ЭР НӨХРӨӨ ХҮНДЛЭХГҮЙ БАЙХ НЬ АСАР ӨНДӨР ҮНЭТЭЙ, ҮР ДАГАВАРТАЙ

Яагаад нөхрийнхөө талаар муугаар ярих нь бүү хэл бодож ч болдоггүй вэ? “Эмэгтэй нь нөхрийнхөө тухай яаж юу гэж бодно вэ эр нөхөр нь яг тийм болдог” гэж нэг удаа би интернетээс уншсан юм. Гайхалтай шүү. Яг л ийм болдог, байдаг. Үүнийг яах ч арга байхгүй. Энэ нэг тийм нууцлаг,ид шидтэй зүйл аятай, ойлгож байна уу?
14518826_10155205107529045_564542178_n

Эмэгтэй хүний хүч асар их, заримдаа бүүр яах ч аргагүй болтол маш нарийн нөлөөлдөг. Хэрэв эмэгтэй хүн чамайг хэн ч биш гэж бодвол чи хэн ч биш л болно. Аймшигтай , сөнөөгч хүч шүү. Нөгөө талаас бол хэрэв эмэгтэй хүн “ бүх юм сайн сайхан байна. Ийм л эр хүн надад хэрэгтэй. Энэ бол миний л хүн мөнөөсөө мөн ” гэж бодох аваас эр хүн шууд өөрчлөгдөж , цэцэглэж эхэлдэг “

Олег Торсунов

Тэгээд би бодолд орлоо. Их удаан бодлоо, зарим үйл явдлыг амьдаралаараа тууллаа. Харин өнөөдөр бодлуудаа та нартай хуваалцахаар шидлээ.:

• Тэр бол азгүй амьтан
• Түүнд итгэх аргагүй
• Тэр юу ч чадахгүй
• Тэрний юу нь ч бүтэхгүй
• Би илүү сайхан жаргалтай байх тавилантай
• Тэр заавал өөрчлөгдөх ёстой
• Тэр маш их дутагдалтай

Энэхүү жагсаалтыг цагийг нь олж зогсоохгүй л бол тасралтгүй үргэлжилнэ. Бид энэ жагсаалтаа өөрийн найз бүсгүйчүүдтэй, ээжтэйгээ байнга гомдоллон хуваалцдаг, үгүй юм аа гэхэд өөрийн толгойдоо байнга эргэлдүүлж байдаг

Бид яагаад ингэдэг вэ?

Бид өөрсдийгөө түүнийг өөрчилж чадна, тэгээд бидний амьдрал өөрчлөгдөж бид зөөлөн, ялдам, хайрлагч нэгэн болж хувирна гэж итгэж байдаг. Гэхдээ эхлээд тэр компьютерын хамаарлаасаа салж,миний хүссэн хэмжээний мөнгө олдог болж хаашаа ч юм намайг урьж, юу ч юм бэлгэлдэг болох ёстой.

Өөрчлөгдөг л дээ

Бид хүүхэд насандаа саатаж өөрийн амьдрал болон өөрөө өөрийгөө хөндлөнгөөс харахыг хүсэлгүй зөвхөн л эр хүнээс өөрчлөлт гарахыг хүлээгээд байдаг. Хэрэв эр хүн өөрийн дутагдлаа засчихвал би аз жаргалтай болох болно гэдэг бодол маш гэнэн бодол юм шүү. Хүний алдааг л дөрөөлж анхаарлаа хандуулах явдал нь өөрийн алдаа дутагдлаа олж харахгүй байдалд хүргэдэг.

Бусдыг шүүмжлэхдээ бид өөрийгөө олж хардаггүй. Өөрийн алдаа дутагдлаа олж харах нь их хүнд ба эмзэг байдаг ба хэрэв өөртөө шударга хандвал алдаа дутагдлаа засах хэрэгтэй болдог. Нөхрийхөө алдааг засах гэх нь хамаагүй хялбар ба бусдад гомдоллож дэмжлэг хүртэх нь илүү амттай байдаг.

Би сайн, тэр бол муу

Бид нөхрөө буруутгангаа тэнгэрт хөөрч, түүнээс илүү ухаантай, илүү гэж боддог. Бусдаар анхаарал яаж хүртэхийг бид нар мэддэггүй. Түүнээс дээр гарсанаар бид дэмжлэг хүртээд байх шиг болдог.
Нөхрөө шүүмжилж, түүний тухай муугаар рих хэрэггүй, хэрэв тэгвэл нөхөр чинь салаад явчихна,нууц амрагтай болчихно гэдгий интернет ба хэвлэл мэдээллээс байнга л олж хардаг. Бидний сэтгэл тавгүйтэж дотор арзганасан үедээ бид дээрхийг хамгийн сүүлд боддог. Бид сөрөг болгоноо гадагш нь гаргах хэрэгтэй.

