Нэгийг бодогдуулсан зурагнууд

Эдгээр зургийн мэдээллийн агентлагууд мэдээндээ ашиглагүй үлдээсэн байдаг. Тийм ч чухал биш эсвэл хүмүүс хараад дэмий гэж үзсэн хэрэг. Харин та юу гэж бодож байна?

2013 онд Кенийн нийслэл Найробид дайралт явуулсан галзуу алан хядагчдын дайралтаас хүүхдүүдээ аван зугатаж байгаа ээж нар. Энэ алан хядах ажиллагааны улмаас 69 хүн амиа алджээ.

Торнадо хуй салхи энэ хоёрыг гэр оронгүй болгожээ. АНУ, Оклахома муж.

Хэдхэн секундын дараагаар гар нь дийлэхгүй болоход жаал хүү үерлэсэн Ганг мөрний усанд унаж ертөнцийн мөнх бусыг үзүүлнэ. Энэтхэг Аллахабад.

Цэцэрлэгт хүрээлэнийг модыг тайрахыг эсэргүүцсэн хүмүүс руу Туркийн тусгайгийнхан нулимс асгаруулагч хэрэглэж байна.

Түймрийн үеэр Тэмми Холмс эмээ ач нарын хамт усан зогсоолын дор нуугдаж байна. Австрали.

Пакистаны Пешавар хотод алан хядагчид машин дэлбэлсний дараа.

“Супермен” хүн өвчтэй хүүд урам хайрлаж байна. Бразиль, Сан Паулу.

Сүйрсэн байшингийн нуранги дороос аврагдсан хүүхэд. Энэтхэг Мумбай.

Ромын Пап Франциск  ба уяман өвчинд нэрвэгдсэн хүн.

Грекийн Халандрид орсон хүчтэй адар борооны дараа.

Бүсгүй, залуу хоёр ээлж дараалан гүүрэн дээрээс  Хөх мөрөн руу үсэрч амиа егүүтгэжээ. Хятад.

Фиго хочтой цагдаагийн нохой отолтонд орж алагдсан хамтрагч, цагдаагийн офицер Жейсон Эллистэй салах ёс гүйцэтгэж байна. АНУ, Кентакки муж.

Хятадын Сычуаньд болсон 6,6 баллын хүчтэй газар хөдөлтийн дараа айсан жаал ээжийнхээ хөлнөөс тас зуурчээ.

Оросын нацистуудад зодуулсан гомо залуу.

Шашны баярын үеэр үймсэн олонд дарагдсан амиа алдсан эхнэрийнхээ цогцсыг тэвэрсэн эрэгтэй. Энэтхэг. Аллахабад.

Уурласан өвгөн Украйны Фемен бүлэглэлийн гишүүнийг “амбардаж” байна.

Филиппиний Манила үерийн дараа.

2 Comments

  1. Immortal says:

    Ene deer bichsen comment mash ih yum bodogduulj bn shuu. Bidnii tsuuhun MOngolchuud ene sited bichsen humuust zuvulguu uguhgui bj muulj doromjilodoo tag gargan baahan yumbichdeg bj iim ihiig uguulj bgaa zurguudiig haraad togloid n yu ch bodogdohgui bgaad haramsaj bn.

  2. Би says:

    Ийм мэдээний дор хэн ч коммэнт бичдэггүй наасан. Бүсэлхийнээс доошхи юманд хэдэн мянгаараа сүрэглэнэ, нийлж нэгнийгээ барьж иднэ. Ийм учраас л Монгол гэж орон урагшлахгүй байна ард түмээн. Төр засгаа хараан зүхэж садар самуун явдлаар амьдараад байлгүй эх орноо хөгжүүл л дээ, таны бидний үр хойчис үлдэх юм байгаа биз дээ? Эсвэл үхэхдээ үр хүүхдээ аваад үхэх юмуу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.