Бүсгүйчүүдийн сексийн нууц дохио буюу SSS

Бүсгүйчүүд таалагдсан эрдээ зориудаар сексийн нууц дохионуудыг илгээж байдаг. Харамсалтай нь бүх эрчүүд тэдгээрийг тайлж унших чадваргүй байдаг байна. Уг нь энэ үндсэн 12 дохиог уншаад сурчихвал та тухайн бүсгүйд сексийн хүсэл төрж буй эсэхийг мэддэг болчихно. Энэ тухай урьд нь жүжигчин байсан ч хожим сэтгэл зүйн харилцааны мэргэжилтэн болсон Лейл Лондес өөрийнхөө “SSS буюу Secret Sexual Signals” хэмээх номондоо өгүүлжээ. Лондес эрчүүдэд хандаж “Бүсгүй танаас юу хүсч байгаагаа янз бүрийн нууц дохио зангаагаар илэрхийлдэг. Та үүнийг тайлж уншиж сурах нь л чухал” хэмээн онцгойлон тэмдэглэжээ.

14518238_10155205030129045_892418876_n

1. Ойрын харилцаа тогтоох нь

Бүсгүй санамсаргүй мэтээр залууд ойртоод нүүрнээс нь гуч, дөчхөн см зайтай дөхнө. Бүсгүй залуугийн хариуг хүлээж байгаа хэрэг юм. Магадгүй хариу инээмсэглэл хүлээж, эсвэл тэвэрч аваасай гэж бодсоных. Энэ тохиолдолд бүсгүйчүүддээ хэлэхэд чиний дохиог огт ойлгохооргүй тэнэг амьтад байдаг шүү гэдгийг сануулъя. Харин эрчүүдэд хэлэхэд хэрвээ тэвэрч авсан л бол дохиог нь ойлгосон гэдгийг нь ойлготол битгий тавиарай.

2. Сугаа харуулах

Бүсгүй сандлаа налан арагш болж хоёр гараа толгой дээгүүрээ давуулан сугаа ил гаргана. Энэ тохиолдолд бүсгүйн хувьд суганыхаа үсийг цэвэрхэн хуссан байхыг анхаараарай. Харин эрчүүдэд хэлэхэд бүсгүй өөрийнхөө юу хийж байгааг мэдэж байгаа учир ийм шийд гаргаж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн сугаа хүн бүхэнд харуулаад байдаггүй юм.

3. Үсээрээ тоглох

Хэрвээ бүсгүй үсээ унжуулан өрөөсөн нүдээ халхлаад танаас харц салгалгүй унжсан үсээрээ тоглож, оролдож байвал таныг өөртөө хүрээсэй гэж бодож байгаагийнх. Бүсгүйд хэлэхэд хэрвээ тэр гараа сунгаж үсийг тань илбэвэл тэр таных гэж бодоорой. Эрчүүлд хэлэхэд заримдаа бас бүсгүйн сексийн хэт их дур хүслийн илрэл байж болзошгүй шүү.

4. Гэнэгүй тайлал

Даашинз нь мөрнөөс нь гулсаж байхад бүсгүй мэдээгүй мэт байна. Тэр тусмаа яг таныг түүн рүү харах тэр агшинд даашинзны нь мөр гулсана. Энэ бол тодоос тод, тодорхой SSS юм. Бүсгүйд анхааруулахад энэ үйлдлийг найз залуугийнхаа дэргэд өөр хүнд зориулан тоглох нь тун аюултай шүү. Эрчүүдийн хувьд түүнийг халууцаад ингэж байна гэж “мангартав аа”! Бүсгүй өөртэй чинь ойртон танилцах хүсэлтэй байна.

5. Хүзүүгээ ил гаргах

Бүсгүй ямар ч хаалт, хамгаалалтгүйгээр хүзүүгээ бүрэн ил гаргана. Энэ нь түрүүн өгүүлсэнчлэн жинхэнэ SSS юм. Бүсгүйд сануулахад ингэх нь танд үнэхээр хэрэгтэй юу гэдгийг бодоорой. Хархүүд хэлэхэд бүсгүй танд ийм үйлдэл харуулаад, та түүнийг нь хүлээн авахыг хүсвэл үсийг нь сайхан байна гэж магтаарай.

6. Ичимхий гейша

Бүсгүй ихэд ичимхийрсэн байртайгаар харцаа хажуу тийш болгоод дараа нь доошлуулна. Энэ бол бүсгүй тантай танилцахаас буцахгүй байна гэсэн үг. Бүсгүйд хэлэхэд хэрвээ харцаа их удаан холдуулбал эрчүүд ч гэсэн өөр тийшээ харж орхино гэдгийг бодолцож “ичимхий гейша”-гийн тоглоом хэр удаан үргэлжлэхийг тооцоорой. Залууд хэлэхэд хэрвээ 45 секундын дотор бүсгүй ахин таны зүг харвал аз жаргал таны гарт байна гэсэн үг. Тэгээд ч “ямааны мах халуун дээрээ” гэдэг байх аа?

7. Алга – хэмжүүр

Хэрвээ бүсгүй эрүүгээ хуруунууд дэрээ тавиад алгаа яльгүй тань руу харуулсан байртай суувал тэр их юманд бэлэн байгаагаа илэрхийлж байгаа хэрэг. Бүсгүйд анхааруулахад алганыхаа хөдөлгөөнийг сайтар анхаараарай. Тэр таныг хүссэнээр чинь биш, харин эсрэгээр ойлгочих вий. Залууд хэлэхэд бүсгүй алгаа дараа нь яаж хөдөлгөж хааш нь харуулахыг хүлээгээрэй.