Бид үүнээ дотроо хадгалаад байж чаддаггүй БА гаргах хүнээ хайж эхэлдэг

Бид дотор тулгуургүй, насанд хүрсэн хүчийг өөрөөсөө мэдэрдэггүй учраас өөрсдийгөө өрөвдүүлэх, дэмжүүлэх хэрэгтэй байдаг учраас гомдоллож, нөхрөө шүүмжилдэг. Сул ддорой байдлаа яахаа бид мэддэггүй. Өөрийнхөө амьдралыг бие даан хэрхэн өөрчлөхөө бид нар мэддэггүй. Бидний амьдралыг өөрчилчих байх гэсэндээ бид бусдыг түнихийг эрмэлздэг. Үнэндээ хүүхэд шиг гэнэн ойлголт байгаа биз?

Бид нөхрийхөө талаар найз бүсгүйчүүлдээ юм уу ээждээ гомдоллохдоо өөрийгөө хаацайлан тэдний дэмжлэгийг авахыг хүсдэг.

Энэ үнэхээр хүүхэд шиг гэнэн хуурталт шүү

Бид түүнд болон бусдад түүнийг муу гэж хэлж ярихдаа далд ухамсартаа бидний амьдралыг сайхан болгоогүйх нь төлөө түүнээс хонзонгоо авч байдаг. Тэгсэнээр бид нөхөрлүүгээ энерги шилжүүлэлтийг дотроо блоkлож түүнийг дэмжихээ больчихдог.

Энэ нь юунд хүргэдэг вэ?

Нөхрийхөө тухай муугаар ярих бодох үедээ эмэгтэй хүн түүнийг үл хүндэлж, бодлоороо түүнээс холдож, энергийн хувьд түүнийг дэмжихгүй болдог. Түүний хамаг л юм нь бүтэлгүйтэж эхлэж, мөнгө олдохгүй болж, тэрээр сэтгэл гутралаа архиар тайлахыг хичээж эхлэх ба бид түүнийг хүндлэл ахадсан хүн , бидний зөв байсан гэсэн бодолдоо улам бүр автагдаж эхэлдэг. Бид битүү тойрогт орчихдог. Ийм нөхцөлд эр хүн юуг ч өөрчилөх хүчгүй болчихдог.

Хэрэв бага дээр нь л зогсохгүй бол шүүмлэх сэдэв заавла олддог. Энэ бол маш муу үйлдэл юм шүү. Түүний тцхай муугаар бодож, найз бүсгүйчүүл болон ээждээ муугаар ярих,мингэснээр улам бүр өөрийн зөв юм шиг бодогдож эхлэх ба ингэснээр өөрсдийн харилцааг нураагаад зогсохгүй өөрийгөө ч үгүй хийж байгаа юм.

Энэ нь мэдрэлийг савлуулж, эмэгтэйн зүрх сэтгэлийг хатууруулж, бид өөрийн сэтгэлийг хордуулж, өөрийн махбодийг сөрөг бүхнээр бохирдуулахад хүргэдэг.

Ингэхдээ энэ муу бүхнээ хадгалж цааш нь дамжуулдаг гээч

Сөрөг бодлууд маш их энергийг шавхдаг. Эр хүний хувьд эмэгтэй хүний оролцоо, энерги, сайшаал нь эр хүнийг боловсруулах, амжилтанд хүргэх хамгийн үнэт түлш нь юм. Эм хүн нөхрийхөө тухай муугаар бодож байсан цагт эр хүнд амжилтанд хүрэх, танд таалагдах ямар ч боломж үгүй болдог.
Эмэгтэй хүн эр нөхрөө хайрлахгүй байдал гаргаснаараа хүүхдүүддээч муу нөлөө үзүүлж байдаг.

