Эрчүүд, нөхрийгөө эр бэлэг эрхтэнгээр нь таньж мэдээрэй

Бүх л эрчүүд бүсэлхийнээс доошоогоо ялгагдах юмгүй мэт. Тэнд ямар нэг санаанд оромгүй шинэ, гайхамшигтай зүйл илрүүлж болно гэж үү? Болох гэнэ.

Бусдаас янз бүрийн байдлаар ялгагдах чухал эрхтэнтэй эрчүүд цөөнгүй. Хэрэв таны бэлэг эрхтэн дор дурьдсан долоон онцлогийг агуулсан бол бүү айж ичигтүн.

1. Далий…

Заримдаа шодой хөвчрөн чангарахдаа аль нэг тийшээ далийх байдалтай болдог. Энэ нь аймшигт эрэмдэг чанар юм уу өвчний шинж бус юм. Харин багадаа гар хангалга их хийсэн, бариу богино өмд өмсдөг байсан эсвэл төрөлхийн онцлог зэргээс болдог.

Хэрхэх вэ? Ийм онцлогтой эрчүүдэд сонгодог байрлалын секс төдийлөн зохимжтой биш. Харин хосуудын бие хоорондоо өнцөг үүсгэхээр байрлалаар хурьцвал илүү зохимжтой бөгөөд ийм бэлэг эрхтэнтэй бол эмэгтэйн үтрээний дотоод хананд 5 см гүнд орших дур тачаалыг нэн ихээр хөдөлгөдөг Жи цэгийг хөндөн өдөөдөг тул сексийг нэн их оргилуун бадрангуй байдалд хүргэдэг.

2. Мэнгэтэй…

Мэнгэ хүний биеийн ямар ч хэсэгт тохиолддог. Эр эрхтэн дээр ч мөн адил. Ийм эрхтэн бусдаас юугаар ч ялгарахгүй. Зөвхөн мэнгээр л ялгарна.

Хэрхэх вэ? Ямар нэг онцгой секс үйлдэх боломжийг мэнгэ олгохгүй. Гэхдээ зарим бусгүйчүүдэд иймэрхүү шинж тэмдэг онцгой сэтгэгдэл төрүүлж дур хүслийг нь өдөөж мэдэх юм.

3. Унжуу…

Зарим эрийн шодой “босоод, босоод” унжсан хэвээр байдаг. Гэхдээ л зохих шаардлагыг хангахуйцаар л хөвчирч, чангарсан байдаг.

Хэрхэх вэ? Хөвчрөлтийн энэ онцлогтоо тохирсон байрлалаар секс үйлд. Эрхтэнийг хэт дээш нь, бүр хэвлийтэйгээ тэгш хэм болгох байрлалаар секс хийх нь зохимжгүй байх болно. Ийм байрлал эр хүнд онцгой аюул учруулахгүй ч таашаал нэг их төрүүлэхгүй. Харин бүсгүйд сонин содон санагдах сексийн өвөрмөц байрлалыг санал болгоход шодойн унжуу байдал нь тусалж болох юм.

4. Хөвчөө таслуулсан…

Зарим улс үндэстнүүдийн ёс заншлаар эр хүний бэлэг эрхтний хөвчийг тасалдаг. Бас эр эрхтний урд хэсэг нарийссан бол хөвч тасалж засал хийдэг эмнэлгийн ёс ч бий. Хөвч таслуулах нь эрүүл ахуйн үүднээс авч үзвэл зөв зүйтэй гэгддэг.

Хэрхэх вэ? Хөвч таслуулсан бол эр эрхтний толгойн мэдрэмж буурдаг. Тиймээс бүсгүй хүнд өөрийн дураар, чөлөөтэй аман секс хийх боломжийг олгодог байна. Мэдрэмж нь буурсан тул тэр эр удаан тавьдаг болно. Энэ нь ч бүсгүйчүүдэд таашаагдах нь мэдээж юм. Хөвчөө таслуулаагүй байлаа ч эр эрхтний толгойн арьс хойш болж гадна төрхөөрөө хөвч таслуулснаас ялгаагүй болдог.

Гэхдээ мэдрэмжийн ялгаанаас шалтгаалж зарим эрд таатай байх зүйл заримыг нь өвтгөх болно гэдгийг анхаар.

5. Хэт том…

Сексологичдын үзэж буйгаар бол эр эрхтэн 15 – 18 см хэмжээтэй байх нь хэвийн. 20 см-ээс илүү бол хэт томд тооцогдоно. “Том”, “бага” гэх нь харьцангуй ойлголт. Бүрэн ойлголцсон хосод хэмжээ нэг их үүрэг гүйцэтгэхгүй, том эрхтэн ч эмэгтэйд ямар нэг асуудал учруулахгүй. Таашаал авчрах арга замыг хосууд олж л таараа.

