэр ч яахав манай хүн аймар хартай зүгээр байхад л ажлын маань хөгшин залуу бүх эмэгтэйчүүдтэй хардсан бөөн хэрүүл уруул болно би бол нээх тэгж хардаж сэрдээд байдаггүй тэгсэн чи намайг хардсангүй гээл яах ч ёстойн тэгээд ер нь бол хаанаас гэдгийг мэдэхгүй түүнд миний дургүй хүрж эхэлсэн. Утгагүй хардалт сэрдэлт хэрүүлээс залхаж мартаж байсан өмнөх амьдралыг нь ч бодох болж хөндийрч эхэлсэн сул талууд нь дэндүү ажиглагдаж эхэлсэн. Адилхан ажил хийж ирчээд ядарлаа гээд гэрээ ч цэвэрлэхгүй хэвтээд өгнө аяга хоол ч хийгээд өгөхгүй хоол хийх юм бол хачин заваан юм хийнэ би л нөгөө байдгаараа төрсөн үед нь ямар байсан тэр хэвээрээ гэр орноо цэвэрлэнэ хоолоо хийнэ хүүхдээ саатуулна. Ядраад байна гээд хүүхдээ ч хөхүүлэхгүй тээр шаана чи ганц хүүхэд саатуулж чадахгүй нь үү гээд бас л хэрүүл би тэвчинэ тэвчинэ гэхэд дэндүү тэвчээртэй байсан байх.

Нөгөө сайн байсан аав ээж маань хүртэл үглэж эхэллээ чи яах гэж эхнэр авсан юм унтах гэж л эхнэр авсан юм уу? Өөрийгөө хар айлын авгай шиг л гал тогоондоо л харагдахын гээд тал талаас тэвчээрийг минь үнэхээр барж байлаа. Би ч тэвчсээр л тэгж байгаад нэг өдөр санаандгүй ажлынхаа нэг эгчтэй ууж суугаад нилээн согтоод сэрсэн буудалд сэрлээ 2-лаа бие биеэсээ санаа зовоод ум хумгүй буудлаас гараад тэгээд өдөр нь яасан ийсэн талаараа мсж бичилцээд харилцаж эхэлсэн. Тэрнээс хойш байнга уулзана намайг ойлгодог ярилцахад хүртэл сайхан дотор онгойдог тийм л бүсгүй, бие хаа царай зүсч сайтай тийм бүсгүйтэй харилцаатай болоод тэгээд ч дээр ярьсан зүйлээс хойш хөндийрч би салах шалтаг л хайх болсон доо.

Хадмууд гэж бас лайнууд хааяа очино согтуу хадам аав ээж архичин гэхэд болно тэр хавийн балиар гудамжны хүмүүс гэр орноор нь дураараа орж гарна гэр орон ч гэж дээ нэг ямбий хар овоохой тийм гэр орон ээж аав дээр өссөн гэж бодохоор ядаж тэр хадам авгай болиосой л гэж боддог байлаа. Хөгшин авгай байнга согтуу заваараад хэвтэж байна ой гутмаар аав багш ээж эмийн санч энэ тэр гээд анх танилцахдаа аймаар сэхээтэн айлын охин шиг л яриад байсан юу байхав бүгд худлаа гэх мэтчилэн намайг хуурсан байгаа юм. Өмнөх хүүхэд энэ тэр нь хүртэл аан тийн би тэгээд тэр өмнө нь гарсан хүүхдийнхэн талаар яриулж байх тэр үед боддоо надтай сууж миний хүүхдийг тээж байж нөгөө залуугаа цагаан царайтай өтгөн хөмсөгтэй царайлаг ч гэх шиг тэгж та нар бодоод үздээ надтай байж гавъяа байгуулсан юм шиг тэгж ярьдаг. Би тэрэнд гар хүрж үзээгүй байхад тэр надад гар хүрнэ аймар уу? гэх мэт амьдрал миний удаан тэссэний ачаар 2 жил болоод салахаар болсон доо.

