5 сартайдаа хаягдсан хүний сэтгэл

Сайн байцгаана уу би яг одоо эр хүнийг маш их үзэн ядаж байна би түүнтэй хамтдаа амьдарч эхлээд хоёр жилийн нүүр үзэж байна. Одоо би таван сартай жирэмсэн том гэдэстэй бүдүүн авгай болж хувирсан яагаад гэвэл жирэмсэн болоод арван дөрвөн хэл нэмсэн гэдсээ чирээд хаягдсан.
Яагаад гэвэл тэр эхнэр хоёр хүүхэдтэй байсан юм эхнэрээсээ салсан хоёр хүүхэд нь тэрний аав ээж дээр байдаг гэхдээ яг хууль ёсоор салаагүй.

14518238_10155205030129045_892418876_n

Би хууль ёсоор сал гэж байнга шахуу л хэлдэг харин намайг янз янзаар аргалсаар өнөөдрийг хүрж дээ. Анх хүүхэд олоход би чамдаа хайртай амьдарна тэр хүнээс шүүхээрээ сална хоёр хүүхэд чамд гай болохгүй ээж аавтай хамт амьдарна гэдэг байлаа. Бид хоёр цаашдаа яаж амьдрахаа ярилцаж ирээдүйгээ хамтдаа бүтээн гэцгээдэг байлаа.

Харин тэгтэл яг он гарахаас хэд хоногийн өмнө надаас ингэж асуусан юм чи миний хоёр хүүхдийг хайрлаад хамт амьдарч чадахуу гэж асуусан. Мэдээж би чадахгүй учир чадахгүй гэдгээ хэлсэн тэгсэн тэр юу гэсэн гээч тэгвэл би чамтай амьдарч чадахгүй гэсэн.

Салсан авгай нь ирж байсан тэгээд л том гэдэстэй болсон намайг орхиод салсан авгай дээрээ очсон. Урьд нь хүүхэд олдоогүй байхад чамдаа хайртай дандаа хамт байна хоёулаа хүүхэдтэй болуул төрөхөд нь хамт байна миний хоёр хүүхэд чамд гай болохгүй ээж аав хоёр дээр байна гэж л хэлдэг байсан.

Тэгээд хүүхэд олдоод томрох хүртэл нь юу ч яриагүй юм мөртлөө одоо гэнэт ийм юм ярьж хаяаад явсан. Би бардам салсан бардам түүнийг явуулсан гэхдээ надад одоо маш хэцүү байна ийм хэцүү байна гэж бодсонгүй надад түүний орон зай маш их дутагдаж байна миний амьдралын утга учир минь байсан юм шиг л санагдаж байна. Үнэхээр яахаа мэдэхгүй хэцүү байна тэрнийг одоо тэр авгайтайгаа байгаа гэж бодохоор галзуурах гээд байна.

Надад туслаач үгүй ээ би сэтгэл дотор минь юу болоод байгааг бичиж хэлж хэн нэгнээс бодлын сонсуул арай дээрдэх юм шиг санагдаад тэгээд л шөнө болсон хойно амьдралаа товчхон бичиж сууна.

16 Comments

  1. Зочин says:

    chi ch bas teneg l bna ooriin 2huuhediig hayad hairlaagui hun chinii gedsen h huuhdiig hairlahuu boddoo tegeed chinii huuhdiin torson etseg ingeed hayj bga ym chin ireeduid chini huhdig hairlah za luu oldoh uu ain er ch ter em ch ter ylgagui gehdee endees iluu hohiroh n emegtei hun ymdaa

  2. fqrfa says:

    Энэ Минжээ энэ тэр гэж хүүхнүүд нээх энэ хүүхнийг буруутгаж бичиж л дээ. Эхнэрүүд нь ч гэсэн нөхөр нь салаад өөр хүүхнийг жирэмсэн болгоод буцаж ирж байхад одоо баярлаад байгаа юм уу хаашаа юм. Хүнд нэр төр өөртөө итгэх итгэл гэж байдаггүй юм байхдаа. Энэ хүүхний хувьд бол бурууу өгөхөд хэцүү л юм байна ш дээ. Угаасаа залуу нь хүний үнэргүй хогийн новш байсан байна. Тиймдээ ч 2 хүүхдээ хаяж яваа биз.