Одоо санахыг хичээгээд дараахи асуултанд хариулаарай:

• Танай ээж чинь аавыг чинь хүндэлэдг байсан уу?
• Таа үүнийг яаж ойлгож байсан бэ?
Та үүнийг зөвхөн мэдэрч л байсан. Хүүхдүүдэд юуг ч тайлбарлах шаардлагагүй. Хэрэв та эр нөхөрөө үл хүндэлдэг бол:
• Хүүхдүүд муу сурч эсэргүүцэлээ илэрхийлдэг
• Таны үгэнд үл орж, тантай бүдүүлэг харьцаж эхэлдэг
• Бүхнийг эсэргээр нь хийж, муу хүүхдүүдтэй нийлж, буруу зуршилд автаж эхэлдэг
• Тэд цаашдаа гэр бүлийн харилцаанд орж чадахгүй болчихдог

Нөхрөө үл хүндлэх нь асар их үнэтэй, их үр дагавартай

Нөхрийхөө талаар бусдад гомдоллосоноор та “ тэр чиний хань биш ээ ” “ сал, сал ” мэтийн зөвлөгөө их сонсдог. Энэ хэлэлцүүлэгт та өөрийгөө биш өөрийн зүрх сэтгэлээ бус өрөөлийн бодол санааг сонсож байгаа шүү дээ.

Нөхрийхөө тухай ээждээ гомдоллох үед та ээжтэйгээ үл харагдах шижмээр холбогдож хүүхэд хэвээрээ байна гэсэн үг юм. Ээжтэйгээ хамтран нөхрийхөө эсрэг болсоноор та тодорхой хэмжээнд нөхрөөсөө урваж байна гэсэн үг юм. Эх хүн бол өөрийн хүүхдээ өрөвдөөд гомдоосон нэгнийг загнах л болно. Ингэснээр тэгээд юунд хүрэх юм? Ээж чинь нөхрийг чинь хүндлэхээ болино. Дараа нь та нөхрийгөө нэр төрийг сэргээх чинь маш хэцүү болно.

Шударга бай л даа, хэрэв тэр үнэхээр муу бол түүнээс яваад л өг, тэгээд ээжтэйгээ амьдар

Та дэмжлэг авахын тулд найз бүсгүйдээ гомдоллосноор тэр нь ам дамжин яригдаж бүр таны тухай яригаар хүртэл хачирлагдан түгэх болно. Таны нэр ч бас сэвтэх л болно. Ингэх хэрэг байна уу? Эсвэл та өөрийн найз бүсгүйгээ ” эрэлхэг Бор шиг ” ганц ч үг –цааш ярихгүй гэж гэнэхэнээр бодож байна уу?

Та нөхрийхөө тухай муугаар ярихдаа өөрийгөө хамаагүй илүү гэж бодож байдаг. Та өөрийхөө бардам давлиун занг хөгжүүлж байдаг. Эмэгтэй хүн нөхрийхөө тухай муугаар ярьж эхлэхдээ нөхөртэйгээ холбогдох үл харагдах шижмийг таслаж өөрийн амьдралаар амьдарч эхэлдэг. Энэ үед бол гэр бүл гэж үгүй болно. Нөхөр нь өөрийн амьдралаар амьдарна. Та үүнийг нь мэдрээд хамгаалалтанд орж буцах замаа хайж эхэлнэ. Тэгээд эцэст нь яагаад бидний хооронд ийм болчихов оо? Бид яагаад хамтранамьдрагчид болчихов оо? Гэсэн тэнэг асуулт гарна

Нөхрөө буруутгаснаар та өөрийн мэдэлгүй түүнийг “ муу ” бүхэнрүү түлхэж байгаа юм. Тэр өөрчлөгдөөд ч хэрэггүй. Тэгвэл бид хэнийгээ буруутгах болж байна аа?

Өөрийх нь тухай бодсон муу бодол бүрийг чинь эр хүн тооцож, таны хуюьд мөрөөдлийн залуу нь байхаа больсоноо мэдэрч, та түүнд хайргүй болсоны гэдэгийг чинь маэдрэх ба ийм үед буйдан дээрээ хэвтээд танаас хариугаа авч эхэлдэг. Бид дахиад л муу мухайгийн тойрогт орж эхэллээ. Буйдан дээрээ хэвтэнгээ тэрээр өөрийхөө тухай огт мэдээгүй олон олон зүйлийг сонсож мэдэж авч байдаг. Гэтэл бид түүнийг гавьяа аэмжтилтруу түлхэх гээд байгаа шүү дээ.

Яах вэ?

