Ганц бие эрчүүдийн үнэн төрх

Ганц бие явах ч бас учиртай эд юм шүү. Жинхэнэ хайртайгаа учрахаа хүлээж байгаа эсвэл зүгээр л хэн нэгний эрхэнд байхыг хүсээгүйдээ ч одоо хүртэл гон бие гозон толгой явж байж мэднэ. Хүн бүр л өөр өөрийн шалтгаанаас болж ганц бие яваа. Харин эрчүүдийн тухайд тэд гоонь эр байхдаа буюу хэн нэгэнтэй албан ёсоор болзож, үерхээгүй тохиолдолд гаргадаг нийтлэг үйлдлүүд байдаг аж. Ингээд та бүхэндээ ганц бие эрчүүдийн сонирхолтой баримтуудыг хүргэе.
14518826_10155205107529045_564542178_n

1. Найзыгаа өдөж, хоргоох

Эрэгтэй эмэгтэй найзууд гэж үгүй гэгчээр эрчүүд эмэгтэй найзтай бол тэрэнтэйгээ ямар нэгэн байдлаар холбоо үүсгэсэн байдаг гэнэ. Ялангуяа хэн нэгнээс салсны дараа ганц бие болсноо мэдрээд ирэхийн цагт, уйдаж, ганцаарддаг аж. Тиймдээ ч гэнэт харсан эмэгтэй найз нь өхөөрдөм, урьд урьдныхаас илүү халуухан харагдаж, хамаг хүслийг нь өдөөж өгдөг байна. Гэхдээ тэд эр эмийн харилцаа үүсгэсэн хэдий ч цөөн хэдэн тохиолдлыг эс тооцвол цаашдаа амжилт олох нь юу л бол.

2. Зүгээр л хүлээдэг

Хүн бүр адилгүй, хүлэг болгон жолоогүй ээ гэж… Зарим эрчүүд зүгээр л жинхэнэ хайр ирэхийг хүлээж, ганц бие явдаг байна. Гэнэт л нэг өдөр заяаны хань зам дээр минь тааралдах байх хэмээн, алхаж явдаг гэнэ шүү. Мөн эдгээр нь эмэгтэй хүнтэй болзсон хэдий ч нэг оронд орох гэж тэгтлээ яардаггүй. Эмэгтэйгээ хүссэн цагт л өөрийгөө ямар эр хүн бэ гэдгээ харуулдаг аж.

3. Олон эмэгтэйтэй харилцдаг

Тэд ганц эмэгтэйтэй харилцана гэж барагтай л бол үгүй. Дор хаяж 2-3 бүсгүйтэй харилцдаг бөгөөд тэднээсээ нэгийг нь сонгоно доо хэмээн бодож явдаг аж. Мөн гар утас, комьпютерт нь шалдан, нүцгэн хүүхнүүдийн зураг хог шиг л хөглөрч байдаг юм.

4. Нутаг нутгийн эрчүүд өөр

Хаана амьдарч байгаагаас хамаарч ганц бие эрчүүдийн секс харилцаа ч мөн өөр байдаг. Хөгжингүй буюу хэт задгай, чөлөөтэй газар амьдардаг эрчүүдийн тухайд үргэлж л секс бодож явдаг байх юм. Өөр санаа зовоод байх зүйл бага тул сайхан хүүхэн харвал ямар нэг аргаар өвөртөө оруулж байж л санаа нь амардаг аж. Харин ядуу зүдүү, хөгжил муутай орнуудын тухайд тийм зүйл бодох цаг зав хомс, амьдралынхаа төлөө ухаан сөхөөгүй зүтгэж явдаг байна. Гэхдээ л бас эр хүн юм хойно хааяа нэг сайхан бүсгүй таарвал өдөж хоргоон, өвөртөө оруулахаа ч үл мартана.

5. Порно үздэг

Нийт эрчүүдийн 82% нь том хүний кино, нэвтрүүлэг үздэг байна. Тэдний гуравны нэг нь өөрийн хамтрагчтайгаа үүнийг туршиж үзнэ гэж боддог бол 15% нь тэдэнтэй секс хийх юмсан гэж мөрөөддөг. Харин 8% нь бэлгийн сулралд орсон хүмүүс байдаг бөгөөд порно үзэж гар хангалга хийхээс хэтэрдэггүй аж.

6. Секст донтох нь

Тэдний 72% нь өөрсдийгөө секст огт донтоогүй гэж үздэг. Харин 14% нь яг донтсон эсэхээ тодорхойлж чаддаггүй бол үлдсэн 14% нь хэдийн донтчихсон, түүнийгээ ч мэддэг гэнэ.

7. Хэнийг өөртэйгээ хамт буйгаар төсөөлдөг вэ?

Ганц бие эрчүүдийн тухайд зөрөн өнгөрсөн хүн бүрээ харж, түүнтэй хамт нэг оронд орвол ямар байх бол хэмээн төсөөлж явдаг. Тэдний 1% нь дарга бүсгүйгээ, 5% нь найзынхаа найз бүсгүй, эхнэрийг, 12-14% нь ажлын хамтрагч бүсгүйгээ, 19% нь олны танил одуудыг, харин 25% нь эмэгтэй найзыгаа өөртэй нь хамт байгаагаар, болзож, үнсэлцэж, бүр унтаж байна гэхчлэн ургуулан боддог байна.

8. Секс байрлал

Тэд үргэлж нэг л байрлалаар секс хийхийг ойшоодоггүй. Аль болох л шинэ шинэ байрлалаар хийж үзэн, туршлага хуримтлуулж байдаг гэнэ. Тэдний ихэнх нь эмэгтэйгээ дээрээ гаргах, “Doggy” байрлалыг илүүд үздэг аж.

9. Санаа зовнил

Мэдээж тэдэнд ч бас санаа зовох зүйлс бишгүй, бүр илүү ч байж мэднэ. Ихэнх ганц бие эрчүүдийн хамгийн ихээр айдаг, санаа зовдог зүйлс нь бэлгийн сулрал, халзралт болон шар айрагны гүзээ юм. Булчин шөрмөс нь зангирсан, орондоо ч азарга шиг эрийг хэн л хүсэхгүй байх билээ дээ. Иймд тэд хараахан “борлогдчихоогүй” байгаа тул гадна үзэмж, бие галбир, булчиндаа ихээр анхаарлаа хандуулж байдаг гэнэ.

10. Худал хэлдэг

Хэн нэгнийг өөрийн болгохыг хүсэхдээ тэд үргэлж худлаа ярьдаг байна. Хийдэг ажил, олдог мөнгө болоод ор хөнжилдөө мангас гэхчлэн өөрийгөө аль болох сайн талаас нь ярьж, таалагдах гэж хичээдэг байна шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.