СЕКСГҮЙ АМЬДРАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?


Огт секс хийхгүй эсвэл дотно харьцаанд байнга орохгүй байх нь эмэгтэй хүний бие организм болон сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг ажээ. Ер нь секс хийхгүй дсан эмэгтэй хүн уур, уцаар ихтэй, бухимдуу хатуухан хэлбэл яхир ааштай болдог гэдэг. Тэд юм л бол нервтэж бас усан нүдэлнэ. Гэхдээ тэд ийм янзтай байгаа нь сексийн амьдрал нь хэвийн бус байгаагийн илрэл гэдгийг мэддэггүй. Харин ийм л зан араншинтай хүн мэтээр өөрийгөө төсөөлж байдаг.
14518826_10155205107529045_564542178_n

Тиймээс сексийн харьцаанд тогтмол ороод эхэлбэл аяндаа ааш зан зөөлрөөд ирэх гэнэ. Гэхдээ энэ бол хамгийн аюултай нь биш. Үнэндээ сексийн харьцаанаас хол байх нь эмэгтэй хүний сэтгэл зүй, бие организмд маш хөнөөлтэй гэнэ.

Учир нь сексийн үеэр авсан сэтгэл ханамж болон дур тавих үед ялгардаг эндорфин хэмээх бодисын дутагдал эмэгтэй хүнийг сэтгэлийн гүн хямралд оруулдаг байна. Харин үүнийгээ эмэгтэй хүн ихэвчлэн амттай зүйлээр “тайлдаг” аж. Ингэснээр илүүдэл жин хуримтлуулах нөхцөл үүсдэг байна. Харин сексийн үед эмэгтэй хүн нэг удаагийн ойртолтоор 300 ккл илчлэг шатаадаг гэнэ.

Мөн секс нь зүрх судасны үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлдэг. Тиймээс зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гайхалтай “хэрэгсэл” болдог байна.

Бэлгийн тогтмол харилцаа нь тархины эд эсийг идэвхжүүлснээр эмэгтэй хүний оюуны чадамжийг дээшлүүлж байдаг гэнэ. Энэ нь нас ахиж яваа хүмүүст ялангуяа ихээхэн чухал юм.
Түүнчлэн сексийн харилцаанд удаан хугацаагаар орохгүй явах нь дархлаа сулруулдаг байна. Эрдэмтдийн судалгаагаар тогтмол бус бэлгийн харьцаа болон огт секс хийхгүй байх нь эмэгтэй хүний дархлааг 30 хувиар бууруулдаг болох нь батлагдсан байна. Ялангуяа бэлгэвчгүйгээр секс хийх нь эмэгтэй хүний дархлааг дэмждэг юм байна. Учир нь эр бэлгийн эсд олон төрлийн эрдэс бодис, даавар агуулагддаг юм байна.

Сексээс хөндий байх нь эмэгтэй хүний бие организм дахь дааврын фоныг өөрчилдөг. Өөрөөр хэлбэл эр даавар ихээр ялгарч эхэлдэг гэсэн үг. Ингэж удаан явах нь эмэгтэй хүний арьсны байдалд муугаар нөлөөлж, батгаших, илүүдэл үсний ургалт түргэсэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна.

Харин тогтмол бэлгийн харьцаанд орох нь эмэгтэй хүний биед коллагенийн ялгаралтыг нэмэгдүүлдэг аж. Коллаген нь арьсны уян хатан чанарт нөлөөлдөг. Тиймээс сексээс хол хөндий байх нь наснаасаа эрт хөгшрөх явцыг үүсгэдэг байна.

Тиймээс энэ олон таагүй зүйлсээс зайлсхийхийн тулд бэлгийн тогтмол нэг хамтрагчтай байх нь эмэгтэй хүнд тулгамдсан зайлшгүй зүйлийн нэг ажээ.

1 Comment

  1. залуу says:

    99875366 цэвэрхээн залуу байна шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.