Би ч нөгөө ажлынхаа бүсгүйдээ сайн болж сэтгэл санаа бүүр хувирсан өмнө нь нэг салаад надаас дахиж тэгэхгүй одоо халамжтай гэр орны ажлаа ян тан хийнэ ганцхан удаа гээд гуйгаад байхаар нь хүүгээ бодоод эргээд нийлж байсан гэвч тэр сайхан халамж цэвэрхэн гэр орон нь хэд хоноод л буцаад заваан хэвээрээ тэгээд нөгөө хэрүүл тэмцэл тэр үед би хэлж байсан чи ингэхээ болио намайг хэлэх хэлэхгүй үгээр харааж дайрч давшилж биеийг минь юмаар шидэж хумсаараа урахаа энэ бүхнээ боль тэгэхгүй бол би нэг л өдөр эргэж харахгүйгээр чамаас явна шүү гэж сануулсаар байтал юу ч өөрчлөгдөөгүй тэгээд ч би хэлсэнээрээ одоо бүүр шийдээд явуулсан. Хүү маань над дээр үлдэж ээж минь харж байгаа угаасаа тэр хүүхэд авж явах чадваргүй би ч хүүгээ хойд эцгийн гар үзүүлэхээс айсан тэгээд бөөн юм болж байж авж үлдсэн. Гэхдээ би хааяа санаад байна хүүтэйгээ уулзмаар байна гэхээр нь ганц 2 хоногоор өгдөг бас муу ч гэсэн эх хүн юмдаа гэж бодоод өрөвддөг аав ээжийг нь гэр орныг нь бодоод өрөвддөг магадгүй царай зүс бие хаа сайтай юм чинь өөр надаас сайн хүнтэй суугаад яваасай гэж хүсдэг.

Дахиж амьдралдаа битгий адаасай гэж хүсдэг харин хаа очиж архи дарс уудгүй найз нөхөд гээд гүйгээд байдаггүй ганц авууштай зантай юмдаа. Одоо би бол ганц бие аав яахав амьдралд гутарч гундах үе байсан гэхдээ эр хүн бол сэхдэг л байхгүй юу ажлынхаа тэр бүсгүйтэй уулзсаар л байгаа тэр маань үнэхээр сайн бүсгүй намайг сайн ойлгодог миний нулимсыг ээжээс минь гадна тэр л арчиж өгж байлаа. Тэр маань гэр бүлтэй би тэрэнд нь тээр болохыг хүсдэгггүй элэг бүтэн яваасай гэж л хүсдэг намайг тэр сал гэж хэлж байгаагүй би ч тэгж хэлдэггүй. Бидний хооронд зөвхөн унтаж хэвтэх зүйл байдаггүй сэтгэл нэг тийм нандин холбоотой. Би түүндээ хайртай түүнийг надад хайртай эсхийг мэдэхгүй ч би зүгээр л түүний дэргэд байх дуртай тэрний минь амьдралд янз бүрийн асуудал бас гарна.

Гэхдээ мундаг журамтай байнга л хүний төлөө гүйж явдаг сайхан сэтгэлтэй тийм л бүсгүй. Мэдээж нөхөр нь нь асуудал үүсгэсэн юм шиг байна лээ тэгээд гомдсондоо өөр эр хүн буюу надтай уулздаг болсон хэрэг. Заза яасан ч их юм биччихэв энэ сайтад нэг амьдралынхаа талаар бичмээр байсан юм хүслээ биелүүлчихлээ тэгээд миний зөв байсан ч буруу байсан ч та нар минь юу гэсэн ч би өөрийнхөөрөө сонгосон замаараа явна. Гэхдээ надад зөв үү буруу юу хэлээрэй бас зөвөлгөө энэ тэр өгнө биз дээ.

About the Author

has written 20820 posts on this blog.