  3. Нээрээ says:

    Тэгээд хүүхнүүд хүүхдээр эрчүүдийг уях уяа хийхийг яана. Та нар хүүхдийг тэгэж золионд гаргаж болохгүйшдээ.

  4. Нээрээ says:

    Зэмлэхэд оройтсон байнаа. Анхнаасаа чи өөрөө тун гоомой юм хийж. Эхнэрээсээ салаагүй хүнтэй зууралдаад дэмий байдаг юмшдээ. Ер нь л гэр бүлтэй байж гадуур өлөв долов хийж явдаг эрчүүд бол олиггүй л эрчүүд байж таараа. Олиггүй эрчүүдээс өөдтэй чанар үнэртэхгүй нь тодоорхойшдээ.

  5. ... says:

    Hetsuu ch yumdaa. Mongol erchuud yagaad iim muuhai hariutslagagui zavaan bnaa. Mongolin ger bulin sudalgaa bval harmaar bnaa. Huuhed bol mash tom hariutslaga gedgiig humuus uhamsarlahgui zambaraagui huuhed hiigeed hayad bna. Huuliig changatgaval taarna. Deer bichsen hunii helsen shig ornoosoo huuhedtei bolson gej bodood l amidarchdee. Gehdee ter muu novshoos huuhdin tetgever togtoolgooroi. Huuhed n l yum chin hariutsah yostoi. Uuriiguu zavgui bailgaj eruul hoolloj huuhed buhnees erhem gesen zuilig tolgoindoo hiigeed terig buu bod. Tsaana chin huuhedtei bolie ch gesen boloh chadvargui zovlon uzej yavaa humuus zunduu shuu. Harin ch chi aztai bna. Butsaad hulun deeree togtood ireheeree bardam stressgui amidral irnee

  6. Лол says:

    Эхнэрээсээ салаагүй бхад нь жирэмсэн болсон чиний буруу. Хүй нэгдлийн үе бга биш жирэмслэлтээс хамгаалах хангалттай олон арга бсан бх гэж бодож бнадаа

  7. hi says:

    chi eej bolj bgaa hun baij hunii huuhdiig hairlaj chadahgui geheer salahaas argagui shuu dee. chinii huuhed chin garaad chamd hairtai geed guigeed bgaa  zaluu chinii huuhdiig hairlaj chadahgui gevel chi ch bas ter zaluug hairlaj chadahgui shuu dee.  Naad zaluugiin chin huvid ooriig n hairlahaas iluu ur huuhdiig hairlah hun iluu chuhal bsan yum bna gedgiig chi ooroo eej bolsoniihoo daraa oilgono. chamd sain saihaniig huseye. setgeleer taivan baij bgaad toroorei

  8. Miss Mugi says:

    Uuchlaarai. 5 sartaig avhuulhad ih oroitson uu? Amidralaa shineer ehleh heregtei l gej bodogdoj bn. Chi uuruu her daichin hun yum boldoo, Tiim yumtai teegeldej yvhiig bodhod gazar awahguu biz . tsaanaasaa neg zon sowin bdg daa. Tiim uumnii hvvhdiig teej l bdg hmmmm.. . Hvvhnvvd min yaasan ch hetsuumdee 

  9. Ari says:

    Anhnaasaa  yah  gj  hvvhedtei  hvntei  zuuraldsiin.uuduu  haysan  chuluu  uuriin  tolgoi  deer.

