Гэр бүл, сексийн харьцаанд хүмүүжил нөлөөлдөг үү?

Бүтэн бус /эцэг эх нь салсан/ гэр бүлд өссөн охин хүүхэд багаасаа эр хүнд итэгдэггүй, элдэв хэрэгт болгоомжлолд автан хүмүүжсэн байх нь олонтаа. “дур тавьж чаддаггүй, бэлгийн таашаалгүй эмэгтэйчүүдийг судлахад гол төлөв бүтэн бус гэр бүлд өссөн байдаг” гэж сэтгэл зүйчид дүгнэж байна. Үүнд хэд хэдэн шалтгаан бий.

14518238_10155205030129045_892418876_n

Эх нь өрхийн тэргүүн, хүмүүжүүлэгчийн үүргийг өөртөө авч, эцэг нь ямар ч эрх мэдэлгүй байхыг охин багаасаа мэдэх. Нэг үгээр эх нь гэрийн “босс” байх. Эх нь охиноо багаас нь бүх эрчүүд өөдгүй гэдэг үзлээр хүмүүжүүлэх. Бүтэлгүй амьдралтай найз эмэгтэйчүүдээсээ жишээ аван ярих дуртай. Нөхөрт гарахыг яарахгүй байхыг үргэлж сануулах. Эр хүнтэй хавьтана гэдэг жирэмслэлт, бэлгийн замыг өвчнүүд, тэр тусмаа ДОХ – оор зайлшгүй халдварлана. Ер нь хүсээд байх зүйл биш гэдгийг охинд багаас нь хэвшүүлсэн байх. Архичин эхнэрээ зоддог, хүчиндэгч эрчүүд замбраагүй их болсныг охиндоо байсхийгээд сэрэмжлүүлэн байсхийгээд ярьдаг. Хэвийн гэр бүлд ч энэ сэдвээр ярьдаг. Гэхдээ эцэг нь тусдаа гэр бүлд эр хүнтэй ойртсоноос л ийм боллоо гэдэг дээр онцлон төвлөрдөг.

Үүний үр дүнд эр хүнд, тэр тусмаа сексийн харьцаанд хандах эмэгтэй хүүхдийн хандлагад сөрөг тал нь давамгайлахад гайхах зүйлгүй. Иймэрхүү уур амьсгал ноёрхсон гэр бүлд өссөн эмэгтэй хүүхэд сексийн ямар ч хүсэл сонирхолгүй байх нь элбэг байдаг. Хэдийгээр ямар нэгэн гажиг, патологи өвчний шинж байдаггүй ч гэсэн ийм эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орой ордог. Тэд анхнаасаа л эр хүнийг сөрөг талаас нь үзэж хүмүүжсэн болоод ч тэр үү нөхөрт гарлаа ч гэр бүлийн амьдрал нь аз муутай, үл ойлголцол ихтэй байдгаас салж сарних нь олонтаа.

Эмэгтэй хүүхдийн хүмүүжил ээжээс нь шалтгаалдаг

Охидын хүмүүжил, зан суртахууны төлөвшилд эхийн үлгэр жишээ, үүрэг нэн чухал.

– Охиноо эрт бэлгийн харилцаанд орлоо гэж буруутгахаас өмнө танд ямар алдаа дутагдал байгааг олж, өөртөө шүүмжлэлтэй ханд.

– Магадгүй охинд чинь таны зүгээс хайр, анхаарал дутсан байж болно. – Охинтойгоо аль болох нээлттэй, ухаалаг харилцаж бай.

– Найзууд нь яагаад танд таалагддагтүй болохыг охиндоо тайлбарла. Эргэцүүлэн бодох хугацаа олго.

– Хувийн ариун цэвэр, гоо сайхны ач холбогдлын тухай ярьж, ном товхимол уншуул. Охиноо дагуулан мэргэжлийн эмчээс зөвлөгөө ав.

– Хувцас авах, сонгоход нь дэмжлэг үзүүлж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө, туслалцаа авах нь үр дүнтэй.

– Эрт бэлгийн харьцаанд орох, сексийн буруу зуршил ямар хор уршигтай болох талаар эмч, судлаач нараас зөвлөгөө авахад нь хамт байлцаарай.

– Эмэгтэй хүүхдийг засаж хүмүүжүүлэх нь ажил бус, өдөр тутмын үйгагүй хичээл зүтгэл болохыг эрчүүд /голлох үүрэгтэй/ ойлгох хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.