19 Comments on “Зөв үү? Буруу юу?”

  • зочин wrote on 7 January, 2017, 17:26

    Би бол чиний зөв л гэж.бодож.байна.Хүний төлөө төрсөн биш хүн өөрийг нь бодохгүй байхад ийм шийд гаргасан болж л гэж хэлнэ.Одоо харин сайн ханьтай болсон нь дээр,хүний гэр бүл дотроо таарамжгүй байсанч хэрэггүй шдэ.Зөв сонголт хийгээрэй. Хүний үздэгийг үзэж болохоос болохгүйг хүртэл зүтгэсэн  өөр яах юм,юунд нь харамсахав,ургашаа хараад л алхах хэрэгтэй.Оройтвол харин авгайгаас чинь дор хүүхнүүд таарна шүү

  • Zaya wrote on 7 January, 2017, 17:41

    Odoo duralsan busguigee neeh saihan dagina shig bichij emegtei humuus bugd l adilhan chinii zalhaad bgaa avgai chini ch tsagtaa chamd dagina shig saihan l amitan bsan odoo zalhaad zugtaad bgaam bishuu yu saihan dur saihan salaad tegeed shine huuhenteigee amidaraad uz dee heden sar bolood bas l adilhan huuuhen bn geed zalahah bhdaa

  • hi wrote on 7 January, 2017, 17:59

    huu chin tegeed uul n eejteigee osvol zugeer yumsan. yasan ch hetsuu yum ve dee. showdaad arhidaad  baidaggui bol yahav dee. er hun geriin ajil hiisnii muu gej yu bhav dee. enher chin huuhed gargaj ogno  gedeg chin ih tom ajil shuu dee

  • naiz wrote on 7 January, 2017, 18:39

    Bolobsroldoo anhaar .ailiin ger bitgii uimuul

  • Арчаагүй залуус их болжээ wrote on 7 January, 2017, 19:18

    odooo uulzaj bga emegtei chn saixan l sanagdaj bx shk bn.Udaad irxere bs l oo ni xaragdaad durgvirxed irne dee.Ter ved chi bs l xuuchin noxor ntrin yarij suuxar xvn bn.Dendvv archaaku bnshvv.Naad emegteigese bolod exner ter bvv xel ger bvl ni xvrtel chamd daramt bolj xaragdaj medseer bjiij suusan xernee odoo yund ingene wee.Togs zvil gj bku oilgo.

  • zuv, chinii zuv wrote on 7 January, 2017, 19:49

    harin ailiin amidral suitgej, doromjlohoo bolichih

  • kaka wrote on 7 January, 2017, 20:51

    үлгэр байхаа. Боловсролгүй малыг менежерээр тавьдаг дэлбэрсэн газар гэж юу байхавдээ.. Ингэж алдаатай бичиж байхыг бодвол гэр хорооллын нэг халтар бололтой…

  • Hulan wrote on 8 January, 2017, 0:02

    Yugiin tegtlee ehneriig ni magtaad bgaan teneg erguu huuhen bn shd uuj iddeggui garch ordgui geheereel sain ehner bolchihu ail geriin uudtei zav tuhtai saihan amidrah ehner hunees  ih hamaaraltai nuhur ni ger ornoo ungutei uudtei avch yavah gej hicheej bhad zawaan zalhag, archaagui uuj idej untaj hevtehees uur id shidgui ger orondoo irehed baingal uurlaj tsamnasan, stredsen teneg ehnertei baiy gej yamar er husehev de tiim gert ochihodch halgamaar shd bas hunii aashiig ih evdej bga baihgui yu

  • Setgel Sudlaach wrote on 8 January, 2017, 0:29

    chi uuruu bas ediin shunaltai hun yum. ehner chin ymar ch amidrald ussun bai chi teruugeer n muulj goochloh erhgui. ehneree araar n tawina, bas muulna chi uuruu ch bas ontsgui muuhai zaluu bna. Bodwol chi mungu oldgooroo ih deerelhdeg bsn bh. Emegtei hun saihan muuhai baih, archaatai archaagui ywah zereg nuhruus n shaltgaaldag. Chi herew tiim l sain saihan bsan bol udiid ingeed suuj bhgui eleg buten amidarch baih bsan shuudee

