Ирландын нүүдэлчин шелта нар


Ирландад өөрсдийгөө шелта гэж нэрлэдэг тун өвөрмөц нүүдэлчин үндэстэн байдаг. Юуны өмнө тэднийг цыганууд биш, огт өөр гарвалатай гэдгийг угсаатан зүйчид онцолдог. Хэдийнээсээ л суурин амьдралатай байсан Ирландад хаанаас ийм нүүдэлчид ирсэн гэдгийг эрдэмтэд одоо хүртэл тодорхойлж чаддаггүй.

14518238_10155205030129045_892418876_n

Тэд нүүдэлчин амьдрал, түүнтэй холбоотой ёс уламжлалаа маш их нандигнан дээдэлдэг болохоор одоо ч гэсэн нүүдэллэн амьдардаг.

Цагийн аясыг дагаад явуулын байшин, фургон энэ тэр ашиглан хотоос хот руу нүүдэлдэг болсон мэдээж. Гэхдээ тэдний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйлийн нэг нь сайн морь хэвээр.

Тиймээс жилдээ нэг удаа Баллинаслоу нэртэй хотод цуглан сайн морьны яармаг худалдаа явуулж, бас хөвгүүддээ шелта бэр буулгадаг юм байна. Яг энэ яармаг, наадамх эхлэхийн өмнө Британи зурагчин Жимми Жонсон тэдний амьдралын талаар зураг даржээ.

Ирландаас гаралтай гэж өөрсдийгөө хэлдэг ч дийлэнх нь Британид, цөөнх нь ирландда амьдардаг бөгөөд бүр цөөн хэсэг нь Европын нутгаар хэсэн нүүдэллэж амьдардаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.