Хэрхэх вэ? Бэлэг эрхтэн эмэгтэйн үтрээнд гүн орохгүй байх байрлалыг сонгох нь тустай. Жишээ нь хоёулаа хажуугаараа хэвтэх г.м. Хэрэв бүсгүйд ямар нэг зовиур өвдөлт мэдрэгдвэл анхаарал тавих хэрэгтэй.

6. Хэт жижиг…

Хэрэв шодой хөвчрөөгүй үедээ 12 см – ээс бага бол хэт жижигт тооцно. Гэхдээ статистик дээр үндэслэн эр хүний бэлгийн авъяасыг үнэлж дүгнэх боломжгүй юм. Секс таашаал авчраагүйн шалтгаан нь жижиг эрхтэнд бус өөр зүйлд оршиж байж болно шүү дээ.

Хэрхэх вэ? Жижиг эрхтэнтэй эрчүүд их төлөв чадварлаг амрагууд байдаг. Тэд эмэгтэй хүнд таашаал авчрах нь юугаар вэ гэдгээс бус, яаж гэдгээс шалтгаална гэдэгт итгэдэг. Бүсгүй хүн эрийн эрхтний бага хэмжээг онцлон дурдаад л байхгүй бол бүх юм сайн сайхан болно оо. Эр хүний хувьд бэлэг эрхтний хэлбэр болон урт, өргөн, том, жижиг зэрэг нь бүсгүй хүнд таашаал өгч чадах нь эсэхтэй огт хамаагүй.

7. Гархитай…

Сонин содон сексийг хүсэмжилдэг бүсгүйчүүд эрхтнээ цоолж элдэв гархи чимэг зүүсэн эрийг сонирхдог.

Хэрхэх вэ? Бэлэг эрхтнээ гархилж цоолох буюу пирсинг зүүх нь шинэ содон мэдрэмж төрүүлдэг ч сексийн үед таашаал төрүүлэх нь баталгаатай бус. Олон түвэгтэй асуудал учруулах нь харин баталгаатай. Нэгдүгээрт гархи бэлгэвчийг урж болно. Тиймээс шинэ таашаал хүртэнэ гэхээсээ илүү, хэрхэн таагүй явдлаас сэргийлэх вэ гэдгээ бодвол дээр болно. Хоёрдугаарт бэлэг эрхтнээ цоолж хатгасан бол бэлгийн мэдрэмж нь нэн буурдаг. Гуравдугаарт сексийн үед ганган эрийн гархи гэмтэл үүсгэж болно. Шарх хагас жил эдгэхгүй байх тохиол ч гарна. Тиймээс болгоомж бас дахин болгоомж хэрэгтэй гэдгийг санаарай.

Эрчүүдэд адилхан байдаг

– Оёдол зүйдэл.
Эр хүний бэлэг эрхтний голоор гарч, хуухнагийг дайрсан дллгуур нь битүүлж оёсон мэт мэдрэгдэм шугам байдаг.
– Нэг төмсөг дээр, нөгөө нь дор.
Эр хүний төмсөг үнэхээр тэгж байрладаг бөгөөд үгүйсэн бол өвдөж эмзэглүүлэхгүйгээр алхаж гишгэж чадахгүйсэн.
– Хөвч тасалснаас болж өнгө өөрчлөгдөх.
Ийм тохиолдолд бэлэг эрхтэний ил гарсан толгойн хэсэг бараан болдог байна.
– Хэвийн өнгө
Эр бэлэг эрхтний өнгө цайвар ягаанаас хүрэн бор хүртэл янз бүрийн өнгөтэй байдаг. Өнгөний энэхүү хэлбэлзэл нь хэвийн үзэгдэл юм.

6 Comments

  1. Gegeelen gegeenee says:

    FB hayag Gegeelen gegeenee tom hohtei yanztai huuhen bna.naizuud 303 hun…olnii tanil humuus ch bii.olood orood ireerei.yaval h yae.shuluuhan bicheerei

  2. Za bolio says:

    6 bol tsever aldaa. Bosoogui bish bosson uedee 12sm-ees doosh bol jijigdee orno. Erguu yum bichdeg gar ve. 12-s deesh baival bosson uedee zaaval 20 garna bizdee. Yaaltchgui hudlaa yum bichleedee

  3. zochin says:

    Bi bol muugun tolgoitoi shuluuhan helbertei huvch n buren saihan boovnii ezej bn

  4. zaluuuuuuuuuu says:

    Teged engin hemjeetei engiin helbertei erchvvd ymar gesen vgiin engiin gesen vg yumu HAHA

  5. йхырөоб says:

    Bosoogui bhdaa 12cm het jijig genuu. Unen tawiarai. Odoo nogoo huuhnuud ni unshchaad bugd nohroo goloostoi. Azi hunii dundaj bosson bhdaa 12_15 shuu

  6. biznet.gold@yahoo.com says:

    Etssiin ur dunni tom erhten deer l buudiim blee shdee. Huswel add.. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.