  • Miss Mugi wrote on 8 January, 2017, 2:30

    26han nasandaa yaasan ih amidral uzsen zaluu vee. Kkkk. Bi 27toi saihan singleeree goy l bn

  • uuganaa wrote on 8 January, 2017, 3:14

    chi zuv shiidjee. negent baidal buruugaar ergesen bol salahaas uur yahav. huuhdee avch uldsen chini bolj, gehdee neg um baina. ter ailiin ehneriin uu sev garaad ireh ued chi yah ve? bas l nuguu zangaaraa muugaar bodood ehlene tegeed hundiirnu tiimuu? er ni ger bul uimuuldeg chini sainaar duusahgui shuu!!! chi ajilsag archaatai iim zan chanar aa hezee ch geej bolohgui, avuushtai ni chi ajil turulduu unench zutgeltei hun baina. odoo bolovsroltoi bol. ehner yahav oldono.

  • Mu wrote on 8 January, 2017, 7:53

    Huurhiileltei uuriguu ertuntsin tuw, jargaj ywah estoi gj bodson bolowson tsaraitai baliar banzal arhichin. Etseg ehinhe hashaani buland baishin bariulad ewteihen amidarch chadahgui salchad odoo tgd yah gd bgan. Salsan ehner chin huurhun zaluu busgui bolohor hatamsad goroij uheh ge. End muulj humusin nemj muulsan setgegdler baliar hatanhui tsewdeg setgelee zogooh gj ydsan bertegchin. Ail gerin ardur zaearcj ywaa baliar zaluu. Chi 46 hurehde 9n ehnerin ard garad ywtsan bh biz.

  • ... wrote on 8 January, 2017, 11:13

    Bichsen buhen chin unen bol chi ovoo shazruum sharguu hudulmurch er bna. Medeej ehner muu bol ar ger deeshildegguim bnalee. Suuri humuujil yamar bna yag tiim l bna. Bi bodohdoo iim busguitei chi hol yavahgui chamaig deesh ch yavuulahgui araas chin uruu tataj ehlene. Za tegeed ajil hiih sonirholgui ar gerees chin mungu oir zuurin yum gerluugee zuudug bol bur amidral chin deeshlehgui. Muuhai aashlaad bgaagin shaltgaan n chamtai holbootoi baij magad. Holdood amidraad l uz tegehed uurchlugduj magad.

  • lady wrote on 8 January, 2017, 11:58

    өө тэгээд хун болгон л өөрийгөө өмөөрч, нөгөө хундээ хамаг бурууг тохож ярьдаг юм дөө. Хэрэв эхнэр чинь энэ захиаг бичсэн бол яг эсрэгээрээ байгаа. Чи өөрөө ядуу хоосон байж байгаад жаахан юмтай болоод ирэнгүүтээ эхнэрээ хуртэл гоочлоод л ирсэн байна даг. Мэдээж эхнэрийн буруу байлгүй л яахав. Гэхдээ чи энэ бүхнийг эхнэрийнхээ муугаас л боллоо гэж өөрийгөө зөвтгөж байна. Яг унэндээ гээндээ ч бий гоондоо ч бий л байх

  • Нээрээ wrote on 8 January, 2017, 15:26

    Хүнийг хөөрхөн сайханд нь дурлахаар ийм үр дагавартай байгаа юмшдээ. Чи өөрөө анхнаасаа өнгөний сайханд автаад хальтарчихжээ. Үерхэж нөхөрлөх, хайрлаж дурлах нэг өөр хэрэг харин ханилан суух бүр ч өөр хэрэг гэж байгаа юмдаа. Тоонот гэрт толгой холбож тостой тогоонд хошуу холбож байж л хүний ааш араншин, зохицол нийцлээ мэддэг.