Нөхрийхөө тухай муугаар ярих нь бүү хэл бодох ч үгүй болох нь чухал. Бид өөрсдийн бодлыг ил гаргаж хэлэхгүй ч гэсэн тэдгээр нь материаллаг байх ба болит байдалд нөлөөлж л байдаг юм. Та нөхрийхөө талаар гомдоллохоо больсон ч дотроо азгүй амьтан гэж бодсоор л байх аваас юу ч өөрчлөгдөхгүй урдныхаасаа ч дор болж мэднэ. Энэ бүхнийг л би дандаа алдаж байсан юм л даа.
Төгс төгөлдөр нөхрийн талаархи бодлоосоо салах. Энэ бодол биднийф дотор маш гүнзгий суусан байдаг болохоор энэ бодлоосоо ангижран салахд маш хэцүү байдаг. Амьдрал яагаад ч юм ийм л зохион байгуулалттай байдаг. Бусдыг өөрчлөхийн тулд тасралтгүй уйгагүй тэмцэж болдог л доо, Гэхдээ энэ санаагаа жаахан л сулруулж орхиход сэтгэл санаа сэргэж, эргэн тойрон чинь үлгэрийн юм шиг л өөрчлөгдөж эхэлдэг.

Төгс төгөлдөр хүнийг хүсэх явдал нь төгс төгөлдөр эцэгтэй байх гэсэн дотоод бодолтой холбоотой. Энэ хүсэл нь байрандаа зогсоод л “ тэнгэрийн муухай арилах ”-ыг хүлээхэд хүргэдэг. Та юу гэж бодож байна? Төгс төгөлдөр эр хүн гараад ирэх үү? Таны эр нөхөр чинь яг юу юу хийх ёстой, ямар орлоготой байх талаар хүсэл горьдлогоосоо сал.

Энэ горьдлого хүсэл нь өвдөлт, сэтгэл гутралаас өөр юунд ч хүргэхгүй

Та хажууд эрийхээ талаар муугаар ярихаа болимогц түүнийг өөрчлөх бодолоосоо ангижирдаг. Тэгсэнээр та түүнийг яг байгаа чигээр нь л хүлээн авдаг. Өөрчлөгдөх гэдэг нь эр хүний зорилтод багтдаггүй гэдгийг та ойлгох хэрэгтэй. Эр хүн бол баримлын шавар биш. Харинмэмэгтэй нь өөрчлөгдөх ёстой юм. Эмэгтэй хүн л өөрийн уян зөөлөн байдлыг хөгжүүлэх учиртай.

Таны найз бүсгүйчүүд зөвхөн таны үгэнд итгэж, таны ашиг сонирхолын л үүднээс ханддаг учраас хэзээ ч тэдэнд э нөхрөө бүү муул. Тэд үнэнийг ялган салгаж зөв хариулт зөвлөгөө хэзээ ч өгч чадахгүй. Тэдний зөвлөгөө нь дандаал буруу байдаг. Тэгвэл тэднээс зөвлөгөө авах гээд яах юм бэ?
Эр нөхрийхөө талаар найз бүсгүйчүүдтэйгээ зөвлөлдөж байгаа эмэгтэй бол хүүхэдгэдгийг санаж яв. Өөрийн хүч энергийг нөхөртөө чиглүүлэн шингээхийн оронд өөрийн найз бүсгүйчүүлдээ зарцуулж байдаг.

Хэрэв та хажуу дахь эрийхээ талаар муугаар бодож байгаа бол энэ нь танд л ямар нэг учир байна, та түүнээ олж харахыг хүсэхгүй байна гэсэн үг.

“Бусдаас олж харсан болгон бидэнд байдаг. Таны дотор байгаа юмыг бид гаднаас нь харна. Өрөөлийг харахдаа таны сэтгэлд мэдрэгдэх бүхэн бидний энергид байж байдаг. Өөрчлөлт хийх анхны алхам бол өрөөлийг биш өөрийгөө олж харах” Мария Ракитина

Өөрийн бодолуудаа хянаж эхэл. Хажууд эрийхээ талаар муугаар бодож эхлэх л юм бол энэ нь та ямар нэгэн сөрөг бодолд автаж өөрийн зовлон шаналалын бурууг түүнд тохохыг хүсэж байна гэсэн үг. Ийм үеүдээ сайтар мэдрэн тогтоож бусдад бурууг тохох гэсэн эрмэлзэлдээ сэтгэлийн тэнхээ гаргаж өөрийгөө хазаарла.