8. Тэнэгхэн

Бүсгүй эрэгтэйн хэлсэн бүхэнд баясан жижигхэн охин шиг хөхөрч, гэмгүй тэнэг тэнэг үйлдэл хийгээд эхлэх нь залуу түүнд таалагдсаны шинж юм. Бүсгүйд хэлэхэд таныг “ямар бодлогогүй, болгоомжгүй” амьтан бэ гэж бодож магадгүй төдийгүй таны тухай таны бодит байдлаас тэс өөрөөр хүлээж авч болзошгүй шүү. Залууд хэлэхэд энэ үйлдэл санамсаргүй ч байж магадгүй, эсвэл санаатайгаар ийм үйлдэл хийсэн байж ч болно. Тиймээс эхлээд учрыг нь олоорой.

9. Нүдний булангаар харах

Бүсгүй тань руу нүдний булангаар янзтайхан харж байна. Дахиад нэг. Энэ бол та үнэхээр түүний сонирхлыг татсан ч тэр өөрөө үүнд санаа тавихгүй байгаа дүр үзүүлэхийг оролдож байгаагийн илрэл юм. SSS-ийн нууцад нэвтэрсэн эр хүний харцнаас ийм зүйл мултрах ёсгүй. Бүсгүйд хандаж хэлэхэд та ингэж харахдаа эр хүн анзаарахгүй өнгөрсөн ч нүдний дасгал ядаргаа тайлдаг, өөрт ашигтай гэж бодох хэрэгтэй. Залууд хэлэхэд таны ард байгаа өөр хэн нэгэн рүү харц шидээд байгаа эсэхийг сайтар нягтлаад үнэхээр тань руу ийнхүү харж байвал түүнээс ямар нэгэн юм асуух хэрэгтэй.

10. Илбэлт

Бүсгүй мөр, ташаа, гуяа илбэж хөхөвчнийхөө мөрийг үе үе засаад байвал мөн л танд хандсан “илгээлт” юм. Бүсгүйд хэлэхэд залуу, туршлагагүйгээсээ болоод илбэлт биш “маажилт” хийчихвээ! Эрчүүлд зөвхөн бүсгүй хүн өөрийгөө илбэж байгаа нь л таалагддаг юм. Залууд хэлэхэд бүсгүй таныг өөрт нь дөхөж ирээд яриа өдөхийг хүлээж байгаа хэрэг.

11. Гоёл чимэглэлээрээ оролдох

Хэрвээ бүсгүй тань руу харсан хэвээрээ зүүлтээ оролдоод байвал таныг өөртөө ойртоод ирээсэй гэж бодож байгаагийнх юм. Бүсгүйд хандаж хэлэхэд өөрийнхөө чимэг зүүлт, юу тааралдсанаа оролдож болно л доо. Харин мушгирсан зүүлт чинь зарим эрэгтэйг айлгаж орхино шүү. Залууд хандаж хэлэхэд бүсгүй үнэхээр өөрийг чинь даллан дуудаж байна уу, эсвэл түүний зүүлт нь үнэхээр орооцолдож мушгираа юу гэдгийг эхлээд сайн ойлгохыг хичээгээрэй.

12. Хөлөө гайхуулах

Бүсгүй хоёр хөлөө ээлжлэн ачиж, нэг баруун, нэг зүүн тийш болгож, өргөж буулгаад л, туфлээ мултлан тоглоод л байвал ер нь л ойлгомжтой! Бүсгүйд хэлэхэд та битгий гомдоорой, “сайхан хөл” бол бүсгүй хүний хамгийн хүчтэй зэвсэг байдаг. Харин хэрвээ тийм биш бол… Залууд хэлэхэд ингэж хөлөөрөө тоглох нь “байж ядаж” байгаа, сексийн энерги нь хэтэрсэн хүн байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс тэр их хэтэрсэн хүсэл тачаалаас нь хуваалцъя гэвэл дараагийн алхмаа хийгээрэй.

6 Comments

  1. Өөр секс says:

    надад 8, 12 тохиолдож байсан юм байна. Та нарт …..аль нь тохиолдож байсан бэ.

  2. Батаа-д says:

    Секс гэдэг үг уншингуут л сэрэл хөдлөөд бхын. Хэтэрхий их сэрэлтэй бх хэцүү бноо

    • Боогий says:

      Надруу нөхөртэйгөө хамт байгаа хүүхнүүд нүднийнхаа булангаар их хардаг, нөхөр нь байхгүй үед бүр бүх дохиогоо илгээх юм байна лдөө.

  3. mag says:

    omg bi er anzaarch bgaagui um bn bodood bhaar ih olon ohid nad ruu iin uildel gargaj bsniig say l uhaarlaa

  4. zaluuuuuuuu says:

    Zaa teged dohio ilgeesen bolgontoi ni untaad bwl amidral yu bolhiin bee. Bitgii ii sadar yum surtchilaldaaa hahh. Neg heseg ni ilgeegeed surchihsan nuguu heseg ni oilgood surchihsan niigemd amidarmaargvi l bna shv HAH Togloom bish shvv ajlaar ybhad mer ser iimerhvv hvvhnvvd bdg. Getel haa saigvi iim hvvhnvvdtei bolchihwol yah yum?? Estoi unuu MASKiin DOH taraadag hoshin shog dotor amidarmaargvi l bna shd xxxe

  5. haha huhu says:

    Ер нь л ойлгомжтой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.