  • Zuwulguu wrote on 9 January, 2017, 0:32

    Amidraad zuwhun 2 jil bolson gj bichsen bnshdee.Tgeheer huuhed chin 1nastai gsen uguu.Huuhdee teegeed 1 jil,gargaad 1 gheer.2 jiliin dotor bie biynee tanina gj yu baihawdee.2 uur orchind ussun humuus bie biynee tanij medehed ih hugatsaa ordog gj boddog shuu.Chi ehneriinhee hamag muu muuhai taluudiig ni olj haraad bsan ym bishuu?Anhnii amidral mash chuhal,2,3 dahi amidral hund amidral bolno gjuu?Minii bodloor ta uursdiinguu amidraliig  awj uldii gj eruusuu temtseegui bn.Bie biynee tushij ,hetsuu zowlon jargalaa huwaaltsah estoi btal 2 ursuldugch shig l biy biynteigee temtsej ehelsiin bishuu?Ydaj l ger buliin setgel zuichid handaj zuwulguu awj,baidaliig eyregeer harj erguulehiig hicheeh heregtei bsan ym bishuu?bs tanai taliihanii ehneruud ll geriin ajlaa hiij huuhedtei notsoldoj ywdag bololtoi.Chinii tarhind emegtei l hun geriin ajlaa hiij , togoo shanagatai zuuraldah estoi gsen bodol suuj  ussun ym bna.Ugni bol 2 uulaa ajil hiij bgaa ym chin geriin  ajlaa huwaaj awaad zohitsuulaad ywah estoi shuudee.Bs chinii bolowsrolgui zan ih nuluulsun bn.Bs Yun ter dainii hajuugar dajin gegcheer ger bultei huuhen be?Chinii ehner aash muutai ch chmaig huuraagui,gaduur selguutseegui..Chamtai hamt amidrah geel temtsej bsan ym shuu.Chi ger bulee awch uldii gj eruusuu hicheegeegui ym bnaa.Amidraliin iimhen nugachaand budreh gj.

  • tseegii wrote on 9 January, 2017, 1:28

    chinii bichseneer bol idej uuh umsuh zuuheer dutaagaagui gj bichsen bna.Yugaarch dutaagaagui hun huuhdee 1 nas ch hureegui bhad huhnuusni gargaj ajildaa orno gjuu?harin dutagdaad orson bolotoi.bs ajil turluusuu bolood uudag bolson gsen tgeheer chi erni nileen uudag hun ym bishuu?Arhichin eej aawtai ehner chin chmaig arhichin bolchihwii gj aigaad bainga heruul uruul hiideg bhaa.Hen ch gsen eej aawiigaa arhichin gj helehees sanaa zowno shuudee.chi ch gsen arhichin eej aawtai bol tegej heleh l bsan bh.bs ungursun amidral bol ungursun l zuil.harin chi muuhai bndaa yu ch shiidegdeegui bhad nuuts amragtai bolood.Nuuts amrag chin chamd eyreg ym helehgui bnuu?Chamtai adilhan bolowsrolgui taar shuudai bndoo.Ehnerluu chin bur turhitrtsiin bishuu?Chi l mdehgui erguuteed ywj bgaa bololtoi.

  • ZAAWAL UNSH wrote on 12 January, 2017, 2:38

    YMAR IH YM BICHDIIMBE UNSHIHAAS ZALHUU HURCHLEE YMARTAICH CHINII ZOW BHAAA

  • ZAAWAL UNSH wrote on 12 January, 2017, 2:44

    ZA SHAA SHAA . UNSHSAN CHIN CHINII BURUU CH BNSHDEE GER BULTEI HUNTEI UULZAAD UNTAJ HEVTDIIMVV ZAVHARTSAN AMIDRAL WE AZGUI AMITAN !

Write a Comment

Gravatars are small images that can show your personality. You can get your gravatar for free today!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Cekc.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Copyright © 2017 Секс.мн. All rights reserved.
Proudly powered by WordPress. Developed by Deluxe Themes