  10. Chini buruu says:

    Xvvxedtei xvntei syyj bsan baij xvvxdvvdiig n xairlaj chadaxgvi gej xelj boloxgvi. Tiim xybia xicheesen gantsxan ooriigoo boddog boloxoor l chi etsesdee gantsaaraa vldej. Anxnaasaa bvtemj myytai amidral exleed teed bvvr svvldee gedsee tebreed xotsorch. Ooriigoo zorigjyyl. Xvvxdee ervvl gargaxaa bod. Chi xoorxon xvvxedtei bolno geed tosool l doo. Oortoo byryyg bas vvrvvlex xeregtei. Gantsxan ter xvniig bitgii byryytga. Xvvxdee xvlee. Bas xairla. Tom bolood chamd ix xani bolno doo.

  11. зочин says:

    Чи ч гэж чи,үнэхээр амьдрах.хүсэлтэй бол.2 хүүхдийг нь хайрлахгүй яах гэсэн юм,мэдэж байж суусан учир чи хүүүхдүүдийн ээж болох ёстой.шдэ.Гэвч.тэр залуу.худлаа чиний хүүхэдэд нь дургүйг мэдээж шалтаг хайсан бна,тиймээс хатуу чанга байж үр хүүхдээ сайхан эрүүл төрүүлээрэй,одоо өнгөрсөнийг бодоод хэрэггүй,тэр эргэж ирэхгүй нь ойлгомжтой юм бна.Эхнэртэй эрчүүд бүү сонгол доо хүүхнүүдээ,тэд үргэлж анхны эхнэр үгүй ядаж хэзээч мартахгүй хадгалж явдаг улс

  12. kk says:

    uuruu ail ger uimuulchkheed yu gej khutsaad baigaa gichii ve naad zulbasgaa gargaad khayakhgui yu………………….kk

  13. mnal says:

    2 huuhedteig hayj baigaa yum chini gants huuhedtei chamaig hayah bol yu ch bish tsaadah chini ta 2-iig hamtad ni edleed b.j baimaar baigaa chinii chin
    zorig medej

  14. Bb says:

    Setgel sanaagaa odoo taiwan bailgaa ter hunii unergui nowshoo mart 

  15. Минжээ says:

    Ер нь эхнэртэй эрчүүд салсан бсан ч буцаад нийлэх магадлал өндөр гэдгийг тооцож байа хэрэгтэй. Хүнд анхны гэсэн юм бүхэн үнэ цэнэтэй бдаг юм. Надаас нөхрийг маань салаад өөртэй нь сууна гэж горьдсон хүүхний мсж хүртэл байгаа гэхдээ тэр хүн гэр бүлээ л сонгосо. Хичнээн тэр хүүхэн хүүхдийг нь гаргасан бсан ч тэр огт хамаагүй. Өдий том болчоод үлгэрт итгээд баых хэрэггүй л боловуу. Салсан гэж бгаа ч салаагүй л бдаг юм. Үнэндээ өгөе ч гсн зөвлөгөө алгадаа сорри

  16. би ч бас says:

    Юу гэхээр би ч гэсэн тогоо шиг том гэдэстэй хаяагдсөөн. . . Гол нь өөрөө их тайван байж хүүхдээ юун түрүүнд бод. Муусайн эрчүүд бол олднөө. Тэр залууг зүгээр хая эцэг нь ч гэж бүү бод. Тэр огтоос байгаагүй мэт, орноосоо жирэмсэн болсон гэж бодоод л сайхан дуртай хоолоо идэж үзэхийг хүссэн тоглолт концертоо үзэж орой үдэш гадуур алхан өөрийгөө завгүй байлга. Яхав хэцүүлдээ. . . Уйлж хонох шөнүүд байвч түүгээр лав дутахгүй юм билээ. . . Одоо бүх анхаарлаа хүүхэддээ хандуул. . . сэтгэл санаагаа тайван байлгах нь чиний ҮҮРЭГ юм шүү. Намайг жирэмсэн байхад их олон залуус намайг дэмжиж тусалж тайтгаруулж байсан нь их олзуурхууштай байсан. Завгү бай сайн амар хүүхдээ хайрла. Бусдын умарт.нээрээ шүү. Хүүхдийнхаа инээхийг үзэх гэж би бүхнээ зориулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.