Хохирогч байхаа боль

Өөрийнм эрийг хүдлэх явдалд суралц. Тэгэх аваас эр хүн үүнээ эргэн тойрондоо шилжүүлж түүнийг бусад хүмүүс хүндэлдэг болно. Түүнийг хэрэгтэй, зүнэ мцэнэтэй гэдгийг мэдэрч сур. Энэ нь эр хүнийг өөртөө итгэлтэй болгож өгдөг. Түүний амжилт олох нь гарцаагүй болох ба энэ нь зөвхөн цаг хугацааны л асуудал байх болно. Эмэгтэй хүн хажууд эрийхээ давуу тал энэ тэрийг мэдрэн өөгшүүлсэн цагт эр хүнд жигүүр ургах мэт болж тэр азтай байж, түүний хийсэн бүхэн нь амжилттай болно. Тэр хэзээ ч буйдан дээр налайн хэвтэхгүй, гэрийн мухар сахихгүй.

Эр хүн аз жаргалыг боловсруулан гаргаж чаддаггүй юм. Тэр зөвхөн хажууд эмэгтэй нь хэрхэн түүнийг хайрлаж байгаа, хүндэлж байгаа, үнэлж байгаагаас шууд шалтгаалан аз жаргалыг олдог. copy paste

5 Comments

  1. Год says:

    Үүнтэй яг адил эмэгтэй хүнийг, эхнэрээ хүндлэх юм бол түүнд бас даль жигүүр ургана, хос шувууд болоод хорвоо дэлхийгээр дүүлэн нисцгээе. Надад итгэж намайг хайралдаг намайг хүндэтгэдэг эхнэртээ хүн болхоор би амжилт бүтээл сайн сханд тэмүүлэх эрч хүч зориг дүүрэн бдаг. Мэдээж бүх зам дардан бдаггүй бид 2т хэцүү үе ч бдаг үнэхээр заримдаа өөртөө итгэх итгэлээ алдаж гэрийн мухар сахиж буйдангийн мануухай болж суух үе бдаг. Энэ үед эхнэрийн маань итгэл хүндлэл үгүй болж би улам л өөртөө итгэлгүй зориггүй болж тэр хараал идсэн буйданлуу улам шигдэж гэр орон тэр чигтээ уйтгар гуниг уур бухимдал болж эхэлдэг. Азаар энэ бүхэн удаан үргэлжилдэггүй яагаад гэвэл миний хань ухаантай. Намайг уруудах үед түшиж тулан хугарсан даль жигүүрийг минь засч сэлбэж өгдөг ханьдаа эхнэртээ гэргийдээ хайртай. Энэ нийтлэлийг олон хүн уншаасай бас зөв ойлгоосой гэж хүсч бна.

  2. MglausCom says:

    Minii bodloor hundleliig hucheer bii bolgono hadgalna gej ulger bha. Er em ehner nuhur eej aav naiz nuhud bnu hamaagui hun busdiin hundlel huleeh daah chadvargui bol husseneer n teriig tegj hundelsen dur uzuuleed suuh hun garq bha hundluuleh yumaa hiideg daadag hundleliig nasan turshidaa hadgalj chadahiig husvel hun uuruu l oligtoi baij busdad tus demtei bh heregtei shde neeh albataim shig shaardaj bj hucheer hundluuleed bn gej haashaa harsan yum bdyn.

    Hairlagdsan emegtei hamgiin uzesgelentei bardam az jargaltai baidag bol hairlahaar baij chadaagui hair tatam bish gej uzej bga humuusees hairiig n goridoj hucheer hairluulna geed gongonood suudag huuhnuud shig bas hundlel huleeh chadamjgui bj hucheer teriig goridoj nehemjleed utgagui. Une hundee aldah yum hiideg nuhruud sons. Oligtoi baichaad dongos. Hair daaj amidrana shw

    • zochin says:

      Yamar aimar xuleej awdiin haha Shuud xeregjuulex gej bna uu? Uuruu unshaad yu ch oilgooguim bish uu

    • malnuudad aildagch says:

      enuunii avgai gej archaagui amitan bdin bn, amjiltand hursen er hunii ard emegte hun bdag gsn, ene avgai bol 1 eriin ard zogsson shulam l bj taarlaa, ee hoorhiidoo, er ni tgd bie unelegchees torson huseegui huuhed l 1 iimerhuu avgai boldiimdaa gj

  3. zochin says:

    unekheer unen umaa,saihan niitlel baina.Bukh busguichuudee unshij uzel bodloo bichihiig husej baina

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.